Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Д.О, У.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000000187 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 4, ээж, 2 эгчийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Дгийн О, /РД: ОЖ03050311/.

Монгол Улсын иргэн, 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт Уын Б, /РД: ОЖ03291317/.

Монгол Улсын иргэн, 2002 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн 804 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, 3 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г ургийн овогт Цийн Б, /РД: ОЮ02280416/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Буугийн шовгор гэх нэртэй газраас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө иргэн С.Мийн 13 тооны, иргэн П.Сгийн 10 тооны, нийт 23 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж нийт 16,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Тариалан сумын нутаг Алаг тохой гэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр машин механизм буюу улсын номер дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл ашиглаж хохирогч Г.Бын 1 тооны морийг хулгайлж нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг Тошилтын өвөр гэх нэртэй газраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус багийн иргэн Д.Оын 1 тооны морийг хулгайлж нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

А. Хохирогч С.М, П.С нарын 23 тооны адуу хулгайлсан үйлдлийг нотолсон: Адуунд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-19-р хуудас/, хохирогч С.Мийн мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/, хохирогч П.Сгийн  мэдүүлэг /1-р хх-ийн 35-36, 39-р хуудас/, гэрч С.Дын мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/, гэрч С.Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/, гэрч Ч.Дгийн мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р хуудас/, гэрч Б.Нгийн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61, 63-р хуудас/, гэрч Б.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/, гэрч Ж.Бгийн  мэдүүлэг /1-р хх-ийн 67-68, 70-р хуудас/, гэрч Т.Дгийн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/, гэрч М.Эгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76-р хуудас/, гэрч Б.Хын мэдүүлэг /1-р хх-ийн 78-79, 81-р хуудас/, шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 240 дугаартай адууны зах зээлийн үнийг тодорхойлсон дүгнэлт /1-р хх-ийн 85-р хуудас/, хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 126-р хуудас/, шүүгдэгч У.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 142-144-р хуудас/, шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 154-157-р хуудас/, шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 167-169-р хуудас/ гэрч Б.Нийн мэдүүлэг /2-р хх-ийн 65-р хуудас/,

Б. Хохирогч Г.Бын 1 тооны адуу хулгайлсан үйлдлийг нотолсон: Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 189-192-р хуудас, хохирогч Г.Бын мэдүүлэг /1-р хх-ийн 198-199, 201-р хуудас/, гэрч А.Жгийн  мэдүүлэг /1-р хх-ийн 209-р хуудас/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /1-р хх-ийн 211-213-р хуудас/, гэрч Ч.Оийн  мэдүүлэг /1-р хх-ийн 215-216-р хуудас/, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 274 дугаартай адууны зах зээлийн үнэ ханшийг тодорхойлсон дүгнэлт /1-р хх-ийн 228-р хуудас/,

В. Хохирогч Д.Оын 1 тооны адуу хулгайлсан үйлдлийг нотолсон: Хохирогч Д.Оын мэдүүлэг /2-р хх-ийн 41-42, 45-р хуудас/, гэрч Ж.Хгийн мэдүүлэг /2-р хх-ийн 47-48-р хуудас/, гэрч О.Бийн мэдүүлэг /2-р хх-ийн 50-51-р хуудас/, гэрч Б.Нгийн мэдүүлэг /2-р хх-ийн 56-57-р хуудас/, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 274 дугаартай адууны зах зээлийн үнэ ханшийг тодорхойлсон дүгнэлт /2-р хх-ийн 76-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.О, шүүгдэгч Ц.Б нарын өмгөөлөгч Д.Бунжаагаас: Гэрч Б.Нгийн мэдүүлэг /1-р хх-ийн 63-р хуудас/, гэрч Т.Дгийн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/, гэрч М.Эгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76-р хуудас/, гэрч Д.Тын мэдүүлэг /1-р хх-ийн 220-р хуудас/, гэрч Б.Мгийн мэдүүлэг /1-р хх-ийн 222-р хуудас/, ял шалгах хуудас /2-р хх-ийн 144, 150-р хуудас/, хохирогч С.Мт учирсан хохирлыг төлсөн баримт,

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч М.Мөнхөөгөөс: Шүүгдэгч Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 167-169-р хуудас/, мөн Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 120-122-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Улсын яллагчаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184 дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ:

-Д.О, У.Б, Ц.Б нар бүлэглэн Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Буугийн шовгор гэх нэртэй газраас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө иргэн С.Мийн 13 тооны, иргэн П.Сгийн 10 тооны, нийт 23 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар,

-Д.О, У.Б, Ц.Б нар бүлэглэн Увс аймгийн Тариалан сумын нутаг Алаг тохой гэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр машин механизм буюу улсын номер дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл ашиглаж хохирогч Г.Бын 1 тооны морийг хулгайлсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар,

-Д.О, У.Б, Ц.Б нар бүлэглэн Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг Тошилтын өвөр гэх нэртэй газраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Д.Оын 1 тооны морийг хулгайлсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллаж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульд тодорхойлжээ.

Шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь: а/ Анх хулгай хийхээр харилцан тохироод 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумаас Д.О, У.Б нар шүүгдэгч У.Бын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 загварын мотоциклийг унаж гарсан боловч уналга болгон ашиглаж явсан машин механизм нь эвдэрсэн, б/ Гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мотоциклоо замын хажуугийн жалга руу түлхэж оруулаад ойр харагдаж байсан Увс аймгийн Тариалан сумын нутаг Алаг тохой гэх газраас хохирогч Г.Бын 1 тооны морийг хулгайлан цааш сундалдан явж Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг Тошилтын өвөр гэх газраас дахин 1 тооны морь хулгайлж авсан, в/ Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Буугийн шовгор гэх нэртэй газраас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө иргэн С.Мийн 13 тооны, иргэн П.Сгийн 10 тооны, нийт 23 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлсан үйл баримт болсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь мал хулгайлах зорилгоор буюу нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр мал хулгайлсан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрх үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ. Үүнд:

   1. Адуунд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-19-р хуудас/,

   2. Хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай хадам талын айлын найр болж түүнд очсон, манай дүү С.Д ар дааж хоцорсон. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай дүү Давааням адуугаа гэрийн ойролцоо авч ирээд тухайн өдрөө гэр зөөх ажилтай байсан тул сайн анзаарч хараагүй байсан. Би 9 дүгээр сарын 23-ны өдөр  гэрээ нүүлгээд адуугаа харах зав гарахгүй байж байгаад 9 дүгээр сарын 24-ний өглөө эрт байж болох газруудаар нь эрж хайсан боловч олдохгүй болохоор нь хулгай авсан байх гэж бодоод 9 дүгээр сарын 25-ны өглөө эрт цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн ах дүүгийн хүмүүсийг дуудаж хайхаар цуглаж байтал манай дүү С.Эрдэнэ Улаангом явж байгаад Тээлийн гол орчим манай адуу байгааг харлаа гэж ярихаар нь очиж үзэхэд манай адуу мөн байсан. Цагдаагаас хүмүүс ирж бид нар адуугаа бүртгэж үзэхэд 2 тооны гүү 2 унагатайгаа байхгүй байсан ба үлдсэн 19 тооны малаа хүлээж аваад манай дүү С.Д тууж гэрт хүргэсэн. Манай адуу урьд нь ер нь Тээлийн гол руу гүйж байгаагүй ба Наранбулаг сумын 2 багийн нутаг Шар бүрд, Буугийн шовгор, Шил орчмоос огт холддоггүй, гүү унага нийлсэн мал юм. Манайх зун намарт нь гүү барьж саадаг тул байрнаасаа ер холдож байгаагүй. Одоо дутуу байгаа 2 тооны гүү, 2 унага нь манай аав П.Сгийн өмчлөлд байдаг адуу ба манай аав одоо Дархан-Уул аймагт байгаа, адуугаа алдсан гэж сонсоод удахгүй нааш гарах гэж байгаа. Зүс нь буруу гуяны шагайн чимэгний толгой дээр босоо дэгрээ тамгатай, имгүй 12 настай хонгор зүсмийн эр унагатай, цагаан хул гүү нь буруу гуяндаа өргөстэй дэгрээ тамгатай имгүй 8 настай охин хонгор зүсмийн унагатай байсан. 23 тооны адуунаас 13 тооны адуу нь миний өмчлөлийнх, 10 тооны адуу нь манай аав П.Сгийн адуу юм. Нэг их хөөгдөж туугдсан шинж байгаагүй боловч шарга дааганы хойд хөл нь доголсон байсан. Мөн хүн л туухгүй юм бол манай адуу Тээлийн голд огт ирж байгаагүй, байр бэлчээрээсээ холдохгүй адуу юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29-р хуудас/,

      -Хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Уг гэмт хэргийн улмаас би өөрийн адуунуудыг хулгайд алдаж буцааж авсан бөгөөд миний адуунууд тоо ёсоороо бүгдээрээ олдсон. Харин би уг адуунуудыг хайсан зардалдаа нийт 1,047,740 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд одоогоор надад учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа. Би адуу хайсан зардалд нэхэмжилж буй мөнгөний задаргаа болон баримтыг хэрэгт хавсаргуулсан. Би гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс адуу хайсан зардлын 1,047,740 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-р хуудас/,

      3. Хохирогч П.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг руу явсан ба 9-р сарын 23-ны орой манай хүүхдүүд адуугаа алдлаа гэж утсаар ярихаар нь “та нар бензин тос хийж хайгаарай” гэж хэлээд хүүхдүүдээр хайлгасан. Түүнээс хойш хэд хоногийн дараа “адуугаа олж авлаа” гэж ярьсан. Адуугаа олж аваад бүртгэж үзэхэд 2 унагатай гүү нийт 4 тооны мал дутахаар нь адуунаас салсан байх гээд Наранбулаг суын Шилийн бөгс орчим, өвөлжөөний орчмоор эрж хайгаад олдохгүй байна гэж ярихаар нь та нар сайн эрж хайж бай гэж захиад 2021 оны 9 дүгээр сарын 30-ны орой гэртээ ирсэн. Би өөрөө морьтой, мотоциклтой машинтай эрж хайгаад олдоогүй ба Шил орчим явсан хүмүүс рүү утасдаж сураг тавьж байна. Манайх зун нь адуугаа барьж гүү саадаг ба Шар бүрдийн дэнж дээр энэ зун зуссан. Намар нь Наранбулаг сумын 2-р багийн нутаг Хар чулуут, Харганат гэх газар байран байдаг адуу юм. Манай хүү С.М бид хоёрын нийлсэн 23 тооны адуу байдаг ба алга болоод олдох үед 4 тооны адуу буюу 2 гүү, 2 унага, нийт 4 тооны мал миний эзэмшилд байдаг мал байхгүй байсан. Энэ хавар төрсөн 2 гүү, 2 унагатайгаа 23 тооны адуунаас дутаж байгаа. Зүс нь бор хул гүү буруу гуяны шагайн чимэгний толгой дээр босоо дэгрээ тамгатай, имгүй, 12 настай, эр, хонгор унагатай, цагаан хул гүү нь буруу гуяндаа өргөстэй дэгрээ тамгатай, имгүй, 8 настай, хонгор зүстэй эм унагатай. Би 4 тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлж байна. Алдсан малаа тасралтгүй эрж байгаа тул зардлын тооцоо гаргах боломжгүй гэж үзэж байна. Яг өнөөдрийн байдлаар 1 сая гаруй төгрөг зарцуулсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36-р хуудас/,

      -Хохирогч П.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. Би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Наранбулаг сумын 2 дугаар багийн нутгаас 23 тооны адуу хулгайд алдсан ба 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 19 тооны адуу манай хүү С.М хүлээж авсан. Сая бор хул зүсмийн гүү, эр хонгор унагатай нь, цагаан хул гүү, хонгор охин унагатай нь хүлээж авсан. Эдгээр 4 тооны адуу миний өмчлөлд байсан адуу юм. Манай хүүхдүүд болон ах дүүгийн хүмүүс 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл энэ 4 тооны адууг эрж хайсан. Эрж хайх зардлыг тооцож үзэхэд хүү С.Эрдэнээс 875,124 төгрөг, хүү С.Маас 1,047,740 төгрөг, би өөрөө 308,000 төгрөг гаргаж нийт 2,230,864 төгрөгний зардал гаргасан. Би энэ зардлаа манай адуу хулгайлсан хүмүүсээс гаргуулж авмаар байна. Зардлын тооцоог зарцуулалт тус бүрээр нэгтгэж гаргасан байгаа. Урьд нь хүлээж авсан 19 тооны адуунаас миний өмчлөлд байдаг шархал /шаргал/ зүсмийн охин дааганы зүүн хойд хөл нь гэмтсэн байсан. Бусад адууг нь бүрэн бүтэн хүлээж авлаа. Миний адууг Наранбулаг сумаас гаргаж өгсөн эзнийг нь олмоор байна. Тухайн газар ганцхан манай адуу байсан өөр ямар нэгэн адуу байгаагүй тул зориуд очиж авсан гэж үзэхээр байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-р хуудас/,

      4. Гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би өөрөө Улаангом суманд ганц биеэр амьдардаг ба манай эцэг, эх хоёр Наранбулаг сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг. Би гол төлөв энэ хоёртоо дэм тус болж амьдардаг. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Буугийн шовгор гэх газар 10 цагийн үед адуугаа авч ирээд орхисон. 14 цагийн үед адуугаа харахад миний хүргэсэн газрын ойролцоо байсан. Тухайн өдөр би гэрээ нүүлгэж байсан тул дахиж харж амжаагүй, маргааш нь буюу 9 дүгээр сарын 23-ны өдөр ах Мажигийн гэрийг нүүлгээд хонь услаж, адуугаа харж амжаагүй. Тэр өдөр адуу харагдахгүй байгаа талаар ярилцаж байсан боловч эрж хайж амжаагүй. Маргааш нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө Мажиг ах бид хоёр адуу байсан газрын ойр орчмоор нь эрж хайсан боловч олдоогүй тул Улаангомоос дүүг дуудаж бензин тос авахуулаад 9 дүгээр сарын 25-ны өглөө Шилийн бөгс, Сүйт, Шар бүрд орчмоор эрж хайхаар гарч байсан чинь манай дүү С.Эрдэнэ манай адуу Тээлийн голд байна, азарга нь мөн юм шиг байна гэхээр нь очиж үзэхэд манай адуу мөн байсан. Адуугаа бүртгэж үзэхэд 2 тооны гүү, 2 унагатайгаа байхгүй байсан. Би адуугаа хүлээж аваад Наранбулаг сумын 2 дугаар багийн нутагт байх гэртээ хүргэсэн. Манайхаас Тээлийн гол хүртэл 50-60 орчим км байгаа байх, манай адуу урьд нь Тээлийн гол руу огт ирж байгаагүй зун намарт нь гүү барьдаг тул гэр зууртаа эргээд байж сурчихсан адуу юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41-р хуудас/,

      5. Гэрч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн үед манай ах С.М над руу утсаар яриад “адуу олдохгүй байна, эрж хайх шаардлагатай байна” гэхээр нь би машиндаа бензин хийгээд Наранбулаг сумын 2 дугаар багийн нутагт байх ах Мажигийн гэрт нь очсон. Маргааш нь өглөө эрт 7 цагийн үед малаа хайж эхэлсэн ба би туулах чадвар сайтай машин олохоор Улаангом сум руу явж байтал Тээлийн гүүрнээс доош 500 орчим метр зайд голын цаад эрэг дээр манай адуутай төстэй мал байхаар нь ах нартаа хэлж очиж үзэхэд 4 тооны мал дутаж байсан. Дутаж байсан 4 тооны мал нь манай аавын нэр дээр данстай байдаг. Зүсийг нь сайн мэдэхгүй, 2 унагатай, 2 гүү гэдгийг нь мэдэж байсан. Яг адуу байсан газар айл байхгүй байсангэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/,

      6. Гэрч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн үед хонь хариулж байтал хойд чиглэлээс 2 морьтой хүн замдаа ямар нэгэн айлаар буухгүйгээр чигээрээ урагш эргээд Наранбулаг сумын 2-р багийн нутаг Хар чулуутын буугийн сай гэх газар байсан 20 гаруй тооны адуу туугаад Хар чулуутын ам гэх газар луу чиглээд туугаад гарсан. Би тухайн үед айлууд адуугаа авч явна гэж бодоод нэг их анзаараагүй орхисон. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн үед С.М, дүү С.Д нар “манай адуу олдохгүй байна. 9 дүгээр сарын 22-ны өдөр Хар чулуутын буугийн сай гэх газар байсан” гэхээр нь 2 морьтой хүн туугаад явсан гэдгийг нь хэлээд явуулсан. Би холоос харсан ба нэг нь цагаан сүүлтэй цагаан дэлтэй алаг морьтой, нөгөө нь бараан зүсмийн морьтой байсан. Тэр хоёр хүн хоёулаа бараан хувцастай бараан өнгийн малгайтай байсан. Тухайн үед би дурангүй байсан тул холоос барааг нь харсан. Би тухайн 2 хүнийг 2 км орчин зайнаас харсан. Би С.Мийн адууг танина. Тухайн үед сайн анзаарч хараагүй тул тэдний адуу мөн эсэхийг мэдэхгүй байна. Тэр 2 морьтой хүн тууж явсан адуунаас өөр адуу ойр орчимд нь байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47-р хуудас/,

      7. Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хашаанд нэг залуу ирээд миний худалдаж авсан алаг морийг хараад миний хулгайд алдсан морь байна гэж хэлсэн. Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны үед гэртээ байж байтал манай найз Хавтгаагийн дүү Б гэх залуу над руу нэг утаснаас залгаад “та морь худалдаж авах уу, та урьд нь намайг морь сураглаж бай гэсэн болохоор тань ярьж байна, манай нэг найз хоёр унагатай гүү, нэг морь нийт 5 тооны адуу зарна гэж байна” гэж хэлсэн тэгэхээр нь би “чи манай гэрийн гадаа аваад ир” гэж хэлсэн. Тэгэхэд манай гэрийн гадна Б хажуудаа хоёр танихгүй залуутай хамт хоёр унагатай гүү, бас нэг морь хөтөлсөн 12 цагийн үед ирсэн. Тэгээд би “энэ адууг яагаад зарж байгаа юм бэ, хулгайн адуу биш биздээ, гарал үүсэл хаана байна” гэж асуухад нэг залуу нь “манай нагац ах хагалгаанд орж байгаа өвчтэй байгаа, тэгээд мөнгө хэрэг болоод зарж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би худлаа хэлэхгүй байх гэж бодоод хэдээр зарах талаар асуухад нэг эр унагатай хул гүүг нь 1,200,000 төгрөгөөр, нөгөө унагатай хул гүүг 1,000,000 төгрөгөөр, нэг алаг морийг 1,000,000 төгрөгөөр нийт 3,200,000 төгрөгөөр зарна гэсэн. Би ах Оодгоо /Б.О/, Б гэх хамаатныхаа хүмүүст хэлсэн тэгээд бид нар ярилцаж байгаад уг адууг бүгдийг нь авахаар болоод Бтой яриад Ц гэсэн данс руу мөнгийг шилжүүлээд уг 2 унагатай гүү нэг морийг худалдаж авсан. Тэгээд нэг унагтай гүүг нь Б ах тамгалж авсан, харин нэг хул гүүг нь манай төрсөн ах Оодгоо буюу О авсан. Харин алаг зүстэй морийг би өөрөө худалдаж авсан. Энэ манай хашаанд байгаа алаг морь бол Боос худалдаж авсан морь юм. Тэгээд эзэн нь таниад ирэхээр нь би хулгайн адуу байсан гэдгийг мэдсэн. Тэгээд би Б ах, Оодгоо ах нарт та нарын худалдаж авсан хоёр гүү хулгайн адуу байсан байна эзэн нь хайгаад манайд ирчихсэн байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61-р хуудас/,

-Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би алаг зүсмийн 1 тооны адууг 1,000,000 төгрөгөөр авсан. Харин манай төрсөн ах О нь эр унагатай гүүг нь 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан, мөн манай хамаатны ах Б гэх хүн үлдсэн 1 унагатай гүүг нь 1,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан юм. Тухайн худалдаж авсан 1 тооны адууг цагдаагийн алба хаагч нар эзэнтэй нь хамт ирж хураан авч адуунуудыг эзэнд нь өгсөн бөгөөд тухайн үед миний адуу худалдаж авсан 1,000,000 төгрөгийг надад нөгөө гурван залуучууд тэр дор нь өгч хохиролыг барагдуулсан юм. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэл байхгүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-р хуудас/,

 

8. Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2021 оны 9 дүгээр сарын 25-ны үеэр манай төрсөн дүү Б.Н рүү найзынх нь дүү Б гэх залуу утсаар залгаж яриад “манай найз адуу зарах гэж байна” гэж хэлээд 2 унагатай гүү, 1 адуу байна, нийт 5 тооны адуу байна гэж хэлсэн. Тэгээд би уг адууг дүү Нтэй хамт очиж үзээд уг адуунуудыг худалдаж авахаар болоод бид нар Нгийн хашаанд авч ирсэн. Уг адууг үзэж байгаад тухайн үед манай төрсөн дүү Н нь Боос “хэний ямар учиртай адуунууд юм” гэхэд Б нь хажуудаа нэг залуутай хамт байж байгаад “энэ манай найзынх нагац ахынх нь бие муудаад хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй болоод зарж байна” гэж хэлсэн. Тэр үед нь дүү Н нь Бийн найз гэх нэг залууд хандаж “чи яагаад энэ адуугаа зарж байгаа юм, ар гэрийхэнтэйгээ утсаар яриул” гэхэд тэр залуу “би ээжтэйгээ амьдардаг” гэж хэлсэн. Мөн тэр залуучуудаас “гарал үүслийн бичиг нь хаана байна” гэхэд тэр залуучууд “багийн дарга корона тусаад бичиг өгөөгүй” гэж хэлсэн. Тэгээд манай дүү Н нь тэр залууд хандаж “ээжтэйгээ утсаар яриулчих” гэхэд тэр залуу “ээж ажилтай байгаа, энэ хүнтэй ярьчих, манай ах” гээд өөрийнхөө утаснаас нэг хүн рүү утсаар залгаж Нтэй яриулсан. Н нь тэр хүнтэй утсаар ярьсан. Ингээд бид нар тухайн үед тэр залуучуудад итгээд дээрээс нь хүнтэй утсаар яриулсан учраас манай дүү Н алаг зүсмийн 1 тооны адууг 1,000,000 төгрөгөөр авсан. Харин би эр унагатай гүүг нь 1,200,000 төгрөгөөр худалдаж авсан, мөн манай хамаатны Б гэх хүн үлдсэн 1 унагатай гүүг нь 1,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан юм. Тухайн худалдаж авсан 1 унагатай гүүг цагдаагийн алба хаагч нар эзэнтэй нь ирж хураан авч адуунуудыг эзэнд нь өгсөн бөгөөд тухайн үед миний адуу худалдаж авсан 1,200,000 төгрөгийг надад нөгөө гурван залуучууд тэр дор нь өгч хохирлыг барагдуулсан. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэл байхгүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/,

 

9. Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 сарын сүүлээр манай дүү Н нь утсаар холбогдож “манай хашааны гадна адуу зарах хүмүүс ирчихсэн байна, та ирж адуу сонирхохгүй биз” гэж утсаар ярихад нь би дүү Нгийн хашаанд яваад очиход манай багийн Б гэх залуу хажуудаа 2 залуутай, хоёр хул гүү, хул унагатай, 1 хээр алаг морь нийт 5 тооны адуу аваад ирчихсэн байсан. Тухайн адуунаас би буруу гуяндаа босгон дэгрээ тамгатай хул гүү, эм хул унагатай нь 1,000,000 төгрөгөөр тохироод мөнгөө эхнэр Бгийн данснаас Ц гэх хүний данс руу шилжүүлж тухайн унагатай гүүгээ аваад гэртээ ирсэн юм. Би тухайн худалдаж авсан унагатай гүүгээ 2021 оны 10 дугаар сарын 09-нд сайн өдөр байхаар гүү болон унагаа өөрийн тамгаар тамгалсан. Тухайн адууг хулгайн мал гэж би мэдээгүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р хуудас/,

-Гэрч Ж.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би тухайн үед унагатай гүү худалдаж авсан 1,000,000 төгрөгөө надад адуу зарсан хүмүүсээс буцааж авсан бөгөөд тухайн унагатай гүүг эзэн нь ирээд аваад явсан. Харин гүү худалдаж авсан мөнгийг адуу зарсан залуучууд надад буцааж өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-р хуудас/,

10. Гэрч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би найз залуу Оын хамт, мөн Б найз охин Энхмаагийн хамт бид 4 Улаанбаатар хотод байр хөлсөлж хамт амьдарч байсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний үед байх О, Б нар “машин хөлслөөд Увс аймаг яваад ирнэ, Увс аймаг орох ажил байна” гэсэн. Тэгэхээр нь би “та хоёр ямар ажлаар явах гэж байгаа юм” гэж асуухад “Увс аймаг орох нэг ажил байна, оччихоод хүрээд ирье, удахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг их зүйл асуугаагүй. Тэгээд 4 хоноод Улаанбаатар хотод буцаад ирсэн. О, Б нар тухайн үед машин хөлсөлж явсан, манай байрны хүнтэй хамт явсан гэж хэлж байсан. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надтай уулзахдаа “би 2021 оны 9 дүгээр сарын 22-ны үед Увс аймагт явахдаа малын хулгай хийсэн юм, одоо цагдаад баригдчихлаа” гэж надад хэлээд уйлсан. Тэгэхээр нь би “чи надад үнэнээ хэлсэн бол би чамайг явуулахгүй байх байсан юм” гэж би хэлсэн. Тэд нар ирэхдээ ямар нэгэн мөнгө төгрөг болон мал мах авч ирсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/,

11. Гэрч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 15-нд манай найз У.Б оройхон надтай уулзахдаа “би хүмүүстэй нийлээд айлын адуу хулгайлсан чинь цагдаа нарт баригдчихлаа” гэж надад ярьж байсан. У.Б айлын адуу хулгайлсандаа гэмшиж надад хэлээгүйдээ уучлалт гуйгаад байсан. Манай найз У.Б болон түүний найз Д.О нар саяхан 2021 оны 9 сарын сүүлээр “Увс явж ирэх ажил гарлаа бид хоёр машин түрээслэж явж байна, удахгүй ажлаа амжуулаад буцаад ирнэ” гээд Увс руу яваад 2021 оны 9 дүгээр сарын 25-ны үед буцаж ирсэн. Тухайн үед Увсад ямар ажил амжуулаад ирсэн талаараа надад яриагүй. Харин У.Б, Д.О хоёр цэрэгт явахаар боллоо, бид хоёрт цэргийн зарлан ирсэн, буцаж явахаар болсон гэж хэлэхэд нь бид 4 хамтдаа 2021 оны 9 дүгээр сарын 28-нд Улаангомд ирсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76-р хуудас/,

12. Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай дүү Б.Цг Увс аймаг руу явсан талаар би 2021 оны 9 дүгээр сарын дундуур мэдсэн. Надтай байнга холбоотой байдаг. Надад “Увс аймаг руу нэг хүүхдийн машин бариад яваад ирье, надад мөнгө өгнө” гэж надад хэлж байсан. Би тухайн үед ямар хүнтэй явсан талаар мэдэхгүй байна. Тухайн хамт явсан хүн нь Увс аймагт миний адуу байгаа, тухайн адуугаа зарчихаад мөнгө өгье гэж надад хэлсэн. Манай дүү Б.Ц нь одоо Орос улсад байгаа. Тэндээ сурч байгаа. Одоо бол фэйсбүүк чатаар холбогдож байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79-р хуудас/,

-Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Дүү маань хэлэхдээ Увс аймаг явчихаад ирье гэж хэлсэн. Яах гэж явж байгаа талаар нь тодруулж асуухад нийтийн байрны хамт амьдардаг хөрш хүүхэд нь ахаа та машин олоод Увс руу хүргээд өгөөч, хөлс мөнгийг нь хангалттай өгье гэж хэлсэн гэсэн. Манай дүүд мөнгө хэрэгтэй байсан. Орос руу сургуульд явах гэж байсан. Тэгээд “танд мөнгө байна уу” гэж надаас асуусан. Яах гэж байгааг нь би тодруулж асуухад машин түрээслэхэд мөнгө хэрэгтэй байна. Увс руу явж ирээд хөлсөө авчихаад буцааж өгье гэж хэлсэн. Тэгэхэд би мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд “та таблетаа өгчих, би барьцаалан зээлдүүлэх газар 4-5 хоногийн хугацаатай тавьчихаад буцаагаад өгье” гэж хэлэхэд нь би таблетаа өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р хуудас/,

13. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Увс аймгийн Наранбулаг суманд 2021 оны 9 дүгээр сарын байдлаар 9 настай азарга 1,500,000 төгрөг, нас гүйцсэн гүү 1,200,000 төгрөг, хязаалан гүү 800,000 төгрөг, шүдлэн гүү 700,000 төгрөг, даага 500,000 төгрөг, унага 350,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 240 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 85-р хуудас/,

14. Мөрдөгч С.Төгссайханы “23 тооны адууны нийт үнэлгээ 16,300,000 төгрөг” болохыг тодорхойлсон хохирлын тооцоо гаргасан тэмдэглэл /1-р хх-ийн 126-р хуудас/,

15. Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна өөрийн 99-50 УНУ улсын дугаартай Вингроуд загварын автомашиныг мөнгөний хэрэг гарсан тул фэйсбүүк дээр “түрээслүүлнэ” гэж зар байршуулсан. Тухайн зарын дагуу таньж мэдэхгүй Ц, О гэх хоёр залуу ирж уулзаж өдрийн 40,000 төгрөгөөр 7 хоног түрээслэхээр болж тухайн үед Ц өөрийнхөө иргэний үнэмлэхийг үлдээсэн. Мөн машины түрээс 200,000 төгрөгийн урьдчилгааг өгч авч явсан. Тэгээд 7 хоногийн дараа тэр залуучууд надад машиныг минь авчирч өгөөд үлдэгдэл 80,000 төгрөгөө өгчихөөд явсан. Хаашаа, ямар ажилтай явсан эсэхийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-р хуудас/,

16. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 189-192-р хуудас/,

17. Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын дундуур байх яг өдрийн сайн санахгүй байна, манайх бог малаа хүргэн ах Жд хүргэж өгсөн. Тэгээд би өөрийхөө хээр зүстэй морио өгөөд та энэ морийг унаад малаа эргүүлж байгаарай гэж хэлчихээд явсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 25-ны үед байх Ж ах над руу гар утсаар залгаад “танай хар хээр морийг гэрийн гаднаас шөнө хулгайд алдлаа, би машинаар 2 хоног хайгаад олсонгүй, чи өөрөө сураг тавьж олмоор байна” гэж хэлсэн. Би адуугаа хайхаар Өмнөговь сумаас ирсэн ба тухайн үед манай хүргэн ах Ж Тариалан сумын Алаг тохой гэх нэртэй газар байсан. Уг газар бол Наранбулаг, Тариалан сумын нутгийн зааг шахуу газар юм. Тэгээд манай 1 тооны адуу алга болох үед Наранбулаг сумын иргэн С гэх хүний 20 гаруй тооны адуу алдагдсан бас О гэх хүний 1 тооны адуу алга болсон гэж би сонссон. Тэгээд уг адуу морьд алга болсон газраас 1 мотоцикл олдсон гэж хэлсэн. Тэгээд би тэр хүмүүст та нар сураг гарвал надад хэлээрэй гэж хэлсэн. Хэд хонож байтал 2021 оны 9 дүгээр сарын 29-ний хавьд С гэх хүний хүүхэд над руу гар утсаар залгаад танай 1 тооны адуу Улаангом сумын нутаг Гашууны голд Б гэх айлын адуунд байна гэж хэлэхээр нь утсыг нь аваад очоод харахад миний хээр морь мөн байсан. Миний хээр морь нэлээн унагдаж хөөгдсөн шинжтэй байсан тэгээд би морио олсон болохоор аваад явсан. Сүүлд манай морийг Малчин сумын О, Б гэх хоёр залуу хулгайлсан байна гэж сонссон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198-199-р хуудас/,

-Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Надад учирсан хохиролд У.Б, Д.О, Ц.Б нарын зүгээс адуу мал хайхад гарсан 200,000 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн хулгайд алдсан адууг хүлээн авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-р хуудас/,

18. Гэрч А.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой Тариалан сумын Алаг тохой гэх газарт манай гэр намаржиж байсан. Манай гэрийн ар талд архалсан /аргамжсан/ байсан 1 тооны адуу алга болсон. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой “Тошилтын хөтөл”-өөс доош буусан зам дагуу нэг мотоциклтой хүн явж байсан. Би маргааш манай дээр байсан адуу байхгүй болохоор нь нөгөө мотоциклтой хүн байсан газар очиж харахад мотоцикл байсан, харин ямар нэг хүн байхгүй байсан юм. Өмнөговь сумын 4 дүгээр багийн малчин Б надад “та энэ адуу унаж бай” гэж 2021 оны 8 дугаар сарын 10-ны үед өгсөн. Түүнээс хойш манай гэр дээр байсан юм. Сүүлд сонсоход Б нь өөрийн надад өгсөн байсан адуугаа 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаангом сумын Гашууны гол дээр хайж олж авсан гэж надад хэлсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-р хуудас/,

19. Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай адуу 2021 оны 9, 10, дугаар саруудад Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг “Гашууны гол”-оор байдаг байсан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны үед байх манай адуу Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг “Гашууны гол” орчмоор бэлчиж явтал манай адуунд 1 тооны адуу ирж нийлсэн байсан. Уг адуу нь хээр халтар гэж хэлэхээр зүстэй, буруу гуяндаа босгон дэгрээ тамгатай адуу байсан. Нэлээн унагдсан, туугдсан байдалтай их ядарсан байдалтай байсан. Тэгээд манай адуунд 4, 5 хоносон. Тэгэхээр нь би манай Наранбулаг сумын гаралтай адуу байна, тамга нь бас таарч байна гэж бодоод адуу гээсэн хүн сураг тавихад С гэх хүн адуу алдсан гэж сураг сонсоод хэл хүргүүлсэн. Тэгэхэд миний утас руу С гэх хүний хүүхэд залгаад уг хээр морины им тамга зүсийг асуусан. Тэгээд “эзэн нь Б гэх хүн байгаа, би хэлье” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш нь миний утас руу нэг хүн залгаад “Өмнөговь сумаас ярьж байна, манайх 1 тооны адуу хулгайд алдсан” гэж хэлээд утсаар яриад манай адуунд ирж нийлсэн хээр морийг ирж хараад “энэ миний адуу мөн байна” гэж хэлсэн. Тэгээд яаж алга болгосон талаар асууж тодруулахад 2021 оны 9 дүгээр сарын 22-ны үед Наранбулаг, Тариалан сумын нутгийн заагаас гэрийн гаднаас хулгайд алдсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211-213-р хуудас/,

20. Гэрч Ч.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б бид хоёр адуу эргэх ажилтай адуунд очиход манай адууны захад нэг хар хээр зүстэй морь зогсож байсан. Тэгээд бид хоёр машинтай явсан болохоор машинаасаа бууж очоод харахад нэлээн хөөгдөж туугдсан, унагдсан байдалтай байсан. Тэгээд уг морь манай адууг дагаад 4-5 хоносон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216-р хуудас/,

21. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “2021 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Өмнөговь суманд 5 настай морины зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,000,000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 274 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 228-р хуудас/,

22. Хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой айлын хуримын ажлаар яваад 19 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрт уналгад хэрэглэж байсан хээр алаг зүсмийн 1 тооны морь алга болчихсон, манай хүүхдүүд хайгаад олдохгүй байна гэж ярьж байсан. Би тухайн үед сул аргамжаад адуу руу явсан байна гэж үзээд Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутагт байх адуундаа очиж үзэхэд байхгүй байсан. Миний алдсан адууны зүс нь хар хээр алаг. Дэл сүүл нь цагаан, зөв гуян дээрээ мухар олом тамгатай, 6 настай адуу юм. Уг адууг тухайн үедээ Бургастай, Шар бүрд, Цорго, Уушгийн хүйтэн үзүүр, Сарвах, Шил зэрэг газруудаар мотоцикл, морьтой эрж хайгаад олоогүй юм. Сүүлд 10 дугаар сарын 16-ны өдөр Улаангомоос дуудаж байна гэхээр нь очсон чинь миний хээр алаг морь бусдад зарагдаж очсон байсныг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Би хээр алаг морио зүсээр нь бүрэн бүтэн хүлээн авсан. Би морио эрж хайж явахдаа 200,000 төгрөгийн зардал гаргасан ба энэ хохирлоо буруутай этгээдээр төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 41-42-р хуудас/,

-Хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “Би өөрийн алдсан морио хайж мотоциклтой явахад 200,000 төгрөгийн бензин зарлагадсан бөгөөд миний морийг хулгай хийж аваад хүнд худалдсан байсан залуу надад 200,000 төгрөгийн хохирлыг барагдууж өгч надаас уучлалт гуйсан учир надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Тэр залуучууд юмны учир мэдэхгүй шахам бага залуучууд байсан. Одоо хэргийг нь гайгүй шийдэж өгвөл сайн байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-р хуудас/,

23. Гэрч Ж.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой 23 цагийн үед манай хүү Базарсад уналгад хэрэглэж байсан шар хээр зүсмийн морь, зээрд зүсмийн даага, хар алаг /хээр/ зүсмийн морьдоо гэрийн урд талд 300 орчим метр зайтай аргамжсан. Маргааш нь 07 цагийн үед манай хүү аргамжсан морьдоо авахаар яваад шар хээр зүсмийн морио унаад даагаа хөтөлчихсөн ирсэн ба манай хар алаг морь байхгүй байна гэж ирсэн. Манай хүү тэр хавьд байж болох газруудаар нь эрж хайсан боловч олдоогүй. Аргамжаанаасаа алдуурч Өмнөговь сумын нутагт байдаг адуу руугаа гүйсэн байна гэж үзээд тайвшраад байж байгаад адуундаа очиж үзсэн чинь байхгүй байсан тул тэр хавиар морьтой, мотоциклтой эрж хайгаад байж байтал манай морины сураг гарч манай нөхөр Улаангом явж морио хүлээж авсан. Тухайн үед манай морийг хулгайлж аваад бусдад зарж борлуулсан талаар сонсож мэдсэн. Манай хээр алаг зүсмийн морь алга болох үеэр манай нөхөр айлын найранд явсан байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 47-48-р хуудас/,

24. Гэрч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 21-ний орой манай дүү Базарсад гэрийн ойролцоо уналгад хэрэглэж байсан 3 тооны морио аргамжсан. Маргааш нь морьдоо авч ирэхдээ 2 адуугаа авч ирээд манай алаг морь байхгүй байна гэхээр нь тэр алаг морийг ойролцоо газруудаар мотоциклтой эрж хайсан боловч олдоогүй, түүнээс хойш алдсан морио машинтай, мотоцикл, морьтой Шар бүрд, Сүйт, Хойлдоо, Бургастай, Зүүн шил, Бор толгой гэх газруудаар эрж хайгаад олоогүй. Би адуугаа Тариалан, Наранбулаг сумын нутгаар эрж хайсан боловч олдоогүй. Манай аав Оын өмчлөлд байдаг адуу юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51-р хуудас/

25. Гэрч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 24-ний үед Б надад нэг алаг морь, 2 унагатай гүү зарсан юм. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хашаанд нэг залуу ирээд миний худалдаж авсан алаг морийг хараад миний хулгайд алдсан морь байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57-р хуудас/,

26. Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “2021 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн Өмнөговь суманд 6 настай морины зах зээлий үнэ цэнийн баримжаа 1,000,000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 274 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 76-р хуудас/,

27. Шүүгдэгч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Надад сонгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр байх Увс аймгаас манай найз Б нь Бтай фэйсбүүкээр чат бичиж харьцаж байсан бөгөөд тухайн үед Б нь Бад “энд нэг хоёр гүүний хэрэг байна, гүү худалдаж авах хүн байна, та хоёр хүрээд ир, энд мотоцикп чинь байгаа, та хоёр яваад хулгайлаад ир, зарж борлуулахыг нь би зохицуулъя” гэж чат бичсэн байсан. Тэгээд Б бид хоёр Бтой утсаар ярилцаж Увс аймаг руу явж Б бид хоёр тэндээс адуу хулгайлж, Боор заруулж мөнгө олохоор тохиролцсон юм. Тухайн байрыг түрээсэлж байхад уг түрээсийн байранд Ц гэх ах ганцаараа амьдардаг байсан бөгөөд Б бид хоёр Ц ахад хулгай хийх талаараа хэлээгүй, зүгээр л “Увс явах хэрэг гараад байна, Увс руу явах машин олдох болов уу” гэхэд Ц нь бид хоёрт “түрээсийн машин аваад явчихаач” гэж хэлээд Ц, Б бид гурав фэйсбүүкээр түрээсийн машин хайсан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 14:00 цагийн орчимд бид гурав фэйсбүүкээс хувь хүний машин түрээслүүлнэ гэсэн зарыг хараад тухайн хүнтэй холбогдож Вингроуд загварын жижиг суудлын автомашиныг өдрийн 40,000 төгрөгөөр түрээслэхээр болж утсаар ярьж тохирсон. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 18, 19-ний өдөр байх Ц бид хоёр “Их наран”-гийн эцсийн буудалд байх гэр хороололд очиж машин түрээслэх хүнээс машиныг нь очиж авсан юм. Тухайн үед Б бид хоёрт мөнгө төгрөг байгаагүй учир Ц ахад хандаж “Увс аймаг яваад ирмээр байна, бид хоёр Увсад очиж өөрийн адуунаасаа морь зарах гэж байгаа, тэгээд эргэж ирээд танд 1 сая төгрөг өгье, та одоо Увс явах зардал мөнгийг гаргачих” гэж хэлсэн. Тэгээд Ц ах өөрийнхөө эгчийн гар утсыг нь авч хотод нэг ломбарданд тавьж бэлэн 480,000 төгрөг ломбарднаас авсан. Уг мөнгөнөөс тухайн өдөр Ц ах бид хоёр машин авахдаа тэр хүнд 7 хоногийн түрээсийн мөнгө болох 280,000 төгрөгийг бэлнээр өгч, Цгийн бичиг баримтыг тэр хүнд үлдээсэн юм. Тэр өдөр Ц ах бид хоёр машинаа аваад Быг очиж аваад Улаанбаатар хотоос 16:00 цагийн үед Увс аймаг руу гарсан. Ингээд бид нар Увс аймаг руу гарч явсан ба машиныг Ц ах жолоодож явсан юм. Бид нар Улаанбаатар хотоос гараад Увс аймаг руу явахдаа замдаа 2 хонож ирсэн. Тэр өдөр Ц, Б, бид гурав аймгийн төвд ирээд наадмын талбайн ар талд байдаг Бийн гэрт очсон. Тэгэхэд Бын Мустанг-5 загварын улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикп Бийн гэрийн гадна байсан. Тэгээд Б бид хоёр Ц ахад “бид хоёр одоо яваад өөрсдийнхөө адууг аваад ирье, та эндээ байж бай” гэж хэлээд Бийн гэрт үлдээсэн. Тэгээд Б бид хоёр 17:00 цагийн орчимд Бтой ярилцаж урагшаа явж Хяргас нуурын орчимд байх уулнаас бэлчээрээс унагатай хоёр гүү хулгайлж авч ирэхээр болсон. Ингээд Бийг, Цтай хамт гэрт нь үлдээчихээд Б бид хоёр түүний мотоциклийг унаад хар замаар урагш явж аймгаас гадагш гарсан ба мотоциклийг Б унаж явсан. Б бид хоёр мал хулгайлж авч ирж зарах талаараа Цд ерөөсөө хэлээгүй бөгөөд өөрсдийнхөө адууг авч ирнэ гэж хэлчихээд явсан. Б бид хоёр хар замаар урагшаа 50 гаруй километр явж байтал Бын мотоцикл явж байгаад эвдрээд пижигнээд унтарчихсан. Бид хоёрын мотоцикл эвдэрсэн газрын зүүн талын уулын бэлд уурхай байсан ба, баруун талд нь жижигхэн нуур шиг зүйл байсан юм. Тэгээд Б бид хоёр мотоциклоо асаах гээд оролдоод асааж чадахгүй болохоор нь бид хоёр мотоциклоо замынхаа баруун талд гаргаж хаячихаад цаашаа явган 1-2 километр орчим алхаад хөдөөний айл байсан ба гэрийнх нь ойролцоо зэл дээр аргамжтай, чөдөртэй 2 тооны морь байхаар нь Б бид хоёр чөдөртэй, халтар зүсмийн 5 орчим настай нэг тооны морины чөдрийг нь авсан, тэгээд хажууд нь байсан морины хазаарыг нь авч халтар моринд хийгээд тухайн морийг эмээлгүйгээр хоёулаа сундалдаад явсан. Тухайн үед морины зэл нь гэрээс жаахан зайтайхан байсан ба уг морийг хулгайлж байхад гадна харанхуй болчихсон нэлээд орой болсон байсан. Бид хоёр цааш эргээд урагшаа гарч замынхаа зүүн талаар явж байхад нэг айлын гадна архлаатай /аргамжаатай/ моринууд байхаар нь ойртож очоод дааганд байсан хазаарыг нь аваад алаг моринд хийгээд, алаг морины чөдрийг аваад уг морийг хулгайлж тухайн морийг би унаж, нөгөө халтар морийг Б унасан. Ингээд бид хоёр нэг, нэг морьтой болж аваад урагшаа хар замаа дагаад явж байгаад шөнө болсон тул нэг уулын ам дотор хөдөө хээр талд бид хоёр хоносон. Тэгээд бид хоёр тэндээ хонож аваад өглөө эрт гэгээ ороод 08, 09 цагийн орчимд сэрж урьд шөнө хулгайлсан морьнуудаа унаад зүүн эргэж өндөр уул харагдаад байхаар нь тийшээ чиглэж яваад уг уулын орой дээр гарч адуу харахад зүүн урд талд хэсэг адуу бэлчээрт байхаар нь Б бид хоёр уг адуунуудыг хулгайлахаар болоод тухайн газарт очиход нийт 23 тооны адуу байсан ба уг адуунуудын им тамгыг нь би сайн анзаарч хараагүй, янз бүрийн тамгатай байх шиг харагдсан. Тэгээд тэр өдөр Б бид хоёр тухайн адуунуудыг бэлчээрээс нь тууж Улаангом сумыг чиглэж яваад орой 19:00 цагийн орчимд Тээлийн дээд талд ирээд сүлжээнд ороод Б Бын утас руу залгаад “хоол, цай авч ирж өгөөч” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Тээлийн цаана байж байтал Б нь, Цтай хамт хоол, цай аваад хоёулаа хүрч ирсэн. Бийг ирэхээр нь Б бид хоёр мориноос бууж хоол цай идсэн, намайг мориноос буусны дараа Б миний унаж байсан алаг моринд мордож аваад тууж ирсэн 23 тооны адууг доош эргүүлэн тууж Тээлийн гол чиглээд явсан харин Б бид хоёр хоол цай идэцгээж дуусаад би Бын унаж ирсэн халтар морийг унаад Бийн араас зам дагаад Тээлийн гүүр хүртэл яваад олдохгүй болохоор нь аймгийн төв рүү шууд явж орж ирээд Гашууны голын цаахан талд ирээд уг морины хазаарыг нь тайлж аваад морио тавиад явуулсан юм. Тэгээд Би Гашууны голоос алхаад Бийн гэрт ирэхэд гэр нь эзгүй, Б, Б, Ц нар ирээгүй байсан. Би тухайн үед гар утасгүй явсан учир тэд нартай холбогдож чадаагүй, намайг Бийн араас хөдөлж байх үед Б, Ц нар үлдсэн бөгөөд би морьтой урагшаа явж байхад Ц, Б нар машинтай аймаг руу чиглээд зөрөөд өнгөрсөн юм. Тухайн үед би ядарсан, нойр хүрээд байсан учир Бийн гэрт ирээд унтсан. Тэгээд маргааш өглөө нь 07:00 цагийн орчимд Ц, Б, Б нар машинтайгаа Бийн гэрт ирээд намайг сэрээгээд бид нар Цгийн машинд суугаад Гашууны голын зүүн талд байдаг хуучин шоронгийн доод талд очиход тууж ирсэн 23 тооны адуунаас унагатай 2 тооны гүү, тэгээд унаж ирсэн 1 тооны алаг морь нийт 5 тооны морийг тэнд байсан ногооны талбайн хашаанаас уясан байсан ба нэг гүү нь хазаартай, нөгөө гүүг дээсээр уячихсан байсан, харин үлдсэн морьдуудыг тэр шөнө Б, Б нар урагшаа хөөгөөд явуулчихсан байсан юм. Тэгээд Б нэг хүнтэй гар утсаар яриад байсан бөгөөд Н гэх ах хажуудаа нэг хүнтэй ирж тэр 5 тооны морийг үзэж унагатай 2 гүүг авахаар болсон. Уг 5 тооны морийг бид нар Нгийн гэрт авч ирэхэд Н гэх ах унагатай 2 тооны гүүг авахгүйгээр 1 тооны алаг морийг 1,000,000 төгрөгөөр авахаар болсон, харин нөгөө 2 унагатай гүүг бас тэнд байсан 2 хүн нэгийг нь 1,000,000 төгрөгөөр, нөгөөг нь 1,200,000 төгрөгөөр авсан ба нийт 5 тооны морийг 3,200,000 төгрөгөөр зарсан. Н гэгч нь алаг морины үнэ 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, нэг ах нь 1,200,000 төгрөгөөр зарсан гүүний 200,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн, үлдсэн 1,000,000 төгрөгийг Цгийн данс руу хийсэн, мөн нөгөө үлдсэн 1 тооны гүүний 1,000,000 төгрөгийг худалдаж авсан хүн нь мөн Цгийн данс руу хийсэн юм. Бид нар уг 5 тооны адууг зарахдаа Б нь гардаж өөрөө зарах хүмүүсээ олсон бөгөөд өглөө нь уг адууг зарахаар явахдаа Б нь надад хандаж “би адуунуудыг хүнд зарахаар болчихлоо, чи уг адуунуудыг миний адуу, нагац ах хагалгаанд орох гэж байгаа учраас зарж байна, Малчин сумаас авч ирсэн адуунууд гэж хэлээрэй” гэж хэлсэн байсан учир би адуу худалдаж авсан хүмүүст өөрийн адууг Малчин сумаас авч ирж зарж байгаа, нагац ахад хагалгааны мөнгө хэрэгтэй болоод зарж байна гэж худал хэлж зарсан юм. Адуу хулгайлж зарж олсон 3,200,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг Ц ахад өгсөн, уг мөнгөнөөс Ц нь машины түрээсийн мөнгө, мөн замдаа ирсэн болон явах бензины мөнгө, хоол ундны мөнгө, мөн өөрийнхөө хөлсөнд 1,000,000 төгрөг зэргийг авсан. Харин үлдсэн 1,200,000 төгрөгнөөс Б бид хоёр тус бүр 500,000 төгрөг авсан, үлдсэн 200,000 төгрөгийг Бт өгсөн юм. Тухайн өдөр 5 тооныг адууг зарчихаад бид нар машины дугуйгаа засуулчихаад тэр өдөртөө 15:00-16:00 цагийн орчимд Увс аймгаас Улаанбаатар хот руу замдаа нэг хоноод бид гурав Улаанбаатар хотод очсон. Улаанбаатар хотод очоод Ц бид хоёр нөгөө машин түрээслэсэн хүндээ машиныг нь аваачиж өгсөн юм. Тэр өдрөөс хойш байж байтал 2021 оны 9 дүгээр сарын 25, 26-ны үеэр Б бид хоёрт цэргийн зарлан ирсэн байна гэж Увсаас манай ээж залгаж дуудсан бөгөөд Б бид хоёр автобусаар найз охидуудын хамтаар Увс аймагт ирээд ирсэн өдөртөө би Малчин сум руу гэр лүүгээ харьсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаад аймгийн төвд орж ирэхэд цагдаа нарт баригдсан бөгөөд Б бид хоёр цагдаа нарт хийсэн хэргийнхээ талаар хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154-157-р хуудас/,

28. Шүүгдэгч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын эхээр Увс аймгаас манай найз Б нь над руу фэйсбүүкээр чат бичиж “энд хоёр гүүний хэрэг байна, гүү худалдаж авах хүн байна, та хоёр хүрээд ир, энд мотоцикл чинь байгаа, та хоёр яваад хулгайлаад ир, зарж борлуулахыг нь би зохицуулъя” гэж чат бичсэн байсан. Ингээд О, Б бид гурав ярилцаж тохиролцож малын хулгайн гэмт хэрэг үйлдэхээр болсон юм. Тухайн үед би өөрийн найз Отай хамт “Их наран”-д байр түрээсэлж байсан бөгөөд уг байранд мөн байр түрээсэлдэг Ц гэгч байдаг байсан юм. О бид хоёр Цд хандаж “Увс явах хэрэг гарлаа, тэнд очиж адуунаасаа зарчихаад ирье” гэж хэлсэн. Тэр үед Цд хулгай хийх гэж байгаа талаараа хэлээгүй. Ингээд бид нар Увс руу явах унаа машин хайж байгаад фэйсбүүкээр явж байсан зарын дагуу машин түрээслэхээр болсон юм. ...2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр орой 16:00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Увс аймаг руу гарч замдаа 2 хоноод 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт ирсэн. Увсад ирээд бид гурав наадмын талбайн ар талд байдаг найз Бийн гэрт очсон. Би өөрийн мотоциклоо найз Бийн хашаанд орхичихсон байсан бөгөөд уг мотоциклийг Б унаж байсан юм. Тэгээд би мотоциклоо унаж ар талдаа Оыг суулгаж аваад урагшаа хар зам дагуу чиглэлд явж байгаад замд адуу таарвал хулгайлна гэж ярилцаад явсан. Тухайн үед Ц, Б нар Бийн гэрт үлдсэн бөгөөд Цд О бид хоёр хэлэхдээ адуундаа яваад ирье гэж хэлсэн юм. Тухайн үед бид нар Цд адуу хулгайлах талаараа огт хэлээгүй, өөрийн адуунаас адуу авч ирнэ гэж хэлчихээд явсан. Тэр өдөр бид хоёр хар замаар урагшаа явж байтал аймгийн төвөөс 50 орчим километр зайд мотоциклийн мотор нь эвдэрчих шиг болсон. Тэгээд бид хоёр мотоцикл эвдэрсэн учир мотоциклийг замын хажууд хаясан. Тухайн үед нартай байсан учир бид хоёр харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болохоор нь бид хоёр цааш явган алхаад нэг айлын гадна очиход гэрийн ар талд морины зэл дээр 2 тооны адуу байсан ба нэг адуу нь чөдөртэй, нөгөө адуу нь аргамжаатай байхаар нь чөдөртэй адууны чөдрийг нь аваад аргамжаатай адууны хазаарыг нь авч тухайн халтар зүсмийн адуунд хийсэн. Тэгээд уг адуун дээр хоёулаа сундалдаад хар замаар хөндлөн гараад урагшаа явж байтал нэг айлын гэрийн ар талд 3 тооны адуу байхаар нь очиж тэнд байсан адуунуудаас алаг зүсмийн адуу чөдөртэй байхаар нь чөдрийг нь авч тэнд байсан дааганы хазаарыг авч адуунд хийгээд уг адууг О унасан. Харин би эхэлж хулгайлсан халтар зүсмийн адууг унасан. Тэгээд бид хоёр нэг, нэг адуутай болчихоод цааш явж хөдөө уул руугаа гарч тэндээ хоносон. Тухайн хоносон уул нь ямар уул болохыг мэдэхгүй байна. Тэр шөнө тэндээ хоноод өглөө нь босоод цаашаа уулаа давахад бэлчээрт адуу байсан. Тэгээд уг адуун дээр О бид хоёр морьтой очиход нийт 23 тооны адуунууд байсан ба мухар олом болон дэгрээ тамга гэх мэт олон төрлийн тамгатай адуунууд байсан юм. Тэгээд бид хоёр уг адуунуудын хажууд сууж байгаад хоорондоо ярилцаж бүгдийг нь тууж авч очоод дөхүүлж байгаад дундаас нь адуу барьж авъя гэж ярилцаад уг адуунуудыг бүгдийг нь Улаангом сум руу чиглээд уулан дундуур хөөж туусан. Бид хоёр уг адуунуудыг өдөржингөө туугаад Тээлийн дээд талд орж ирээд Б руу залгасан. Тэгэхэд Б хаана явж байна гэхээр нь би Бт хандаж Тээлийн дээд талд явж байна гэхэд Б “хоол, цай хүргэж өгөх үү” гэхээр нь би “тэг” гэж хэлсэн. Ингээд удалгүй Б нь Цтай хамт машинтай Тээлийн дээд тал дээр хоол цай авч ирсэн ба тухайн үед нар орчихсон 19:00-20:00 цаг болж байсан байх. ...Адуун дээр ирээд байж байтал алаг морь сонирхож байсан нэг эрэгтэй, хажуудаа мөн нэг ахтай хамт ирээд уг 5 адууг үзээд 2 унагатай гүүг нь авна гэж хэлсэн. Уг адуунуудыг авч ирээд Бийн ярьсан ахад нэрийг нь сайн санахгүй байна 1 тооны алаг морийг 1,000,000 төгрөгөөр авахаар болсон, харин нөгөө 2 унагатай гүүг нь бас тэнд байсан 2 хүн нэгийг нь 1,000,000, нөгөөг нь 1,200,000 төгрөгөөр авсан ба нийт 5 тооны морийг 3,200,000 төгрөгөөр зарсан. Адуу авсан нэг ах адууны мөнгө болох 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн, нэг ах нь 1,200,000 төгрөгөөр зарсан гүүний 200,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн, үлдсэн 1,000,000 төгрөгийг Цгийн данс руу хийсэн, мөн нөгөө үлдсэн 1 тооны гүүний 1,000,000 төгрөгийг худалдаж авсан хүн нь мөн Цгийн данс руу хийсэн юм. Бид нар уг 5 тооны адууг зарахдаа тухайн хүмүүст хулгайн адуу болох талаар хэлээгүй бөгөөд О нь нагац ах хагалгаанд орох гэж байгаа учраас зарж байна, Малчин сумаас авч ирсэн адуунууд гэж худал хэлж зарсан юм. Бид нар адуу хулгайлж зарж олсон 3,200,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг Ц ахад өгсөн, уг мөнгөнөөс Ц нь машины түрээсийн мөнгө, мөн замдаа ирсэн болон явах бензины мөнгө, хоол ундны мөнгө, мөн өөрийнхөө хөлсөнд 1,000,000 төгрөг зэргийг авсан. Харин үлдсэн 1,200,000 төгрөгнөөс О бид хоёр тус бүр 500,000 төгрөг авсан, үлдсэн 200,000 төгрөгийг Бт өгсөн юм. Тухайн өдөр уг 5 тооныг адууг зарчихаад Б, Ц бид гурав 16:00 цагийн орчимд Увс аймгаас Улаанбаатар хот руу гарч замдаа нэг хоноод Улаанбаатар хотод ирсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-144-р хуудас/,

29. Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Тухайн үед Б нь Оын гар утаснаас надтай яриад “унагатай гүү худалдаж авах хүн байна уу, сураглаад өгөөч” гэж хэлсэн. Тэр явдлаас хойш хэсэг хугацааны дараа би ажлынхаа хажуугаар адуу мал авах хүн байгаа эсэхийг сураглаж байсан. Тэгээд 10 гаруй хоногийн дараа би О луу фэйсбүүкийн чатаар холбогдож Бтай яриад энд унагатай гүү авах хүн байна, чиний адуу мал чинь гарал үүслийн бичигтэй юм уу гэж асуухад Б нь надад “үгүй наана чинь очоод хулгайлж өгнө” гэж хэлэхээр нь би Бад хандаж “чи чадах юм уу” гэж басамжилсан байдалтай хэлээд орхисон. Тэгсэн чинь удалгүй 2021 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр байх өдрийг нь сайн санахгүй байна над руу О, Б нар залгаад бид хоёр Улаанбаатар хотоос гарах гэж байна наана чинь очоод мал хулгайлж өгнө шүү, нөгөө адуу авах хүн чинь байгаа юу гэж надаас асуусан. Тэгэхэд нь би тэр хоёрт “адуу авах хүн байгаа, байгаа” гэж хэлсэн. Тэр хоёр надтай утсаар ярьснаас хойш 2 хоногийн дараа өдөр 14:00 цагийн үед над руу утсаар залгаад самбартай хөтлөөр орж ирж байна, танайх руу шууд очлоо гэж хэлсэн. Удалгүй Б, О нар суудлын жижиг машинтай ирсэн бөгөөд дугаарыг нь анзаарч хараагүй, саарал өнгийн автомашинтай хүрч ирсэн ба уг машины жолооч Ц гээд Улаанбаатар хотын уугуул гэсэн нэг хүнтэй гурвуулаа ирсэн. Тэгээд хоол унд идэж байгаад О, Б нар нь надад “за бид хоёр явлаа, урагшаа яваад нуурын цаад талаас, Завхан аймгийн нутгаас адуу хулгайлж ирнэ, 2 унагатай гүү хулгайлж ирнэ гэж яриад мотоциклоо унаад явсан. Тухайн үед О, Б нар нь надад хэлэхдээ “энэ нөхөр /Ц/ хулгай хийж байгаа гэдгийг мэдээгүй байгаа шүү, бид хоёр энэ нөхөрт өөрсдийнхөө адууг авч ирж зарах гэж байгаа гэж хэлж авч ирсэн шүү” гэж надад хэлж байсан. Тэгээд тэр хоёр 16:00 цагийн орчимд Улаангомоос явцгаасан. Харин Ц нь надтай хамт манай гэрт хоцорсон юм. Тэгээд маргааш нь би тэр хоёртой 15:00 цагийн үед утсаар ярихад Б нь “хар зам дагаад явж байтал мотоцикл эвдрээд, тэгээд нэг айлын гадна байсан адуунаас чөдөртэй 2 морь хулгайлж аваад явж байгаад ууланд нэг адуу оллоо, одоо ингэс гээд аймаг руу туугаад хөдлөх гэж байна” гэж хэлсэн. Ингээд тэр өдөр Ц бид хоёр гэрт байж байтал орой харуй бүрий болохоор нь би Б руу утсаар залгаж хаана явж байгааг нь асуухад Б нь надад хандаж “Тээл орох гэж байна, хоол цай аваад хүрээд ир” гэж хэлсэн. Ингээд би Цтай хамт тэд нарын унаж ирсэн машинтай замаараа хүнсний дэлгүүр орж идэж, уух зүйл аваад урагшаа Тээл чиглэлд явсан. Тэгээд Тээлээс урагш 1 километр хүрэхгүй буюу 600 орчим метр зайд машины аваарын гэрлээ асаачихсан явж байтал Б утсаар над руу залгаад наанаа зогсож бай, одоо бид нар очлоо гэж хэлсэн. ...Н ах руу утсаар залгаад “Н ах аа, нэг морь, 2 унагатай гүү манай найз зарах гэж байна, харах уу” гэхэд “харъя” гэж хэлээд бид нарын байсан хуучин шоронгийн доод талд удалгүй Н ах, өөрийн ах Оодгой нар хамт ирээд энэ ямар учиртай мал вэ, хаанахын мал вэ гэхэд нь би тэр хүмүүст “манай найз Оын нагац ах мотоциклтой явж байгаад онхолдоод эмчилгээнд явах гээд энэ адуунуудыг зарж байгаа юм, Малчин сумын адуу гэж хэлсэн.Тэгээд Н ах бид нарт “урт хөлийн мал хэцүү шүү, та нар баталгаатай өөрийнхөө малыг зарж байгаа биз гэж хэлсэн. Тэгэхэд О нь “үнэн, үнэн ах” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хүн үнэ ханш хэд гэж байгаа юм, 2 унагатай гүүг чинь авъя гэхээр нь 1 унагатай гүүг нь 1,000,000 төгрөг, нөгөө унагатай гүүг нь 1,200,000 төгрөг гэж хэлээд тэд нар худалдаж авахаар болоод манай хашаанд аваад ир гэж хэлсэн. Тэгэхэд Н ах алаг адууг, нэг гүү, унагатай нь авсан, нэг унагатай гүүг нь Б гэдэг хүн ирж авсан ба нийт 5 адууг нийлээд 3,200,0000 төгрөгөөр худалдсан юм. Тухайн үед адууг худалдаж байхдаа Оын адуунууд гэж худал хэлж байгаад зарсан, тэр үед адуу зарж байхад Н ах От хандаж “та нарын ар гэртэй яръя, бие муутай ахтайгаа боловч яриул” гэж хэлэхэд О нь “болно, болно” гэж хэлээд Бтай утсаар яриулсан. Тэгчихээд би гэрт ирээд унтсан ба тэд нар машинаа янзлана, дугуй авна, өнөөдөртөө хариу буцна гэж хэлсэн. Тухайн үед О нь надад 200,000 төгрөг өгнө болох уу, машинд дугуй авна, түрээсийн мөнгө өгнө, машинд бараг 1,800,000 төгрөг гарах гээд байна гэж хэлээд надад 200,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-169-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон ба хохирогч С.М, П.Сгийн 23 тооны адуу, хохирогч Г.Бын 1 тооны адуу, хохирогч Д.Оын 1 тооны адуу, нийт 25 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нарын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлж”, 2.2-т заасан “бүлэглэж”, 2.4-т заасан “машин механизм ашиглаж” гэсэн тухайн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О, У.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бунжаа нарын зүгээс үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлыг арилгасан, гэм буруугийн талаар маргаагүй бол шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар нь “хохирогч Г.Бын 1 тооны адуу, хохирогч Д.Оын 1 тооны адууг хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн болсон.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.Б болон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө нар нь “...анхнаасаа унагатай гүү хулгайлж авчрах зорилготой байсан. Гэтэл Д.О, У.Б нар замдаа ярилцаж тохироогүй 2 тооны адууг уналга болгохоор хулгайлсан, мөн цаашлаад айлын адууг тэр чигт нь тууж авчирсан, анх тохиролцсон тохирооноос зөрж гүйцэтгэсэн” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ. Энэхүү хуульд зааснаар шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх гэх мэт Эрүүгийн хуульд заасан өөр гэмт хэргийг зөрж үйлдсэн байхыг ойлгоно.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хэний эзэмшил, өмчлөлийн хичнээн тооны мал хулгайлсан, анх ярилцаж тохиролцсоноос өөр, зөрүүтэй тооны мал хулгайлсан нь “зөрж гүйцэтгэсэн” үйлдэлд хамаарахгүй тул шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгчийн дээрх саналыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн Увс аймгийн Наранбулаг сумын 2 дугаар багийн нутаг Буугийн шовгор гэх нэртэй газраас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө иргэн С.Мийн 13 тооны, иргэн П.Сгийн 10 тооны нийт 23 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлж нийт 16,300,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Тариалан сумын нутаг Алаг тохой гэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр машин механизм буюу улсын номер дугааргүй Мустанг-5 загварын мотоцикл ашиглаж хохирогч Г.Бын 1 тооны морийг хулгайлж нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Өмнөговь сумын 1 дүгээр багийн нутаг Тошилтын өвөр гэх нэртэй газраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус багийн иргэн Д.Оын 1 тооны морийг хулгайлж нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 25 тооны мал буюу олон тооны мал хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь ашиг олох санаа зорилгоор, бусдын олон тооны малыг өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, мал хулгайлах нь хууль бус, гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Хохирогч С.Маас “Уг гэмт хэргийн улмаас би өөрийн адуунуудыг хулгайд алдаж буцааж авсан бөгөөд миний адуунууд тоо ёсоороо бүгдээрээ олдсон. Харин би уг адуунуудыг хайсан зардалдаа нийт 1,047,740 төгрөгийг нэхэмжилж байгаа ба одоогоор надад учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа. Би адуу хайсан зардалд нэхэмжилж буй мөнгөний задаргаа болон баримтыг хэрэгт хавсаргуулсан байгаа” гэх мэдүүлгийг, хохирогч Б.Сгаас “...Адуу эрж хайсан зардлыг тооцож үзэхэд хүү С.Эрдэнээс 875,124 төгрөг, хүү С.Маас 1,047,740 төгрөг, надаас 308,000 төгрөг тус тус зарцуулагдсан ба нийт 2,230,864 төгрөгийн зардал гарсан” гэх мэдүүлгийг, хохирогч Г.Баас “надад учирсан хохиролд У.Б, Д.О, Ц.Б нарын зүгээс адуу мал хайхад гарсан 200,000 төгрөгийн зардлыг төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн хулгайд алдсан адууг амьдаар нь хүлээн авсан тул гомдол байхгүй” гэх мэдүүлгийг, хохирогч Д.Ооос “...Өөрийн алдсан морио хайж мотоциклтой явахад 200,000 төгрөгийн бензин зарлагадсан. Миний морийг хулгайлж аваад хүнд худалдсан байсан залуу надад 200,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгч надаас уучлалт гуйсан учир надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Тэр залуучууд юмны учир мэдэхгүй шахам бага залуучууд байсан. Одоо хэргийг нь гайгүй шийдэж өгвөл сайн байна” гэх мэдүүлгийг тус тус гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Д.Оаас хохирогч С.Мийн ХААН банк дахь 5808140401 тоот дансанд 524,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн, шүүгдэгч У.Баас хохирогч С.Мийн дээрх дансанд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 524,000 төгрөг, нийт 1,048,000 төгрөгийг төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хохирогч С.Мийн хохирол бүрэн төлөгджээ.

Тиймээс шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нарыг хохирогч С.М, Г.О, Д.О нарт хохиролд төлөх төлбөргүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч П.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “...шүүгдэгч Д.О, шүүгдэгч У.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар, Ц.Бт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг, шүүгдэгч Д.О, У.Б нарын өмгөөлөгч “...шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээж, гэм буруугийн талаар маргаан гаргаагүй нөхцөл байдал, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан гэх нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын хэмжээг нь багасгаж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч “...шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Д.Оын хувийн байдлын талаар гэрч Д.Тын “Д.О нь 2003 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн бөгөөд одоо ам бүл 5 ээж, эгч нарын хамтаар Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт амьдардаг. Манай дүү О нь зан аашийн хувьд жаахан зөрүүд зантай, урьд өмнө нь хэрэг зөрчил гаргаж байгаагүй, хүнтэй харьцаа сайтай, ямар нэгэн хэл ам асуудал гаргаж байгаагүй хүүхэд юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-144-р хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Дгийн О /ОЖ03250311/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 4 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшний оноо 409-ээс дээш оноотой байна” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 142-р хуудас/, Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 143-р хуудас/ зэрэг баримтууд,

Шүүгдэгч Д.Оын хувийн байдлын талаар гэрч Д.Тын “Д.О нь 2003 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн бөгөөд одоо ам бүл 5 ээж, эгч нарын хамтаар Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багт амьдардаг. Манай дүү О нь зан аашийн хувьд жаахан зөрүүд зантай, урьд өмнө нь хэрэг зөрчил гаргаж байгаагүй, хүнтэй харьцаа сайтай, ямар нэгэн хэл ам асуудал гаргаж байгаагүй хүүхэд юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 144-р хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Дгийн О /ОЖ03250311/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 4 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшний оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 142-р хуудас/, Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 143-р хуудас/ зэрэг баримтууд,

Шүүгдэгч У.Бын хувийн байдлын талаар гэрч Б.Мгийн “У.Б нь одоогоор эрхэлсэн ажилгүй бөгөөд 5 дугаар анги төгсөж бага боловсрол эзэмшсэн хүүхэд юм. У.Б нь элдэв муу зан ааш байдаггүй, хүнтэй зөв боловсон харилцдаг бөгөөд урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манайх амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж орлоготой бөгөөд хөдөө малтай, мал маллаж амьдардаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 150-р хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Уын Б /ОЖ03291317/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 5 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшний оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 148-р хуудас/, Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 149-р хуудас/ зэрэг баримтууд,

Шүүгдэгч Ц.Бийн хувьд байдлын талаар гэрч Я.Эийн “Ц.Б нь ам бүл 4, 3 дүүгийн хамт Улаангом сумын 2 дугаар багийн нутагт амьдардаг. Ц.Бийн 3 дүү нь Баян-Өлгий аймгийн Турк-Монголын хамтарсан сургуульд гурвуулаа бүтэн өнчин учир тэтгэлэгээр суралцдаг. Баян-Өлгий аймагт сургуулийнхаа дотуур байранд байдаг. Манай эгч Я.Б нь 2021 оны 7 дугаар сарын 16-нд өвчний учир нас барсан бөгөөд эгч маань нөхөр болох Цээс 2012 онд гэр бүл салаад өрх толгойлон амьдарч байгаад 2018 онд албан ёсоор гэрлэлтээ шүүхээр орж цуцлуулсан юм. Манай эгч Я.Бийг нас барсны дараа 4 хүүхэд нь бүтэн өнчин хоцорсон учир 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Улаангом сумын Засаг даргын А/247 дугаартай захирамжаар би Ц.Бийн дүү нар болох Ц.М, Ц.М, Ц.М нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон бөгөөд эдгээр хүүхдүүд нь миний асрамжид байдаг. Ц.Б нь зан аашийн хувьд даруу төлөв зантай, нэг их ааш зангүй хүний урдаас юм ярьдаггүй, хүнтэй зөв боловсон харьцаж аль болох хүний эвийг олж харьцдаг хүүхэд бөгөөд урьд өмнө нь хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй, зөв харилцаатай хүүхэд юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69-71-р хуудас/, гэрч Ж.Чы “Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт ам бүл 4, 3 дүүгийн хамт амьдардаг. Ээж нь 2021 оны 7 дугаар сард нас барсан. Харин аав нь бүүр бага байхад салаад явчихсан гэдэг. Б нь эрхэлсэн ажилгүй, гадуур хар бор ажил хийдэг... Ц.Бийн амьдарлын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай эд хөрөнгө гээд байх зүйл байдаггүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 217-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 161-р хуудас/, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Цийн Б /ОЮ02280416/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 6 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшний оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт /2-р хх-ийн 155-р хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 153-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Д.О нь ээж, эгч нарын хамт Увс аймгийн Малчин суманд амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал, шүүгдэгч У.Б нь аав, ээж, ах, дүү нарын хамт Увс аймгийн Малчин суманд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал, шүүгдэгч Ц.Б нь 3 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом суманд амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Д.О, Ц.Б, У.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэх талаар буюу мал хулгайлахаар урьдчилан тохиролцсон болох нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч Д.О, Ц.Б, У.Б нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Тиймээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч Д.О, У.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Ц.Б зарим үйлдэл холбогдолыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч  Д.О, шүүгдэгч У.Б нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд хорих ял эдэлж байгаагүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

Бусад хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.О, У.Б нар гэмт хэрэг үйлдэх үедээ Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоцикл ашигласан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нар хулгайлсан адууг зарж нийт 3,200,000 төгрөгийн ашиг орлого олсон болох нь хохирогч С.М, П.С, Г.Б, гэрч Б.Н, Б.О, Ж.Б нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон болно.

Иймд гэмт хэргийн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг хурааж, мөн шүүгдэгч Д.О, У.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого 3,000,000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ олсон ашиг, орлого 200,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалах, цэрэг эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, тохом 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгон, эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээв.

Шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Дгийн О, шүүгдэгч Ш ургийн овогт Уын Б, шүүгдэгч Г ургийн овогт Цийн Б нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.О, шүүгдэгч У.Б нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч П.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг хурааж, мөн шүүгдэгч Д.О, У.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг, орлого 3,000,000 төгрөгийг хувь тэнцүүлж, шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдэх үедээ олсон ашиг, орлого 200,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан СиДи 1 ширхгийг хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалах, цэрэг эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, тохом 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлого болгосугай.

8. Эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, У.Б, Ц.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.МӨНХСАЙХАН