Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Ч.М, Т.Г, Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.М, Т.Г, Б.Л нарт холбогдох 22350000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, сумын цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ү ургийн овогт Чын М /РД:ОС80040510/,

 

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс ширний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Тийн Г /РД:ОС79092119/,

 

3. Монгол Улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 3 хүүхэд, 2 дүүгийн  хамт Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогт Бгийн Л /РД:ОК78032211/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.М, Т.Г, Б.Л нар нь бүлэглэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Ханхилцагийн /Хангилцаг/ гол гэх газарт буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар нэг тооны ойн зэрлэг гахай агнаж, амьтны аймагт 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 22350000000001 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Гахай агнасан гэх газрыг холбогдогч нараар заалган сумын төвөөс 39 км зайд Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Ханхилцагийн нурууны салбар уулын хэсэгт “Ар бургастайн ам” гэх нэртэй 2 уулын дундах хавцлын аманд очив. Тухайн ам руу очих бүдэг замаар уулын дээд хэсэг рүү  тултал яваад зогсоход тухайн газраас уул тал руу замаас 3 метрийн зайд бүдэг зам байх ба уг хэсэгт гал түлж байсан ул мөр болох мод, үнс зэрэг байв. Уг газрыг гахайны мах чанаж идсэн хэсэг гэж оролцогч заав. Уг хэсгээс зам тал руу 1.5 метрт гахайны цөөн баас, цус болж норж хөлдсөн цасны хэсэг байв. Уг хэсгийг гахай задалж эвдсэн хэсэг гэж оролцогч заав... Эхний ул мөр үлдсэн хэсэг болох гахайны баас норж, хөлдөж, царцсан цастай хэсгийг “1” дугаарын цэгээр тэмдэглэв. Дараагийн ул мөр үүссэн болох гахайны мах чанаж идсэн хэсгийг “2” дугаарын цэгээр тэмдэглэв. Тухайн хоёр цэгээс эхэлж газрын нарийвчлалыг тогтоохоор солбицолын цэг авав... Оролцогч “1” ба “2” дугаарын цэгээс дээш уулын гүн рүү явж ан хийсэн гэж заасан ба уг хэсгээс дээш амны дагуу чиглэсэн бүдэг жим мөр үүссэн байв. Уг жимээр дээш 57 метр орчим явахад цасаар дарагдсан дунд хэмжээний чулуу байв. Уг чулууг оролцогч Ч.М “миний сууринд суусан хэсэг” гэж заасныг “3” дугаараар тэмдэглэв. “3” дугаарын цэгээс 21 метр орчим яваад замын зүүн талд байх ил чулууг Б.Лгийн сууринд сууж гахай буудсан хэсэг гэж оролцогч заав. Буудагч байрласан цэгийг “4” дугаараар тэмдэглэв. Уг цэгээс дээш 7 метр орчим газарт гахай буудагдаж унасан цэг гэж оролцогчид заасныг “А” цэгээр тэмдэглэж солбицолыг шалгахад “N4902830,81/EO9403159,29”-ыг заав...” гэж тусгагдсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг /хх-ийн 03-11-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл /амьтны эд эрхтэн, хутга/-д үзлэг хийсэн “... иргэн Б.Лгийн авч ирсэн шуудайтай амьтны мах, эд эрхтэн, хутганд үзлэг хийхэд амьтны нэг ширхэг гуя байх бөгөөд гуяны сүвээний талаас дунд чөмөг хүртэл махыг нь авсан байв. Хутгыг үзэхэд бор өнгийн модон бариултай, бариул хэсгийг үдээрээр үдэж боосон, төмөр ажлын хэсэгтэй, хуучин хэрэглэж байсан хурц иртэй хутга байв. Амьтны эд эрхтэн, хутгыг хойшлуулшгүй тохиолдолд үзлэгээр хураан авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг /хх-ийн 12-14-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн эд зүйл /галт зэвсэг/-д үзлэг хийсэн “... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх ногоон уутанд хийж хадгалсан галт зэвсгийг үзэхэд хар өнгийн Сайга М3 маркийн HO4130364 гол төмрийн дугаартай, 864 замгийн дугаартай, дайзандаа 6 ширхэг бор хүрэн өнгийн хонгио хошуутай, хошууны үзүүр ногоон өнгийн сумтай галт зэвсэг байв. Үзлэгээр галт зэвсгийг 6 ширхэг сумны хамтаар хураан авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг /хх-ийн 16-18-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйл /амьтны мах/-д үзлэг хийсэн “... иргэн Ч.Мн байшинд гаргаж үзүүлсэн шуудайтай амьтны мах, эд эрхтэнд үзлэг хийхэд амьтны нэг ширхэг гуя, нэг ширхэг сээр бололтой хэсэг байв. Тухайн хоёр хэсэг эд эрхтэн нь хар бараан өнгийн үстэй байв. Амьтны эд эрхтнийг хойшлуулшгүй тохиолдолд хураан авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг /хх-ийн 21-23-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл /тогоо/-д үзлэг хийсэн “... иргэн Т.Г нь бусадтай бүлэглэн ан гөрөөнд явахдаа ашигласан гахайны мах чанаж идсэн гэх тогоонд үзлэг хийхэд хөнгөн цагаан материалаар хийгдсэн, гадна хэсэг хөө тортог болсон хуучин хэрэглэж байсан тогоо байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг /хх-ийн 26-28-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд зүйл /амьтны мах/-д үзлэг хийсэн “... иргэн Т.Гын байшинд гаргаж өгч үзүүлсэн шуудайтай мах эд эрхтэнд үзлэг хийхэд амьтны нэг ширхэг хаа байв. Өөр зүйл байгаагүй тул хойшлуулшгүй тохиолдолд хураан авахаар тогтов” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг /хх-ийн 32-34-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл /тээврийн хэрэгсэл/-д үзлэг хийсэн “... иргэн Ч.М нь бусадтай бүлэглэн ан гөрөөнд явахдаа уналга болгон ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 25-38 УВА улсын дугаартай, хар ногоон өнгийн Тоёота Прадо загварын тээврийн хэрэгсэл байв. Тухайн тээврийн хэрэгслийн урд копудыг сөхөж модел, арал зэрэг мэдээлэлтэй хэсгүүдийн зургийг, арын багаж хэсгийн хаалгыг онгойлгож дотор хэсгийн зургийг авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг /хх-ийн 37-39-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай /холбогдогч Ч.Мн нэр дээр бүртгэлтэй 25-38 УВА улсын дугаартай ногоон өнгийн Тоёота Прадо загварын авто машиныг битүүмжилсэн/ прокурорын 47 дугаартай тогтоолыг /хх-ийн 41-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд мөрийн баримтыг өөр байгууллагад хадгалуулах тухай /гахайн эд эрхтэн буюу гахайн гуя хоёр ширхэг, хаа нэг ширхэг, сээр нэг ширхгийг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөлдөөх төхөөрөмж бүхий тусгай байранд хэргийг шийдвэрлэх хугацаагаар хадгалах/ прокурорын 03 дугаартай тогтоолыг /хх-ийн 44-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эд зүйл /буу/-ийг хураан авсан /Яллагдагч Б.Лгээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Сайга М3 загварын галт зэвсгийн эзэмшигчийн гэрчилгээ/ тэмдэглэл, гэрчилгээний хуулбарыг /хх-ийн 48-49-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай /хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий Дивиди диск 1 ширхэг, гахайн гуя 2 ширхэг, хаа 1 ширхэг, сээр 1 ширхэг, хутга 1 ширхэг, Сайга М3 загварын буу 1 ширхэг, галт зэвсгийн гэрчилгээ 1 ширхэг, сум 6 ширхэг/ мөрдөгчийн тогтоолыг /хх-ийн 51-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хгийн өгсөн “Уг үйлдлийн улмаас тус сумын нутагт нэг тооны зэрлэг гахай агнагдсан байна. Аймгийн Байгаль орчны газрын шинжээчийн дүгнэлтээр нас гүйцсэн, эр зэрлэг гахайг 700,000 төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан байна. Уг төлбөрийг 2 нугалж төлүүлдэг журамтай. Тиймээс зэрлэг гахай агнасан этгээдүүдээр уг төлбөрийг төлүүлэхээр нэхэмжилж байна” гэх мэдүүлгийг /хх-ийн 57-р хуудас/,

-2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрч Бийн өгсөн “Б.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 19-20-ны хооронд идэш уушаа авахаар ирээд 2-3 хоноод 4 үхэр туугаад сум руу явсан. Б.Л нь ирэхдээ өөрийнхөө Сайга гэх бууг авч ирсэн. Мөн гахайны мах гээд хавиргатай хар бордуу үс ноостой нэг хөл авч ирсэн” гэх мэдүүлгийг /хх-ийн 81-82-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БОАЖГ-ын мэргэжилтэн М.Тийн гаргасан “1. Хураан авсан мах нь зэрлэг гахайн мах мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн амьтан нь ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ байна. 2. Ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ нь Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаарын тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”, нэн ховор амьтны жагсаалтад ороогүй байна. 3. Шинжээчид ирүүлсэн гахайн 2 ширхэг гуя, 1 ширхэг хаа, 1 ширхэг сээр зэрэг нь нас гүйцсэн гахайных бөгөөд хүйсийг тогтоох боломжгүй. 4. “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 1 толгой эр ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ 700,000 /долоон зуун мянга/ төгрөг, 1 толгой эм зэрлэг гахай  /Sus scrofa sibiricus/ 800,000 төгрөгийн тус тус экологи эдийн засгийн үнэлгээтэй байна” гэх 07 дугаартай шинжээчийн дүгнэлтийг /хх-ийн 95-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Цэлмэгдалайгийн “1. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ханхилцаг /Хангилцаг/-ийн гол нь Хан Хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын уртраг 49 28 30.81, өргөрөг 94 31 59.29, уртраг 49 28 31.15, өргөрөг 94 32 00,02, уртраг 49 28 43.88, өргөрөг 94 32 06.62, уртраг 49 28 43.89, өргөрөг 94 32 06.62, уртраг 49 28  35.72, өргөрөг 94 32 00.16 солбицолтой газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг мөн болно. 2. Тус газар нь Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байгааг тогтоов. /зураг хавсаргав/ 3. 2021 онд ТХГН-т ямар нэгэн амьтан агнах зөвшөөрөл гараагүй болно. 4. Хан хөхийн нурууны Байгалийн цогцолборт газрыг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд бүхэлдээ Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг” гэх шинжээчийн 01 дугаартай дүгнэлтийг /хх-ийн 99-100-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Ч.Мн яллагдчаар өгсөн “... тэнд нэлээн байж байтал үд орчимд буун дуу нэг удаа гарсан тул би явган алхаж очиход Б.Л ах нэг гахай агначихсан байсан. Тэгж байтал Т.Г үргээлгэнээс ирсэн. Бид нар гахайгаа чирж авч яваад машин дээрээ очиж гэдэс дотрыг нь гаргаж хаяад гуя, хаагаар нь өвчиж салгаад тэндээ Гын авч ирсэн жижиг тогоонд цай чанаж, гахайн махнаас ууц нурууны махыг чанаж идсэн” гэх мэдүүлгийг /хх-ийн 134-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Т.Гын яллагдагчаар өгсөн “... өдөр үд болж байтал буун дуу гарсан тул би ямар ч байсан амьтан гараад буудлаа гэж мэдээд тэдний үлдсэн газарт явж очиход Б.Л, Ч.М нар нэг зэрлэг гахай агначихсан байсан. Би хэн алсан талаар асуухад Б.Л нэг буудаад алсан гэж хэлсэн. Тэгээд гахайг чирж машины хажууд аваачаад төхөөрч гэдэс дотрыг нь гаргаж хаяад хаа, гуяар нь өвчиж хувааж авсан” гэх мэдүүлгийг /хх-ийн 140-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.Лгийн яллагдагчаар өгсөн “... өдөр 12 цаг болж байтал модон дотроос нэг гахай ойрхон зайтай гүйж гарч ирэхэд нь би нэг буудаж уг гахайг агнасан... үлдсэн махаа ачаад Ч.Мн эзэмшлийн ногоон өнгийн Тоёота Прадо загварын 25-38 УВА улсын дугаартай машинаар сумын төв рүү харанхуй болсон байхад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148-р хуудас/ зэрэг баримтыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: -2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрч Б.Аын өгсөн “...Б.Лг 1990-ээд оноос хойш танина... Эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжил байхгүй тул хүмүүсийн барилга байшингийн ажил болон мод бэлтгэх ажилд туслалцаж өвлийн улиралд малчдыг нүүлгэж суулгах зэргээр мөнгө олж ахуй амьдралаа залгуулдаг... Хувийн зан араншингийн хувьд шударга, шулуун зантай, бусдад тусархуу, элдэв муу зан байхгүй, ан гөрөө төдийлөн хийгээд байдаггүй, сумын иргэдийн дунд нэр хүнд сайтай хүн юм... Ч.Мн хувьд сумын цахилгаанчнаар ажилладаг. Зан байдлын хувьд шударга зантай элдэв муу зуршилгүй, хувьдаа Тоёота Прадо загварын машинтай. Эцэг эхээс нь залгамжилж ирсэн малтай айл байдаг... Эхнэртэйгээ ажил эрхэлдэг тул амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай... Т.Г нь хувьдаа цөөн тооны малтай, малын ашиг шимээр амьдрал ахуйгаа авч явдаг, ээжтэйгээ хамт амьдардаг, даруу төлөв зантай, дуу цөөтэй хүн” гэх мэдүүлгийг /хх-ийн 84-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрч Л.Нгийн өгсөн “...Ч.М нь ам бүл 6. Эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг. Хувийн зан араншингийн хувьд элдэв муу зуршилгүй, шударга шулуун зантай, сэргэлэн цовоо, хүнтэй харьцах харьцаа сайтай, хүний арга эвийг сайн олчихдог, сумын иргэдийн дунд нэр хүндтэй... эрхэлсэн ажилдаа өөриймсөг ханддаг хүн юм... Б.Лгийн хувьд бусдын барилга байшингийн ажил болон мод чулуу бэлтгэх ажилд туслалцаж, ахуй амьдралаа залгуулдаг, хувийн байдал нь шулуун зантай, бусдад тусархуу, элдэв зан байхгүй, сумын иргэдийн дунд нэр хүндтэй, хүн болгоны ажилд туслалцаад явж байдаг гүндүүгүй зантай хүн байгаа юм. Т.Г нь ээжтэйгээ хамт сумын төв дээр амьдардаг бөгөөд голдуу хөдөө мал маллаж амьдардаг, ирж очоод байж байдаг, даруу төлөв зантай дуу цөөтэй. Малын ашиг шимээр амьдралаа залгуулдаг, архи дарс уугаад байдаггүй хүн юм” гэх мэдүүлгийг /хх-ийн 86-р хуудас/,

-Б ургийн овогт Тийн Г, Б ургийн овогт Бгийн Л, Ү ургийн овогт Чын М нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасыг /хх-ийн 161-163-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч нараас Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд хохирлын 1,400,000 төгрөгийг тушаасан ХААН банкны баримтын хуулбарыг /хх-ийн 182-р хуудас/,

-Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Цагаанхайрхан сумын Арбулаг багийн иргэн Б овогтой Л нь ам бүл 7, эхнэр, хүүхдүүд, дүү нарын хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов” гэх, “Цагаанхайрхан сумын Арбулаг багийн иргэн Ч овогтой М нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов” гэх, “Цагаанхайрхан сумын Арбулаг багийн иргэн Т овогтой Г нь ам бүл 1. Тус багийн үндсэн иргэн мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтуудыг /хх-ийн 183-185-р хуудас/,

-2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Г.Цийн Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...миний бие Бгийн Лд өөрийн эзэмшиж байсан “Сайга М3” загварын бууг зарсан нь үнэн болно. Бид хоёрын хооронд бууны тооцоо байхгүй болно” гэх хүсэлт /хх-ийн 198-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Л, Ч.М, Т.Г нар нь бүлэглэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Ханхилцаг /Хангилцаг/-ийн гол гэх газарт буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1 тооны ойн зэрлэг гахай агнаж, амьтны аймагт 700,000 төгрөгийн хохирол учруулсан нь хавтаст хэргээс шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтууд болох Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-11-р хуудас/, амьтны эд эрхтэн, хутга, тогоо, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14, 21-23, 26-28, 32-34, 37-39-р хуудас/, галт зэвсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтооол /хх-ийн 51-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хгийн мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/, гэрч Ц.Хын өгсөн “...Тухайн газрын Хангилцаг биш Ханхилцагийн гол гэж нэрлэдэг. Тухайн газар нь Хан хөхийн нуруунаас эх авсан Ханхилцагийн гол дагасан нуруу байдаг. Тухайн нуруу нь Цагаанхайрхан сумын Хунт, Хулж, Даланхуу гэсэн 3 цагийн нутаг дэвсгэрт хамаардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 95-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-100-р хуудас/, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 134, 140-141, 147-148-р хуудас/-үүдээр нотлогдон тогтоогдож байна.  

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хан хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Цэлмэгдалайгийн “1. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ханхилцаг /Хангилцаг/-ийн гол нь ...Улсын тусгай хамгаалалттай газар нутаг мөн болно. 2. Тус газар нь Хан хөхийн нурууны байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байгааг тогтоов. /зураг хавсаргав/ 3. 2021 онд ТХГН-т ямар нэгэн амьтан агнах зөвшөөрөл гараагүй болно. 4. Хан хөхийн нурууны Байгалийн цогцолборт газрыг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд бүхэлдээ Тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг” гэх шинжээчийн 01 дугаартай дүгнэлт /хх-ийн 99-100-р хуудас/-ээр гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарах нь тогтоогдож байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1. Дархан цаазат газар, 2. Байгалийн цогцолборт газар, 3. Байгалийн нөөц газар, 4. Дурсгалт газар гэж 4 ангилдаг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12 дугаар зүйлийн 3-т “...ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх”, 12 дугаар зүйлийн 7-д “тухайн газрын хамгаалалтын захиргааны зөвшөөрөлгүйгээр нохой дагуулж, буу авч явах”-ыг тус тус хоригложээ.

Гэтэл шүүгдэгч Б.Л нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр багийн нутаг Ханхилцагийн гол гэх улсын тусгай хамгаалалттай газар нутаг /Байгалийн цогцолбор газар/-т галт зэвсэг авч очин ан амьтан /ойн зэрлэг гахай/ агнасан, шүүгдэгч Ч.М, Т.Г нар нь тухайн амьтныг үргээж, ан хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтээр “Шинжээчид ирүүлсэн гахайн 2 ширхэг гуя, 1 ширхэг хаа, 1 ширхэг сээр зэрэг нь нас гүйцсэн гахайных бөгөөд хүйсийг тогтоох боломжгүй. 4. “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 1 толгой эр ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ 700,000 /долоон зуун мянга/ төгрөг, 1 толгой эм зэрлэг гахай  /Sus scrofa sibiricus/ 800,000 төгрөгийн тус тус экологи эдийн засгийн үнэлгээтэй байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Лгээс “...Гахай гараад ирэхээр нь буудчихсан. Уг гахай нь нас гүйцсэн бодон буюу эр гахай байсан” гэх мэдүүлгийг /хх-ийн 148-р хуудас/, шүүгдэгч Т.Гоос “...Тухайн үед гахайг харахад эр бодон гахай байсан” гэх мэдүүлгийг /хх-ийн 140-р хуудас/ тус тус гаргасан бөгөөд хавтаст хэрэгт гахайны хүйсийг тогтоосон өөр баримт байхгүй байна.

“Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 1 толгой эр ойн зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ 700,000 /долоон зуун мянга/ төгрөг, 1 толгой эм зэрлэг гахай /Sus scrofa sibiricus/ 800,000 төгрөгийн тус тус экологи эдийн засгийн үнэлгээтэй байх бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу эр гахайны үнэлгээ болох 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар бүлэглэн ан агнахаар урьдчилан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Л, Ч.М, Т.Г нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг бүлэглэж Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч Б.Л, Ч.М, Т.Г нар нь бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Увс аймгийн Цагаанхайрхан сумын 1 дүгээр баг Ханхилцагийн гол гэх газар нутагт /Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар/ зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнаж, байгаль орчинд 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг ан амьтны экологи-эдийн засагт 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 12-т “Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, ...байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заажээ.

            Шүүгдэгч нар нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын 100900013040 тоот дансанд 700,000х2=1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг /1-р хх-ийн 182-р хуудас/ төлсөн болох нь тогтоогдож байх тул ан амьтны экологи-эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.

            2. Шүүгдэгч Б.Л, Ч.М, Т.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Б.Л, Ч.М, Т.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

-Шүүгдэгч Б.Лгийн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай “Тус сумын иргэн Бгийн Л нь ам бүл 7, эхнэр, хүүхдүүд, дүү нарын хамт Арбулаг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 183-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх-ийн 162-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/, гэрч Л.Нгийн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/-үүд,

-Шүүгдэгч Ч.Мн хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 48 дугаартай “Тус сумын иргэн Чын М нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Арбулаг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 184-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх-ийн 163-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/, гэрч Л.Нгийн мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/-үүд,

-Шүүгдэгч Т.Гын хувийн байдлыг тогтоосон Увс аймгийн Цагаанхайрхан сумын Арбулаг багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай “Тус сумын иргэн Тийн Г нь ам бүл 1, Арбулаг багт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 185-р хуудас/, урьд өмнө нь ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх-ийн 161-р хуудас/, түүний зан байдлын талаар гэрч Б.Аын мэдүүлэг /хх-ийн 84-р хуудас/, гэрч Л.Нгийн мэдүүлэг/хх-ийн 86-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Л, Ч.М, Т.Г нар өөрсдийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор Х.Энхтуул нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасны дагуу шүүгдэгч Ч.Мн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 25-38 УВА улсын дугаартай Тоёота Прадо загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Т.Лгийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий Сайга М3 загварын буу 1 ширхэг, сум 6 ширхгийг тус тус улсын орлогод оруулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 205-206-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Л, Ч.М, Т.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М, Т.Г, Б.Л нарт 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдсан Сайга М3 загварын 1 ширхэг галт зэвсэг, сум 6 ширхгийг, шүүгдэгч Ч.Мн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 25-38 УВА улсын дугаартай Тоёота Прадо загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дивиди диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалах, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөргүүрт хадгалагдаж байгаа ойн зэрлэг гахайн мах, эд эрхтэн болон хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

 

Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сайга М3 маркийн 1 ширхэг галт зэвсэг, сум 6 ширхэг, галт зэвсгийн 055772 дугаартай гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлэхээр, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү ургийн овогт Чын М, Б ургийн овогт Тийн Г, Б ургийн овогт Бгийн Л нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М, Т.Г, Б.Л нарт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг мөн хугацаагаар тэнссүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.М, Т.Г, Б.Л нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Сайга М3 маркийн 1 ширхэг галт зэвсэг, сум 6 ширхгийг, шүүгдэгч Ч.Мн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 25-38 УВА улсын дугаартай Тоёота Прадо загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

7. Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сайга М3 маркийн 1 ширхэг галт зэвсэг, сум 6 ширхэг, галт зэвсгийн 055772 дугаартай гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Дивиди диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, 1 ширхэг хутга, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж байгаа ойн зэрлэг гахайн мах, эд эрхтэн /2 ширхэг гуя, 1 ширхэг хаа, 1 ширхэг сээр/-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.МӨНХСАЙХАН