Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 410

 

2017 оны 07 сарын 03 өдөр      Дугаар 156/ШШ2017/00410                  Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00400/И

        Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 1 дүгээр багт оршин суух, Агч овогт Уламбаярын Долгорсүрэн /РД:СВ66072403/-гийн нэхэмжлэлтэй

        “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч У.Долгорсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн даргын тушаалаар 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сайхан бригадад малчнаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдөр охин Д.Анхмаа, 1989 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүү Д.Энхтүвшин, 1990 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Энхтөрийг тус тус төрүүлсэн. Миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт гүйцэд хийгдээгүй, зарим холбогдох баримтууд маань устаад алга болсон ба өндөр насны тэтгэвэрт гарахаар баримтуудаа бүрдүүлтэл Хэнтий аймгийн архивын тасгаас миний ажиллаж байх үеийн тодорхойлолт, ажлаас чөлөөлөгдсөн болон бусад тушаалууд маань гарч ирэхгүй байна. Иймд 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/ 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Долгорсүрэн нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Архиваас баримтыг шүүлгэхэд гарч ирээгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

                                                         

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Агч овогт Уламбаярын Долгорсүрэн нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

          Шүүх нэхэмжлэгч У.Долгорсүрэн нь улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Агч овогт Уламбаярын Долгорсүрэн нь Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 20х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7-8х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1963 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 10х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 11х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1988 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 12х/, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн 1989 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 87 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 13-14х/, гэрч Б.Цэндийн мэдүүлэг /хх-ийн 23х/, гэрч Г.Баатар-Охины мэдүүлэг /хх-ийн 25х/ зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Агч овогт Уламбаярын Долгорсүрэн /РД:СВ66072403/-г Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч У.Долгорсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

 3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР