| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00382/И |
| Дугаар | 460 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 460
2017 оны 08 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2017/00460 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00382/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, С-28-р байр, 06 тоот оршин суух, Жамбаадоржийн Батсүх /РД: CE71111811 /, Хэнтий аймаг Хэрлэн сум, 4 дүгээр баг, С-29-р байр 06 тоотод оршин суух, Цэндийн Өнөрсайхан /РД: CK79012406/ нарт холбогдох,
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 34 186 286 төгрөг гаргуулах” тухай,
ХАС банкны Хэнтий салбарын нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 26 өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 02 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХАС банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Иргэн Ж.Батсүх, Ц.Өнөрсайхан нар нь 2014 оны 05 дугаар сарын 14 өдөр 1040015417 дугаар зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 14 өдрийн 1040015417 дугаар баталгаат ипотекийн гэрээ 34 400 000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээл авсан...
... Банкны зээлийн мэргэжилтэн төлбөр төлөхийг сануулж, утсаар болон уулзаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхийг банкнийг хохироож байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 30 979 816 төгрөг, үндсэн хүүнд 3 173 445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32 980 төгрөг, нийт 34 186 286 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Батсүх, Ц.Өнөрсайхан нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“ХАС банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид 2015 оны 05 дугаар сарын 14 өдөр 34,4 сая төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдэж авсан нь үнэн. Хас банкны нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 30 979 861, үндсэн хүүнд 3 173 445, нэмэгдүүлсэн хүү 32 980, нийт 34 186 286 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\460-Ш-И.docx
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХАС” банкны Хэнтий салбар нь хариуцагч Ж.Батсүх, Ц.Өнөрсайхан нараас үндсэн зээлийн төлбөр 30 979 861 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 173 445 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32 980 төгрөг, нийт 34 186 286 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Батсүх, Ц.Өнөрсайхан нар нь нэхэмжлэлийн шаардлага 34 186 286 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Батсүх, Ц.Өнөрсайхан нараас “үндсэн зээл 30 979 861 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 173 445 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 32 980 төгрөг, нийт 34 186 286 төгрөгийг гаргуулах” тухай “ХАС” банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “ХАС” банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 328 881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 164 440,5 төгрөгийг, хариуцагч Ж.Батсүх, Ц.Өнөрсайхан нараас 164 440,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Ж.Батсүх, Ц.Өнөрсайхан нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА