Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 49

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Чанцалдулам

     Улсын яллагч: Б.Мөнхдөл

Шүүгдэгч Б.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Ч.Ням

Шүүгдэгч П.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа

Шүүгдэгч Б.Монгол, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Доржсүрэн, П.Мөнхбат, Б.Монгол нарт холбогдох 201508000196 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сартуул овогт Баасанхүүгийн Доржсүрэн, /ЕЙ79052618/, 1979 оны 05 сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг Өлийн цагаан толгой гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,

         

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шинэчүүл овогт Пунцагийн Мөнхбат, /ВЖ75052311/, 1975 оны 05 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын 17-р хэсэгт тор засагч ажилтай, Улаанбаатар хотын Багахангай дүүрэг 2-р хороо Бор үзүүрийн 3-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Бадамсүрэнгийн Монгол, ЗЛ61040412,  1961 оны 04 сарын 04-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг Цагаан-Ус гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1979 онд Эрүүгийн хуулийн 109б  дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар, 1980 онд Эрүүгийн хуулийн 109б  дэх хэсэгт зааснаар 5 жил 06 сарын хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн  1995 оны 01 сарын 21-ний өдрийн Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 12 сарын 24-ний өдрийн 106 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн Шүүхийн 1999 оны 11 сарын 04-ний өдрийн 475 дугаартай Шүүгчийн захирамжаар 6 сар 18 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, мөн шүүхийн 2002 оны 01 сарын 25-ны өдрийн 05 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 сарын 08-ны өдрийн 287 дугаартай Шүүгчийн захирамжаар 07 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Б.Монгол нь давтан үйлдлээр П.Мөнхбаттай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг нутаг дэвсгэрт байрлах Зүүн эмээлийн бууц гэх газраас иргэн А.Энхтайваны 7 тооны адууг хулгайлж 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч П.Мөнхбат нь давтан үйлдлээр Б.Монголтой бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг нутаг дэвсгэрт байрлах Зүүн эмээлийн бууц гэх газраас иргэн А.Энхтайваны 7 тооны адууг хулгайлж 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Доржсүрэн нь давтан үйлдлээр Б.Монголтой бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хадан хошуу гэх газраас олон тооны малыг буюу иргэн Ц.Батмөнхийн 8 тооны адууг, иргэн О.Пүрэвнямын 2 тооны адууг, иргэн Ч.Нэргүйн 1 тооны адууг хулгайлж, хохирогч Ц.Батмөнхөд 5.450.000 төгрөгийн, Ч.Нэргүйд 900.000 төгрөгийн, О.Пүрэвнямд 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

Шүүгдэгч Б.Монгол нь давтан үйлдлээр Б.Доржсүрэнтэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хадан хошуу гэх газраас олон тооны малыг буюу иргэн Ц.Батмөнхийн 8 тооны адууг, иргэн О.Пүрэвнямын 2 тооны адууг, иргэн Ч.Нэргүйн 1 тооны адууг хулгайлж, хохирогч Ц.Батмөнхөд 5.450.000 төгрөгийн, Ч.Нэргүйд 900.000 төгрөгийн, О.Пүрэвнямд 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Монгол нь давтан үйлдлээр П.Мөнхбаттай бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг нутаг дэвсгэрт байрлах Зүүн эмээлийн бууц гэх газраас иргэн А.Энхтайваны 7 тооны адууг хулгайлж 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Шүүгдэгч П.Мөнхбат нь давтан үйлдлээр Б.Монголтой бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг нутаг дэвсгэрт байрлах Зүүн эмээлийн бууц гэх газраас иргэн А.Энхтайваны 7 тооны адууг хулгайлж 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Доржсүрэн нь давтан үйлдлээр Б.Монголтой бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хадан хошуу гэх газраас олон тооны малыг буюу иргэн Ц.Батмөнхийн 8 тооны адууг, иргэн О.Пүрэвнямын 2 тооны адууг, иргэн Ч.Нэргүйн 1 тооны адууг хулгайлж, хохирогч Ц.Батмөнхөд 5.450.000 төгрөгийн, Ч.Нэргүйд 900.000 төгрөгийн, О.Пүрэвнямд 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

Шүүгдэгч Б.Монгол нь давтан үйлдлээр Б.Доржсүрэнтэй бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хадан хошуу гэх газраас олон тооны малыг буюу иргэн Ц.Батмөнхийн 8 тооны адууг, иргэн О.Пүрэвнямын 2 тооны адууг, иргэн Ч.Нэргүйн 1 тооны адууг хулгайлж, хохирогч Ц.Батмөнхөд 5.450.000 төгрөгийн, Ч.Нэргүйд 900.000 төгрөгийн, О.Пүрэвнямд 900.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Доржсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

-2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Чойрын төв орж бинзен аваад гэрлүүгээ буцах замдаа Монголын гэрээр орсон юм. би тэднийд хоол идчихээд харихаар гарсан чинь араас Мөнхбат гарч ирээд надад хашаа байшингаа зараад бог мал аваад явж байгаа, энэ хойд дээр байгаа хоёулаа хамт миний мал дээр очьё гэсэн. Тэгээд Монгол гуайн гэрээс  гараад хойд зүгрүү явж байгаад Лүнгийн улаан овооны урд Халзангийн ухаагийн баруун урд талд төмөр зам, засмал машин зам хоёрын голд нэлээн хэдэн бог мал байсан. Мөнхбат мал орхисон газраасаа нэлээн хойшоо явсан байна энийг нэг тоольё гээд надтай хамт тоолсон. Хонь ямаа нийлсэн 154 бог мал байсан. Мөнхбат анх Монгол гуайн гэрт байхдаа миний малыг ачаад Багахангайруу хүргээд өгөөч гэж байхаар нь цөөхөн юм байх гэж бодтол 154 бог мал байсан.Тэгээд би Мөнхбатад энэ олон малыг яаж ачих юм бэ чи туугаад яв гэж хэлчихээд орхиод явсан. Тэгээд би шууд гэртээ хариад унтсан. Маргааш өглөө нь худагруугаа явах замдаа мотоцикльтэй хонь туусан хүн явж байхаар нь очсон чинь Мөнхбат нөгөө 154 бог малаа туугаад очсон байсан. Тэгээд тэр өдөр харанхуй болохоос өмнө Мөнхбатын эхнэр хөх өнгийн Портер машинтай ирж малаа ачсан. Мөнхбат энэ малыг ачихад 3-4 удаа явах юм байна чи 1 удаа яваад өгөөч энэ жолоочтой адилхан хөлсийг нь өгье гэхээр нь эхнэртээ хэлэхэд би хамт явья гээд хамт явсан. Тэгээд Багахангайгаас зүүн хойш нэг айлд очоод малыг нь тоолоход 74 мал байна гээд бичээд үлдсэн. Манайд надад өгсөн 10 төлөг мөн 30 борлон ямаа үлдсэн. Одоо энэ борлон төлөгнүүд манай малд байгаа, ганц нэг нь үхсэн байх.

-Мөн 2015 оны 06 дугаар сарын 20-ны үед би адууны эрэлд явж байгаад Монгол гуайнхаар очиход Монгол гуай Мөнхбатаас машин авах гэж байгаа чи Чойр орох гэж байгаа бол Мөнхбатад машиных нь өртөгөнд хэдэн бага мал өгөх гэсэн юм хэлээтэх гэсэн. Би Чойр ороод утсаа цэнэглэчихээд Мөнхбатруу ярьж хэлсэн. Тэгээд хоол идэх гээд Мөнхнарангийн гэрт сууж байсан чинь Мөнхбат машинтайгаа ирээд намайг чи мал ачилцаад цуг яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь Мөнхнаранг дагуулаад Монгол гуайн байгаа газар буюу Улаан усны зүүн талд очсон чинь Монгол гуай хонин дээрээ байхгүй хонь нь тэр газартаа хураалгатай байсан.Тэгсэн Мөнхбат намайг 10 мал аваад яваарай гэсэн гээд өөрөө 2 бүдүүн эр хонь, 2 бага насны эр хонь, төлөг, 6 ширхэг дунд зэргийн эр ямаа барь авсан. Мөнхбат Чойрын төв орж ирээд Мөнхнаран бид хоёрыг буулгачихаад явсан.

- 2015 оны 8 сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би хөдөө гэртээ байж байхад Монгол гуай ирээд чамайг бага малаа адуу болгож байгаа гэж дууллаа чи надаас хэдэн адуу авах уу гээд хүрээд ирсэн. Тэгээд намайг сундлаад гэрийнхээ хойд талын тогтоол уснаас урагш халиун зүсмийн азаргатай 2 унагатай 11 тооны адууг гэрлүүгээ хөөгөөд хороондоо хашсан. Тэгээд 2 бүдүүн гүү, 1 байдсан гүүг Монгол гуай барьж үлдээд бусад адууг нь надтай наймаа хийгээд 70 бага мал авахаар тохирсон. Би Алтанбаганаас 1.900.000 орчим төгрөг аваад Мөнхнаранд өгсөн байсан юм. Алтанбаганад хонь өгөх гээд үзүүлхэд тохирохгүй болохоор нь нөгөө Монголоос авсан Халиун азаргатай адууны 4 адууг нь, өөрөөсөө 3 адуу Алтанбаганад өгсөн.

-2015 оны 5 сарын 10-дын үеэр байх сайн санахгүй байна.Нэг өдөр гэртээ байж байтал Мөнхбат мотоцикльтойгоо ирсэн. Хэдэн үхэр ачаад Монгол гуайнд хүргээд өгөөч гэхээр нь  ачихаар өөрийнхөө Вонго маркийн машинтай, Мөнхбат мотоцикльтойгоо явсан. 16-р зөрлөгөөс зүүн хойш 12 тооны үхэр байсан. Тэгээд би 7 үхрийг нь ачаад Монгол гуайн гэрийн гадаа буулгаж өгсөн. Монгол гуай Мөнхбатаас авлагатай гээд миний машинд суугаад надтай хамт Мөнхбатын байгаа газар очсон. Тэгээд Мөнхбатын үлдсэн 5 үхрийг ачилцаад Монгол гуайнд очсон. Үүнээс хойш хэд хоногийн дараа Мөнхбат надруу утасдаад Монгол гуайнд байгаа үхэр үхээд болохгүй байна гээд Билгээ гэдэг хүний утасны дугаарыг өгөөд энэ хүнтэй яриад миний үхрийг солиулаад өгөөч гэсэн. Тэгээд Монгол гуайнд байсан үхрээс мухар үнээ, ногоон саарал үнээ, эр шүдлэн, саарал бяруу ачаад Билгээгийнд очоод Мөнхбатын үхрийн оронд хар зүсмийн сувай гунжин үнээ, улаан халзан үнээ тугалтай нь, улаан халзан гунжин үнээ авсан. Би тугалтай улаан халзан үнээг сувай улаан гунжин үхрээр сольж аваад улаан халзан үнээг Мөнханаранд өгсөн. Билгээгээс авсан 2 сувай гунж, мөн өөрийнхөө гунжин үхрийг махлаад Мөнхбатад 1.350.000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн мэдүүлэг / хх-ийн 231-250-р хуудас/

 

2. Шүүгдэгч П.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сард Б.Монгол гуай утасдаад дүүгийн чинь машины төлбөрийг өгье миний дүү наашаа дөхөөд ир гэсэн. Би ажлаа тараад наашаа гарсан. Б.Монгол гуайтай 18 дугаар зөрлөг дээр уулзсан. Б.Монгол 7 тооны адуу тууж ирэхээр нь би цаашаа туугаад Багахангайн төмөр зам хүртэл туугаад орхисон. Маргааш өглөө ажилдаа явах замдаа адууг хартал алга болсон байсан. Шөнө байсан учраас адууг таниагүй. Тэгээд 10 хоногийн дараа Б.Монгол гуай ирж адууг цуг хайж олсон. Тэгээд адуунуудыг нядалж зарсан гэв.

 

3. Шүүгдэгч Б.Монгол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 08 дугаар сарын сүүлээр  П.Мөнхбат над руу утасдаад банкны өрөнд ороод мөнгөний хэрэг гараад байна. Мөнгө болох адуу байна уу гэж хэлсэн. Би П.Мөнхбатыг 18 дугаар зөрлөг дээр хүрээд ир адуу зааж өгье гэж хэлсэн. Би 7 тооны адуу тууж очоод 14 дүгээр зөрлөг хүртэл дөхүүлж өгөөд наашаа буцсан. Маргааш нь П.Мөнхбат адуугаа алдчихлаа гэж ярьсан. Би маргааш нь Налайх орж 3 үхэр зарчихаад буцаж явахад П.Мөнхбат нөгөө адуунууд чинь энд байна, би сайн танихгүй байна, та хаана явна гэхээр нь би Багахангай өнгөрөөд явж байна гэтэл өмнөөс таарсан. Тэгээд П.Мөнхбатын мотоцикльтэй очиж үзэхэд нөгөө адуунууд мөн байсан. Тэгээд хариу бүрий болсон үед адуугаа туугаад Багахангай дээр авчирсан.  Тэр үед мотоциклийн бинзен дуустал П.Мөнхбатын эхнэр 5 литр бинзен авчирч өгсөн. Адуугаа төмөр замын хашаанд хорьж, нядлаад үүр цайж байхад дууссан. П.Мөнхбат Багахангай явж 2 машин авчирсан. Машинд адуугаа 3,3-аар нь хувааж хийгээд Налайх дүүрэг ороод баригдсан. 11 тооны адууг үнэн зөвөөр нь мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 150-153-р хуудас/

 

4. Хохирогч А.Энхтайван шүүхийн шатанд мэдүүлэхдээ:  “...Би нэг унагатай нийлсэн 7 тооны адуутай болж байсан юм. ...Тэгээд 2015 оны 09 сарын 03-ны өдөр хадлангаас ирээд адуугаа харсан чинь байхгүй байсан. ...Би хулгайд алдсан гэж бодоогүй энэ тэндээс цуглуулж авсан адуу болохоор нэг нь дагуулаад гүйсэн юм болов уу гэж бодож байсан юм. ...ах над руу яриад сая цагдаагаас ярилаа нөгөө хэд чинь хүний гараар орсон юм шиг байна гэхээр нь цагдаад ирж уулзсан. ...Би азрагаа 2 сая төгрөгөөр Түвшинжаргал гэх залуугаас авч байсан. 3 сая төгрөгөөр үнэлж байна. Хамар цагаан гүүгээ 2 сая төгрөгөөр үнэлж байна. Сартай хээр байдасыг 2 жил айлын мал үнэгүй харж байж хөлсөнд авсан. Одоо 5 төгрөгөөр үнэлж байна. Учир нь хурдан удмын адуу гэж авсан. Хонгор морь бол миний унаган адуу 2 сая төгрөгөөр үнэлж байна. Мөн бидэртэй хонгор морь миний унаган адуу 2 сая төгрөгөөр үнэлж байна. Охин хүрэн даагаа 1 сая 500 төгрөгөнд үнэлнэ. Хээр унагаа 500000 төгрөгөөр үнэлж байна. ...Монгол гуайтай уулзаад би таниас сурсан биз дээ гэхэд би нэгэнтээ авсан байсан юм чинь санаа зовоод хэлж чадаагүй юмаа. Ах нь авсан юм аа хохирлоо бүрэн барагдуулна гэж байсан. ...Монгол гэх хүн өөрийнхөө авсан хар халзан азарга, нас гүйцсэн бидэртэй хонгор морь, хүрэн даага нарын хохирлыг барагдуулсан. ...Одоо нас гүйцсэн хонгор халзан морь, хээр байдсыг Мөнхбат төлж өгнө гэсэн. ...Мөнхбатаас үлдсэн хоёр адуугаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 130-132-р хуудас/

 

 5. Хохирогч Ч.Нэргүйн: “...Аав, ээжээс үлдсэн ганц унаган адуу байсан юм. Тэгээд 2015 оны 08 сарын 15-ны үед бэр эгч өөрийнхөө адуугаа алдаад хайгаад олохгүй байна гээд утсаар надад мэдэгдсэн. ...Эцгээс үлдсэн ганц морь байсан болохоор 3.000.000 төгрөгөөр үнэлнэ. ...Урьд өмнө жилүүдэд мөн адуугаа олон цөөнөөр алдсаар байгаад ганц халиун морь үлдсэн байсан юм. ...Иймээс энэ хүмүүст гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 154-155-р хуудас/

6. Хохирогч О.Пүрэвнямын: “...Би бэргэн эгч Батмөнхөөс 2015 оны 07 сард хамар цагаан хул гүүг цаахан цоохор охин унагатай нь хамт 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед мөнгийг нь өгөөд Батмөнх эгчийн адуунд үлдээсэн байсан юм. 2015 оны 08 сарын дундуур Батмөнх эгч над руу яриад адуугаа алдчихлаа хайгаад олохгүй байна гэсэн. ...Сүүлд Доржсүрэн гэх хүн авсан талаар мэдсэн. ...Доржсүрэн миний хамар цагаан хул гүү охин унагатай, Нэргүй эгчийн нас бие гүйцсэн халиун морины хохирлыг барагдуулсан. Одоо гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 156-157-р, 3-р хавтасны 106-р хуудас/

 

 7. Гэрч Р.Жаргалсайханы: “...Манай эхнэрийн аав, ээжээс үлдсэн ганц халиун морь байсан. Энэ морийг эхнэрийн бэр эгч Батмөнхийн адуунд байсан юм. Батмөнх эгч 2015 оны 08 сарын дундуур 11 тооны халиун азаргатай адуугаа алдсан. Энэ адуун дотор манай халиун морь явж байсан юм. Адуугаа алдсан талаар манайд хэлэхээр нь би машинтайгаа ирээд Чойр уул орчмоор нэг бүтэн өдөр хайгаад малчин айлуудаар ороод сураад адууны ямар нэгэн сураг гаргаагүй. ...Нэргүй рүү цагдаа нар адууны талаар чимээ гарсан байна ирж уулз гэж байна гэж хэлсэн. Нас бие гүйцсэн халиун зүсмийн залуу морь байсан. Зөв талын гуяндаа галтай саран тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 187-р хуудас/

 

8.   Гэрч Д.Охины: “...2015 оны 08 сарын 20-ны үед шиг санагдаж байна. 7 адуугаа Алтанбагана, мөн бид хоёрыг Чойроос дагуулж явсан залуу болон тэр айлын эхнэр, нөхөр гэх хүмүүс нийлж бид хэд бөөндөө төхөөрч янзалсан. ...Тэгээд шөнө 01 цаг болж байхад адуугаа төхөөрч дуусаад мах, арьс, толгой бүгдийг нь ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. ...Адууныхаа махыг Улаанбаатар хот ороод Дэнжийн мянгад мах авдаг Хүчит шонхор зах дээр тушаасан. ...Би Алтанбаганыг хүнээс адуу худалдаж авч байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 193-р хуудас/

 

9. Гэрч О.Алтанбаганын: “...2015 оны 09 сарын 03-ны өдөр Доржсүрэн над руу залгаад 10 хонь, 3 адуу өгье өнөөдөр хүрээд ирж чадах уу гэхээр нь яваад очье гэсэн юм. ...Тэгээд хороон дээрээ очоод Доржсүрэн одоо орой болчихлоо би нэг мөсөн адуугаар тооцоогоо хийчихье гэсэн. Тэгээд Доржсүрэн адуун дотроосоо заагаад энийг хэдэд авах вэ гээд асуугаад байсан. Би үнийг хэлээд байсан чинь Доржсүрэн болно гээд байсан. Надад 7 адуу өгсөн. Тэгээд Доржсүрэн, Доржсүрэнгийн гэрт байсан настайвтар ах хүү, эхнэрийнхээ хамт Охиноо бид хоёртой хамт төхөөрөлцсөн. ...Улаанбаатар хот руу өглөө 07 цагийн үед ороод Дэнжийн мянга ороод адууныхаа махыг тушаасан. Би Доржсүрэнгээс адуунуудыг 1.950.000 төгрөгөөр бодож авсан. ...Доржсүрэн над руу 2015 оны 09 сарын 19-ний өдөр утсаар залгаад наагуур чинь шуурга юу болж байна гэхээр нь гайхаад юун шуурга Налайхад шороо шуурч байна гэхээр нь гэсэн чинь юу балайраад байгаа юм бэ цагдаа сэргийлэх юу болж байна гэхээр нь юун цагдаа сэргийлэх вэ гэсэн чинь дээрийн адуу чинь хулгайн адуу байсан юм аа, чи гурван адуу, 10 хонь авсан гээд цагдаа асуувал хэлээрэй гэж хэлээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 194-196-р хуудас/

 

10. Гэрч Д.Энхбатын: “...2015 оны 09 сарын 16-ны өдрийн 11 цагийн үед Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 10 хороо Улиастайн тойрог орчимд зогсож байхад над дээр цагаан өнгийн Прүс маркийн автомашинтай 4 хүн ирээд адууны арьс авах уу гэж ирсэн. ...Би 6 тооны адууны арьсийг нэг бүрийг нь 10.000 төгрөгөөр бодож 60.000 төгрөгөнд авсан. ...4 ширхэг нь бараан зүсмийн, 2 нь бүгээн адууны арьс байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 210-211-р хуудас/

 

11. Гэрч Л.Буян-Арвижахын: “...2015 оны 09 сарын 17-ны өдөр ...П.Мөнхбат над руу залгаад 6 тооны адууны толгой байна, шулаад өгөөч би ажилтай байна гэхээр нь би аваад ир гээд авчируулсан. Уг толгойнууд хонгор, хүрэн халзан зэрэг 6 тооны адууны толгой байсан. Зарим толгой нь арьсыг нь хуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн   212-р хуудас/

 

12. Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 006/051 дугаартай Шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 111-113-р хуудас/

          1. 5 дугаартай 1 дэх адууны толгойгоор зүс тогтоох боломжгүй. Соёолон насны адуу байна. 6 дугаартай 2 дахь адууны толгойгоор зүс тогтоох боломжгүй. Даага буюу 2 настай адуу байна. 7 дугаартай 3 дахь адууны толгой нь Хонгор зүсний, нас бие гүйцсэн адуу байна. 8 дугаартай 4 дэх адууны толгойгоор зүс тогтоох боломжгүй. Нас бие гүйцсэн адуу байна. 9 дугаартай 5 дахь адууны толгой нь хамар цагаан сартай хүрэн зүсний, соёолон насны адуу байна. 10 дугаартай 6 дахь адууны толгой нь сартай хээр зүсний, шүдлэн адуу байна.

 2. Уг толгойнуудад им тэмдэг байхгүй байна.

 3. Шүд болон толгойны шинж байдлыг шинжилвэл 5 дугаартай адуу азарга, 6 дугаартай адуу охин даага, 7 дугаартай адуу нас бие гүйцсэн морь, 8 дугаартай адуу нас гүйцсэн морь, 9 дугаартай адуу соёолон насны гүү, 10 дугаартай  адуу шүдлэн насны байдас байх боломжтой... гэсэн дүгнэлт,

13.  Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн 006/052 дугаартай Шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 119-121-р хуудас/

          1. 5 дугаартай 1 дэх адууны шир нь хар зүсний адууных байна. 6 дугаартай 2 дахь адууны шир нь хар ногоон зүсний адууных байна. 7 дугаартай 3 дахь адууны шир нь хонгор зүсний адууных байна. 8 дугаартай 4 дэх адууны шир нь хонгор зүсний адууных байна. 9 дугаартай 5 дахь адууны шир нь хүрэн зүсний адууных байна. 10 дугаартай 6 дахь адууны шир нь хээр зүсний адууных байна.

          2. 5 дугаартай 1 дэх адууны шир нь зөв /зүүн/ талын гуя хэсэгтээ саран тамгатай байна. 7 дугаартай 3 дахь адууны шир нь зөв /зүүн/ талын гуя хэсэгтээ хэвтээ саран дэвсгэртэй алхан тамгатай байна.

          3. 7 дугаартай 3 дахь адууны шир нь Шинэ засаж тэгшилсэн дэлтэй адууных байна... гэсэн дүгнэлт,

 

14. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-35 дугаар хуудас/

 

15. Мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 38-41 хуудас/

16. Мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн “Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 57-59 хуудас/

 

17. Мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /х.х-ийн 49, 50 хуудас/

 

18. Мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 63-65 хуудас/

 

19.  Мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /х.х-ийн 68, 69 хуудас/

 

20. Мөрдөн байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 76-79 хуудас/

 

21. Мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 82-85 хуудас/

 

22. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.22-ны өдрийн 13, 13а дугаартай шүүгчийн захирамж /х.х-ийн 53, 55 хуудас /

 

23. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.05-ны өдрийн 13б, 14 дугаартай шүүгчийн захирамж /х.х-ийн 58, 59, 71, 72 хуудас /

24. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.16-ны өдрийн 13в дугаартай шүүгчийн захирамж /х.х-ийн 62 хуудас /

25. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.21-ний өдрийн 13г дугаартай шүүгчийн захирамж /х.х-ийн 65, 66 хуудас /

 

26. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.21-ны өдрийн 14а дугаартай шүүгчийн захирамж /х.х-ийн 74 хуудас /

 

27. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 136, 137, 145, 146, 149, 150 дугаар хуудас /

 

Иймд шүүгдэгч Б.Доржсүрэн, П.Мөнхбат, Б.Монгол нарыг бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэн тохиролцон, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр олон тооны мал хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.Энхтайван, Ц.Батмөнх, Ч.Нэргүй, О.Пүрэвням нар нь алдагдсан малаа буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.Доржсүрэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч П.Мөнхбат нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 16 хоног тус тус  цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Монгол нь цагдан хоригдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар иргэн П.Батмөнхийн эзэмшлийн DAIHATSU HIJET маркийн 68-91УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00576215 дугаартай гэрчилгээ, иргэн Ч.Тогтохнямын эзэмшлийн Тоёота Прүс-11 маркийн 33-08УНМ дугаартай тээврийн хэрэгслийн 00716754 дугаартай гэрчилгээ, иргэн Г.Бямбасүрэнгийн эзэмшлийн INFINITI FX-350 маркийн 90-22УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00826798 дугаартай гэрчилгээ тус тус хураагдсаныг хууль ёсны эзэмшигч Д.Батмөнх, Ч.Тогтохням, Г.Бямбасүрэн нарт буцаан олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Доржсүрэнгийн нас гүйцсэн эр хонь 16, нас гүйцсэн эм хонь 6, шүдлэн эр хонь 14, шүдлэн эм хонь 7, нас гүйцсэн эр ямаа 21, нас гүйцсэн эм ямаа 9, шүдлэн эм ямаа 17, соёолон насны морь 1, Соёолон гүү 2, хязаалан гүү 2, бүдүүн морь 1, шүдлэн эр үнээ 1, даага 2, охин унага 1, эр унага 1 зэрэг нийт 9.590.000 төгрөгийн, шүүгдэгч Б.Монголын нас гүйцсэн эр хонь 5, нас гүйцсэн эр ямаа 6, нас гүйцсэн морь 1, шүдлэн насны үхэр 1, нас гүйцсэн бүдүүн үнээ 1 зэрэг нийт 2.850.000 төгрөгийн, INFINITI FX-350 маркийн 99-22УБЛ улсын дугаартай 16.000.000 төгрөгийн авто машин,

            Шүүгдэгч Б.Монголын DAIHATSU HIJET маркийн 68-91УНҮ улсын дугаартай 00576215 дугаартай 3.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгсэл, мөн улсын дугааргүй YG150-2FC Чансаа маркийн цэнхэр өнгийн 400.000 төгрөгийн Хятад мотоцикль,

  

              Шүүгдэгч П.Мөнхбатын Тоёота Прүс-11 маркийн 33-08УНМ дугаартай 3.800.000 төгрөгийн тээврийн хэрэгсэл,  мөн Мустанг-5 маркийн хар өнгийн, улсын дугааргүй 100.000 төгрөгийн Хятад мотоцикль,

Хохирогч А.Энхтайваны 3 адууны махыг зарсан орлого болох 1.090.000 төгрөгийг Б.Баярбилэгээс хураан авч тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч П.Мөнхбат, Б.Монгол нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн DAIHATSU HIJET маркийн 68-91УНҮ улсын дугаартай 00576215 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөг, улсын дугааргүй YG150-2FC Чансаа маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн үнэ 400.000 төгрөг, Тоёота Прүс-11 маркийн 33-08УНМ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.800.000 төгрөг, Мустанг-5 маркийн хар өнгийн, улсын дугааргүй Хятад мотоциклийн үнэ 100.000 төгрөг нийт 7300000 төгрөгийг шүүгдэгч П.Мөнхбат, Б.Монгол нарт хуваан шүүгдэгч П.Мөнхбатаас 3650000 төгрөг, шүүгдэгч Б.Монголоос 3650000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулах, мөн хохирогч А.Энхтайваны 3 адууны махыг зарсан орлого болох 1.090.000 төгрөгийг тус тус улсын орлого болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Монгол нь 2002 оны 01 сарын 25-ны өдрийн 05 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 11 сарын 08-ны өдрийн 287 дугаартай Шүүгчийн захирамжаар 07 сар 17 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 заасан ялтайд тооцогдох хугацаа дууссан байх тул түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэн, П.Мөнхбат, Б.Монгол нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  286,  297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Баасанхүүгийн Доржсүрэн, шүүгдэгч Шинэчүүл овогт Пунцагийн Мөнхбат, шүүгдэгч Боржигон овогт Бадамсүрэнгийн Монгол нарыг бусдын эд хөрөнгийг урьдчилан үгсэн тохиролцон машин механизм ашиглан давтан үйлдлээр бүлэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Доржсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Мөнхбатын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар,  шүүгдэгч Б.Монголын эд хөрөнгийг хураахгүйгээр 3 жил 1 сар /гурван жил нэг сар/-ийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч П.Мөнхбатад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Монголд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Доржсүрэн, П.Мөнхбат, Б.Монгол нар нь бусдад төлөх төлбөргүй, болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн П.Мөнхбат, Б.Монгол нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн DAIHATSU HIJET маркийн 68-91УНҮ улсын дугаартай 00576215 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөг, улсын дугааргүй YG150-2FC Чансаа маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн үнэ 400.000 төгрөг, Тоёота Прүс-11 маркийн 33-08УНМ дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3.800.000 төгрөг, Мустанг-5 маркийн хар өнгийн, улсын дугааргүй Хятад мотоциклийн үнэ 100.000 төгрөг нийт 7300000 төгрөгийг шүүгдэгч П.Мөнхбат, Б.Монгол нарт хуваан шүүгдэгч П.Мөнхбатаас 3650000 төгрөг, шүүгдэгч Б.Монголоос 3650000 төгрөг тус тус гаргуулж, мөн хохирогч А.Энхтайваны 3 адууны махыг зарсан орлого болох 1.090.000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар Б.Доржсүрэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 120 хоног, шүүгдэгч П.Мөнхбат нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 16 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар иргэн П.Батмөнхийн эзэмшлийн DAIHATSU HIJET маркийн 68-91УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00576215 дугаартай гэрчилгээ, иргэн Ч.Тогтохнямын эзэмшлийн Тоёота Прүс-11 маркийн 33-08УНМ дугаартай тээврийн хэрэгслийн 00716754 дугаартай гэрчилгээ, иргэн Г.Бямбасүрэнгийн эзэмшлийн INFINITI FX-350 маркийн 90-22УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00826798 дугаартай гэрчилгээ тус тус хураагдсаныг хууль ёсны эзэмшигч Д.Батмөнх, Ч.Тогтохням, Г.Бямбасүрэн нарт буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнгийн нас гүйцсэн эр хонь 16, нас гүйцсэн эм хонь 6, шүдлэн эр хонь 14, шүдлэн эм хонь 7, нас гүйцсэн эр ямаа 21, нас гүйцсэн эм ямаа 9, шүдлэн эм ямаа 17, соёолон насны морь 1, Соёолон гүү 2, хязаалан гүү 2, бүдүүн морь 1, шүдлэн эр үнээ 1, даага 2, охин унага 1, эр унага 1 зэрэг нийт 9.590.000 төгрөгийн, INFINITI FX-350 маркийн 99-22УБЛ улсын дугаартай 16.000.000 төгрөгийн авто машин,

          шүүгдэгч Б.Монголын нас гүйцсэн эр хонь 5, нас гүйцсэн эр ямаа 6, нас гүйцсэн морь 1, шүдлэн насны үхэр 1, нас гүйцсэн бүдүүн үнээ 1 зэрэг нийт 2.850.000 төгрөгийн,  DAIHATSU HIJET маркийн 68-91УНҮ улсын дугаартай

00576215 дугаартай 3.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгсэл, мөн улсын дугааргүй YG150-2FC Чансаа маркийн цэнхэр өнгийн 400.000 төгрөгийн Хятад мотоцикль,

          шүүгдэгч П.Мөнхбатын Тоёота Прүс-11 маркийн 33-08УНМ дугаартай 3.800.000 төгрөгийн тээврийн хэрэгсэл,  мөн Мустанг-5 маркийн хар өнгийн, улсын дугааргүй 100.000 төгрөгийн Хятад мотоцикль,

Хохирогч А.Энхтайваны 3 адууны махыг зарсан орлого болох 1.090.000 төгрөгийг Б.Баярбилэгээс хураан авч тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Доржсүрэнд  оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар, П.Мөнхбатад  оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар, Б.Монголд  оногдуулсан 3 жил 1 сар хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоон, шүүгдэгч Б.Доржсүрэн, Б.Монгол нарын засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст, шүүгдэгч П.Мөнхбатын засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Доржсүрэн, П.Мөнхбат, Б.Монгол нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ