| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00323/И |
| Дугаар | 385 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 385
2017 06 28 385 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00323/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг оролцов.
Хэнтий аймгийн Дадал сумын Агац баг, “Мараан” гэдэг газарт нутагладаг, Дөнгөө овогт Болдын Уранчимэгийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 24-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Уранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн харъяа хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтан, эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац” бригадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болоод архивын лавлагаа гаргуулахад 1983 оны Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн удирдлагын баримт бичиг гараагүй байна гэсэн.
Иймд миний 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1-2 тал)
Хүсэлт гаргагч Б.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Уранчимэг нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн харъяа хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтан, эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац” бригадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо Б.Уранчимэг нь өндөр насны тэтгэвэрт гарах болоод архивын лавлагаа гаргуулахад 1983 оны Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн удирдлагын баримт бичиг гараагүй байна.
Иймд Б.Уранчимэгийн 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 25 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Дөнгөө овогт Болдын Уранчимэг нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн харъяа хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтан, эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац” бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Б.Уранчимэгийн ажилд орсон, гарсан тушаал нь хөдөлмөрийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй тул улмаас аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Уранчимэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЙ-66090706 регистрийн дугаартай, Дөнгөө овогт Болдын Уранчимэг нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын19-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгт туслах ажилтнаар, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дадал сумын эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Ц.Баатарцогтын.... Би 1978 оноос 1992 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм... Б.Уранчимэг 1983 оноос 1984 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр нэгдлийн хүүхдийн цэцэрлэгт асрагч багшаар, 1984 оноос 1985 оныг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оноос 1993 оныг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац” багт малчнаар ажиллаж байсан...гэсэн мэдүүлэг. (хх-ийн 33-34 тал)
2. Гэрч Л.Зоригхандын:.... Би 1982 оноос 1995 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан. Бид нэг нутаг усны хүмүүс, нэг ангийн найзууд байгаа юм... Б.Уранчимэг 1983 оноос 1984 оныг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр нэгдлийн эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оноос 1993 оныг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац” бригадад малчнаар ажиллаж байсан...гэсэн мэдүүлэг. (хх-ийн 36-37 тал)
3. Хэнтий аймгийн архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн цалингийн лавлагаанд... хүсэлт гаргагчийн 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын19, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сараар бичсэн байна. (хх-ийн 8 тал)
4. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн даргын 92 дугаартай тушаалд:... эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр Б.Уранчимэгийг 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай ...гэжээ. (хх-ийн 9 тал)
5. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн зөвлөлийн даргын 11 дугаартай тушаалд:... эхчүүдийн амрах байрны үйлчлэгч Б.Уранчимэгийг үүрэгт ажлаас нь 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж “Агац” бригадын малчнаар томилсугай гэжээ.... (хх-ийн 10 тал)
6. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” хувьцаат компаний ерөнхий захирлын 47 дугаартай тушаалд:... “Хөдөлмөр” хувьцаат компани нь зохион байгуулалт өөрчлөгдөж, мал хувьчлагдаж дуусаж байгаа зэргээс “Агац, “Балж” “Онон” багийн малчин гишүүдийг компани гишүүнээс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэжээ.... (хх-ийн 11 тал)
7. Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” хувьцаат компаний ерөнхий захирлын 24 дугаартай тушаалд:... “Агац” багийн иргэн малчин Б.Уранчимэгийг 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тэтгэмжтэй чөлөө олгосугай гэжээ.... (хх-ийн 12 тал)
8. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Б.Уранчимэгийг... 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац багт малчнаар тус ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 13-15 тал)
9.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Дөнгөө овогт Болдын Уранчимэг, 1966 оны 9 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, СЙ-66090706 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 23 тал)
10. Хүсэлт гаргагч Б.Уранчимэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн харъяа хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтан, эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац” бригадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болоод архивын лавлагаа гаргуулахад 1983 оны Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн удирдлагын баримт бичиг гараагүй байна.
Иймд миний 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Б.Уранчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Уранчимэг нь 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн харъяа хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтан, эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Агац” бригадад саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Одоо Б.Уранчимэг нь өндөр насны тэтгэвэрт гарах болоод архивын лавлагаа гаргуулахад 1983 оны Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн удирдлагын баримт бичиг гараагүй байна.
Иймд Б.Уранчимэгийн 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл улсад ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 25 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Б.Уранчимэг, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг нар нь 1991 1992, 1993 онуудад Дадал сумын “Хөдөлмөр” ХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЙ-66090706 регистрийн дугаартай, Дөнгөө овогт Болдын Уранчимэгийг 1983 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын19-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын цэцэрлэгт туслах ажилтнаар, 1984 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дадал сумын эхчүүдийн амрах байранд үйлчлэгчээр, 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ