| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00313/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 383
2017 оны 06 сарын 27 өдөр Дугаар 156/ШШ2017/00383 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00313/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.Баатардагва
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга оролцов.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт Балдангомбын Баатардагвын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 19-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Баатардагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэртээ ажиллаж байх үеийн тушаалаа бичүүлж байсан боловч 1988 онд гэр шатаж хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Одоо архиваас шүүлгэж үзэхэд ажиллаж байсан үеийн удирдлагын болон санхүүгийн баримт гарч ирэхгүй байгаа юм.
Иймд миний 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Б.Баатардагва нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 08 дугаар сарын 20-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Хэрлэнбаян-Улаан сум”-ын Отор тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан.
Иймд миний 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар
сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Хэрлэнбаян-Улаан сум”-ын “Отор тэжээлийн аж ахуйд” малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч СЧ-58082071 регистрийн дугаартай Боржигон овогт Балдангомбын Баатардагва нь 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Хэрлэнбаян-Улаан сум”-ын “Отор тэжээлийн аж ахуй”-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Б.Баатардагвыг хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Баатардагва нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЧ-58082071 регистрийн дугаартай, Боржигон овогт Балдангомбын Баатардагва нь 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч С.Шаравын:....Би 1979 оноос 1991 оныг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдлийн “Долоод бригадад няраваар ажиллаж байсан юм. Энэ үеэс Б.Баатардагвыг таньдаг болсон... Б.Баатардагва нь 1979 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдлийн “Долоод” бригадад малчнаар ажилласан ...гэсэн мэдүүлэг. (хх-ийн 18-19 тал)
2. Гэрч Л.Цэцгээгийн:....Би 1971 оноос 1991 оныг хүртэл Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдлийн “Долоод” бригадад малчнаар ажиллаж байсан юм. Би Б.Баатардагватай хамт ажилладаг байсан юм... Б.Баатардагва нь 1979 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдлийн “Долоод” бригадад малчнаар ажилласан ...гэсэн мэдүүлэг. (хх-ийн 20-21 тал)
3. Хэнтий аймгийн архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн лавлагаанд... хүсэлт гаргагчийн 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар бичсэн байна. (хх-ийн 4 тал)
4. Хөдөө аж ахуйн яамны харъяа Хэрлэнбаян-Улаан Отор тэжээлийн аж ахуйн даргын 203 дугаартай тушаалд:... ХНХ-ын ажилд шилжүүлэх мэдэгдлээр ирсэн Б.Баатардагвыг 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс малчнаар ажиллуулсугай гэжээ... (хх-ийн 9 тал)
5. Хөдөө аж ахуйн яамны харъяа “Хэрлэнбаян-Улаан” сумын “Отор тэжээлийн аж ахуйн” даргын 203 дугаартай тушаалд:... Б.Баатардагвад 1989 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралт олгосугай гэжээ... (хх-ийн 9 тал)
6.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Балдангомбын Баатардагва, 1958 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, СЧ-58082071 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 8 тал)
7.Хүсэлт гаргагч Б.Баатардагва нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэртээ ажиллаж байх үеийн тушаалаа бичүүлж байсан боловч 1988 онд гэр шатаж хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Одоо архиваас шүүлгэж үзэхэд ажиллаж байсан үеийн удирдлагын болон санхүүгийн баримт гарч ирэхгүй байгаа юм.
Иймд миний 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
8. Хүсэлт гаргагч Б.Баатардагва нь шүүх хуралдаанд гаргасан:...Би 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан юм.
Иймд миний 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн “Хэрлэнбаян-Улаан сум”-ын “Отор тэжээлийн аж ахуйд” малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн тайлбар....зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Б.Баатардагва нь 1980 оны 9,10,11,12 дугаар саруудад, 1987 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар саруудад ажилласан талаарх нотлох баримт нь хэрэгт байхгүй, энэ талаарх бичгийн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЧ-58082071 регистрийн дугаартай Боржигон овогт Балдангомбын Баатардагвыг 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Баян-Бадрал” нэгдэлд малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын Отор тэжээлийн аж ахуйд, малчнаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Баатардагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ