Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Н.*******,

шүүгдэгч Э.*******

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Гансүх нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт *******ын *******, Боржигин овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2131000000156 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн 1990 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 5 дугаар хэсгийн 88 тоотод оршин суух хаягтай,

-урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 ду;аар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан;

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 1 хоногийн хугацаагаар баривчлах ял;

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял;

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял;

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ял тус тус эдэлж байсан;

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 12 хоногийн хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн байнга оршин суух газар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 5 дугаар хэсгийн 088 тоот гэрийн хаягаас гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Бэсүд овогт *******ын ******* /РД:*******/;

2. Монгол улсын иргэн 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 24 тоотод оршин суух хаягтай,

-урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 255 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял;

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял;

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 578 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил, 1 сарын хугацаагаар хорих ял;

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял;

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 149 дүгээр Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хугацаагаар хорих ялыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн байнга оршин суух газар буюу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 24 тоот гэрийн хаягаас гарч явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Боржигон овогт *******ийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/

1.Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Өгөөмөр хүнсний дэлгүүрийн харалдаа зам дээр байрлуулсан иргэн Г.*******ын эзэмшлийн 86-58 СЭА улсын дугаартай “Хюндай Соната-7” маркийн автомашины хаалганы цоожийг төмөр утсаар онгойлгож, автомашинд нэвтэрч, иргэн Д.*******ийн өмчлөлийн “Самсунг А-51” маркийн гар утас, тээшний хэсгээс иргэн Г.*******ын өмчлөлийн гагнуурын аппарат, 50м урттай цахилгааны уртасгагч, цахилгаан харуулыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650,000 төгрөгийн хохирол учруулсан;

2.Шүүгдэгч Э.******* нь “2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар 60 айлын байрны гадна  авто зогсоолд байрлуулсан иргэн У.гийн эзэмшлийн 00-52 СЭА улсын дугаартай “Ниссан Караван” маркийн автомашины хаалганы цонхыг онгойлгож, хаалганы түгжээг тайлж автомашинд нэвтэрч, цагаан өнгийн “Самсунг Галакси-А5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190,000 төгрөгийн хохирогч учруулсан;

3.Шүүгдэгч Э.******* Н.******* нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын байрны гадна авто зогсоол байрлуулсан иргэн Б.*******ын эзэмшлийн 30-11 СББ улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн автомашины хаалганы цонхыг онгойлгож, хаалганы түгжээг тайлж автомашинд нэвтэрч хар өнгийн “МП-5” хөгжим тоглуулагч, төмөр хундага, гар чийдэн, хромон гутлыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 297,000 төгрөгийн хохирол учруулсан;

-Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр 60 айлын байрны гадна авто зогсоол байрлуулсан иргэн Д.ийн эзэмшлийн 04-89 УАО улсын дугаартай “Ниссан Ванетте” маркын автомашины хаалганы цонхыг хагалж, 180,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Өгөөмөр хүнсний дэлгүүрийн харалдаа зам дээр байрлуулсан иргэн Г.*******ын эзэмшлийн 86-58 СЭА улсын дугаартай “Хюндай Соната-7” маркийн автомашины хаалганы цоожийг төмөр утсаар онгойлгож, автомашинд нэвтэрч, иргэн Д.*******ийн өмчлөлийн “Самсунг А-51” маркийн гар утас, тээшний хэсгээс иргэн Г.*******ын өмчлөлийн гагнуурын аппарат, 50м урттай цахилгааны уртасгагч, цахилгаан харуулыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650,000 төгрөгийн хохирол учруулсан; шүүгдэгч Э.******* нь “2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар 60 айлын байрны гадна  авто зогсоолд байрлуулсан иргэн У.гийн эзэмшлийн 00-52 СЭА улсын дугаартай “Ниссан Караван” маркийн автомашины хаалганы цонхыг онгойлгож, хаалганы түгжээг тайлж автомашинд нэвтэрч, цагаан өнгийн “Самсунг Галакси-А5” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 190,000 төгрөгийн хохирогч учруулсан; шүүгдэгч Э.******* Н.******* нар нь бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын байрны гадна авто зогсоол байрлуулсан иргэн Б.*******ын эзэмшлийн 30-11 СББ улсын дугаартай “Хьюндай Грейс” маркийн автомашины хаалганы цонхыг онгойлгож, хаалганы түгжээг тайлж автомашинд нэвтэрч хар өнгийн “МП-5” хөгжим тоглуулагч, төмөр хундага, гар чийдэн, хромон гутлыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 297,000 төгрөгийн хохирол учруулсан; мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр 60 айлын байрны гадна авто зогсоол байрлуулсан иргэн Д.ийн эзэмшлийн 04-89 УАО улсын дугаартай “Ниссан Ванетте” маркын автомашины хаалганы цонхыг хагалж, 180,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******, Э.******* нар тус тус гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Б.*******ын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн оройн 21 цаг 40 минутанд гэрийнхээ гадаа микро маркийн 30-11 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үлдээгээд гэр лүүгээ орсон. Өглөө 09 цагт машин дээрээ очоод хаалгыг нь онгойлгоод үзтэл ард байсан эд зүйлс эмх замбараагүй байсан. Тэгээд машиныхаа урд талын хаалгыг онгойлгоод харахад тээврийн хэрэгслийн хянах самбар дээр байсан хөгжим тоглуулагч байхгүй болчихсон байхаар нь цагдаад хандсан. Миний машинаас хар өнгийн хөгжим тоглуулагч, Байкал гэсэн бичигтэй архины хундага, гар чийдэн, хромон гутал одоогийн байдлаар алга болсон байна...” гэх мэдүүлэг[3],

4. Хохирогч У.гийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 00-52 СЭА улсын дугаартай “Ниссан Караван” нэртэй микро загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын14-ний 20 цагийн орчим гэрийн гадаа ирж Төмөр замын 1 дүгээр 60 айлын ертөнцийн зүгээр баруун, хуучин эмийн сангийн үүдэнд тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. Тэгтэл өнөөдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө манай нөхөр Мөнхбат хөдөө ажилдаа явахдаа охины гар утсыг авч явах гэтэл гар утас нь байхгүй байсан. Тэгээд машиндаа үлдээсэн байна гэж бодоод тээврийн хэрэгсэл дотроо үзтэл охины цагаан өнгийн андройд үйлдлийн системтэй гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг[4],

5. Хохирогч Д.ийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 15-ны өглөөний 08 цагийн алдад найз Мөнгөнсарангийн хүүхэд болох Бүрэнбаяр над руу залгаад өнгөрсөн шөнө таны машины цонхыг нь хагалаад хулгай орсон байна. Хулгай хийсэн эзэн, холбогдогч нарыг олсон талаар хэлсэн. Ямар нэгэн эд зүйл гэхээр зүйл алга болоогүй байна. Гүйдэг хаалганы салхины шил хагарсан байна...” гэх мэдүүлэг[5],

6. Гэрч Б.ын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд тус цагдаагийн газрын жижүүрт цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 15-ны шөнийн 03 цаг 30 минутын алдад иргэн Батзулаас 2 хүн гадаа машин зогсоол дээр эргэлдээд байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн ахлах ахлагч Т.ын хамт Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр 60 айлын урд талд байрлах тээврийн хэрэгслийн зогсоол дээр очсон. Тухайн үед ямар нэгэн хүн, амьтан харагдаагүй учир бид 2 машинуудын цонхыг шалгаад явж байтал цагаан өнгийн “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийн ард талын гүйдэг хаалганы цонх нь хагарсан байсан. Тэгээд тухайн цонхоор нь дотогш хартал дотор нь хүн /*******/ байсан. Би *******ыг машин дотроос гаргаж ирээд тусгай хэрэгслээр гавлаад хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Т.т хүлээлгэж өгөөд байж байтал 1 дүгээр 60 айлын ертөнцийн зүгээр баруун талд хүн явж байхаар нь дуудтал тухайн хүн /Э.*******/ явж байсан газартаа зогссон тэгээд би очоод барьж авсан. Тэгээд тус цагдаагийн газарт аваачсан” гэх мэдүүлэг[6],

7. Гэрч Т.17.1ын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...бид 2 машинуудын цонхыг шалгаад явж байтал цагаан өнгийн “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийн цонх онгорхой байсан. Тэгээд тухайн цонхоор нь дотогш хартал дотор нь хүн байсан. Тэгтэл 1 дүгээр 60 айлын ертөнцийн зүгээр баруун талд хүн явж байхаар нь дуудтал тухайн хүн зогссон. Тэгээд жолооч барьж авсан. ******* гэх хүнийг бол танина, нөгөө хүнийг нь бол би танихгүй...” гэх мэдүүлэг[7],

8. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ТХҮ- 921/1833 дугаартай “МП-5” хөгжим 90,000 төгрөг, “Самсунг Галакси” А-5 маркын гар утас 190,000 төгрөг, аяны аяга 5,000 тегрөг, хромон гутал 200,000 төгрөг, “Голден дийр” нэртэй тамхи 25,000 төгрөг, гар чийдэн 2,000 төгрөг” гэх дүгнэлт[8],

9. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдррийн “Ашид Билгүүн” ХХК 1909 дугаартай 34-89 УАО улсын дугаартай “Ниссан Ваннетта” маркийн автомашины хаалганы шил 150,000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 30,000 төгрөг, нийт дүн 180,000 төгрөг” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан[9],

10. Хохирогч Д.*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2021 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Г.*******ын 86-58 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос миний эзэмшлийн “Самсунг А-51” маркийн гар утас алдагдсан. Харин маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сзрын 05-ны өдөр Олон улсын худалдааны төвийн Ремакс гар утасны худалдааны лангуунаас Тэлмэн гэх залуу холбогдож, миний гар утсыг хүн кодыг тайлуулах гэж авчирсан байна гэж хэлэхээр нь би очиж гар утсаа авсан...” гэх мэдүүлэг[10],

11. Хохирогч Г.*******ын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн орчим Барцэцэг, Мичидмаа нартай Сүхбаатар сумын 4 дүгээр багт уулзсан юм. Би өөрийн тээврийн хэрэгсэл болох 86-58 СЭА улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ очиж аваад Цэцээ-гүн караоке орсон юм. Би Цэцээ-гүн орохдоо Цэцээ-гүний замын эсрэг талд байдаг “Өгөөмөр” нэртэй дэлгүүрийн гадна байрлуулсан юм. Тэгээд бид 3 орж үйлчлүүлчихээд 23 цаг 40 минутын орчим Цэцээ-гүн караокеноос гарч ирээд машиндаа суух гэтэл машин онгорхой байсан. Тэгээд гайхаад ороод суутал машины хойд талын суудал дээр байсан *******ийн гар утас байхгүй байсан. Тэгээд бид 3 машин дотор уначихсан байна гэж бодоод хайтал олдохгүй байсан. Тэгэхээр нь би машины багааж хэсгээ онгойлгосон чинь багаажинд байсан миний цахилгаан харуул, гагнуурын аппарат, 50 метрийн урттай уртасгагч нар байхгүй байсан” гэх мэдүүлэг[11],

12. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн 921/1767 дугаартай “Самсунг А51” маркийн гар утас 450,000 төгрөг, агнуурын аппарат 220вт 120,000 төгрөг, 50м урттай цахилгааны уртасгагч 30,000 төгрөг, цахилгаан харуул 50,000 төгрөг, нийт 650,000 төгрөг” гэх дүгнэлт[12], 13. Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт[13], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[14], 15.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[16], 17.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд[18] зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны дагуу цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******, Э.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.*******, У., Д.*******, Г.******* нар нь эд зүйлээ хүлээн авсан ба хохирогч Д. нь өөрт учирсан 180,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тайлбар гаргасанд үндэслэн шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Н.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйл, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 05 сар, 03 хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 5 /таван/ сар, 3 /гурав/ хоногоор тооцож шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Э.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйл, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 01 жил, 08 сар, 06 хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, нийт биечлэн эдлэх ялыг 03 /гурван/ жил, 08 /найман/ сар, 03 /гурав/ хоногоор тооцож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус бүр 65 хоног цагдан хоригдсон бөгөөд тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт *******ын *******, шүүгдэгч Боржигин овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг автомашин буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйл дангаараа болон бүлэглэж хулгайлсан, эд зүйл хулгайлахаар завдсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйл, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 05 сар, 03 хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, нийт биечлэн эдлэх ялыг 02 /хоёр/ жил, 05 /таван/ сар, 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч Э.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйл, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн 01 жил, 08 сар, 06 хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, нийт биечлэн эдлэх ялыг 03 /гурван/ жил, 08 /найман/ сар, 03 /гурав/ хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 02 жил, 05 сар, 03 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.*******эд  оногдуулсан 03 жил, 08 сар, 03 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.*******, Э.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус бүр 65 хоног цагдан хоригдсон бөгөөд тэдгээрийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 34 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 37 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 40 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 44 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 47 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 62 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 120 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 123 дугаар тал

[12] Хавтаст хэргийн 135-136 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 3-61 дүгээр тал

[14] Хавтаст хэргийн 63-67 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 72-75, 78-81 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн 86-88, 93-95 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 177-187 дугаар тал

[18] Хавтаст хэргийн 188-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-20 дугаар тал