| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00452/И |
| Дугаар | 458 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 458
2017 оны 08 сарын 02 өдөр Дугаар 156/ШШ2017/00458 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00452/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 хорооллын 31 дүгээр байрны 31 тоотод оршин суух Боржгин овогт Гаравын Сарансүх /РД: СЭ83092807/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнхийн 8Б-19 тоотод оршин суух, Хар дэл овогт Володягийн Батжаргал /РД: СТ81062117/-д холбогдох
"гэрлэлт цуцлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Сарансүх, хариуцагч В.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сарансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие В.Батжаргалтай 2002 оноос танилцан гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч 1 хүүтэй болсон. Хамт амьдрах хугацаанд Батжаргал нь архи ууж, согтууран улмаар гар хүрч байнгын хэрүүл маргаантай байсан. Бид 2008 оноос хойш тус тусдаа амьдран харилцаа холбоогүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.
Хариуцагч В.Батжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Г.Сарансүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2002 онд танилцаад 2003 оноос хамтран амьдарсан. 2003 онд хүү Шижирболд төрсөн. 2008 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн ба одоо бид гэр бүлтэй болсон. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7, 8/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч В.Батжаргалаас гэрлэлтээ цуцлуулах тухай Г.Сарансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2002 онд танилцаж, 2003 оноос хамтран амьдарсан, 2003 оны оны 11 дүгээр сарын 07 өдөр хүү Б.Шижирболдыг төрүүлсэн, хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2008 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, одоо хэн хэн нь өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэд төрүүлсэн зэрэг үйл баримт нь зохигчдын хуралдаан дээр гаргаж буй тайлбараар тогтоогдож байх ба тэд энэ талаар маргаагүй болно. Иймд гэрлэлт цуцлах хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хүү Б.Шижирболдыг эхийнх нь асрамжид хэвээр үлдээх талаар зохигчид тохиролцсоныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржгон овогт Гаравын Сарансүх, Хардэл овогт Володьяагийн Батжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 11 дүгээр сарын 07 өдөр төрсөн Б.Шижирболдыг эх Г.Сарансүхийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг шаардахгүй, зохигчид хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Батжаргалаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Сарансүхэд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мөнхноминд даалгасугай.
6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуулийн дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА