| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00298/И |
| Дугаар | 397 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 397
2017 оны 06 сарын 30 өдөр Дугаар 156/ШШ2017/00397 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00298/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 9-05 тоотод оршин суух, Шаравын Дугардолгор (СЛ 77052408) –д холбогдох,
Нэхэмжлэгч: “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй,
"зээл, зээлийн хүүгийн 1 186 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч: “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Шарав овогтой Дугардолгор нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын Хэнтий аймаг дахь салбараас 10605423 тоот зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2017 оны 04 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 1 186 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Нэг өдрийн хүү 1400 төгрөг болно.
Иймд зээлдэгч Ш.Дугардолгороос зээл, зээлийн хүүгийн 1 186 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. (хх-ийн 1-2 тал)
Хариуцагч Ш.Дугардолгор нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Ш.Дугардолгор би “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилж буй зээлийн төлбөр 1 186 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгана.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 22 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Вишн Фанд ” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Ш.Дугардолгороос "зээл, зээлийн хүүгийн 1 186 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ш.Дугардолгор нь нэхэмжлэгч “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүүгийн 1 186 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Хариуцагч Ш.Дугардолгорт холбогдох, “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүүгийн 1 186 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ““Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33 014 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 16 507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 16 507 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагад, ,хариуцагч Ш.Дугардолгороос 16 507 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Вишн Фанд” банк бус санхүүгийн байгууллагад тус тус олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ш.Дугардолгор нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ