Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 177/2022/0017/э |
Дугаар | 2022/ШЦТ/23 |
Огноо | 2022-01-31 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт С-ын Ө, Б ургийн овогт С-ын Л, Х ургийн овогт Т-гийн Б, Б ургийн овогт Ц-гийн Б нарт холбогдох эрүүгийн 1735001560061 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-ын Ө, 1976 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхийн хамт Дархан уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Наран толгойн 4-6 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил таван сарын хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: .................
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт С-ын Л, 1970 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, Минж проперт ХХК-д сантехникч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт Дархан уул аймгийн Дархан сум, 14 дүгээр багийн 44а-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............
Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Т-гийн Б, 1980 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр хоёр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, 11 дүгээр багийн Цагаан чулуут гудамжны 5-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:.................
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ц-гийн Б, 1973 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, Дархан уул аймгийн Дархан сум, 11 дүгээр багийн 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:...................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар нь Ч.Ч-тай бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 05-аас 06-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Бор хавцал” гэх газарт, мөн 2017 оны 10 дугаар сарын 24-өөс 26-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Гэдэгийн ам” гэх газарт тус тус тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 1735001560061 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 7-15 дугаар хуудас),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас),
- Алт угаагч скрубберт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас),
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 174-175 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-гийн “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг Гэдэгийн ам гэх газарт очсон. Бид нарыг очиход Ч.Ч өөрөө байгаагүй бөгөөд тухайн газарт түүний түр амьдарч байсан гэр болон уул уурхайн техник, хэрэгслүүд байсан. Намайг очиход Ч.Чын гэр болон техник, хэрэгслийг нэг үл таних эрэгтэй хүн хараад үлдсэн байсан бөгөөд би тэр хүнтэй уулзахад “Ч.Ч машин, техникээ ачиж явах унаа хайхаар явсан. Хоёр хоногийн өмнө аймгийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газраас хүмүүс ирээд бид нарыг шалгаад явсан” гэж хэлсэн. Ч.Ч-ын байрлаж байсан гэрийн гадна нэг экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж /скруббер/ зэрэг техник хэрэгслүүд байсан. Ч.Чын байрлаж байсан гэрээс урд зүгт экскаваторын мөр үүссэн байхаар нь би тэр мөрийг дагаад гэрээс урагшаа 600 метр орчим зайд явахад газрын хэвлийг хөндөж, нүх ухсан ул мөр үүссэн байсан. Тэнд үүссэн ул, мөрнөөс үзэхэд техник, хэрэгсэл ашиглаж газар ухсан, мөн угаах төхөөрөмж /скруббер/ байрлуулж шороо угаасан ул мөр тод үүссэн байсан. ...Тариалан сумын Гэдэгийн ам гэх газарт Ч.Ч нар хууль бусаар алт олборлож газар ухсан байдаг. Уг ухсан газар одоо болтол хэвээрээ байгаа, ийм учраас нөхөн сэргээлтийг хийх шаардлагатай, шинжээчийн дүгнэлтээр гаргасан нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 92-93, 194 дүгээр хуудас),
- Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гийн “...Энэ хэрэгт байгаль орчны судалгаа, үнэлгээний Ойт бүс ХХК-ны шинжээчийн зардал буюу хохирлын үнэлгээ, дүгнэлт ажлын хөлсний зардалд төлсөн 6’245’000 төгрөгийг ЭХХШТХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Ч.Ч, Ц.Б, С.Ө, С.Л, Т.Б нараас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 205 дугаар хуудас),
- Гэрч Ц.Б-ын “...2017 оны 7 дугаар сарын сүүлээр (хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна) хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийлгэхээр аймгийн Засаг даргын тамгын газраас зарлагдсан тендер цуцлагдсан талаар тус газраас манай байгууллагад мэдэгдэж, аймгийн Засаг даргын захирамжаар Тариалан сумын нутагт хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар ирсэн компаниудыг татан буулгах ажлын хэсгийг томилсон байсан. Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт очиход Ч.Ч гэдэг хүн туслах ажилчид болон техник хэрэгслүүдтэйгээ байсан. Ч.Чын байсан газарт буюу Увс аймгийн Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт өмнө нь хөндөгдөөгүй, эрүүл газрыг техник ашиглаж ухсан ул мөр үүссэн байсан. Тэр үед намайг очиход Ч.Чын байсан газарт экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж /скруббер/ зэрэг зүйл байсан. Би иргэн Ч.Чт дахиж үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг шаардлага тавиад явсан.” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас),
- Гэрч Ц.Б-ий “...би 2017 оны 8 дугаар сарын 05-нд өөрийн 88249940 дугаарын утаснаас Ч.Чын 99091961 дугаарын утас руу залгаж “үнэлгээний хорооны тендер цуцалсан шийдвэр гарсан, ирж аваарай” гэхэд “за” гэж хэлсэн. Гэвч ирээгүй, тэгээд би бүх мэдэгдлээ мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ц.Б-д “та шалгалтаар явахдаа аж ахуйн нэгж нөхөрлөлүүдэд өгөөрэй” гээд өгсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас),
- Гэрч Б.Б-ийн “..С.С захиралтай Эко даймонд ХХК нь Тариалан сумын нутаг Бор хавцал гэх газарт нөхөн сэргээлт хийх материал ирүүлж, га талбайд 1’320’000 төгрөгөөр нөхөн сэргээлт хийхээр шалгарсан. 2017 оны 7 дугаар сарын 25-нд шалгарсан компаниудтай гэрээ байгуулахад Эко даймонд ХХК ирээгүй тул гэрээ байгуулаагүй. Үнэлгээний хороо 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, шалгарсан аж ахуйн нэгж нөхөрлөлүүдэд мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
- Гэрч С.Г-ийн “...2017 оны 10 дугаар сарын дундуур (хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна) миний найз Ч.Ч нь Увс аймгийн Улаангом суманд ирээд надтай уулзсан. Тухайн үед Ч.Ч “би Увс аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан нөхөн сэргээлтийн тендерт оролцоод Тариалан сумын нутагт нөхөн сэргээлт явуулахаар болоод ирсэн. Гэтэл нөхөн сэргээлтийн ажлаа эхлэх гэж байтал миний оролцсон тендер хүчингүй болсон гэж мэдэгдсэн. Одоо намайг техник, хэрэгслээ аваад яв гэж шаардаад байна. Би тендерт оролцож ялсан учраас Улаанбаатар хотоос техник хэрэгсэл болон ажилчид аваад ирсэн. Гэтэл миний оролцсон тендер хүчингүй болсон учраас би өөрийнхөө мөнгө, санхүүгээ хий дэмий алдлаа. Би одоо удахгүй буцна. Би одоогоор Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт түр байрлаж байгаа. Техник, хэрэгслээ ачаад явах гэхээр мөнгө, санхүүгийн асуудал хүнд болоод явж чадахгүй байна. Хоол, унд ч бас хэцүүдэж байна” гэж хэлсэн. ...Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Увс аймгийн Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт өөрийн найз Ч.Чыг эргэхээр очсон. ...Намайг очиход Ч.Чын байрлаж байсан гэрт Ч.Ч болон туслах ажилчид гэх хоёроос гурван хүн байсан. ...Би шууд Ч.Чын байрлаж байсан гэр дээр очсон бөгөөд гэрээс урд зүгт ойролцоогоор 600 гаруй метр зайд шар өнгийн экскаватор, ногоон өнгийн угаах төхөөрөмж /скруббер/ зэрэг техник харагдаж байсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас),
- Гэрч Ч.С-ын “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Чойжилсүрэн гэх айлд байж байтал улсын харцага Ч.Ч нь хажуудаа нэг танихгүй хүнтэй хамт ирсэн. Ч.Ч надтай уулзаад “би Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулах гэтэл манай машин, техникийн шатахуун дуусчихлаа. Чамд шатахуун байгаа гэж хүмүүсээс сонслоо. Чи надад 1,5 тонн шатахуун зээлээч. Би Гэдэгийн аманд алт олборлож байгаад чиний шатахууны мөнгийг төлнө” гэж гуйгаад байхаар нь би 1,5 тонн шатахуун зээлээр өгсөн. Ч.Ч надаас авсан шатахуунаа аваад явахаар нь би дагаад шатахууныхаа мөнгийг авах гээд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг Гэдэгийн ам гэх газарт очсон. Тэнд Ч.Чын өөрийнх нь нэг экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж /скруббер/, усны насос зэрэг машин, техникүүд байсан. Ч.Ч нь надаас авсан шатахуунаа машин, техниктээ хийгээд Тариалан сумын Гэдэгийн ам гэх газарт газар ухаж, алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ч.Ч нь туслах ажилчдаараа экскаватороор газар ухуулж, ухаж гаргаж ирсэн шороогоо усны насос, угаах төхөөрөмж /скруббер/ зэргийг ашиглаж угааж байсан. Би шатахууныхаа мөнгийг авах гээд тэнд хоёр цаг хүлээж суусан. Ч.Ч нь өөрийнхөө машин, техникийг ашиглаж хоёр цаг орчмын хугацаанд газар ухаж, алт угаасан боловч ямар нэгэн алт олж чадаагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас),
- Гэрч С.А-ийн “...Би Эко даймонд ХХК-ийг худалдаж авах үед эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр дуусах гэж байсантай холбогдуулан уг компанийг худалдахаар шийдсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ч.Чын дүү С.Оюунтуяад худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 108-109 хуудас),
- Гэрч С.С-ийн “...дүү С.А бид хоёр 2017 оны 4 дүгээр сард Эко даймонд ХХК-ийг худалдан аваад 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ч.Ч гэх хүнд дөрвөн сая төгрөгөөр зарсан ...дүү бид хоёрын хувьд Эко даймонд ХХК-ийн нэрээр Увс аймагт зарлагдсан ямар нэгэн сонгон шалгаруулалтад оролцоогүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 118 дугаар хуудас),
- Гэрч Ө.Ө-ын өгсөн “...Ч.Ч “энэ хүмүүст тус болоод экскаватороо өгчих, би экскаваторыг чинь Улаанбаатар хот биш юм аа гэхэд Улаангом оруулж өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед С.Ө “экскаватороо би барьчихдаг юм таны экскаваторыг би бариад явчихъя” гэхэд би тухайн үед миний ажилтнаар ажиллаж байсан Нямааг явуулсан. ...Би тухайн Доосан 3000 загварын экскаваторыг хүнээс түрээслэн авч байсан тухайн хүн Солонгос улсын иргэн байсан, тухайн экскаватор одоо хаана байгаа болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 220-222 дугаар хуудас),
- Гэрч Э.Э-ийн “...тухайн 80-02 УН улсын дугаартай экскаватор нь манай компанийн техник хэрэгсэл мөн. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш манай компани ашиглаж байгаа юм. ...2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр санхүүгийн түрээсийн гэрээгээр Чонхүн ХХК-д зээлээр худалдсан тухайн компани нь худалдаж аваад бусдад дамжуулсан байх, би мэдэхгүй байна.” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 231-232 дугаар хуудас),
- Гэрч Б.Б-ы “...Ц.Б 2017 оны 7, 8 дугаар саруудад над руу утсаар залгаад “алт угаагч төхөөрөмж хямд үнээр авъя” гэхээр нь “үндсэн үнээр нь авч болно” гэхэд С.Ө, Т.Б нар ирж авсан. Тухайн үед өөрийн алт угаагч төхөөрөмжийг 45’000’000 төгрөгөөр зарсан ба урьдчилгаа 12 сая төгрөгийг аваад өөрийн 60 скрубберийг өгсөн. Зах зээлийн ханш 45 сая төгрөгтэй байсан, түрээслэх зарах талаар ямар нэгэн гэрээ байгуулаагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 235-236 дугаар хуудас),
- Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10/02 дугаартай “Иргэн Ч.Чын 2017 онд ашиглалт явуулсан газарт одоогоор 180 м3 (К- 1), 69.4 м3 эзлэхүүн бүхий (К-2) 2 ухаш үлдсэн байна (1-р зураг). Газар дээрх судалгаа, ажиглалтаар голын голдирол өөрчилсөн гэх ул мөр ажиглагдаагүй, харин ухаш К-1 руу голоос ус татан нуур үүсгэн ашиглаж байсан. Тухайн газар нь ой, усан сан бүхий газарт хамаарахгүй, усан санд хохирол учруулаагүй байна. Бидний хийсэн ажиглалт, судалгаа, хэмжилтээр (2019 оны 10 сарын 10 өдөр) 2017 оны ашиглалтын үйл ажиллагаанаас нийт 249 м3 эзлэхүүн бүхий 2 жижиг ухаш үлдсэн байсан. 2017 онд ашиглалт явуулсны дараагаар ухсан ухашаа (карьер) дарж тэгшилсэн, овоолго шороо үлдээгүй тул овоолго шороогоор ухашны эзлэхүүнийг нь тогтоох бололцоогүй байгааг харгалзан бодитоор хохирлын хэмжээг гаргах боломжгүй байна. Харин байгалийг анхны байдалд нь ойртуулан нөхөн сэргээх шаардлагатай байгаа тул нөхөн сэргээлтийн зардал тооцсон болно. “Бор хавцал”-ын аманд байгаа 2 овоолгын шороог зөөж авчран “Гэдэгийн ам”-д байгаа 2 ухашыг дарж дүүргэлт, тэгшлэлт хийхээр төлөвлөсөн. Гэдэгийн амны нийт 249 м3 эзлэхүүн бүхий 2 ухаш дээр техникийн нөхөн сэргээлт хийхэд 633’700 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 182’420 төгрөг, хяналт мониторингийн зардалд 89’800 төгрөг, нийт нөхөн сэргээлт хийхэд 905’880 (Есөн зуун таван мянга найман зуун наян) төгрөг зарцуулахаар байна” гэх дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),
- Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 446 дугаартай дүгнэлтийг (2 дахь хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (3 дахь хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас),
- Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (4 дэх хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (4 дэх хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
- Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 445 дугаартай дүгнэлтийг (4 дэх хавтаст хэргийн 67 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-гийн “...Би Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. ...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газар болон Мэргэжилийн хяналтын газраас Тариалан сумын Тарвагатай багийн нутаг Бор хавцал гэх газарт хяналт шалгалт хийхээр эрх бүхий албан тушаалтнууд ирсэн. Би тэр хүмүүсийн хамт Бор хавцал гэх газарт очиход Ч.Ч гэдэг хүн өөрийн ажилчид, техник хэрэгсэлтэйгээ байсан. Ч.Ч өөрийн байрлаж байсан газрын хоёр хэсэг газарт газрын хэвлий хөндөж нүх ухсан байсан. ...Ч.Ч нь “би өөрийн гаргасан зардал, мөнгөө олохын тулд энэ газраас алт олборлохоор ухсан боловч ямар ч алт олборлож чадаагүй, алт олдохгүй байна” гэж хэлсэн. Ч.Чын байсан газарт экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж /скруббер/ зэрэг техник, хэрэгслүүд байсан. Мөн туслах ажилчид гэх гурваас дөрвөн хүн байсан.” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас, 4 дэх хавтаст хэргийн 13 дугаар хуудас, 5 дахь хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
- Гэрч Ц.Б-ын “...Аймгийн Засаг даргын тамгын газраас зарлагдсан хөндөгдсөн газрын нөхөн сэргээлтийн тендер цуцлагдсан учраас миний бие 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал гэх нэртэй газарт хяналт, шалгалт хийхээр очиход Ч.Ч гэдэг хүн туслах ажилчид болон техник хэрэгслүүдтэйгээ байсан. Ч.Чын байсан газарт 10x15x3 метр, 10x12x3 метр хэмжээтэй хоёр нүх ухсан байсан. Би Ч.Ч гэдэг хүнтэй уулзаж “яагаад нүх ухсан” талаар асуухад “би аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерт оролцоод шалгарсан. Тэгээд хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийхээр ирсэн. Гэтэл намайг ирсний дараа тендер цуцлагдсан талаар надад мэдэгдсэн. Нэгэнт би Улаанбаатар хотоос ажилчид болон техник хэрэгсэл хөлсөөр авч ирсэн учраас өөрөөсөө гарсан зардлыг нөхөж олох зорилгоор энэ газарт ашигт малтмал олборлох ажиллагаа явуулсан. Гэтэл энэ газраас ямар ч ашигт малтмал гарч ирээгүй. Би алт олборлохоор газар ухсан нь үнэн боловч ямар ч алт олборлож чадаагүй, алт олдоогүй” гэсэн тайлбар хэлсэн.” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),
- Гэрч З.Г-ын “...2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдаад Увс аймгийн Тариалан, Өмнөговь, Түргэн сумын нутагт нийт 14 багцад уул уурхайн нөхөн сэргээлт явуулахаар тендер зарлахаар шийдвэрлэсэн. ...Эко даймонд ХХК нь тус сонгон шалгаруулалтад оролцохоор материал ирүүлсэн бөгөөд хэний эзэмшлийн компани болох, хэн төлөөлж байгаа болохыг би мэдээгүй. Эко Даймонд компани нөхөн сэргээлт явуулахаар 6 дугаар багц буюу Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал гэх газарт 2,1 га талбайд хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийхээр тендерт шалгарсан. ...манай үнэлгээний хороо 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаж, өөрсдийн зарласан тендерийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэж 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үнэлгээний хорооны 03 дугаартай шийдвэр гарснаас хойш өмнө нь зарласан тендерийн сонгон шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон. Уг шийдвэрээр сонгон шалгаруулалтад тэнцсэн компани, нөхөрлөлүүд хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийх эрхгүй болсон” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),
- Гэрч Б.Б-ийн мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас),
- Гэрч Ц.Б-ын “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар 28-ны өдрийн 1-1/3032 дугаартай албан бичигт уул уурхайн чиглэлээр гаргаж байгаа нутгийн захиргааны эрх зүйн актууд улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Бүртгэгдээгүй эрх зүйн актууд хүчин төгөлдөр бус гэсэн утгатай байсан. Уг албан бичгийг үндэслээд үнэлгээний хороог 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулаад 2015 оных шиг сэгсэрч сэргээх замаар нөхөн сэргээлт хийх чиглэлтэй байна гэдгийг мэдээд урьдын шийдвэрээ хүчингүй болгуулж, уг шалгарсан аж ахуйн нэгж, нөхөрлөлүүдэд мэдэгдэл хүргүүлснээр энэ ажил дууссан.” гэх мэдүүлгийг (3 дахь хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
- Гэрч Ч.Ч-ын “..2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Бор хавцал гэх газарт Ч.Ч хотоос түрээсээр авч ирсэн гэх 2800 загварын экскаватор, мөн Б.Баянжаргал гэх хүний Норд бенз автомашин нэг ширхэг, алт угаагч усан буу нэг ширхэг, цахилгаан үүсгүүр (дизель) нэг ширхэг зэрэг техник хэрэгслээр алт олборлох зорилгоор газар ухаж нүх гаргачихсан байсныг би ковшоороо булсан. Экскаватороор 3х8 м хэмжээтэй 3-4 метрийн гүн газарт алт олборлох үйл ажиллагаа явуулсан байхад цагдаа, мэргэжлийн хяналтын хүмүүс ирж болиулсан” гэх мэдүүлгийг (4 дэх хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
- Гэрч Г.Э-ын “...2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр улсын харцага Ч.Ч гэх хүн надтай уулзаад Хьюндай 2800 загварын экскаваторыг хөлсөлж ажиллуулахаар тохирсон юм. ...Ч.Ч ямар нэгэн төлбөр мөнгө төлөөгүй тул 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бид өөрсдийн зардлаар Улаанбаатар хотод авч ирсэн, түүнээс хойш Ч.Ч нь ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй тул 2018 оны 10 дугаар сард шүүхэд өгсөн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас),
- Гэрч Б.Б-ын “...2017 оны 9 дүгээр сард Ч.Ч “Бор хавцалд нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авчихсан одоо техник хэрэгслээ аваад гарна” гэхээр нь Б.Баянжаргал эхлээд автомашинаа өгөхгүй гэж байгаад өгч, би автомашиныг нь жолоодож Бор хавцал гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр очиход Ч.Ч “эндээс алт угаана” гэж хэлээд миний автомашинаар нэг өдөр шороо зөөлгөж угаасан, алт гарсан эсэх нь мэдэхгүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 225 дугаар хуудас),
- Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10/01 дугаартай “иргэн Ч.Чын ашиглалт явуулсан гэх газарт хэмжилт судалгаа хийхэд 37 м2 талбайг хамарсан 24.05 м3 эзлэхүүнтэй нэг ухаш (карьер), 153 м2 талбайг хамарсан 122.4 м3 эзлэхүүн бүхий овоолго (0\М), 129 м2 талбайг хамарсан 93.5 м3 эзлэхүүн бүхий овоолго (ОУ-2) үүсгэсэн байна (1-р зураг). Голын голдирол өөрчлөөгүй. Ой, усан сан бүхий газарт хохирол учруулаагүй. Иргэн Ч.Ч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулаад хоёр жил өнгөрсөн, ашиглалт явуулсан үндсэн ухаш нь үерийн улмаас дүүргэлт хийгдэж дарагдсан, газрын хэвлий рүү гүн ухаагүй, өнгөн хэсэгт гол үйл ажиллагаа явагдсан, тухайн газарт гар аргаар алт олборлогч иргэд ашиглалт явуулж 13 шурф ухаж газрын байдалд өөрчлөлт оруулсан зэрэг байгалийн болон хүний үйл ажиллагаа нөлөөлсөн тул одоогийн нөхцөлд бодитоор хохирол тооцох боломжгүй байна. Дээрх эвдэрсэн 24.05 м3 эзлэхүүнтэй ухаш, нийт 275.4 м2 талбай дээр байгаа овоолгыг нөхөн сэргээх шаардлагатай бөгөөд техникийн нөхөн сэргээлт хийхэд 416’390 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 168’560 төгрөг, хяналт мониторингийн зардалд 64’300 төгрөг, нийт нөхөн сэргээлт хийхэд 649’300 (Зургаан зуун дөчин есөн мянга гурван зуу) төгрөг зарцуулахаар байна.” гэх дүгнэлтийг (4 дэх хавтаст хэргийн 53-57 дугаар хуудас),
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: - Гэрч Н.Ж-ы “...С.Л нь төлөв даруухан зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, эелдэг зөөлөн зантай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг. ...С.Ө нь ...нүүрэмгий, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, ...ямар нэгэн муу зуршилгүй...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас),
- Гэрч О.С-ын “...Ц.Б нь зан харьцааны хувьд зөөлөн сэтгэлтэй, хүнлэг чанартай. Ажилсаг, оноогдсон ажлаа сайн хийдэг. ...Архи дарс огт хэрэглэж байгаагүй, тамхи бол татдаг. Хүн чанартай сайн залуу байгаа юм.” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 248 дугаар хуудас),
- Гэрч С.О-ийн “...Т.Б нь даруу төлөв зантай, илүү дутуу зангүй, байгаагаараа байдаг, өөрийнхөө хэлэх зүйлээ хэлчихдэг шударга зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, элдэв хорт муу зуршилгүй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй төлөв, дөлгөөн хүн юм” гэх мэдүүлгийг (2 дахь хавтаст хэргийн 02 дугаар хуудас),
- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (2 дахь хавтаст хэргийн 110-112, 114 дүгээр хуудас),
- С.Ө-ээс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),
- Ц.Б-өөс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас),
- Т.Б-ээс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
- С.Л-гээс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг (5 дахь хавтаст хэргийн 75 дугаар хуудас),
- Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын 100151355408 дугаартай данс руу 1’283’000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны “банк хоорондын шилжүүлэг” гэх баримтыг, мөн данс руу 272’180 төгрөг шилжүүлсэн Хаан банкны “банк хоорондын шилжүүлэг” гэх баримтыг, шинжээч Ойт бүс ХХК-ийн 5011155785 дугаарын данс руу 6’245’000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтыг тус тус шинжлэн судалсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэг өгөхөөс татгалзсан, нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3 дахь хавтаст хэргийн 46-49 дүгээр хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-гийн “...2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газар болон Мэргэжилийн хяналтын газраас Тариалан сумын Тарвагатай багийн нутаг Бор хавцал гэх газарт хяналт шалгалт хийхээр эрх бүхий албан тушаалтнууд ирсэн. Би тэр хүмүүсийн хамт Бор хавцал гэх газарт очиход Ч.Ч гэдэг хүн өөрийн ажилчид, техник хэрэгсэлтэйгээ байсан. Ч.Ч өөрийн байрлаж байсан газрын хоёр хэсэг газарт газрын хэвлий хөндөж нүх ухсан байсан. ...Ч.Ч нь “би өөрийн гаргасан зардал, мөнгөө олохын тулд энэ газраас алт олборлохоор ухсан боловч ямар ч алт олборлож чадаагүй, алт олдохгүй байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас, 4 дэх хавтаст хэргийн 13 дугаар хуудас, 5 дахь хавтаст хэргийн 78 дугаар хуудас),
- Гэрч Ц.Б-ын “...миний бие 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал гэх газарт хяналт, шалгалт хийхээр очиход Ч.Ч гэдэг хүн туслах ажилчид болон техник хэрэгслүүдтэйгээ байсан. Ч.Чын байсан газарт 10x15x3 метр, 10x12x3 метр хэмжээтэй хоёр нүх ухсан байсан. Би Ч.Ч гэдэг хүнтэй уулзаж “яагаад нүх ухсан” талаар асуухад “би аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерт оролцоод шалгарсан. Тэгээд хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийхээр ирсэн. Гэтэл намайг ирсний дараа тендер цуцлагдсан талаар надад мэдэгдсэн. Нэгэнт би Улаанбаатар хотоос ажилчид болон техник хэрэгсэл хөлсөөр авч ирсэн учраас өөрөөсөө гарсан зардлыг нөхөж олох зорилгоор энэ газарт ашигт малтмал олборлох ажиллагаа явуулсан. Гэтэл энэ газраас ямар ч ашигт малтмал гарч ирээгүй. Би алт олборлохоор газар ухсан нь үнэн боловч ямар ч алт олборлож чадаагүй, алт олдоогүй” гэсэн тайлбар хэлсэн.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),
- Гэрч Ч.Ч-ын “..2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Бор хавцал гэх газарт Ч.Ч хотоос түрээсээр авч ирсэн гэх 2800 загварын экскаватор, мөн Б.Баянжаргал гэх хүний Норд бенз автомашин нэг ширхэг, алт угаагч усан буу нэг ширхэг, цахилгаан үүсгүүр (дизель) нэг ширхэг зэрэг техник хэрэгслээр алт олборлох зорилгоор газар ухаж нүх гаргачихсан байсныг би ковшоороо булсан. Экскаватороор 3х8 м хэмжээтэй 3-4 метрийн гүн газарт алт олборлох үйл ажиллагаа явуулсан байхад цагдаа, мэргэжлийн хяналтын хүмүүс ирж болиулсан” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
- Гэрч Б.Б-ын “...2017 оны 9 дүгээр сард Ч.Ч “Бор хавцалд нөхөн сэргээлтийн зөвшөөрөл авчихсан одоо техник хэрэгслээ аваад гарна” гэхээр нь Б.Б эхлээд машинаа өгөхгүй гэж байгаад өгч би автомашиныг нь жолоодож Бор хавцал гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр очиход Ч.Ч “эндээс алт угаана” гэж хэлээд миний автомашинаар нэг өдөр шороо зөөлгөж угаасан, алт гарсан эсэх нь мэдэхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 225 дугаар хуудас),
- Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10/01 дугаартай “иргэн Ч.Чын ашиглалт явуулсан гэх газарт хэмжилт судалгаа хийхэд 37 м2 талбайг хамарсан 24.05 м3 эзлэхүүнтэй нэг ухаш (карьер), 153 м2 талбайг хамарсан 122.4 м3 эзлэхүүн бүхий овоолго (0\М), 129 м2 талбайг хамарсан 93.5 м3 эзлэхүүн бүхий овоолго (ОУ-2) үүсгэсэн байна (1-р зураг)” гэх дүгнэлт (4 дэх хавтаст хэргийн 53-57 дугаар хуудас),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-15 дугаар хуудас),
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-гийн “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг Гэдэгийн ам гэх газарт очсон. Бид нарыг очиход Ч.Ч өөрөө байгаагүй бөгөөд тухайн газарт түүний түр амьдарч байсан гэр болон уул уурхайн техник, хэрэгслүүд байсан. ... Ч.Чын байрлаж байсан гэрийн гадна нэг экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж /скруббер/ зэрэг техник хэрэгслүүд байсан. Ч.Чын байрлаж байсан гэрээс урд зүгт экскаваторын мөр үүссэн байхаар нь би тэр мөрийг дагаад гэрээс урагшаа 600 метр орчим зайд явахад газрын хэвлийг хөндөж, нүх ухсан ул мөр үүссэн байсан. Тэнд үүссэн ул, мөрнөөс үзэхэд техник, хэрэгсэл ашиглаж газар ухсан, мөн угаах төхөөрөмж /скруббер/ байрлуулж шороо угаасан ул мөр тод үүссэн байсан. ...Тариалан сумын Гэдэгийн ам гэх газарт Ч.Ч нар хууль бусаар алт олборлож газар ухсан байдаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93, 194 дүгээр хуудас),
- Гэрч Ц.Б-ын “...Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт очиход Ч.Ч гэдэг хүн туслах ажилчид болон техник хэрэгслүүдтэйгээ байсан. Ч.Чын байсан газарт буюу Увс аймгийн Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт өмнө нь хөндөгдөөгүй, эрүүл газрыг техник ашиглаж ухсан ул мөр үүссэн байсан. Тэр үед намайг очиход Ч.Чын байсан газарт экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж /скруббер/ зэрэг зүйл байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас),
- Гэрч С.Г-ийн “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Увс аймгийн Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт өөрийн найз Ч.Чыг эргэхээр очсон. ...Намайг очиход Ч.Чын байрлаж байсан гэрт Ч.Ч болон туслах ажилчид гэх хоёроос гурван хүн байсан. ...Би шууд Ч.Чын байрлаж байсан гэрт очсон бөгөөд гэрээс урд зүгт ойролцоогоор 600 гаруй метр зайд шар өнгийн экскаватор, ногоон өнгийн угаах төхөөрөмж /скруббер/ зэрэг техник харагдаж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас),
- Гэрч Ч.С-ын “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би Чойжилсүрэн гэх айлд байж байтал улсын харцага Ч.Ч нь хажуудаа нэг танихгүй хүнтэй хамт ирсэн. Ч.Ч надтай уулзаад “би Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулах гэтэл манай машин, техникийн шатахуун дуусчихлаа. Чамд шатахуун байгаа гэж хүмүүсээс сонслоо. Чи надад 1,5 тонн шатахуун зээлээч. Би Гэдэгийн аманд алт олборлож байгаад чиний шатахууны мөнгийг төлнө” гэж гуйгаад байхаар нь би 1,5 тонн шатахуун зээлээр өгсөн. Ч.Ч надаас авсан шатахуунаа аваад явахаар нь би дагаад шатахууныхаа мөнгийг авах гээд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг Гэдэгийн ам гэх газарт очсон. Тэнд Ч.Чын өөрийнх нь нэг экскаватор, цахилгаан үүсгүүр, угаах төхөөрөмж /скруббер/, усны насос зэрэг машин, техникүүд байсан. Ч.Ч нь надаас авсан шатахуунаа машин, техниктээ хийгээд Тариалан сумын Гэдэгийн ам гэх газарт газар ухаж, алт олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ч.Ч нь туслах ажилчдаараа экскаватороор газар ухуулж, ухаж гаргаж ирсэн шороогоо усны насос, угаах төхөөрөмж /скруббер/ зэргийг ашиглаж угааж байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас),
- Гэрч Ө.Ө-ын “...Ч.Ч “энэ хүмүүст тус болоод экскаватороо өгчих, би экскаваторыг чинь Улаанбаатар хот биш юм аа гэхэд Улаангом оруулж өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. ...Би тухайн Доосан 3000 загварын экскаваторыг хүнээс түрээслэн авч байсан тухайн хүн Солонгос улсын иргэн байсан, тухайн экскаватор одоо хаана байгаа болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220-222 дугаар хуудас),
- Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №10/02 дугаартай “Иргэн Ч.Чын 2017 онд ашиглалт явуулсан газарт одоогоор 180 м3 (К- 1), 69.4 м3 эзлэхүүн бүхий (К-2) 2 ухаш үлдсэн байна. (1-р зураг).” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Ч, шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал гэх газарт алт олборлох зорилгоор Хьюндай 2800 загварын экскаватор, алт угаагч (скруббер), цахилгаан үүсгүүр, Норд бенз загварын автомашин зэрэг техник хэрэгсэл ашиглаж 37 м2 талбайг хамарсан 24.05 м3 эзлэхүүнтэй нэг ухаш (карьер), 153 м2 талбайг хамарсан 122.4 м3 эзлэхүүн бүхий овоолго, 129 м2 талбайг хамарсан 93.5 м3 эзлэхүүн бүхий овоолго үүсгэсэн. Мөн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ч.Ч, шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар Увс аймгийн Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт алт олборлох зорилгоор Доосан 3000 загварын экскаватор, алт угаагч (скруббер), цахилгаан үүсгүүр зэрэг техник хэрэгсэл ашиглаж 180 м3, 69.4 м3 эзлэхүүн бүхий хоёр ухаш үүсгэсэн болох нь тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/01, 10/02 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар алт олборлох зорилгоор Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал гэх газарт 37 м2 талбайг хамарсан 24.05 м3 эзлэхүүнтэй нэг ухаш (карьер), 153 м2 талбайг хамарсан 122.4 м3 эзлэхүүн бүхий, 129 м2 талбайг хамарсан 93.5 м3 эзлэхүүн бүхий хоёр шороон овоолго үүсгэж 649’300 (Зургаан зуун дөчин есөн мянга гурван зуу) төгрөгийн, мөн сумын Гэдэгийн ам гэх газарт 180 м3, 69.4 м3 эзлэхүүн бүхий хоёр ухаш үүсгэж 905’880 (Есөн зуун таван мянга найман зуун наян) төгрөгийн хохирол байгаль орчинд тус тус учруулсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.1-д “ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно” гэж заасан ба алт нь ашигт малтмал гэх ойлголтод хамаарна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ” гэж, мөн зүйлийн 15.10 дахь хэсгийн 15.10.5-д заасан “ашигт малтмалын хайгуул хийх” чиглэлээр болон 15.10.6-д заасан “ашигт малтмал ашиглах” чиглэлээр заавал тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулна гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж тус тус заажээ.
Гэрч С.С-ийн “...дүү С.А бид хоёр 2017 оны 4 дүгээр сард Эко даймонд ХХК-ийг худалдан аваад 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ч.Ч гэх хүнд дөрвөн сая төгрөгөөр зарсан. ...дүү бид хоёрын хувьд Эко даймонд ХХК-ийн нэрээр Увс аймагт зарлагдсан ямар нэгэн сонгон шалгаруулалтад оролцоогүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 118 дугаар хуудас), гэрч С.А-ийн “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ч.Чын дүү С.О-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 108-109 хуудас) Ч.Ч нь Эко даймонд ХХК-ийг худалдан авсан болох нь тогтоогджээ.
Ч.Ч нь Эко даймонд ХХК-ийн нэрээр Увс аймгийн Тариалан сумын нутаг Бор хавцал гэх газарт нөхөн сэргээлт хийх ажлын сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан ба уг нөхөн сэргээлт хийх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон болох нь гэрч Ц.Б-ий “...би 2017 оны 8 дугаар сарын 05-нд өөрийн 88249940 дугаарын утаснаас Ч.Чын 99091961 дугаарын утас руу залгаж “үнэлгээний хорооны тендер цуцалсан шийдвэр гарсан, ирж аваарай” гэхэд “за” гэж хэлсэн. Гэвч ирээгүй, тэгээд би бүх мэдэгдлээ мэргэжлийн хяналтын газрын байцаагч Ц.Б-д “та шалгалтаар явахдаа аж ахуйн нэгж нөхөрлөлүүдэд өгөөрэй” гээд өгсөн” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас), гэрч Б.Бат-ерөөлтийн “...С.С захиралтай Эко даймонд ХХК нь Тариалан сумын нутаг Бор хавцал гэх газарт нөхөн сэргээлт хийх материал ирүүлж, га талбайд 1’320’000 төгрөгөөр нөхөн сэргээлт хийхээр шалгарсан. 2017 оны 7 дугаар сарын 25-нд шалгарсан компаниудтай гэрээ байгуулахад Эко даймонд ХХК ирээгүй тул гэрээ байгуулаагүй. Үнэлгээний хороо 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, шалгарсан аж ахуйн нэгж нөхөрлөлүүдэд мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) тус тус тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр алт олборлох зорилготой байсан боловч эрх бүхий байгууллагаас нөхөн сэргээлт явуулах ажиллагааг цуцалсан, шүүгдэгч нар ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй байна.
Ашигт малтмал олсон эсэхээс үл шалтгаалж ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийг хөндөж, хөрсийг хуулж, зөөвөрлөснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэх шинж хангагдсанд тооцдог. Тодруулбал шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар алт олборлоогүй гэж тайлбарлаж байгаа боловч тэдний газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэх гэмт хэргийн шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж тус тус заажээ.
Уг гэмт хэргийг Ч.Ч санаачилж, зохион байгуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц-гийн “Ч.Ч нь “би өөрийн гаргасан зардал, мөнгөө олохын тулд энэ газраас алт олборлохоор ухсан боловч ямар ч алт олборлож чадаагүй, алт олдохгүй байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас), гэрч Ц.Б-ын “...Ч.Ч нь “би аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерт оролцоод шалгарсан. Тэгээд хөндөгдсөн газрын нөхөн сэргээлт хийхээр ирсэн. Гэтэл намайг ирсний дараа тендер цуцлагдсан талаар надад мэдэгдсэн. Нэгэнт би Улаанбаатар хотоос ажилчид болон техник хэрэгсэл хөлсөөр авч ирсэн учраас өөрөөсөө гарсан зардлыг нөхөж олох зорилгоор энэ газарт ашигт малтмал олборлох ажиллагаа явуулсан. Гэтэл энэ газраас ямар ч ашигт малтмал гарч ирээгүй. Би алт олборлохоор газар ухсан нь үнэн боловч ямар ч алт олборлож чадаагүй, алт олдоогүй” гэсэн тайлбар хэлсэн.” гэх (3 дахь хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас) мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Ч.Ч нь уг гэмт хэргийг санаачилж, хамтран оролцсон байх боловч 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар (5 дахь хавтаст хэргийн 34 дүгээр хуудас) тогтоогдсон. Прокуророос Ч.Чт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч С.Ө алт угаагч төхөөрөмжийг худалдаж авахад урьдчилгаанд 22’000’000 төгрөгийг төлсөн, өөрийн цахилгаан үүсгүүрээ ашиглуулсан үйлдлээр болон хууль бусаар алт олборлох ажиллагаанд биечлэн оролцсон, шүүгдэгч С.Л, Т.Б, Ц.Б нар нь хууль бусаар алт олборлох ажиллагаанд биечлэн оролцсон нь тэдгээрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 1’555’180 (нэг сая таван зуун тавин таван мянга нэг зуун наян) төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10/01, 10/02 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч нар өмгөөлөгчөөрөө дамжуулан Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын 100151355408 дугаартай данс руу 1’283’000 төгрөг, 272’180 төгрөг тус тус шилжүүлсэн нь Хаан банкны “банк хоорондын шилжүүлэг” гэх баримтуудаар нотлогдож байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.2.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ” гэж, мөн хэсгийн 7.2.3 дахь заалтад “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчинд болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж тус тус заажээ.
Тодруулбал Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэхээр хуульчилсан тул Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын 100151355408 дугаарын данснаас шүүгдэгч нарын нийт төлсөн 1’555’180 (нэг сая таван зуун тавин таван мянга нэг зуун наян) төгрөгийг буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох зорилгоор Ойт бүс ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээчээр томилогдсон Ойт бүс ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10/01, 10/02 дугаартай дүгнэлтүүд гаргасан байна. Уг шинжээчийн зардал болох 6’245’000 төгрөгийг Увс аймаг дахь Цагдаагийн газар төлжээ.
Тус хэрэгт Увс аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-гээс “...Энэ хэрэгт байгаль орчны судалгаа, үнэлгээний Ойт бүс ХХК-ийн шинжээчийн зардал буюу хохирлын үнэлгээ, дүгнэлт ажлын хөлсний зардалд төлсөн 6’245’000 төгрөгийг ЭХХШТХ-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Ч.Ч, Ц.Б, С.Ө, С.Л, Т.Б нараас гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 205 дугаар хуудас) авчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Гүйлгээг хийхдээ Увс аймгийн Цагдаагийн газрын дансанд хийх ёстой байсныг Ойт бүс ХХК-ийн дансанд хийж буруу гүйлгээ хийсэн байна. Шийтгэх тогтоолоор буцаан гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан, Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “орлогын мэдүүлэг” гэх баримтаар Ойт бүс ХХК-ийн 5011155785 дугаарын дансанд 6’245’000 төгрөгийг шүүгдэгч С.Ө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Ө нь Увс аймаг дахь Цагдаагийн газарт төлөх ёстой 6’245’000 төгрөгийг андуурч шилжүүлсэн байх тул Ойт бүс ХХК-ийн 5011155785 дугаарын данснаас буцаан гаргуулж Увс аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч “шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарт тус бүр 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан цахилгаан үүсгүүр насос, алт угаагч машинуудыг тус тус улсын орлого болгож, ашигласан гэх Норд бенз автомашины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах” гэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч “...Шүүгдэгч нарын хийсэн буруу үйлдлийг төр өршөөж, нэг удаа итгэл хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг халдааж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч С.Ө-ийн хувийн байдлын талаар гэрч Н.Жаргалсайханы “...С.Ө нь ...нүүрэмгий, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг, ...ямар нэгэн муу зуршилгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 112 дугаар хуудас), шүүгдэгч С.Өээс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч С.Ө нь эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 973 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссэн гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Л-гийн хувийн байдлын талаар гэрч Н.Жаргалсайханы “...С.Л нь төлөв даруухан зантай, үг дуу цөөтэй, ажилсаг, тусархуу, эелдэг зөөлөн зантай, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 114 дүгээр хуудас), шүүгдэгч С.Лгээс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч С.Л нь эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, Минж проперт ХХК-д сантехникч ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б-ийн хувийн байдлын талаар гэрч С.О-ийн “...Т.Б нь даруу төлөв зантай, илүү дутуу зангүй, байгаагаараа байдаг, өөрийнхөө хэлэх зүйлээ хэлчихдэг шударга зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, элдэв хорт муу зуршилгүй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй төлөв, дөлгөөн хүн юм” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 02 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 110 дугаар хуудас), шүүгдэгч Т.Б-ээс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдлын талаар гэрч О.С-ын “...Ц.Б нь зан харьцааны хувьд зөөлөн сэтгэлтэй, хүнлэг чанартай. Ажилсаг, оноогдсон ажлаа сайн хийдэг. ...Архи дарс огт хэрэглэж байгаагүй, тамхи бол татдаг. Хүн чанартай сайн залуу байгаа юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 248 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 111 дүгээр хуудас), шүүгдэгч Ц.Б-өөс яллагдагчаар дахин авсан “...өөрчлөлт оруулж сонсгосон ялын талаарх хэлэх зүйл байхгүй. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар Ц.Б нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Мөн шүүгдэгч нар тухайн гэмт хэргийг урьдаас үгсэн тохиролцож, үйлдлээрээ хамтран оролцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж зааснаар шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хүндрүүлэх шинж болгон заагаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Өийг 2 (хоёр) жилийн хугацаагаар, С.Лг 1 (нэг) жилийн хугацаагаар, Т.Булган-Эрдэнийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар, Ц.Бийг 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан тул шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй. Иймд шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарт тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус тогтоох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж, 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нар 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хьюндай 2800 загварын экскаватор, алт угаагч (скруббер), цахилгаан үүсгүүр, Норд бенз загварын автомашин зэрэг техник хэрэгсэл ашиглаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Доосан 3000 загварын экскаватор, алт угаагч (скруббер), цахилгаан үүсгүүр зэрэг техник хэрэгсэл ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай 2800 загварын экскаватор, Норд бенз загварын автомашин, Доосан 3000 загварын экскаватор зэрэг техник хэрэгслүүд түрээсийн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгүүд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олж авсан эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл гэмт хэрэг үйлдсэн хүний өмчлөлд байгаа тохиолдолд хураан авахаар зохицуулжээ. Мөн эдгээр эд зүйлсийг буюу гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хууль ёсны хэлцлийн дагуу бусад этгээдэд шилжүүлсэн тохиолдолд тухайн эд хөрөнгийн үнийг гэмт хэрэг үйлдсэн хүнээс гаргуулахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тохиолдолд хураан авахаар зохицуулаагүй болно. Иймд улсын яллагчийн “ашигласан гэх Норд бенз автомашины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод оруулах” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алт угаагч (скруббер), цахилгаан үүсгүүр зэрэг техник, хэрэгсэл нь шүүгдэгч С.Өийн өмчлөлийн болох нь тогтоогдож байна. Тодруулбал гэрч Н.Ж-ы “...С.Ө надаас мөнгө зээлж авсан. Барьцаа болох алт угаагч багажийг С.Ө өгсөн.” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 213-214 дүгээр хуудас), гэрч А.Х-ын “...Манай аймгийн харьяат гэх С.Ө гэх залуу надтай уулзаад “надад таван сая төгрөгийн хэрэг гараад байна. Би танд барьцаа болгож цахилгаан үүсгүүр өгье...” гэж хэлсэн. Нутгийн залуу байна, мөнгөө буцаагаад өгчих байх гэж бодоод гэрээ хийж таван сая төгрөг зээлүүлж, түүний цахилгаан үүсгүүрийг барьцаанд авсан” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 227 дугаар хуудас) уг алт угаагч (скруббер) гэрч Н.Ж-гийн барьцаанд, цахилгаан үүсгүүр гэрч А.Х-ын барьцаанд байгаа болох нь тус тус тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч С.Ө-ийн өмчлөлийн 4’900’000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүрийг А.Х-аас, мөн шүүгдэгч С.Өийн өмчлөлийн 18’000’000 төгрөгийн үнэ бүхий алт угаагч (скруббер)-ийг Н.Жалцангаас тус тус хураан авах үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар хураан авсан хөрөнгө орлогыг худалдан борлуулсан орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.
Энэхүү хэрэгт шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б нар 12 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүгдэгч Ц.Б-д авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Алт угаагч (скруббер), цахилгаан үүсгүүрийг хураан авч улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн тул тэдгээрийг битүүмжилсэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18, 19 дугаартай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгч нарын хуваарьт хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б ургийн овогт С-ын Ө, Б ургийн овогт С-ын Л, Хорчин ургийн овогт Т-гийн Б, Б ургийн овогт Ц-гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Ө-ийг 2 (хоёр) жилийн хугацаагаар, С.Л-г 1 (нэг) жилийн хугацаагаар, Т.Б-ийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар, Ц.Б-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д тус тус зааснаар шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б тус бүрд нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус тогтоосугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарт хяналт тавих үүргийг тэдгээрийн оршин суугаа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч С.Ө-ийн өмчлөлийн 4’900’000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан үүсгүүрийг А.Хилэнбаатараас,
Шүүгдэгч С.Өийн өмчлөлийн 18’000’000 төгрөгийн үнэ бүхий алт угаагч (скруббер)-ийг Н.Ж-аас тус тус хураан авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар хураан авсан хөрөнгө орлогыг худалдан борлуулсан орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8. Энэхүү хэрэгт шүүгдэгч Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б нар 12 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,
шүүгдэгч Ц.Бөд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Ө, С.Л, Т.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шүүгдэгч С.Ө-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн 6’245’000 төгрөгийг Ойт бүс ХХК-ийн 5011155785 дугаарын данснаас буцаан гаргуулж Увс аймаг дахь Цагдаагийн газарт,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэргийн хохиролд төлсөн 1’555’180 төгрөгийг Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын 100151355408 дугаарын данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулсугай.
10. Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
11. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18, 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
12. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА