| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00319/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2016-07-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 412
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2017 оны 07 сарын 03 өдөр Дугаар 156/ШШ2017/00412 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00319/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Биндэр сум, 5 дугаар багт оршин суух Ахайн ашбагад овгийн Бадамын Энхтөвшинд холбогдох,
Зээл 372 000 төгрөг гаргуулах тухай,
Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17 өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Бадамын Энхтөвшин нь 2016 оны 02 дугаар сарын 01 өдөр Вишн фанд ББСБ-н Хэнтий аймаг дахь салбараас 10606117 тоот зээлийн гэрээ байгуулан 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 06 өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй. 2017 оны 05 дугаар сарын 10 өдрийн байдлаар нийт 372 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Нэг өдрийн хүү 274 төгрөг болно. Хугацаа хэтэрсэн хоног 160-аас дээш гарсан ба Монгол банкны зээлийн мэдээллийн санд хэвийн бус ангилалд шилжсэн. Санаатайгаар эргэн төлөлтөө хийлгүй манай байгууллагад хүндрэл учруулж байна. Иймд манай байгууллага иргэн Б.Энхтөвшингөөс зээл, зээлийн хүүгийн төлбөр болох 372 000 төгрөгийг төлж барагдуулахыг шаардаж шүүхэд нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Б.Энхтөвшин нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Бид Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү 372 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Би намар хадланд гараад 2017 оны 10 дугаар сарын 01-ний дотор дээрх мөнгийг төлье. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг танилцаж ойлголоо.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбар нь хариуцагч Б.Энхтөвшинд холбогдуулж 372 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Энхтөвшин нь нэхэмжлэлийн шаардлага 372 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Энхтөвшинд холбогдох, Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, “зээл 372 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Вишн фанд ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 810 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 5 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5 905 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Энхтөвшингөөс 5 905 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Б.Энхтөвшин нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА