Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 384

 

2017 оны 06 сарын 28 өдөр Дугаар 156/ШШ2017/00384 Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00317/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Х.Өлзийсайхан

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг оролцов.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Өндөрхаан механикжуулалт 3 дугаар гудамжинд оршин суух, Боржгин овогт Хайнзангийн Өлзийсайханы “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 22-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Х.Өлзийсайхан нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо миний тэтгэвэрт гарах нас минь болсон тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

Иймд миний 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1-2,19 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч СЕ-62060905 регистрийн дугаартай, Боржгин овогт Хайнзангийн Өлзийсайхан нь 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Х.Өлзийсайхан нь хөдөлмөрийн дэвтэргүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х.Өлзийсайхан нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СЕ-62060905 регистрийн дугаартай, Боржгин овогт Хайнзангийн Өлзийсайхан нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

         1.Гэрч Д.Цэцгээгийн: ... Би 1973 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникум төгсөөд Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Буян-Уул” бригадад малын эмчээр томилогдон 1995 оныг хүртэл ажилладаг байсан... Х.Өлзийсайхан нь 1976 оноос 1989 оныг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажилласан ...гэсэн мэдүүлэг. (хх-ийн  22 тал)

 2. Хэнтий аймгийн архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн цалингийн лавлагаанд... хүсэлт гаргагчийн 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сараар бичсэн байна. (хх-ийн 3 тал)

3. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 60 дугаартай тушаалд:... нэгдлийн малчин гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийг шинэчлэн солихтой холбогдуулан мал аж ахуйн бригадуудад ажиллах малчдыг хавсралтаар томилсугай ... хавсралтын 56 дугаарт.. Х.Өлзийсайхан...гэжээ. (хх-ийн 6-8 тал)

4. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 76 дугаартай тушаалд:... мал аж ахуйн 1,2,3,4,5,6,7,8 дугаар хэсгийн суурийн ахлагч, туслах малчдын 1987 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурьдсан өдрүүдээс эхлэн олгосугай...2 дугаар хэсэг.... хавсралтын 11 дүгээрт.. Х.Өлзийсайхан...гэжээ. (хх-ийн 7-10 тал)

5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн даргын 116 дугаартай тушаалд:... мал аж ахуйн 1,2,3 дугаар хэсгийн малчдын 1988 оны ээлжийн амралтыг хавсралтанд дурьдсан өдрүүдээс эхлэн олгосугай...хавсралтын 38 дугаарт.. Х.Өлзийсайхан...гэжээ. (хх-ийн 10-13 тал)

 6.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржгин овогт Хайнзангийн Өлзийсайхан, 1962 оны 6 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, СЕ-62060905 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 5 тал)

 

  7. Хүсэлт гаргагчч Х.Өлзийсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан:.. Би 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо миний тэтгэвэрт гарах нас минь болсон тул ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

Иймд миний 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн тайлбар... (хх-ийн 1-2,19) тал...зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хүсэлт гаргагч Х.Өлзийсайханы 1976 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримт байхгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЕ-62060905 регистрийн дугаартай, Боржгин овогт Хайнзангийн Өлзийсайханыг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Тэмцэл” нэгдлийн “Баян-Уул” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Өлзийсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ