Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 382

 

2017 оны 06 сарын 27      Дугаар 382     Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00416

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Пүрэвжав,

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-578 тоотод оршин суух, Боржигон овогт Дашдоржийн Цэцэгдуламын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 23-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Цэцэгдулам нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Ус, цаг уурын газар”-т няраваар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн гуанзанд касс, мухлагийн худалдагчаар, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргаанд нарийн бичиг, бичээчээр тус тус ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 1 тал)

 

Хүсэлт гаргагч Д.Цэцэгдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжавын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Цэцэгдулам нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Ус, цаг уурын газар”-т няраваар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн гуанзанд касс, мухлагийн 

 

худалдагчаар, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргаанд нарийн бичиг, бичээчээр тус тус ажиллаж байсан юм. 

Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн. Иймд Д.Цэцэгдуламын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв. (хх-ийн 25 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Д.Цэцэгдулам нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Ус, цаг уурын газар”-т няраваар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн гуанзанд касс, мухлагийн худалдагчаар, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргаанд нарийн бичиг, бичээчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Д.Цэцэгдуламын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч Д.Цэцэгдулам нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Цэцэгдулам нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

 

Хүсэлт гаргагч СЭ-62041700 регистрийн дугаартай, Боржигон овогт Дашдоржийн Цэцэгдулам нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалда гчаар, 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Ус цаг уурын газар”-т няраваар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн гуанзанд касс, мухлагийн худалдагчаар, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргаанд нарийн бичиг, бичээчээр тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1. Гэрч Е.Наранцэцэгийн: “...би 1989 оноос 2004 он хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт няраваар ажиллаж байсан... Д.Цэцэгдулам бид хоёр нэг нутгийн хүмүүс юм. Би Д.Цэцэгдуламыг 1990 оноос 1993 он хүртэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын тамгын газарт бичээчээр ажиллах үеэс нь мэднэ. Тухайн үед Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн даргаар Ишцэрэн, засаг даргын орлогч даргаар Н.Болд гэх хүн ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг. (хх-ийн 28 тал)

 

2. Хүсэлт гаргагч Д.Цэцэгдуламын хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарт: “... 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Ус, цаг уурын газар”-т няраваар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдэлд мухлагийн худалдагчаар, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Захиргаанд нарийн бичиг, бичээчээр тус тус ажиллуулсугай ...” гэжээ. (хх-ийн 16-17 тал)

 

3. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын гүйцэтгэх захиргааны № 58 дугаартай тушаалын хуулбарт. “... Д.Цэцэгдуламыг 1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... 6 дугаарт: Тамгын газрын бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр Д.Цэцэгдуламыг ажиллуулж сард 1100 төгрөгөөр цалинжуулсугай ...” гэжээ. (хх-ийн 6-9  тал)

4. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын № 03 дугаартай захирамжийн хуулбарт. “... зарим хүмүүсийг ажилд томилж цалин тогтоох тухай ... Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч, бичээчээр Д.Цэцэгдуламыг ажиллуулж, сард 2700 төгрөгөөр ...” гэжээ (хх-ийн 5-6 тал)

 

5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын № 28 дугаартай захирамжийн хуулбарт. “...1994 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ... ээлжийн амралт олгох тухай ... сумын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч бөгөөд бичээч Дашдорж овогтой Цэцэгдуламын ээлжийн амралтын 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын 24 хоногоор ... олгосугай ...” гэжээ. (хх-ийн 7 тал)

 

6. Хэнтий аймгийн Ус, цаг уурын товчооны даргын 1987 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн № 67 дугаартай тушаалын хуулбарт. “... ус, цаг уурын товчооны аж ахуй Чимгээгийн декритийн амралтын хугацаанд Цэцэгдуламыг 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн аж ахуй эрхлэгчээр авч ажиллуулсугай ...” гэжээ. (хх-ийн 13 тал)

 

7. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт. “... Боржигон овогт Дашдоржийн Цэцэгдулам, 1962 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, СЭ-62041700 регистрийн дугаартай  ...” гэжээ. (хх-ийн 18 тал)  зэрэг болно.

 

8. Итгэмжлэл. (хх-ийн 20 тал)

 

9. Хүсэлт гаргагч Д.Цэцэгдуламын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвжавын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан: ... Д.Цэцэгдулам нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Ус, цаг уурын газар”-т няраваар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн гуанзанд касс, мухлагийн худалдагчаар, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Захиргаанд нарийн бичиг, бичээчээр тус тус ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс үзсэн. Иймд Д.Цэцэгдуламын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэв ... гэсэн тайлбар. (хх-ийн 25 тал)

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  хүсэлт гаргагч СЭ-62041700 регистрийн дугаартай, Боржигон овогт Дашдоржийн Цэцэгдуламыг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдлийн худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн “Ус, цаг уурын газар”-т няраваар, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Давшилт” нэгдэлд мухлагийн худалдагчаар, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын захиргаанд нарийн бичиг, бичээчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цэцэгдуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ЦЭРЭНДУЛАМ