| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00285/И |
| Дугаар | 398 |
| Огноо | 2017-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 398
2017 оны 06 сарын 30 өдөр Дугаар 156/ШШ2017/00398 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2017/00285/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 10-08 тоотод оршин суух, Оровогод овогт Ганпүрэвийн Мөнхдоржид (РД:СЭ-89102310) холбогдох,
“Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
“зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 069 90940 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаартай тушалаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авагч томилогдож мөн өдрийн А-157 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114 дугаартай тушаалаар банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жил хүртэл, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116 дугаарттай тушаалаар 1 жил хүртэл, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15 дугаартай тушаалуудаар 6 сар хүртэл хугацаагаар тус тус сунгасан.
Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Монголбанк банкны эрх хүлээн авагчийг томилсноор Хадгаламж банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх нь банкны эрх хүлээн авагчид шилжих зохицуулалттай.
Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу Төрийн банктай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлэн өгч өөрийн тэнцэлд үлдсэн актив пассивыг барагдуулах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа ба энэхүү нэхэмжлэлийг банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д заасныг үндэслэн гаргаж байна. Иргэн Г.Мөнхдорж нь 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 1 дугаартай “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан юм.
Зээлийн гэрээний 2.1.2-д зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн хадгаламж банк дахь 25000022958 тоот төгрөгийн дансанд олгохоор тохиролцсон ба хадгаламж банкнаас 2012 оны 8 дугаар сарын 9-ний өдөр тус дансанд 6 500 000 төгрөгийг шилжүүлж мемориалын баримтад Г.Мөнхдорж гарын үсэг зурсан юм.
Тухайн үед Г.Мөнхдорж нь хадгаламж банкнаас 6 500 000 төгрөгийн зээл олгох хүсэлт гаргахдаа буюу цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө “Мах-Экспорт” ХХК-д машинист, шөрмөс авагч ажил эрхэлдэг гэж бичиж уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Эрдэнэнавч нарын Г.Мөнхдорж нь тус компанид 710 000 төгрөгийн үндсэн цалинтай машинист, шөрмөс авагч ажилтай бөгөөд 7 500 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгоход түүний цалинтай адитгах орлогоор төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг компаний тэмдэг бүхий тодорхойлсон гарын үсэг компанийн тэмдэг бүхийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Гэвч “Мах-Экспорт” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Эрдэнэнавч гэгч нь түүний банкинд гаргаж өгсөн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хуурамчаар үйлдэж өгснийг Г.Мөнхдорж ашиглаж банкнаас зээл авсан байсан. Хадгаламж банкны эрх хүлээн авагч “Төрийн банк” хооронд 2014 оны 03 дугаар сарын 11 өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг (чанаргүй зээлүүдийг) өөрийн нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд “Төрийн банк” -ны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 сарын 28 ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаах ажиллагааны явцад “Мах-Экспорт” ХХК-ийн Г.Мөнхдорж нь тус компанид ажилладаг гэх тодорхойлтод зурсан захирал Б.Чулуунтогтохын гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон.
Г.Мөнхдорж нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.Эрдэнэнавчийн хуурамчаар хийж өгсөн материалуудыг аван хадгаламж банкинд өөрийн биеэр ирж гарын үсгээ зурж 6 500 000 төгрөгийн зээл авсан талаар мэдүүлсэн байна.
Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 2014 оны 06 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 5 939 13606 төгрөг, зээлийн хүүнд 1 924 27739 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 31 47378 төгрөг нийт 7 894 89023 төгрөг төлсөн.
Иймд иргэн Г.Мөнхдоржоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 560 86094 төгрөг , зээлийн хүүгийн үлдэгдэл 425 80642 , нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 83 24204 төгрөг нийт 1 069 90940 төгрөгийг гаргуулж “ Хадгаламж банк ” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал )
Хариуцагч Г.Мөнхдорж нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ганпүрэв овогтой Мөнхдорж би 2012 оны 08 дугаар сарын 09 ний өдөр 1 дугаартай цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар “Хадгаламж банк”-наас зээлж авсан. Зээлийн үлдэгдэл болох 1 069 90940 төгрөгийг төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ (хх-ийн 17 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Г.Мөнхдоржоос “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1 069 90940 төгрөгийг гаргуулах” -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Мөнхдорж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 069 90940 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөхгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Г.Мөнхдоржид холбогдох, “Хадгаламж банк” дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 1 069 90940 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Г.Мөнхдоржоос 15 114 төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Мөнхдорж нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ