Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 919

 

О.М-холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Л.Мажигсүрэн,

шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1101 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарын  гаргасан давж заалдах гомдлоор О.М-холбогдох ................. дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Т овгийн О-ийн М, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .... хамт .......... аймгийн ............. сум, .. дугаар ..., .............. ............. .. гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........ дүүргийн ..... дүгээр хороо, .......... ..... дугаар гудамжны ....... тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

Шүүгдэгч О.М- нь:

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ............... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. .......... дугаар гудамжны ........ тоотод оршин суух хохирогч ............. гэрт нэвтэрч, .. инчийн “..............” загварын зурагтыг хулгайлан авч, ..,...,..... төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ................................................ хороо, .............................. дүгээр гудамжны ........ тоотод оршин суух хохирогч .......................... гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, ... инчийн “...............” загварын зурагтыг хулгайлан авч, ...,... төгрөгийн хохирол учруулсан,

            2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр .............................. хороо, Чингэлтэй ..... дугаар гудамжны ............... тоотод оршин суух ............ гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 32 инчийн “Эл Си Ди” зурагтыг хулгайлан авч, ............ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ............................ хороо, ....................... дугаар гудамжны .. тоотод оршин суух хохирогч .................... монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, ..... инчийн “...........” загварын зурагтыг хулгайлан авч, ............. төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны ........ дугаар сарын .....-ны өдөр ........................................... хороо, ......................... тоотод оршин суух .................... амьдардаг байшингийн цонхыг эвдэн нэвтэрч, “П...........к” загварын ...... инчийн телевизорыг хулгайлан авч, ................ төгрөгийн хохирол учруулж, нийт 5 удаагийн үйлдлээр бусдад ............... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт О М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар О.М-аас 1,300,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Н  550,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Б 150,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.С  600,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан отверкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар О.М-ын эх Ц-ын О-т харгалзан дэмжигч тогтоохыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.М-урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: “...Надад холбогдох хэргийг анхан шатны шүүх таслан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. ...Би таван удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн ба гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй. ... Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар таван удаагийн давтамжтайгаар үйлдсэн нь нэг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон... гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.  ...Миний бие хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгон ял шийтгэгдэж байгаагүй учир таван удаагийн үйлдлээр үргэлжилсэн нэг гэмт хэрэг  л үйлдсэн гэж үзэж байгаа. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөв хэрэглэн надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, миний шууд асрамжид байсан ээж Ц.О асран хамгаалагчгүй болсон зэрэг байдлыг харгалзан хуулийн шударга, энэрэнгүй зарчмыг баримтлан хуулийн зөв зүйл, хэсгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна. ...” гэв.

 

Шүүгдэгч О.М-ын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг тусгай давталт болгон зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсгэврээ болгосон” гэдэг нь байнга үйлдэхээс гадна амьдралын эх үүсгэврээ бий болгосон байх хуулийн шаардлага байгаа. Гэтэл тусгай давталтын шинжээр зүйлчлэх нь шударга ёсонд нийцэхгүй.

Хууль зүйн бичилтийн хувьд байнга үйлдэж гэж таслал тавьж, амьдралын эх үүсгэвэр болгосон бол гэсэн зохицуулалт байсан бол дээрх зүйл, хэсэг, заалтаар зүйлчилж болно. Өмчийн эсрэг гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар амьдралын эх үүсгэврээ болгосон гэдэг нь субъектив шинжээр нь буюу өөрөөр хэлбэл байнга ажил мэргэжил болгож, ажил хөдөлмөр эрхлэхгүй байх, амьдралын хэрэгцээгээ тэтгэж байгаа эсэх тал дээр илүү анхаарч дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд О.М-ын хулгайн үйлдлийг хаацайлах биш, О.М-ын хувьд шизофрения өвчтэй эхтэйгээ амьдардаг. Урд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эхийгээ асарч хамгаалж ажилгүй байсан. Эх нь хүнд өвчтэй, эмнэлэг хүлээж авахгүй байсан учраас гал түлэх модгүй байсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн. Үүнд шударга, энэрэнгүй ёсны үүднээс, заавал тодорхой бус хуулийн зохицуулалтаар хүндрүүлэн зүйлчлэх шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.

 

Прокурор Л.Мажигсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, О.М- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр” болгосон байдлаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Тусгай буюу нийтлэг давтангийн шинж тогтоогдсон тохиолдолд тусгай давтангийн шинжээр зүйлчилж шийдвэрлэнэ. Тийм учраас О.М-ын 5 удаагийн, завсарлагатайгаар нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хэргийн шинжийг агуулж байгаа учраас хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. ...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

О.М- нь 2017 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд 5 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлан авч, нийт 2,802,260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

эзэнгүй хойгуур нь гэрээс нь зурагтыг нь хулгайлсан талаар мэдүүлсэн хохирогч Э.Д /1 хх 25-26/, Н.Н /1 хх 82-84/, Б.Тө  /1 хх 224-225/, О.Г  /1 хх 147-150, 154/, Л.О /2 хх 28/ нарын мэдүүлэг,

О.М- нь барьцаалан зээлдүүлэх газарт тус тус зурагт барьцаанд тавьж, мөнгө зээлж авсан болохыг мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч А.Б /1 хх 152-154/, Д.С  /1 хх 227-228/ нарын мэдүүлэг,

барьцаалан зээлдүүлэх газрын баримтууд /1 хх-144, 239/,

О.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-13-14, 15-17/,

хулгайлагдсан зурагтыг нь хохирогч Э.Д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-19/,

хулгайлагдсан зурагтуудыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /1 хх-21-22, 161-162, 237-238/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

 

О.М-ын 5 удаагийн үйлдлээр бусдын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, тэдний гэрээс эд зүйлийг нь авсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна.

 

Анхан шатны шүүхээс О.М-ын дээрхи үйлдлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “...Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон...” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн ба шүүгдэгч О.М-, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нар нь тус тус  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчилсэн буруу…” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголтод, гэмт хэргийг тодорхой хугацаанд тогтвортой үйлдэж, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус орлогыг амьдралынхаа эдийн засгийн эх үүсвэр болгосон байдал хамаарна.

 

О.М-нь 2017 оны 12 дугаар сарын 25, 2018 оны 1 дүгээр сарын 16, 17, 18, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх ба үйлдлийн цаг хугацааны үргэлжлэл нь байнга үйлдсэн гэсэн давтамжийг илэрхийлж чадахгүй байгаагаас гадна уг эд зүйлүүдийг барьцаалан, зээлж авсан мөнгүүдийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэхээр нотлох баримт хэрэгт байхгүй байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч О.М-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэв.

 

О.М-ын хувийн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд оногдуулах ялын хэмжээг тогтоов.

 

Мөн шийтгэх тогтоолд О.М-ын цагдан хоригдсон хоногийг 86 хоног гэж буруу тоолсныг 76 хоног гэж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээг зөв шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн удирдлага болгох заалтдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”, 36.6 дугаар зүйл “Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг”, 36.7 дугаар зүйл “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”, 36.13 дугаар зүйл “Шүүхийн шийдвэр гардуулан өгөх” гэсэн тогтоох хэсэгт хамааралгүй зүйлүүдийг удирдлага болгосон,

хуулийн зүйл, хэсэг, заалтыг 36 дугаар зүйлийн 36.2, 36.6..., 37 дугаар зүйлийн 37.1 гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгийг буруу бичсэн, яллагдагч О.М-ыг биш хэргийг шүүхэд шилжүүлсэн /2 хх-71-72/ зэрэг алдаа байгааг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 1101 дугаартай шийтгэх тогтоолын:

А. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.М-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгийн 2.1-д зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай,

 

Б. Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Т овогт О-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Т овогт О-ийн М-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил /гурван жил/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М-оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.М-оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-ын цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.М-ын цагдан хоригдсон 76 хоног /далан зургаа/-ийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

В. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

           

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                      Б.ЗОРИГ

 

                                                                                                          Д.ОЧМАНДАХ