Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, Ерөнхий шүүгч Б.Гансүх, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, иргэдийн төлөөлөгч Х.Оюундэлгэр, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч И.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Над, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар И.Н, Т.Х нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2135000000186 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Иийн Н, 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Регистрийн дугаар: ОМ85022716,

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Тын Х, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, Улаангом сумын 2-р багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ОМ86010838.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч И.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 23-13 тоот хашаанд хохирогч Р.Нг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн шүүгдэгч И.Н, Т.Х нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 23-13 тоот хашаанд хохирогч Р.Нгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135000000186 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн Б.Бээс 88030226 дугаарын утсаар мэдээлэл гаргасан нь: “Улаангом сумын 9-р баг 23-13 тоот хашааны үүдэнд хөл нүцгэн эмэгтэй 2 залуутай ноцолдоод байна” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 02 дугаар хуудас),

 

-2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн “...Гэрийн зүүн талын багана болон ширээний дунд TRUST гэх бичигтэй бэлгэвчний гадна уут байсныг “1” цэгээр тэмдэглэн хурааж авав. Гэрийн гал зуухны дээд талд Ерөөл гэх бичиглэлтэй архины шил байх ба дотор нь тал архитай байсныг “2” цэгээр тэмдэглэж хурааж авав. ...Гэрийн баруун талд байх матрасны урд талд шалан дээр TRUST гэх бичигтэй бэлгэвчний гадна гялгар уут байсныг “4” цэгээр тэмдэглэж хураан авав. “4” цэгээс урд зүгт 51 см зайд шалан дээр бэлгэвч байсныг “5” цэгээр тэмдэглэн хурааж авав. ...Иргэн Р.Нгээс гэрт болсон асуудлын талаар асуухад “Хоёр залуу намайг хүчиндэх гээд дайраад байсан. Намайг энэ орон дээр хүчиндсэн гэж заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 04-10 дугаар хуудас),

 

-Хохирогч Р.Нгийн согтуурлыг шалгахад 2.69 хувийн согтолттой гэж заасныг баримтжуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 13-14 дугаар хуудас),

 

-Шүүгдэгч Т.Хгийн согтуурлыг шалгахад 3.06 хувийн согтолттой, шүүгдэгч И.Нын согтуурлыг шалгахад 2.96 хувийн согтолттой гэж заасныг тус тус баримтжуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас),

 

-Р.Нгийн биеэс биологийн дээж авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

 

-Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ...02:23:12 цагт урт хар савхитай эрэгтэй /И.Н/ үүдний танхим руу гарч саарал өнгийн цамцтай эрэгтэйтэй /Т.Х/ уулзаж хар савхитай эрэгтэй саарал цамцтай эрэгтэй хүнээс ямар нэгэн зүйл авахаар түүн рүү дайрч баруун гартаа цайвар өнгөтэй зүйл атгаж, үүдний сандал дээр сууж, саарал цамцтай эрэгтэй коридор руу харж зогссон байдалтай, харин хар савхитай эрэгтэй баруун гараа сандалны арын хэсгээр оруулж буцаан авч босож байгаа нь дүрслэгдсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас),

 

-Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19:33:10 цагт Цагаан шувуут дэлгүүр лүү И.Н, Т.Х нар орж ирлээ... 19:39:11 цагт ууттай алим, 2 ширхэг улаан хайрцагтай бэлэн гоймон худалдагчийн лангуун дээр тавьж тооцоо хийгээд...гарч байгаа нь дүрслэгдсэн байна. Түүний дараагаар Т.Х нь буцаж дэлгүүр дотор орж худалдагчтай уулзаад, лангуу заалгаад буцаад гарахдаа худалдагчаас хариулт мөнгө аваад гарч байгаа нь дүрслэгдэж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (1 дэх хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас),

 

-Гар утсанд үзлэг хийсэн “...2 минут 40 секунтын дүрс бичлэг байх ба цагдаагийн алба хаагч нар гэрийн гаднаас бичлэгийг хийж байгаа нь дүрслэгдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ярилцаж байгаа ба 1 минут хүртэл бүдэг сонсогдож шаржигнасан дуу гарч байлаа. Уг бичлэгийн хоорондын харилцан яриаг шалгахад яриа тод сонсогдох хэсэгт эмэгтэй нь “одоо цагдаа ирж байгаа” гэхэд эрэгтэй нь “чи зүгээр чимээгүй хэвт мэдэв үү!” гэхэд эмэгтэй “цагдаа ирэхээр чи баригдаад” гэхэд эрэгтэй “би баригдахаар гоё инээж байгаад баригдана ш дээ” гэв. Эмэгтэй нь “та хоёр намайг аймаар доромжиллоо тээ, би чамайг дуудсангүй мэдэв үү, одоо цагдаа ирж байгаа мэдэв үү, чи намайг хэлээ биз дээ, гудамжинд гүйж явна гэж. Чи намайг арай хүчтэй чирж орууллаа, цагдаа ирнэ, хамаагүй дуудчихсан, би урд талын ахад хэлээд дуудчихаад ороод ирсэн. Чи одоо баригдаад явна боллоо” гэхэд эрэгтэй нь “би чамайг ална шүү, лалар минь, би шоронд байхад лаларуудыг амалж байсан” гэж хэлэхэд өөр нэг эрэгтэй /Т.Х/ “би явлаа” гэв. Тэгэхэд эрэгтэй “Би лаларуудыг” гэхэд эмэгтэй “боллоо, одоо боллоо. би хэвтмээр байна” гэхэд эрэгтэйн урьд хэлсэн үг ойлгомжгүй “намайг харъя” гэхэд эмэгтэй “хүүе, хооё болилдоо, хооё, яа яа яа” гэж орилох 2 минут 05 секунтэд цагдаагийн алба хаагч нар гэр лүү нэвтрэхэд гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан матрас орон дээр доогуураа нүцгэн, бэлхүүснээс дээш саарал цамцтай эмэгтэйн дээр саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай эрэгтэй дарж байгаад цагдаагийн алба хаагч гэр лүү ороход боссон. Эмэгтэйн баруун талын хэсэгт саарал өнгийн урт савхитай И.Н нь суусан байдалтай гараас нь барьсан байсныг тавьсан, Т.Х гэгч нь босоод гэрийн баруун талд очоод цамцны халаасанд гараа хийгээд зогсож байлаа. Цагдаагийн алба хаагч амрыг эрэн мэндчилж, юу болоод байгаа талаар асуухад бэлхүүснээс доош нүцгэн эмэгтэй “Энэ хоёр эрэгтэй намайг хүчиндэх гээд дарж байгаад ёстой” гэхэд цагдаа “Амрыг эрье эргүүлийн цагдаа д/а Хосбаяр, яагаад амгалан тайван байдал алдагдуулаад байна вэ?” гэхэд Н “би мэдэж байна, би энд юм хийгээгүй” гэж хариулав. Эмэгтэй уйлсан байдалтай “бүтэн хүчиндэж доромжлоод, энэ хоёр залуу намайг амраахгүй байна, унтуулахгүй байна” гэж хэлэв. Цагдаагийн алба хаагч “угаасаа бичлэг хийчихсэн байгаа” гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийгт (1 дэх хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),

 

-2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн эд мөрийн баримт /TRUST  гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цаасан хайрцагтай дотроо саарал өнгийн гялгар ууттай, 3 ширхэг хэрэглээгүй бэлгэвч, О.Лхагвасүрэнгээс хурааж авсан 06 минут, 02 секунтын дүрс бичлэг/-аар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 47 дугаар хуудас)

 

-2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...М /И.Н/ нь архи ууж байхдаа надтай унтана гэж хэлээд дайраад байхаар нь би гэрээсээ гүйж гараад хашааны хаалганы гадаа зогсож байгаад ороод ирсэн. Буцаж гэрт орсны дараа М нь “чи гэрээсээ гарч явлаа, зугтаж барих юм бол ална шүү” гэж хэлээд намайг гэрийн зүүн хэсэгт орон дээр дараад авахаар нь би зугтаад гэрээс гарах гэж байтал гэрийн баруун талд баганын доод талд дарж авч хүчиндэж, бэлгийн харьцаанд орсон. М нь миний өмдийг тайлж аваад хүчиндэж байхад Мын найз нь гэрт хараад зогсоод байсан. Би тухайн үед М намайг хүчиндэж байхад орилж тусламж хүсэхэд Мын найз нь хажууд ирээд зогсоод байсан. М миний дээрээс босонгуут би хагас нүцгэн гарч дээд талын айлын хашааны гадна зогсож байхад М гарч ирээд “гэртээ оръё” гэхээр нь “үгүй” гэхэд миний хоолойг боогоод “орохгүй бол ална шүү” гэхээр нь би айгаад гэр лүүгээ дагаад явж байтал гаднаас хүн гэрэл тусгахад М намайг орхиод гэр лүү орсон. Гэрэл тусгасан хүн рүү би хагас нүцгэн гүйж очоод юу болж байгаа талаар надаас асуухад нь “энэ хүмүүс ирээд намайг хүчиндэж бас ална гээд айлгаад байна, та цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд гэр лүү орсны дараа М намайг дахиж оролдоод байхаар нь “цагдаа дуудчихсан байгаа шүү” гэхэд “битгий худал яриад бай” гэж хэлээд байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн. М намайг дарамталж мөн хүчидсэний дараа Мын найз нь намайг дарж аваад бэлгийн харьцаанд орох гээд дайраад байхаар нь би гэрээс гараад зугтаасан. Гэрээс гараад хашааны гадна гэрэл тусгасан хүнтэй уулзаад буцаж орсны дараа гэрийн зүүн талд орон дээр Мын найз намайг дараад авсан. Харин М бид хоёрын хажууд байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Н, түүнтэй хамт явсан Х гэгч залуу нар Нямжав эгчийн гэрээс гараад таксинд суугаад яваад Цагаан шувуут дэлгүүрийн гадна очоод “1 шил архи аваад танай гэрт очоод уучихъя, тэгчхээд бид хоёр шууд гэр лүүгээ явлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн юм. Манай гэрт очоод гал түлээд тухайн үед Н, Х нарын авсан 0.75 литрийн Ерөөл нэртэй архи 1 шил, 2.5 литрийн пиво 1 ширхэг зэргээс Х бид хоёр архинаас уугаад Н нь ганцаараа 2.5 литрийн пивыг уусан. Түүний дараагаар намайг согтсон байхад Н нь гэрийн зүүн талд газраар зассан орны хажуу талын хэсэгт дараад авсан бөгөөд би болиоч, яах гээд байгаа юм гээд түлхэж эсэргүүцсэн боловч түүнийг холдуулж чадахгүй байсан, Н нь миний өмд, дотоожийг тайлаад намайг гэрийн зүүн талд зуухны зүүн талын хэсэгт хүчиндсэн. Би согтуу байсан. Хамт яваа залууг “үүнийг болиулаач, туслаач” гэж орилоход нөгөөх нь “болилдоо” гэж хэлчихээд зүгээр зогсоод байсан. Би эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан. Н босонгуут би гэрээс гарахад Н араас гарч ирээд намайг хүзүү хэсгээр боогоод тэгээд гэр лүү чирж оруулсан. Намайг “дуугарах юм бол чамайг ална шүү” гэж хэлж айлган сүрдүүлж байсан. Би гэрт орчихоод хэсэг хугацааны дараа “би гараад шээчхээд ороод ирье” гэж хэлээд гэрээс гараад дээд талын хашааны хаалганы гадна очоод орилж байхад Н гарч ирээд гэр лүү оруулах гээд чирсэн. Тэгтэл урд талын гудамжнаас нэг ах гарч ирээд “болиоч” гэж хэлэхэд Н буцаад гүйгээд орчихсон. Би тухайн ахад очоод юу болсон талаар асуухаар нь тухайн үед миний бодож байгаагаар “энэ хүмүүс манай гэрт ирээд намайг айлгаад, зодоод байна” гэж хэлсэн. Та цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн, тэр үед би бэлхүүснээс доош хэсгээрээ нүцгэн байсан. Би тухайн ахаар цагдаагийн байгууллагад дуудлага өгүүлчхээд тэгээд гэр лүүгээ ороход Н, түүний хамт явсан Х нар гэрт надтай юм ярьж байсан, Н нь “би шоронд яваад ирсэн, ална шүү” гэж хэлсэн. Би цагдаа дуудсан талаар хэлэхэд тэд нар “яадаг юм, ирчихээд буцаад явчихна шүү дээ, янз бүрийн зүйл яривал ална шүү” гэж хэлсэн. Би гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан орон дээр суугаад хөнжлөөр нөмөрчихсөн байхад Н миний хажууд суусан байдалтай, түүнтэй хамт явсан эрэгтэй гэнэт хөнжил авч хаяад миний хөлийг баруун тийш дараад хүчиндэх гэхээр нь би орилсон, тэр үед Н миний гараас барьчихсан байсан. Тэр үед цагдаагийн алба хаагч нар гаднаас ороод ирсэн юм. Н гэгч нь надтай маргалдсан зүйлгүй, би шоронд байхдаа лалруудыг алж байсан, би чамайг ална шүү гэж айлгаж байхад Х гэгч нь намайг хүчиндэх гэж орон дээр дарах үед цагдаагийн алба хаагч нар гаднаас орж ирсэн. Тэгээд Х гэгч нь над дээрээс босоод явчихсан. Манай гэрт Н, Х бид гурав байсан өөр хүн байгаагүй. Н бид хоёр бэлгийн харьцаанд орохоор тохиролцсон, би зөвшөөрсөн зүйл байхгүй, намайг хүчиндсэн. Бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Намайг газар дараад гараараа миний өмд, дотоожийг доош нь татаад тайлсан. Тэр үед Х гэгч нь хараад зогсоод байсан юм. Би тухайн үед согтуу байсан, мөн манай урд талын айлын танидаг хүн учраас нэр төрөө бодоод хүчиндүүлсэн талаар хэлээгүй тухайн асуудлыг тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “М буюу Н гэгч нь намайг хүчиндсэний дараа би гэрээс гарч зугтаахад Н буюу М миний хоолойг боож гэр лүү чирж оруулсан. Түүний дараагаар Мын найз намайг дараад хүчиндэх гэхээр нь би шээчихээд ирье гэж хэлээд гарч зугтаад дуудлага өгөхөөр хүнтэй уулзаад дуудлага дуудуулсан юм. Дуудлага дуудчихаад би гэртээ ороод гэрийн зүүн талын газраар зассан орон дээр доогуураа нүцгэн хөнжилөөр нөмрөөд сууж байхад Мын найз Х гэгч нь хөнжил аваад намайг миний хөлийг баруун зүг руу дараад хүчиндэх гэж оролдсон. Н миний гарыг барьчихсан байх тэр үед би “болиоч” гэж орилоход гаднаас цагдаагийн алба хаагч орж ирээд болиулсан юм. Х гэгч нь надтай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Хоёр удаа бэлгийн харьцаанд орох гэж дайраад, намайг эхний удаа дарж оролдсон юм” гэх мэдүүлгийг(1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Мөрдөгчөөс: Яллагдагч И.Н мэдүүлэг өгөхдөө 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө танд 40,000 төгрөг өгсөн, мөн Цагаан шувуут дэлгүүрийн гадна архи авч гарч ирэхэд таныг бэлгэвч ав гэж хэлсэн талаар мэдүүлсэн байна. Та И.Н гэгчтэй зөвшилцөж бэлгийн харьцаанд орсон зүйл байна уу? гэх асуултад хохирогч Р.Н: Би И.Наас 40,000 төгрөг авсан зүйл байхгүй, урьд бид хоёрын хооронд ямар нэг өр авлагын асуудал байдаггүй. Би Цагаан шувуут дэлгүүрийн үүдний хэсэгт Н гэгчид бэлгэвч ав гэж хэлсэн зүйл байхгүй. Мөн И.Н гэгчид зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон зүйлгүй. Н гэгч нь намайг хүчиндсэн. Мөрдөгчөөс: Та урьд өмнө И.Н гэгчтэй өөрийн авга эгч Нямжавын гэрт хоносон, тэр үедээ Нтай бэлгийн харьцаанд орсон, мөн Нтай зочид буудалд бэлгийн харьцаанд орж байсан удаа байна уу? гэх асуултад хохирогч Р.Н: Би урьд өмнө Н гэгчтэй Нямжавын гэрт хонож байгаагүй, Нямжавын гэрт болон зочид буудалд И.Нтай бэлгийн харьцаанд орж байгаагүй, урьд өмнө Нтай бэлгийн харьцаанд орж байсан удаа байхгүй. ...Мөрдөгчөөс: И.Нтай хамт явсан Т.Х гэгч нь хэдэн удаа тантай бэлгийн харьцаанд орохыг оролдсон юм бэ? гэх асуултад хохирогч Р.Н: 2 удаа. Эхлээд Н намайг хүчиндсэний дараагаар би гэрээс гарахад И.Н намайг, гэр лүү чирээд оруулсан. Тэгтэл Х.Х гэх Нтай хамт явсан залуу миний хажууд сууж байгаад намайг дарахаар нь би шээчхээд ирнэ гэж хэлээд гэрээс гарч яваад хашаанаас гараад гудамжинд эрэгтэй хүнтэй уулзаад цагдаад дуудлага өгөх талаар хэлсэн юм. Тэгээд хэлчихээд гэр лүү ороод гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан орон дээр хөнжлөөр өөрийгөө нөмрөөд хэвтэж байхад миний хөнжлийг авч хаяад хөл баруун тал руу дараад хүчиндэхийг завдахаар нь би орилсон. Тэр үед цагдаагийн алба хаагч нар гаднаас орж ирсэн юм. Н миний гарыг барьж байсан юм. Урьд өгсөн мэдүүлэгт бүх асуудлыг тодорхой мэдүүлсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би орой 23 цагийн үед гэртээ байхад гэрийн гадна гудамжинд эмэгтэй хүн чанга дуугаар орилоод байсан. Би гэртээ хэвтэж байгаад эмэгтэй хүн орилохоор нь гэрээсээ гараад хашааны гадна гарахад нэг эмэгтэй хүн доогуураа ямар нэгэн өмд гуталгүй, дээгүүрээ ноосон цамцтай байсан ба түүнийг нэг урт савхин хүрэмтэй залуу манай гэрийн хойд талын хашаа руу чирж байсан. Би тэр хоёрт хандаж “юу болоод байна” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй нь “ахаа намайг аваач, хоёр залуу ирчхээд намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “би цагдаад дуудлага өгье” гэж хэлэхэд нөгөө савхин хүрэмтэй залуу нь над руу “дууд, дууд” гэж хэлчхээд Нгийн гэр лүү орчихсон. ...дуудлага өгчхөөд цагдаа нар иртэл гадна Нтэй хамт байсан. Тэгээд цагдаагийн машин гудамж руу ороод ирэхэд Н би гэр лүүгээ орлоо гээд орсон. Би гудамжинд зогсож байхад цагдаагийн хүмүүс надаас ирээд “та дуудлага өгсөн хүн мөн үү” гэж асуухад нь “мөн” гэж хэлээд Нгийн гэрийг зааж өгчхөөд гэр лүүгээ орсон” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрч Г.Ядамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний орой Увс аймаг Цагдаагийн газрын байрны хүлээлгийн танхимын өрөөнд үүдний хэсгийн баруун гар талын хэсэгт цэнхэр өнгийн цаасан хайрцагтай дотор талын хэсэгт 3 ширхэг бэлгэвч байсан бөгөөд тухайн үед би мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан. Хүчингийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй дуудлага гарсан байсан тул тухайн зүйлийг авч өрөөний хяналтын камерийг шалгахад И овогтой Н гэгч нь тухайн нэг ширхэг цаасан хайрцаг дотроо 3 ширхэг нийлэг ууттай бэлгэвчийг шидэж байгаа дүрс нь бичлэгт үлдсэн байсан...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

-2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...хяналтын камерийн дүрс бичлэгийг хараад мэдсэн. Тэр урт савхитай эрэгтэй хүн манай дэлгүүрээр байнга орж гардаг, өөрийгөө хилийн цэрэгт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэж хэлдэг, архи уугаад зодоон хийгээд яваад байдаг залуу байсан...манай дэлгүүрээс алим, хоёр ширхэг бэлэн гоймон худалдаж авсан байсан.Түүнтэй хамт явсан эрэгтэй манай нөхөр Батбаярыг лангуун дээр зогсож байхад юм асуугаад бэлгэвч аваад гарсан. 2 хайрцаг бэлгэвч авсан юм байна лээ...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 72 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэрч Н.Наранцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тэр эмэгтэй бэлхүүснээс доош хэсгээр нүцгэн байсан бөгөөд хөнжил нөмөрч суусан. Бид өөрсдийгөө танилцуулаад юу болж байгаа талаар асуухад тэр эмэгтэй энэ хоёр хүн намайг хүчиндэх гээд амраахгүй оролдоод байна гэж хэлсэн. Гэрт байсан хүмүүс бүгд согтуу байсан, гэрт бэлгэвчний уут, бэлгэвч, архитай шил, пивоны сав гэх зүйлүүд байсан...Биднийг гэр лүү ороход эмэгтэйн хөлийг баруун тийш дарж байсан, саарал өнгийн ноосон цамцтай эрэгтэй босоод гэрийн зүүн талд очоод зогссон...” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

-Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “1. Үзүүлэгч Р.Н нь бэлгийн харьцаанд орсон байна. 2. Шинжилгээгээр илэрсэн эр бэлгийн эс нь бүтцээ алдаагүй байгаа тул тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. 3. Р.Нгийн бэлэг эрхтэн орчимд гэмтэл тогтоогдоогүй. 4. Р.Нгийн хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 5. Дүгнэлтийн 4 дэх хэсэгт бичигдсэн байгаа. 6. Хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нь үүсгэгдэнэ. 7. Хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх шинжээчийн 438 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 103-104 дугаар хуудас),

-Шүүх биологийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Р.Нгийн биед үзлэг хийх үед авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илэрч байна” гэх шинжээчийн 81 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 108-109 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Б.Цагцалмаа: -2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Х нь миний төрсөн дүү юм. ...Зан байдлын хувьд төлөв даруухан, энгийн, эелдэг боловсон харьцаатай, яриасаг, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, нийтэч, ажилч хичээнгүй, тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ах дүү нартаа дэмжлэгтэй, нөмөртэй, ухаалаг дүү юм. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 88-89 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т.Х нь миний нөхөр байгаа юм. ...Зан байдлын хувьд төлөв даруухан, яриасаг биш, үг дуу цөөтэй, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, зарим үед өөрийгөө сайн илэрхийлдэг, ар гэрийн ажил төрөлдөө сайн, гэр бүлийн ажил төрөл сайн хөөцөлддөг, гэрийнхээ асуудлыг зохицуулдаг, надад ажлаа чөлөөтэй хийх боломжийг олгодог, ажилсаг тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, нийтэч, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй, гэртээ хэрүүл маргаан хийгээд байдаггүй, архи сардаа 1 удаа уудаг, нөхөр маань 4 хүүхдээ харж хариуцдаг хүн юм. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

-Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн иргэн Тын Х /ОМ86010838/ нь судалгаанд 6 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 728 дугаартай тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 209 дугаар хуудас),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг ( 1 дэх хавтаст хэргийн 211 дугаар хуудас)

-Увс аймаг Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Тын Х нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт тус багийн 10-53 тоотод оршин суудаг нь үнэн” гэх 459 дугаартай тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 215 дугаар хуудас),

Шүүгдэгч И.Нын өмгөөлөгч Ө.Нарантуяа: -2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “И.Н нь миний нөхөр юм. ...И.Н нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, энгийн, эелдэг боловсон харьцаатай, яриасаг, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, ажилсаг, тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байсан, хорих ял эдэлж байсан, бусдыг залилсан хэргээр шалгагдаж байсан ба сүүлд ял эдэлж дуусаад их төлөвшил сууж хүмүүжиж байсан, айлын хашаанд амьдарч байгаад шинэ хашаа авсан, ажил төрөл хийж мөнгө олохоороо гэртээ зарцуулдаг, 1 тооны үхэр авч гэрээрээ тэжээж байгаа гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарч байсан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас),

-2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Н.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...И.Н нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, энгийн, эелдэг боловсон харьцаатай, яриасаг, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, олонтой нийтэч, хүнд тусархуу, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас),

-Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн иргэн Иийн Н /ОМ85022716/ нь судалгаанд 7 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 727 дугаартай тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 156 дугаар хуудас),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (1 дэх хавтаст хэргийн 161 дугаар хуудас),

-Увс аймаг Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Иийн Н нь ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн” гэх 460 дугаартай тодорхойлолтыг (1 дэх хавтаст хэргийн 197 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х “Би хохирогч Р.Нг хүчиндээгүй. Би Р.Нгийн гэрт ороод утсаа цэнэглэх гээд зурагтны хажуугийн залгуураас гар утсаа цэнэглээд тэнд сууж байсан. Тэр хоёр архи уусан. Тэгээд миний бөөлжис хүрээд гэрээс  гараад бөөлжчихөөд хэсэг хугацааны дараа гэр лүү ороход Н, Н нар гэрийн зүүн талын хэсэгт байсан орон дээр бэлгийн ажил хийж байсан. Намайг орж ирэхэд тэр хоёр болиод Н “бие засна” гэж гарсан, Н араас нь гарсан. Тэгээд тэр хоёр гэрт орж ирэхдээ хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай орж ирсэн. Би Ныг “явъя” гэж хэлээд Нын хажуугаар зөрж алхахад Н намайг татаад би Нгийн ар хэсэг рүү унасан. Яг босох гэж байхад гэрийн гадна талын хэсгээс цагдаагийн алба хаагч нар орж ирсэн” гэх мэдүүлэг өгсөн бол шүүгдэгч И.Н шүүхэд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Х.Оюундэлгэр “Шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Мөн хүч хэрэглэж завдсан байна. Аль аль нь буруутай” гэх дүгнэлт гаргажээ.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч Р.Н 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн эхний мэдүүлэгтээ “...намайг гэрийн зүүн хэсэгт орон дээр дараад авахаар нь би зугтаад гэрээс гарах гэж байтал гэрийн баруун талд баганын доод талд дарж авч хүчиндэж, бэлгийн харьцаанд орсон. ...М намайг дарамталж мөн хүчидсэний дараа Мын найз нь намайг дарж аваад бэлгийн харьцаанд орох гээд дайраад байхаар нь би гэрээс гараад зугтаасан” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 50-51 дугаар хуудас), 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэгтээ “...Түүний дараагаар намайг согтсон байхад Н нь гэрийн зүүн талд газраар зассан орны хажуу талын хэсэгт дараад авсан бөгөөд би болиоч, яах гээд байгаа юм гээд түлхэж эсэргүүцсэн боловч түүнийг холдуулж чадахгүй байсан, Н нь миний өмд, дотоожийг тайлаад намайг гэрийн зүүн талд зуухны зүүн талын хэсэгт хүчиндсэн.  ...Би гэрт орчхоод хэсэг хугацааны дараа “би гараад шээчхээд ороод ирье” гэж хэлээд гэрээс гараад дээд талын хашааны хаалганы гадна очоод орилж байхад Н гарч ирээд гэр лүү оруулах гээд чирсэн. ....Би гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан орон дээр суугаад хөнжлөөр нөмөрчихсөн байхад Н миний хажууд суусан байдалтай, түүнтэй хамт явсан эрэгтэй гэнэт хөнжил авч хаяад миний хөлийг баруун тийш дараад хүчиндэх гэхээр нь би орилсон, тэр үед Н миний гараас барьчихсан байсан. Тэр үед цагдаагийн алба хаагч нар гаднаас ороод ирсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 53-54 дугаар хуудас) гаргажээ.

Дээрх 2 удаагийн өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгахаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоос 3 дахь удаагийн мэдүүлгийг авахад тэрээр “...Н гэгч нь намайг хүчиндсэний дараа би гэрээс гарч зугтаахад Н буюу М миний хоолойг боож гэр лүү чирж оруулсан. Түүний дараагаар Мын найз намайг дараад хүчиндэх гэхээр нь би шээчихээд ирье гэж хэлээд гарч зугтаад дуудлага өгөхөөр хүнтэй уулзаад цагдаа дуудуулсан юм. ...гэртээ ороод гэрийн зүүн талын газраар зассан орон дээр доогуураа нүцгэн хөнжилөөр нөмрөөд сууж байхад Мын найз Х гэгч нь хөнжил аваад намайг миний хөлийг баруун зүг руу дараад хүчиндэх гэж оролдсон. Н миний гарыг барьчихсан байх тэр үед би “болиоч” гэж орилоход гаднаас цагдаагийн алба хаагч орж ирээд болиулсан юм. Х гэгч нь надтай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Хоёр удаа бэлгийн харьцаанд орох гэж дайраад, намайг эхний удаа дарж оролдсон юм” гэх мэдүүлгийг(1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас), 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...И.Н гэгчид зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон зүйлгүй. ...Эхлээд Н намайг хүчиндсэний дараагаар би гэрээс гарахад И.Н намайг, гэр лүү чирээд оруулсан. Тэгтэл Т.Х гэх Нтай хамт явсан залуу миний хажууд сууж байгаад намайг дарахаар нь би шээчхээд ирнэ гэж хэлээд гэрээс гарч яваад хашаанаас гараад гудамжинд эрэгтэй хүнтэй уулзаад цагдаад дуудлага өгөх талаар хэлсэн юм. Тэгээд хэлчихээд гэр лүү ороод гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан орон дээр хөнжлөөр өөрийгөө нөмрөөд хэвтэж байхад миний хөнжлийг авч хаяад хөл баруун тал руу дараад хүчиндэхийг завдахаар нь би орилсон. Тэр үед цагдаагийн алба хаагч нар гаднаас орж ирсэн юм. Н миний гарыг барьж байсан юм. Урьд өгсөн мэдүүлэгт бүх асуудлыг тодорхой мэдүүлсэн” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас) тус тус гаргажээ.

Хохирогчийн дээрх мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэй талаар хохирогчид тайлбарласан, хууль сануулсан баталгаа гаргуулж авсны дараа гаргасан мэдүүлэг бөгөөд агуулгын хувьд ноцтой зөрөөгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой байна.

Шүүгдэгч И.Н нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 23-13 тоот хашаанд амьдардаг хохирогч Р.Нгийн гэрт хамт архидан согтуурч хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, мөн шүүгдэгч Т.Хтай бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн Б.Бээс 88030226 дугаарын утсаар мэдээлэл гаргасан нь: “Улаангом сумын 9-р баг 23-13 тоот хашааны үүдэнд хөл нүцгэн эмэгтэй 2 залуутай ноцолдоод байна” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 02 дугаар хуудас),

 

2. Хэргийн газарт үзлэг хийсэн “...Гэрийн зүүн талын багана болон ширээний дунд TRUST гэх бичигтэй бэлгэвчний гадна уут байсныг “1” цэгээр тэмдэглэн хурааж авав. Гэрийн гал зуухны дээд талд Ерөөл гэх бичиглэлтэй архины шил байх ба дотор нь тал архитай байсныг “2” цэгээр тэмдэглэж хурааж авав. ...Гэрийн баруун талд байх матрасны урд талд шалан дээр TRUST гэх бичигтэй бэлгэвчний гадна гялгар уут байсныг “4” цэгээр тэмдэглэж хураан авав. “4” цэгээс урд зүгт 51 см зайд шалан дээр бэлгэвч байсныг “5” цэгээр тэмдэглэн хурааж авав. ...Иргэн Р.Нгээс гэрт болсон асуудлын талаар асуухад “Хоёр залуу намайг хүчиндэх гээд дайраад байсан. Намайг энэ орон дээр хүчиндсэн гэж заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 04-10 дугаар хуудас),

 

3. Хохирогч Р.Нгийн биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

 

4. Дүрс бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ...02:23:12 цагт урт хар савхитай эрэгтэй /И.Н/ үүдний танхим руу гарч саарал өнгийн цамцтай эрэгтэйтэй /Т.Х/ уулзаж хар савхитай эрэгтэй саарал цамцтай эрэгтэй хүнээс ямар нэгэн зүйл авахаар түүн рүү дайрч баруун гартаа цайвар өнгөтэй зүйл атгаж, үүдний сандал дээр сууж, саарал цамцтай эрэгтэй коридор руу харж зогссон байдалтай, харин хар савхитай эрэгтэй баруун гараа сандалны арын хэсгээр оруулж буцаан авч босож байгаа нь дүрслэгдсэн” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас),

 

5. Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19:33:10 цагт Цагаан шувуут дэлгүүр лүү И.Н, Т.Х нар орж ирлээ... 19:39:11 цагт ууттай алим, 2 ширхэг улаан хайрцагтай бэлэн гоймон худалдагчийн лангуун дээр тавьж тооцоо хийгээд...гарч байгаа нь дүрслэгдсэн байна. Түүний дараагаар Т.Х нь буцаж дэлгүүр дотор орж худалдагчтай уулзаад, лангуу заалгаад буцаад гарахдаа худалдагчаас хариулт мөнгө аваад гарч байгаа нь дүрслэгдэж байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас),

 

6. Гар утсанд үзлэг хийсэн “...2 минут 40 секунтын дүрс бичлэг байх ба цагдаагийн алба хаагч нар гэрийн гаднаас бичлэгийг хийж байгаа нь дүрслэгдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ярилцаж байгаа ба 1 минут хүртэл бүдэг сонсогдож шаржигнасан дуу гарч байлаа. Уг бичлэгийн хоорондын харилцан яриаг шалгахад яриа тод сонсогдох хэсэгт эмэгтэй нь “одоо цагдаа ирж байгаа” гэхэд эрэгтэй нь “чи зүгээр чимээгүй хэвт мэдэв үү!” гэхэд эмэгтэй “цагдаа ирэхээр чи баригдаад” гэхэд эрэгтэй “би баригдахаар гоё инээж байгаад баригдана ш дээ” гэв. Эмэгтэй нь “та хоёр намайг аймаар доромжиллоо тээ, би чамайг дуудсангүй мэдэв үү, одоо цагдаа ирж байгаа мэдэв үү, чи намайг хэлээ биз дээ, гудамжинд гүйж явна гэж. Чи намайг арай хүчтэй чирж орууллаа, цагдаа ирнэ, хамаагүй дуудчихсан, би урд талын ахад хэлээд дуудчихаад ороод ирсэн. Чи одоо баригдаад явна боллоо” гэхэд эрэгтэй нь “би чамайг ална шүү, лалар минь, би шоронд байхад лаларуудыг амалж байсан” гэж хэлэхэд өөр нэг эрэгтэй /Т.Х/ “би явлаа” гэв. Тэгэхэд эрэгтэй “Би лаларуудыг” гэхэд эмэгтэй “боллоо, одоо боллоо. би хэвтмээр байна” гэхэд эрэгтэйн урьд хэлсэн үг ойлгомжгүй “намайг харъя” гэхэд эмэгтэй “хүүе, хооё болилдоо, хооё, яа яа яа” гэж орилох 2 минут 05 секунтэд цагдаагийн алба хаагч нар гэр лүү нэвтрэхэд гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан матрас орон дээр доогуураа нүцгэн, бэлхүүснээс дээш саарал цамцтай эмэгтэйн дээр саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай эрэгтэй дарж байгаад цагдаагийн алба хаагч гэр лүү ороход боссон. Эмэгтэйн баруун талын хэсэгт саарал өнгийн урт савхитай И.Н нь суусан байдалтай гараас нь барьсан байсныг тавьсан, Т.Х гэгч нь босоод гэрийн баруун талд очоод цамцны халаасанд гараа хийгээд зогсож байлаа. Цагдаагийн алба хаагч амрыг эрэн мэндчилж, юу болоод байгаа талаар асуухад бэлхүүснээс доош нүцгэн эмэгтэй “Энэ хоёр эрэгтэй намайг хүчиндэх гээд дарж байгаад ёстой” гэхэд цагдаа “Амрыг эрье эргүүлийн цагдаа д/а Хосбаяр, яагаад амгалан тайван байдал алдагдуулаад байна вэ?” гэхэд Н “би мэдэж байна, би энд юм хийгээгүй” гэж хариулав. Эмэгтэй уйлсан байдалтай “бүтэн хүчиндэж доромжлоод, энэ хоёр залуу намайг амраахгүй байна, унтуулахгүй байна” гэж хэлэв. Цагдаагийн алба хаагч “угаасаа бичлэг хийчихсэн байгаа” гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас),

 

7. Хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн , 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн /нийт 4 удаа/ мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 50-51, 53-54, 56-57, 59-60 дугаар хуудас),

 

8. Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би орой 23 цагийн үед гэртээ байхад гэрийн гадна гудамжинд эмэгтэй хүн чанга дуугаар орилоод байсан. Би гэртээ хэвтэж байгаад эмэгтэй хүн орилохоор нь гэрээсээ гараад хашааны гадна гарахад нэг эмэгтэй хүн доогуураа ямар нэгэн өмд гуталгүй, дээгүүрээ ноосон цамцтай байсан ба түүнийг нэг урт савхин хүрэмтэй залуу манай гэрийн хойд талын хашаа руу чирж байсан. Би тэр хоёрт хандаж “юу болоод байна” гэж хэлэхэд нөгөө эмэгтэй нь “ахаа намайг аваач, хоёр залуу ирчхээд намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “би цагдаад дуудлага өгье” гэж хэлэхэд нөгөө савхин хүрэмтэй залуу нь над руу “дууд, дууд” гэж хэлчхээд Нгийн гэр лүү орчихсон. ...дуудлага өгчхөөд цагдаа нар иртэл гадна Нтэй хамт байсан. Тэгээд цагдаагийн машин гудамж руу ороод ирэхэд Н би гэр лүүгээ орлоо гээд орсон. Би гудамжинд зогсож байхад цагдаагийн хүмүүс надаас ирээд “та дуудлага өгсөн хүн мөн үү” гэж асуухад нь “мөн” гэж хэлээд Нгийн гэрийг зааж өгчихөөд гэр лүүгээ орсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

 

9. Гэрч Н.Наранцогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тэр эмэгтэй бэлхүүснээс доош хэсгээр нүцгэн байсан бөгөөд хөнжил нөмөрч суусан. Бид өөрсдийгөө танилцуулаад юу болж байгаа талаар асуухад тэр эмэгтэй энэ хоёр хүн намайг хүчиндэх гээд амраахгүй оролдоод байна гэж хэлсэн. Гэрт байсан хүмүүс бүгд согтуу байсан, гэрт бэлгэвчний уут, бэлгэвч, архитай шил, пивоны сав гэх зүйлүүд байсан...Биднийг гэр лүү ороход эмэгтэйн хөлийг баруун тийш дарж байсан, саарал өнгийн ноосон цамцтай эрэгтэй босоод гэрийн зүүн талд очоод зогссон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

10. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “1. Үзүүлэгч Р.Н нь бэлгийн харьцаанд орсон байна. 2. Шинжилгээгээр илэрсэн эр бэлгийн эс нь бүтцээ алдаагүй байгаа тул тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. 3. Р.Нгийн бэлэг эрхтэн орчимд гэмтэл тогтоогдоогүй. 4. Р.Нгийн хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 5. Дүгнэлтийн 4 дэх хэсэгт бичигдсэн байгаа. 6. Хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нь үүсгэгдэнэ. 7. Хүзүү, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх шинжээчийн 438 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 103-104 дугаар хуудас),

11. Шүүх биологийн шинжилгээний 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...Р.Нгийн биед үзлэг хийх үед авсан наацын шинжилгээнд эр бэлгийн эс илэрч байна” гэх шинжээчийн 81 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 108-109 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Т.Х нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь “...шүүгдэгч Т.Х, И.Н, хохирогч нар хохирогч Р.Нгийн гэрт таксигаар хүргүүлсэн. Уг таксины жолоочид удахгүй дуудна, эргэж ирээд аваарай гэж хэлээд явуулсан. Хохирогчийн гэрт ороод утасны цэнэг дуусч байсан тул утсаа цэнэглээд сууж байсан. Согтуу байсан болохоор гэрээс гарч бөөлжсөн. Эргэж гэрт ороход И.Н, Р.Н нар бэлгийн харьцаанд орж байснаа Т.Хг хараад больсон гэж мэдүүлдэг. ...И.Ныг “явъя” гэж хэлээд И.Нын хажуугаар зөрж алхахад И.Н татаад хохирогч Р.Нгийн ар хэсэг рүү унасан. Босох гэж байхад гэрийн гадна талын хэсгээс цагдаагийн алба хаагч нар орж ирсэн байдаг. Мөн гадуур хувцастайгаа байсан болох нь дүрс бичлэгт дүрслэгдсэн байна. Хэрэв хохирогчийг хүчиндэх үйлдэл хийх гэж байсан бол гадуур хувцсаа тайлсан, ядаж өмдөө шувталсан байдалтай байх байсан. Тиймээс шүүгдэгч Т.Х нь хохирогчийг хүчиндэхийг завдсан үйлдэл тогтоогдохгүй байх тул түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцжээ.

 

Энэ нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “М буюу Н гэгч нь намайг хүчиндсэний дараа би гэрээс гарч зугатаахад Н буюу М миний хоолойг боож гэр лүү чирж оруулсан. Түүний дараагаар Мын найз намайг дараад хүчиндэх гэхээр нь би шээчихээд ирье гэж хэлээд гарч зугтаад дуудлага өгөхөөр хүнтэй уулзаад дуудлага дуудуулсан юм. Дуудлага дуудчихаад би гэртээ ороод гэрийн зүүн талын газраар зассан орон дээр доогуураа нүцгэн хөнжилөөр нөмрөөд сууж байхад Мын найз Х гэгч нь хөнжил аваад намайг миний хөлийг баруун зүг руу дараад хүчиндэх гэж оролдсон. Н миний гарыг барьчихсан байх тэр үед би “болиоч” гэж орилоход гаднаас цагдаагийн алба хаагч орж ирээд болиулсан юм. Х гэгч нь надтай бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Хоёр удаа бэлгийн харьцаанд орох гэж дайраад, намайг эхний удаа дарж оролдсон юм” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас), 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор дахин өгсөн “Тэгтэл Т.Х гэх Нтай хамт явсан залуу миний хажууд сууж байгаад намайг дарахаар нь би шээчхээд ирнэ гэж хэлээд гэрээс гарч яваад хашаанаас гараад гудамжинд эрэгтэй хүнтэй уулзаад цагдаад дуудлага өгөх талаар хэлсэн юм. Тэгээд хэлчихээд гэр лүү ороод гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан орон дээр хөнжлөөр өөрийгөө нөмрөөд хэвтэж байхад миний хөнжлийг авч хаяад хөл баруун тал руу дараад хүчиндэхийг завдахаар нь би орилсон. Тэр үед цагдаагийн алба хаагч нар гаднаас орж ирсэн юм. Н миний гарыг барьж байсан юм. Урьд өгсөн мэдүүлэгт бүх асуудлыг тодорхой мэдүүлсэн” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас), гар утсанд үзлэг хийсэн “...2 минут 40 секунтын дүрс бичлэг байх ба цагдаагийн алба хаагч нар гэрийн гаднаас бичлэгийг хийж байгаа нь дүрслэгдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо ярилцаж байгаа ба 1 минут хүртэл бүдэг сонсогдож шаржигнасан дуу гарч байлаа. ...өөр нэг эрэгтэй /Т.Х/ “би явлаа” гэв. Тэгэхэд эрэгтэй “Би лаларуудыг” гэхэд эмэгтэй “боллоо, одоо боллоо. би хэвтмээр байна” гэхэд эрэгтэйн урьд хэлсэн үг ойлгомжгүй “намайг харъя” гэхэд эмэгтэй “хүүе, хооё болилдоо, хооё, яа яа яа” гэж орилох 2 минут 05 секунтэд цагдаагийн алба хаагч нар гэр лүү нэвтрэхэд гэрийн зүүн талын хэсэгт газраар зассан матрас орон дээр доогуураа нүцгэн, бэлхүүснээс дээш саарал цамцтай эмэгтэйн дээр саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай эрэгтэй дарж байгаад цагдаагийн алба хаагч гэр лүү ороход боссон. Эмэгтэйн баруун талын хэсэгт саарал өнгийн урт савхитай И.Н нь суусан байдалтай гараас нь барьсан байсныг тавьсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.

 

Харин шүүгдэгч И.Н шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Нг хүчиндсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй” гэж мэдүүлжээ. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй бөгөөд мөн хүчингийн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэж үзэхгүй. Шүүгдэгч нар бэлгийн дур хүслээ захирах хэмжээний ёс суртахуунгүй, эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг үл хүндэтгэдэг зан төлөв нь уг гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.

Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх буюу бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн байдаг. Мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал гэдэг нь өвчтэй буюу эсэргүүцэл үзүүлж чадахгүй, болж байгаа явдлыг зөв ойлгох чадваргүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас хохирогч гүн нойрссон, ухаан алдсан, өөр бусад биеэ хамгаалах ямар ч чадваргүй болсон тохиолдолд биеэ хамгаалж чадахгүй болсон байхыг ойлгоно.

 

Гэтэл хохирогч Р.Н нь И.Над хүчиндүүлсний дараа гэрээсээ гарч зугтаахад И.Н хоолойг нь боож гэр лүү чирж оруулсан. Түүний дараагаар Т.Х хохирогчийг хүчиндэх гэж ойртоход нь “би шээчихээд ирье” гэж хэлээд гарч зугтаад хашааны гадаа бусдаас тусламж эрж хашгирсан, мөн гудамжинд гарч ирсэн хүнтэй уулзаад цагдаад дуудлага өгүүлсэн, гэрт орж И.Над цагдаад дуудлага өгсөн талаар хэлсэн үйл баримт болсон байна.

 

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...иргэн Б.Бээс 88030226 дугаарын утсаар мэдээлэл гаргасан нь: “Улаангом сумын 9-р баг 23-13 тоот хашааны үүдэнд хөл нүцгэн эмэгтэй 2 залуутай ноцолдоод байна” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 02 дугаар хуудас), хохирогч Р.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн /нийт 4 удаа/ мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 50-51, 53-54, 56-57, 59-60 дугаар хуудас), гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би орой 23 цагийн үед гэртээ байхад гэрийн гадна гудамжинд эмэгтэй хүн чанга дуугаар орилоод байсан. Би гэртээ хэвтэж байгаад эмэгтэй хүн орилохоор нь гэрээсээ гараад хашааны гадна гарахад нэг эмэгтэй хүн доогуураа ямар нэгэн өмд гуталгүй, дээгүүрээ ноосон цамцтай байсан ба түүнийг нэг урт савхин хүрэмтэй залуу манай гэрийн хойд талын хашаа руу чирж байсан. ...Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “би цагдаад дуудлага өгье” гэж хэлэхэд ...Нгийн гэр лүү орчихсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас), гар утсанд үзлэг хийсэн “...эмэгтэй нь “одоо цагдаа ирж байгаа” гэхэд эрэгтэй нь “чи зүгээр чимээгүй хэвт мэдэв үү!” гэхэд эмэгтэй “цагдаа ирэхээр чи баригдаад” гэхэд эрэгтэй “би баригдахаар гоё инээж байгаад баригдана ш дээ” гэв. Эмэгтэй нь “та хоёр намайг аймаар доромжиллоо тээ, би чамайг дуудсангүй мэдэв үү, одоо цагдаа ирж байгаа мэдэв үү, чи намайг хэлээ биз дээ, гудамжинд гүйж явна гэж. Чи намайг арай хүчтэй чирж орууллаа, цагдаа ирнэ, хамаагүй дуудчихсан, би урд талын ахад хэлээд дуудчихаад ороод ирсэн. Чи одоо баригдаад явна боллоо” гэхэд эрэгтэй нь “би чамайг ална шүү, лалар минь, би шоронд байхад лаларуудыг амалж байсан” гэж хэлэхэд өөр нэг эрэгтэй /Т.Х/ “би явлаа” гэв. Тэгэхэд эрэгтэй “Би лаларуудыг” гэхэд эмэгтэй “боллоо, одоо боллоо. би хэвтмээр байна” гэхэд эрэгтэйн урьд хэлсэн үг ойлгомжгүй “намайг харъя” гэхэд эмэгтэй “хүүе, хооё болилдоо, хооё, яа яа яа” гэж орилов” гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас)-үүдээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Р.Н нь болж байгаа үйл явдлыг ойлгож ухамсарлан, хүчиндэх үйлдлийн эсрэг эсэргүүцэл үзүүлж, бусдаас тусламж гуйж байгаа идэвхтэй үйлдэл гаргасан байх тул биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.    

 

Мөн прокуророос шүүгдэгч И.Н, Т.Х нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нар хохирогчийг бүлэглэн хүчиндэхээр урьдчилан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх боловч тус хэргийг үйлдлээрээ нэгдэж хүчиндэхийг завдсан болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди-д хадгалагдаж буй 2 минут 40 секунтийн дүрс бичлэгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бөгөөд уг дүрс бичлэгт эмэгтэй хүн /хохирогч Р.Н/ орилохоор нь гэрийн гадна талд бичлэг хийж байсан цагдаагийн алба хаагч гэрт нэвтэрч ороход бэлхүүснээс доош нүцгэн эмэгтэй хүнийг орон дээр хэвтүүлсэн, эмэгтэйн зүүн талд юүдэнтэй цамцтай эрэгтэй /шүүгдэгч Т.Х/ орон дээр өвдөглөсөн байдалтай, эмэгтэйн зүүн өвдөгнөөс барьж татах үйлдэл гаргаж байснаа цагдаа орж ирмэгц босоод гэрийн баруун талд гарч зогссон. Харин эмэгтэйн баруун талд орон дээр хагас хэвтсэн байдалтай эрэгтэй /шүүгдэгч И.Н/ Р.Нгийн гарыг хоёр гараараа дарж байгаа нь дүрслэгдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Х, И.Н нар нь хохирогчийг хүчиндэхийг завдаж байгаа үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх боломжтой байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

 

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан.

 

 Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, нэгэнт эхэлсэн байх, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл бий болсон байх, гэмт хэргийн объектив талыг шууд хэрэгжүүлж эхэлсэн боловч гэмт хэрэг төгсөөгүй байх, гэмт хэрэг төгсөөгүй нь гэмт этгээдийн хүсэл зоригоос гадуур түүний үйлдлийг таслан зогсоосон, хөндлөнгийн хүмүүс саад болсон зэрэг объектив шалтгааны үйлчлэлтэй холбоотой байх гэсэн шалгуур шинжүүд хангагдсан бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж ойлгоно.

 

 Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар хохирогчийг хүчиндэхээр шууд чиглэсэн буюу шүүгдэгч И.Н нь хохирогчийг “би чамайг ална шүү, лалар минь, би шоронд байхад лаларуудыг амалж байсан” гэж айлган сүрдүүлэх явцад шүүгдэгч Т.Х хохирогчийг хүчээр дарсан, хохирогчид хор уршиг учрах бодит заналхийлэл бий болсон, шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар буюу цагдаагийн албан хаагч орж ирснээр дээрх үйлдэл нь таслан зогсоогдсон байна. Иймд шүүгдэгч нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийг завдсан гэж үзнэ.

 

Тиймээс шүүгдэгч И.Н нь хохирогчийг хүч хэрэглэж хүчиндсэн үйлдэл нь төгс үйлдэгдсэн буюу төгссөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг, шүүгдэгч И.Н, Т.Х нар бүлэглэн хохирогчийг хүчиндэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх шинжийг тус тус хангажээ.

 

Иймд шүүгдэгч И.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Х ургийн овогт Иийн Н, Х ургийн овогт Тын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгч Х.Оюундэлгэр “Шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Мөн хүч хэрэглэж завдсан байна. Аль альнийх нь буруутай” гэх дүгнэлт гаргасныг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хохирогч Р.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт тусгуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, хохирол гомдолгүй” гэх хариу өгсөн тул шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч И.Н нь Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, мөн И.Н, Т.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч И.Нын хувийн байдлын талаар гэрч Ц.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “И.Н нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, энгийн, эелдэг боловсон харьцаатай, яриасаг, ...сүүлд ял эдэлж дуусаад их төлөвшил сууж хүмүүжиж байсан, айлын хашаанд амьдарч байгаад шинэ хашаа авсан, ажил төрөл хийж мөнгө олохоороо гэртээ зарцуулдаг, 1 тооны үхэр авч гэрээрээ тэжээж байгаа гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарч байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас), гэрч Н.Цын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...И.Н нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, энгийн, эелдэг боловсон харьцаатай, яриасаг, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, олонтой нийтэч, хүнд тусархуу, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас), Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн иргэн Иийн Н /ОМ85022716/ нь судалгаанд 7 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 727 дугаартай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 156 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 161 дугаар хуудас), Увс аймаг Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Иийн Н нь ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн” гэх 460 дугаартай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 197 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас), Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 174-176 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 171-173 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоол (1 дэх хавтаст хэргийн 164-167 дугаар хуудас)-ын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч И.Н нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 6 удаа ял шийтгүүлж байсан нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Хгийн хувийн байдлын талаар гэрч Т.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Х нь миний төрсөн дүү юм. ...Зан байдлын хувьд төлөв даруухан, энгийн, эелдэг боловсон харьцаатай, яриасаг, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ямар нэг муу зуршилгүй, нийтэч, ажилч хичээнгүй, тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавиад байдаггүй, ах дүү нартаа дэмжлэгтэй, нөмөртэй, ухаалаг дүү юм. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 88-89 дугаар хуудас), 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т.Х нь миний нөхөр байгаа юм. ...Зан байдлын хувьд төлөв даруухан, яриасаг биш, үг дуу цөөтэй, цайлган сэтгэлтэй, илүү дутуу зан аашгүй, зарим үед өөрийгөө сайн илэрхийлдэг, ар гэрийн ажил төрөлдөө сайн, гэр бүлийн ажил төрөл сайн хөөцөлддөг, гэрийнхээ асуудлыг зохицуулдаг, надад ажлаа чөлөөтэй хийх боломжийг олгодог, ажилсаг тусархуу, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, нийтэч, архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, тамхи татдаггүй, өөр ямар нэгэн муу зуршилгүй, гэртээ хэрүүл маргаан хийгээд байдаггүй, архи сардаа 1 удаа уудаг, нөхөр маань 4 хүүхдээ харж хариуцдаг хүн юм. Урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас), Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Увс аймгийн Улаангом сумын 2-р багийн иргэн Тын Х /ОМ86010838/ нь судалгаанд 6 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх 728 дугаартай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 209 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 211 дугаар хуудас), Увс аймаг Улаангом сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Улаангом сумын 2 дугаар багийн иргэн Тын Х нь ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт тус багийн 10-53 тоотод оршин суудаг нь үнэн” гэх 459 дугаартай тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 215 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Х нь Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар  баг 10-53 тоотод ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болно.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагч “Шүүгдэгч И.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч И.Н, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэмт хэрэгт тус бүрд нь 6 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч И.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаа хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, шүүгдэгч И.Над оногдуулсан 9 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Т.Хд оногдуулсан 6 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгч Т.Хгийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нь “шүүгдэгч Т.Х нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ялыг багасгаж оногдуулж өгнө үү” гэх саналыг, шүүгдэгч И.Нын өмгөөлөгч Ө.Нарантуяа “шүүгдэгч И.Н нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид төлөх төлбөргүй, хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч И.Нын хохирогч Р.Нг хүчиндсэн үйлдэл нь төгссөн гэмт хэрэгт, шүүгдэгч И.Н, Т.Х нар бүлэглэн хохирогч Р.Нг  хүчиндэх үйлдэл хийсэн боловч тухайн үйлдэл төгсөөгүй байх тул гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх бөгөөд дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг /төгссөн гэмт хэрэг/ нь гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг /завдсан гэмт хэрэг/ нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын доод хэмжээг зохицуулаагүй боловч гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх ёстой. Өөрөөр хэлбэл, завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур тогтоодог болно.

Тиймээс шүүгдэгч И.Н, Т.Х нарын хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг баримталсан болно.

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно” гэж заасны дагуу түүний үйлдэл тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч И.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч И.Н, Т.Х нарт тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч И.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч И.Н, Т.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Улсын яллагч “...шүүгдэгч И.Н, Т.Х нарт мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах” санал гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сиди дискт агуулагдаж байгаа дууны болон дүрс бичлэг нь нотолгооны ач холбогдолтой байх тул хэрэгт хадгалж, “TRUST”  гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цаасан хайрцагтай дотроо саарал өнгийн гялгар ууттай, 3 ширхэг хэрэглээгүй бэлгэвч зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Шүүгдэгч И.Н, Т.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х ургийн овогт Иийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Х ургийн овогт Иийн Н, Х ургийн овогт Тын Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч И.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч И.Н, Т.Х нарт тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч И.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н, Т.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди дискийг хэргийн хамт хадгалж, Trust гэх бичиглэлтэй бэлгэвчний уут 2 ширхэг, хэрэглэсэн бэлгэвч 1 ширхэг, Trust гэх бичиглэлтэй хайрцагтай 3 ширхэг бэлгэвч зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ГАНСҮХ                            

                                                              

                                                       ШҮҮГЧ                               Б.МӨНХЗАЯА