Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 471

 

2017 оны 08 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2017/00471 Хэнтий аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00305/И

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Хурх тосгонд оршин суух, Цэсмаагийн Сарангэрэлд холбогдох, 

“Дутагдуулсан малын үнэ 15 450 000 төгрөг гаргуулах” тухай,

“Өндөрхаан тариа” ХХК /захирал Б.Дорлиг/-ийн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 05 өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 11 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Өндөрхаан тариа” ХХК /захирал Б.Дорлиг/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Тус компани нь 2010 оноос Ц.Сарангэрэл болон түүний нөхөртэй мал маллах гэрээ байгууллан ажиллаж байсан. ... Гэтэл 2012, 2013 онуудад олон тооны мал дутагдуулсан нь гэрээ дүгнэх үед тодорхой болсон юм. тухайн үед малчин Ц.Сарангэрэл, түүний нөхөр Ганзориг нар малаа эзгүй үед хулгайд алдсан байх гэсэн тайлбар хэлж, дутагдуулсан малыг төлж барагдуулна гэдгээ хэлж байсан бөгөөд малын төлбөр хэмээн нэг сая төгрөгийг хоёр хувааж өгсөн. Үлдсэн төлбөрийг барагдуулахгүй өдий хүрлээ. 

Иймд уг дутагдуулсан малын хохирол болох 15 460 000 төгрөгийг Ц.Сарангэрэлээс гаргуулж өгнө үү /хх1/” гэжээ.

 

Хариуцагч Ц.Сарангэрэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Ц.Сарангэрэл миний бие “Өндөрхаан тариа” ХХК-ний мал буюу үхэр, хонь, ямааг 2009 оны 09 дүгээр сараас 2014 оны 06 дугаар сарын 06 өдрийг хүртэл маллаж байсан. Энэ хугацаанд  “Өндөрхаан тариа” ХХК-ний захирал Б.Дорлиг нь хонь, ямаа харсан нэг сарын хөлс гэж 50 000-75 000 төгрөг өгдөг байсан. ...

... Нэхэмжлэгч “Өндөрхаан тариа” ХХК-ний захирал Дорлигийн нэхэмжилж буй 15 460 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна /27-28/” гэжээ.

Зохигчдын 2017 оны 08 сарын 03 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

“1. “Өндөрхаан тариа” ХХК-ны захирал Б.Дорлиг миний бие 15 460 000 

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\471-Ш-И.docx

төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 8 460 000 төгрөгөөр багасгаж, 7 000 000 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Ц.Сарангэрэлтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг хялбарчилсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 

2. Хариуцагч Ц.Сарангэрэл миний бие нэхэмжлэгч “Өндөрхаан тариа” ХХК-ны захирал Б.Дорлигийн нэхэмжилж байгаа 7 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн   74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож мэдлээ /хх 55/” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өндөрхаан тариа” ХХК нь хариуцагч Ц.Сарангэрэлээс дутагдуулсан малын үнэ 15 450 000 төгрөгийг шаардсан байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэгч “Өндөрхаан тариа” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 8 460 000 төгрөгөөр багасгаж, 7 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Сарангэрэлээс нэхэмжилсэн байна. 

Хариуцагч Ц.Сарангэрэл нь 7 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2017 оны 08 дугаар сарын 03 өдөр зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулжээ. 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Ц.Сарангэрэлээс “дутагдуулсан малын 7 000 000 төгрөг гаргуулах” тухай “Өндөрхаан тариа” ХХК нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчид эвлэрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч “Өндөрхаан тариа” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 235 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 117 625 төгрөгийг, хариуцагч Ц.Сарангэрэлээс 117 625 төгрөгийг тус тус гаргуулж гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн   75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Ц.Сарангэрэл нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ               Э.АРИУНАА