Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 459

 

2017 оны 08 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2017/00459 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00374/И

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би,  Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 7 гудамж 44 тоотод оршин суух, Төмрсүхийн Эрдэнэдаваа /РД: сю85122160 /, Хэнтий аймаг Хэрлэн сум, 3 дугаар баг Баянмөнхийн 7 гудамж 44 тоотод оршин суух, Лувсаннямын Эрдэнэбаяр /РД: сф78101313/ нарт холбогдох, 

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээлийн төлбөр 21 075 113,63 төгрөгийг гаргуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах, нотариатын төлбөр 12 500 төгрөгийг гаргуулах” тухай,

ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 25 өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 02 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Т.Эрдэнэдаваа нь 2014 оны 10 дугаар сарын 16 өдөр Хэрлэн суман дахь ХААН банкны Ханбүргэдэй тооцооны төвөөс 30 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,2 хувийн эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хэнтий аймаг, хэрлэн сум, 3-р баг Баянмөнхийн 7-44 тоот хаягт орших 36 мкв талбайтай өвлийн сууцны байшин, 1134 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хэмт, УБ хот Чингэлтэй Дүүүргийн 13-р хороо сургуулийн 41-р гудамжны 860 тоот хаягт орших 68 мкв талбайтай 2 ширхэг өвлийн сууцны байшин, 488 мкв талбайтай 18642315498206 тоот нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, 5 ханатай гэр, Зурагт 32 инчийн LG, хөргөгч BSB, хөлдөөгч, компьютер Mogul, Эрдэнэт хивс 4*5 хэмжээтэй 2 ширхэг, ачааны автомашин Hyundai mighty зүйлсийг барьцаалсан. Т.Эрдэнэдаваа нь 2017 оны 05 дугаар сарын 22 өдрийн байдлаар үндсэн зээлд 15 353 740,17 төгрөг, зээлийн хүүд   9 015 062,36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 31 189,23 төгрөг төлсөнөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заагдсан үүргээ зөрчин гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\459-Ш-И.docx

Иймд банк зээлийн гэрээг цуцлан зээлдэгч Т.Эрдэнэдаваагаас 2017 оны 05 дугаар сарын 22 өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 15 797 638,64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 903 338,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 374 136,57 төгрөг, нийт 21 075 113,63 төгрөгийг гаргуулж, 2014 оны 10 дугаар сарын 16 өдрийн ЗГ/549 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Эрдэнэдаваа, Л.Эрдэнэбаяр нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“... ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжилж байгаа дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд: 

1. 2014 оны 10 дугаар сарын 16 өдрийн ЗГ/540 тоот зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлахыг, 

2. Зээлийн төлбөр болох үндсэн зээлийн төлбөр 15 797 638,64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 903 338,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 374 136,57 төгрөг, нийт 21 075 113,63 төгрөгийг төлөхийг, 

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахыг, 

4. Нотариатын үйлчилгээний  төлбөр 12 500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн маргаан байхгүй болно. Иймд хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаржуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг ойлгож мэдсэн” гэжээ.

                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хэнтий салбар нь хариуцагч Т.Эрдэнэдаваа, Л.Эрдэнэбаяр нараас үндсэн зээлийн төлбөр 15 797 638,64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 903 338,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 347 136,57 төгрөг, нийт 21 075 113,63 төгрөгийг гаргуулж, 2014 оны 10 дугаар сарын 16 өдрийн ЗГ/540 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах, нотариатын төлбөр 12 500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Эрдэнэдаваа, Л.Эрдэнэбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлага    21 075 113,63 төгрөгийг төлж барагдуулах болон 2014 оны 10 дугаар сарын 16 өдрийн ЗГ/540 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах, нотариатын төлбөр 12 500 төгрөгийг гаргуулах            нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Т.Эрдэнэдаваа, Л.Эрдэнэбаяр нараас “үндсэн зээл 15 797 638,64 төгрөг, зээлийн хүү 4 903 338,42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 374 136,57 төгрөг, нийт 21 075 113,63 төгрөгийг гаргуулж, 2014 оны 10 дугаар сарын 10 өдрийн ЗГ/540 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах, нотариатын төлбөр 12 500 төгрөгийг гаргуулах” тухай ХААН банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 263 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 131 663 төгрөгийг, хариуцагч Т.Эрдэнэдаваа, Л.Эрдэнэбаяр нараас 131 663 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Т.Эрдэнэдаваа, Л.Эрдэнэбаяр нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА