| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2017/00318/И |
| Дугаар | 411 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 411
2017 оны 07 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2017/00411 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00318/И
Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Шарнууд овогт Рэнцэндоржийн Төрбадрах /РД:СО60061217/-ын нэхэмжлэлтэй
“Ажиллаж байсан байдлыг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Төрбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Р.Төрбадрах нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Техникумын сургуулийг төгсөж, Хэнтий аймгийн Мөрөн суманд хувиарлагдан ирж ажилласан. 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд бригадын малчин, бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөрөн сумын архив шатны улмаас холбогдох баримтууд олдохгүй байгаа болно гэжээ. /хх-ийн 1х/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Шарнууд овогт Рэнцэндоржийн Төрбадрах нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд, 1987 оны 07 дугаар сарын 01-ний 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан байдлаа, түүнчлэн Ренчиндоржийн Төрбадрах нэрээр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч Р.Төрбадрахын улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Шарнууд овогт Рэнцэндоржийн Төрбадрах нь Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд, 1987 оны 07 дугаар сарын 01-ний 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь, түүнчлэн Ренчиндоржийн Төрбадрах нэрээр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар /хх-ийн 1, 19х/, Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 5х/, Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдлийн даргын 1987 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 6х/, Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 76 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 7-8х/, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10х/, иргэн Я.Энхбаатарын тодорхойлолт /хх-ийн 12х/, иргэн Л.Пүрэвсүрэнгийн тодорхойлолт /хх-ийн 13х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Р.Төрбадрах нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дууталх хугацаанд Барилгын цэргийн 022 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болох нь түүний №375525 дугаартай цэргийн батлахны хуулбар /хх-ийн 20х/-аар тогтоогдож байх тул уг байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ренчиндоржийн Төрбадрах нэрээр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Шарнууд овогт Рэнцэндоржийн Төрбадрах /РД:СО60061217/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогт Рэнцэндоржийн Төрбадрах /РД:СО60061217/-ыг Хэнтий аймгийн Мөрөн сумын Оч нэгдэлд 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд түүнчлэн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд бригадын малын бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3. Нэхэмжлэгч Р.Төрбадрах нь 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дууталх хугацаанд Барилгын цэргийн 022 дугаар ангид цэргийн жинхэнэ алба хаасан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Төрбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгосугай.
5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР