| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0157/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч А.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Сутай Бумбат овогт*******ийн *******д холбогдох эрүүгийн 2131002370203 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг, Суварга 5 дугаар гудамж, 08 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сутай Бумбат овогт*******ийн *******, /РД:*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч А.******* нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Долоон Даваа" нэртэй газарт “Тоуota land Cruser -170” маркийн 70-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.1 ,12.2, 23.9 а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, М.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн “Тоуota land Cruser -170” маркийн 70-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Б.Алтансүхийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.******* нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Долоон Даваа" нэртэй газарт “Тоуota land Cruser -170” маркийн 70-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.1, 12.2, 23.9 а-д заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, М.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр, Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан;
Мөн “Тоуota land Cruser -170” маркийн 70-71 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Б.Алтансүхийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******гийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.[1],
2.Хохирогч М.*******ын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мишээлийн машинтай Долоон даваа гэх газарт очиход ******* Цэнгүүн нар 70-71 СЭҮ улсын дугаартай машинтай зогсож байсан...*******гийн машинд би ******* Санчир, Ганбаяр бид нар шилжиж суусан. Тэгээд хөдөлсөн...тухайн үед би их хурдтай явж байна даа гэж бодож байсан..тэгээд ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг[2],
3.Хохирогч Э.*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ослын улмаас надад хөнгөн хохирол учирсан өөр ямар нэгэн хохирол учраагүй...ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Б.Алтансүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний тоёота маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны 08 сард үзлэг оношилгоонд орсон. Манай гэр бүлийн хүн учир би хүүдээ тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгөөгүй. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй. Надаас болон манай эхнэрээс зөвшөөрөл аваагүй. Машин гэрийн хашаанд байсан..." гэх мэдүүлэг[4],
5.Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 318 дугаартай “...Э.*******ийн биед зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх дүгнэлт[5],
6.Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 358 дугаартай “...М.*******ын биед зүүн шуу богтос ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... ”гэх дүгнэлт[6],
7.Таван тунамал ХХК-ны шинжээч Ч.*******гийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай “...Болсон учрал нь зам тээврийн осол мөн...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан ...тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...мөн дүрмийн 12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...мөн 12.2...харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...12.3 ...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...23.9 а...тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно..." гэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлт[7],
8.Шүүгдэгч А.*******гийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 10 жилийн ангийн хүүхдүүд болох Санчир, *******, Цэнгүүн, *******, Ганбаяр нарыг би аавынхаа машин болох 70-71 СЭҮ улсын дугаартай “Тоуо1а 1апс1 сгш5ег-76” маркийн тээврийн хэрэгсэлтэй 20 цаг өнгөрч байхад Аптанбулаг сумаас Гүн нуур чиглэлтэй явж байсан. Тухайн үед гадаа бороо орчихсон манантай байсан ба намайг явах замд шороон зам огцом эргэлттэй байсан ба би үрүүлээ дагуулаад эргүүлсэн чинь миний жолоодож явсан машин хажуу талаараа хөмөрч унасан. Онхолдсоны дараа би тээврийн хэрэгслийн урд талын салхины шилээр гарч ирэхэд машин хажуу талаараа онхолдсон байсан. Би Санчирын хамт *******, *******, Ганбаяр нарыг татаж гаргасан. Цэнгүүн харин өөрөө гарсан. Тухайн үед миний унаж явж байсан тээврийн хэрэгслийн ардаас “рпиз-30” маркийн тээврийн хэрэгслийг Мишээл жолоодон түүний машинд Эмүжин, Баярхишиг, Итгэл нар явж байсан. Тэр хэд хүрч ирээд надаас бусад хүүхдүүдийг Аптанбулаг сумын эрүүл мэндийн төврүү авч явахаар болсон. Харин би Итгэл, Баярхишиг нарын хамт осол болсон газраа үлдсэн. Тэгээд би тээврийн хэрэгслийн ойр орчмоос утсаа хайж олоод хартал хэсгийн төлөөлөгч Г.Энхтүвшин ах залгасан байсан...” гэх мэдүүлэг[8],
9.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[11], 12.Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримт[12], 13. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[13] зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогч П.*******, М.******* нар нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.*******гийн хувьд улсын яллагчийн саналын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогчид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сутай Бумбат овогт*******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас иргэн М.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч А.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[3] Хавтаст хэргийн 32 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 49 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 85-86 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 111-112 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 111-112 дугаар тал
[8] Хавтаст хэргийн 214-215 дугаар тал
[9] Хавтаст хэргийн 5-14 дүгээр тал
[10]Хавтаст 87-88, 94-95, 101-102, 113-114 дүгээр тал
[11] Хавтаст хэргийн 212-213 дугаар тал
[12] Хавтаст хэргийн 196-203 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 222-227 дугаар тал