Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 468

 

2017 оны 08 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2017/00468 Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00460/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Л36-р байрны             11 тоотод оршин суух, Мардай овогт Батжаргал овогтой Буянжаргал /АЮ92061901/-д холбогдох, 

“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, "үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 516.936 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч болох хүсэлтээ гарган 40343134 тоот гэрээ байгуулан 99122923 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

“Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. 

Иймд Хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 516.936 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү /хх 1/” гэжээ. 

 

Хариуцагч Б.Буянжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Мобиком корпораци” ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. 2016 оны 12 сард “Мобиком корпораци” ХХК-аас Samsumg J7 утсыг лизингдэж авсан нь үнэн болно. Миний бие 2017 оны 2 сард Тайвань улсын Үндэсний Анагаахын Шинжлэх Ухааны сургуульд мастерт сурахаар явсан. Би 2017 оны 2 сараас эхлэн төлбөрөө төлөөгүй нь үнэн ба 516,936 төгрөгийг барагдуулах болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-т заасныг танилцаж ойлголоо /хх 14/” гэжээ. 

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\468-Ш-И.docx

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Буянжаргалаас "үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 516.936 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч Б.Буянжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 516.936 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Буянжаргалаас “үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 516.936 төгрөг гаргуулах” тухай “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 16 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 8 079 төгрөгийг, хариуцагч Б.Буянжаргалаас 8 079 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Б.Буянжаргал нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Э.АРИУНАА