| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00384/И |
| Дугаар | 461 |
| Огноо | 2017-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 461
2017 оны 08 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2017/00461 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00384/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би,
“Наранхаан бүргэд” ХХК /захирал Г.Алтанцэцэг/-д холбогдох, “Алтан Очир Түм” ХХК /захирал Б.Бадралмаа/-ийн нэхэмжлэлтэй, "гэрээний үүрэг 4 816 300 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Алтан Очир Түм” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК-ны захирал Г.Алтанцэцэг 2015 оны 11 дүгээр сарын 09 өдөр “Хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээ” байгуулан “Арвайн Үндэс” ХХК-ний бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. ... Гэрээний үүргээ удаа дараа зөрчин заасан хугацаандаа бараа бүтээгдэхүүний төлбөрөө төлөхгүй өнөөг хүрч байна.
Манай компани нь “Арвайн Үндэс” ХХК-тай гэрээ байгуулахдаа өөрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалсан. “Наранхаан бүргэд” ХХК нь нийт барааны үнэ 4 716 300 төгрөгнөөс 1 700 000 төгрөгийг төлсөн. Бараа бүтээгдэхүүний үнэ 3 016 300 төгрөг, ломбардны хүү 1 800 000 төгрөг, нийт 4 816 300 төгрөгийг хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК /захирал Г.Алтанцэцэг/-ээс гаргуулж өгнө үү...” гэжээ. /хх 1/
Хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК /захирал Г.Алтанцэцэг/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Наранхаан бүргэд” ХХК-ний захирал Г.Алтанцэцэг миний бие “Алтан Очир Түм” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 4 816 300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг уншиж танилцав /хх 14/” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Алтан Очир Түм” ХХК нь хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК-аас "гэрээний үүрэг 4 816 300 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\461-Ш-И.docx
Хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 4 816 300 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК-д холбогдох, “Алтан Очир Түм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “гэрээний үүрэг 4 816 300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Алтан Очир Түм” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92 015 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 46 007,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 46 007,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК-аас 46 007,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Алтан Очир Түм” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч “Наранхаан бүргэд” ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА