| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00440/И |
| Дугаар | 457 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 457
2017 оны 08 сарын 02 өдөр Дугаар 156/ШШ2017/00457 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/201700440/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар баг Эхэнбүрд гэдэг газар нутагладаг, Боржигон овогт Доржсүрэнгийн Алтантуяа /РД: СА80012204/-гийн хүсэлттэй,
“хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Алтантуяа, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Алтантуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие Ж.Наранбаатартай 2014 онд анх танилцаж хамтран амьдрах болсон. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүү Гантөмөр төрсөн. 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр охин Буянбилэг маань төрсөн юм. Талийгаач Наранбаатар бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор хүүхдүүдээ би өөрийн нэрээр овоглосон юм. Тухайн үед өргөдөл гаргаад эцгээр нь овоглож болохыг мэдээгүй. Манай нөхөр 2017оны 06 дугаар сард ослын улмаас нас барсан.
Иймд талийгаач Ж.Наранбаатар бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 5, 6, 7, 8, 10, 11, 16, 19-20, 21, 23-24, 25/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Алтантуяа нь тус шүүхэд Жамбалжамцын Наранбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор Д.Алтантуяа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Д.Алтантуяа нь Жамбалжамцын Наранбаатартай 2014 оноос 2017 оны 06 дугаар сарын 16 өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
№0000200123 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх 5/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх 6/, №2301000323, 2301000323 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх 7, 8/ гэрэл зураг /хх 10, 11/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн засаг даргын 80 дугаартай тодорхойлолт /хх 16/, гэрч Ж.Туяагийн мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэсийн төрөл садангийн тухай лавлагаа /хх 19-20, 21/ гэрч З.Цэсэмийн мэдүүлэг, Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэсийн төрөл садангийн тухай лавлагаа /хх 23-24, 25/ зэрэг болно.
Д.Алтантуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Жамбалжамцын Наранбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Доржсүрэнгийн Алтантуяа /СА80012204/, Боржигон овогт Жамбалжамцын Наранбаатар /СЮ79071118/ нарыг 2014 оноос 2017 оны 06 дугаар сарын 16 өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагч Д.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагч Д.Алтантуяад мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА