| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00434/И |
| Дугаар | 463 |
| Огноо | 2017-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 463
2017 оны 08 сарын 07 өдөр Дугаар 156/ШШ2017/00463 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00434/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Баян-Овоо сумын 3 дугаар баг, Сүмбэр гэх газар нутаглах, Норсон овогт Жигжидийн Жаргалсайхан /РД:СД57071711/ -ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Жаргалсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“миний бие 1973 оны 4 дүгээр сарын 15 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар тасралтгүй ажилласан юм. Ажилд орсон тушаал байгаад гарсан тушаал байхгүй, архиваас холбогдох тушаал, баримтууд олдохгүй байгаа тул манай сумын Нийгмийн даатгалын байцаагч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэж хэлсэн.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 23, 25, 29, 30/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Жаргалсайхан нь 1973 оны 4 дүгээр сарын 15 өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Жаргалсайхан нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
Хүсэлт гаргагч Ж.Жаргалсайхан нь 1973 оны 4 дүгээр сарын 15 өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 15 өдрийг хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4 тал/, цалингийн лавлагаа /хх 5/, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Алтан тал нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1991 оны 06 дугаар сарын 06 өдрийн 52 тоот тушаал /хх 6/, 1990 оны 8 дугаар сарын 27 өдрийн 70 тоот тушаал /хх 7/, 1990 оны 3 дугаар сарын 05 өдрийн 13 тоот тушаал /хх 8/, 1989 оны 02 дугаар сарын 17 өдрийн 07 тоот тушаал /хх 9/, 1988 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 118 тоот тушаал /хх 10/, 1987 оны 9 дүгээр сарын 14 өдрийн 139 тоот тушаал /хх 11/, 1986 оны 8 дугаар сарын 30 өдрийн 108 тоот тушаал /хх 12/, 1985 оны 12 дугаар сарын 20 өдрийн 145 тоот тушаал /хх 13/, 1984 оны 10 дугаар сарын 15 өдрийн 126 тоот тушаал /хх 14/, 1983 оны 01 дүгээр сарын 05 өдрийн 06 тоот тушаал /хх 15/, 1980 оны 5 дугаар сарын 29 өдрийн 54 тоот тушаал /хх 16/, гэрч Л.Ганболдын мэдүүлэг /хх 23/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 25-28/, гэрч Н.Сүхмөнхийн мэдүүлэг /хх 29/, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон 403 дугаартай шүүхийн шийдвэр /хх 30/ зэрэг болно.
Ж.Жаргалсайханыг 1973 оны 4 дүгээр сарын 15 өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 15 өдрийг хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Норсон овогт Жигжидийн Жаргалсайхан /РД:СД57071711/ нь 1973 оны 4 дүгээр сарын 15 өдрөөс 1975 оны 6 дугаар сарын 15 өдрийг хүртэл, 1978 оны 08 дугаар сарын 01 өдрөөс 1991 оны 06 дугаар сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Алтан тал” нэгдэлд малчин, хэвлэл тараагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хэсэгчилж төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хүсэлт гаргагчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА