Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 475

 

2017 оны 08 сарын 09 өдөр Дугаар 156/ШШ2017/00474 Хэнтий аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00459/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ж-18 дугаар байрны 18 тоотод оршин суух, Болдбаатарын Азжаргалд холбогдох, 

“Мобиком корпораци” ХХК-ний нэхэмжлэлтэй, "үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 440 956 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч болох хүсэлтээ гарган 40343134 тоот гэрээ байгуулан 99122923 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 516.936 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү /хх 1/”  гэжээ. 

Хариуцагч Б.Азжаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Мобиком корпораци” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 440 956 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 07 өдөр төлж барагдуулсан болно. Төлбөр төлсөн баримтыг хавсаргав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-т заасныг танилцаж ойлголоо /хх 14/” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Б.Азжаргалаас "үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 440 956 

 

D:\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\2. ШИЙДВЭР\ЕРӨНХИЙ ШҮҮГЧ\474-Ш-И.docx

төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

 

Хариуцагч Б.Азжаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ний нэхэмжилсэн  үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 440 956 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 07 өдөр төлсөн болох нь “Мобиком корпораци” ХХК-ийн төлбөрийн баримтаар /хх 17/ нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Азжаргалаас үйлчилгээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 440 956 төгрөг гаргуулах тухай “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.5-т зааснаар нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 13 879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6 939,5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Азжаргалаас 6 939,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

 

 

ШҮҮГЧ                                    Э.АРИУНАА