Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 462

 

2017 оны 08 сарын 04 өдөр Дугаар 156/ШШ2017/00462 Хэнтий аймаг

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00409/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны жаран гэрийн 05-06 тоотод оршин суух, Чулуут овогт Эрдэнэбатын Алтансувд /РД:СА91060603/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сум, 2 дугаар баг цагдаагийн байранд оршин суух, Улаан овогт Базарсадын Лхагвасүрэн /РД: СФ80061117/-д холбогдох

"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Алтансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхцэцэг нар оролцов.  

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Алтансувд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Б.Лхагвасүрэнтэй 2016 оны 03 дугаар сараас эхлэн 09 сар хүртэл Бэрх тосгонд хамтран амьдарсан. 09 сараас 11 сар хүртэл Баянхутаг суманд хамтран амьдарч байгаад хэрүүл маргаан таарамжгүй харилцаанаас болоод салсан. Б.Лхагвасүрэнгийн салсан эхнэр нь буцаж ирсэн. Намайг 11 сард охинтойгоо нийлж айлд зодоод тэгээд хоёр тийшээ болсон. Би 2017 оны 03 дугаар сарын 20 өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт охин Дөлгөөнийг төрүүлсэн. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Лхагвасүрэнг охин Дөлгөөний эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж байна” гэв.

Хариуцагч Б.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Би эрдэнэбатын Алтансувдаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Э.Алтансувдтай хэсэг хугацаанд цуг амьдарч байсан нь үнэн. Миний охин гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. ... Э.Алтансувдын нэхэмжлэлийг иргэний журмаар шийдэж өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 11, 13/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Алтансувд нь хариуцагч Б.Лхагвасүрэнд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

 Зохигчдын дундаас 2017 оны 03 дугаар сарын 20 өдөр охин Дөлгөөн төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбар /хх 6/, өрхийн эмчийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх 5/, Хэнтий аймгийн Бэрх тосгоны захирагч Ч.Чинбатын тодорхойлолт /хх 4/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,  зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байсан, энэ хугацаанд охин А.Дөлгөөнийг төрүүлсэн, таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа зэрэг нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Цаашид зохигчид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч нь өмнөх эхнэртэйгээ эргэн амьдарч байгаа нь нотлогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хариуцагч Б.Лхагвасүрэнгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулж, охин А.Дөлгөөнийг хуульд заасан насанд хүртэл тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн  63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг /165.700₮*50%*1 хүүхэд*12 сар=994 200₮/ тодорхойлж, үүнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 28 411 төгрөгийг тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгох үндэслэлтэй байна. 

Хариуцагч Б.Лхагвасүрэнд шүүх хуралдааны товыг 2017 оны 08 дугаар сарын 02 өдөр 98122520 дугаартай утсаар нь мэдэгдсэн боловч шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч Э.Алтансувд нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хийх хүсэлтийг гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийсэн болохыг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Б.Лхагвасүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 20 өдөр төрсөн А.Дөлгөөний эцэг мөн болохыг тогтоосугай.  

2. 2017 оны 03 дугаар сарын 20 өдөр төрсөн охин А.Дөлгөөнийг эх Э.Алтансувдын асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар А.Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-д зааснаар 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас) болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутгийн амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Лхагвасүрэнгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Алтансувдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Лхагвасүрэнгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 28 123  төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, оролцоогүй талд 14 хоногийн дотор шийдвэрийг гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгасугай. Зохигч үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.АРИУНАА