Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 389

 

   2017 оны 06 сарын 29 өдөр Дугаар 156/ШШ2017/00389                         Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00347/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Г.Батжаргал

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг оролцов.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 13-05 тоотод оршин суух, Их монгол овогт Гажгайн Батжаргалын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 29-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Батжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Бэрхийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд  Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор тус тус ажилласан юм.

Иймд миний 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Бэрхийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд  Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг минь  тогтоож өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэв. (хх-ийн 1-2 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч СЭ-62061968 регистрийн дугаартай, Их Монгол овогт Гажгайн Батжаргал нь 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-

ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд  Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Г.Батжаргалын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Г.Батжаргал нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СЭ-62061968 регистрийн дугаартай, Их Монгол овогт Гажгайн Батжаргал нь 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд  Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

           1. Гэрч Я.Хишигнямын:... Би 1981 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор ажилладаг байсан... Г.Батжаргал нь 1980 оноос 1984 оныг хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний ажлын хувцасны бригадад оёдолчноор, 1984 оноос 1987 оныг хүртэл Бэрхийн ахуйн үйлчилгээнд оёдолчноор тус тус ажиллаж байсан. 1987 оноос 1991 он хүртэл Хэнтий аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний комбинатын хүүхдийн хувцасны бригадад хамт ажиллаж байсан гэсэн...гэсэн мэдүүлэг. (хх-ийн  36 тал)

 

           2. Хэнтий аймгийн архивын газрын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Г.Батжаргалын 1988 оноос 1989 оны 9,10 дугаар сард авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 13 тал)

  3. Хэнтий аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын  183 дугаартай тушаалд:...БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 63 дугаар зүйлийг үндэслэн 1989 оны 8 дугаар сард амрах ажиллагсдын амралтын хуваарийг хавсралтаар баталсугай.....тушаалын хавсралт 19 дүгээрт...Г.Батжаргал...гэжээ. (хх-ийн 14 тал)

 4. Хэнтий аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын  216 дугаартай тушаалд:...БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 63 дугаар зүйлийг үндэслэн

+1990 оны 7 дугаар сард амрах ажиллагсдын амралтын хуваарийг хавсралтаар баталсугай.....тушаалын хавсралт 11 дүгээрт...Г.Батжаргал...гэжээ. (хх-ийн 17-18 тал)

5.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Их Монгол овогт Гажгайн Батжаргал, 1962 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, СЭ-62061968 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 6 тал)

 

  6. Хүсэлт гаргагч Г.Батжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 35 тал)...зэрэг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

 

Хүсэлт гаргагч Г.Батжаргал нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үедажиллаж байсан байдлыг нь тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЭ-62061968 регистрийн дугаартай, Их Монгол овогт Гажгайн Батжаргалыг 1980 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний комбинатад оёдолчноор, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Бэрхийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор, 1987 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчноор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч

нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ