Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00341

 

Баян-Ө аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Ө аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, утас ***********, ***********, *********** С -Е овогт Аийн Сийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.С, орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: 1) овог А, нэр Сауыккеш, төрсөн он 1968, олгосон Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн анги гэж бичиж, тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч ********* С Е овогт Аийн С мөн болохыг тогтоолгох,

2) Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус сумын Ш ББХ компанийн хүнсний барааны худалдагчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч А.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахад: Миний бие А.С нь аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар тасралтгүй ажиллаж байсан юм. 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр сумын Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж түүний суурийн дээр Ш ББХК байгуулагдахад би мөн хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл тасралтгүй ажилласан юм. Аймгийн ЗДТГазрын архивд тэр үеийн санхүүгийн материал байхгүй байна. Би анх ажилд ороход нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт миний нэрийг боловсон хүчин А.С гэж буруу бичсэнээс болж миний МҮЭ-ийн батлах, ажилд орсон, халагдсан тушаалд миний нэр С гэж буруу бичигдсэн юм. Миний жинэхэн нэр С байгаа юмаа. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг шүүхээр тогтоолгоод ир гэсэн. Тийм учраас миний бүрдүүлсэн материалуудыг үндэслэн Хөдөлмөрийн дэвтэрт болон У сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 8 тоот тушаал, тус сумын Ш ББХКомпанийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 10 тоот тушаалд А.Сауыккеш гэж тус тус бичсэн нь А.С мөн болохыг тогтоон, Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус сумын Ш ББХ компанийн хүнсний барааны худалдагчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч А.Сийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1) Хавтаст хэрэгт авагдсан овог А, нэр С , төрсөн он 1968, олгосон Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн анги гэж бичиж, тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтэр-т бичигдсэн төрсөн, эцгийн нэр нь хүсэлт гаргагч А.Сийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон ********** регистрийн дугаартай Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичигдсэн төрсөн он, эцгийн нэртэй тус тус тохирч байна.

-2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон ********** регистрийн дугаартай Монгол Улсын Иргэний үнэмлэхэд С есентай овогт Аийн С 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн гэсэн байна.

Мөн дээрх Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд бичигдсэн бичилтүүд нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар Ажилд авах тухай тушаал, мөн хүсэлт гаргагч А.Стэй хамт ажилласан **********Ш.А , *************А.Ө , ************ С.Атта нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолттой тус тус тохирч байна.

Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн овог А, нэр Сауыккеш, төрсөн он 1968, олгосон Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн анги гэж бичиг тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч ******** С есентай овогт Аийн С мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

2) Хүсэлт гаргагч А.Сийн Хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд ажлын тухай мэдээнд 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс У сумын Худалдаа Бэлтгэлийн ангид хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар ажиллуулав гэж тэмдэглэсэн ба Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар Ажилд авах тухай тушаалаар А.Сийг 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс тус ангийн хүнсний барааны дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулсан нь нотлогдож байна.

-Мөн 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн №802597 дугаартай МҮЭ-ийн батлах А.Сауыккеш нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сарын цалингаас татвар төлсөн болох нь тогтоогдож байна.

- Хүсэлт гаргагч А.Стэй хамт ажилласан *********** Ш.Агаарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие У сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байхад тус сумын иргэн С есентай овогт Аийн С хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар 1986 оны улсын баяр наадмын өмнөх нь орж ажилласан. Тус худалдаа бэлтгэлийн ангид 1992 оны 01 дүгээр сард татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан болно. Худалдаа бэлтгэлийн анги татан буугдаад түүний сууринд Ш ББХКомпани байгуулагдахад миний бие мөн жолоочоор нь ажилласан ба А.С хүнсний барааны худалдагчаар үргэлжлүүлэн ажилласан болно. Ш ББХКомпани 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр татан буугдахад бүх ажилчид бүгд ажлаас халагдсан. А.Сийг бид С гэж дууддаг байсан,

********** А.Ө нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие У сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байхад А.С хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар 1986 оны улсын баяр наадмын өмнө томилогдсон. Тус худалдаа бэлтгэлийн ангид 1992 оны 01 дүгээр сард татан буугдаж Ш ББХКомпани байгуулагдахад миний бие мөн нягтлан бодогчоор ажилласан ба А.С хүнсний барааны худалдагчаар үргэлжлүүлэн ажилласан болно. Ш ББХКомпани 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр татан буугдахад бүх ажилчид бүгд ажлаас халагдсан. А.Сийг бид Сауыккеш гэж дууддаг байсан,

***********С.Атта нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие У сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярваар ажиллаж байхад А.С хүнсний барааны дэлгүүрийн худалдагчаар 1986 оноос 1992 оны 01 дүгээр сар хүртэл, тус худалдаа бэлтгэлийн анги татан буугдаж Ш ББХКомпани байгуулагдахад миний бие мөн няраваар А.С хүнсний барааны худалдагчаар үргэлжлүүлэн ажилласан болно. Ш ББХКомпани 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр татан буугдахад бүгдээрээ ажлаас чөлөөлөгдсөн. А.Сийг бид Сауыккеш гэж дууддаг байсан гэсэн байна.

Нэхэмжлэгч А.Сийн бүрдүүлж өгсөн Баян-Ө аймгийн У сумын Ш ББХКомпанийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд У сумын Худалдаа бэлтгэлийн ангийн тамгыг дарж хуурамчаар үйлдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн овог А, нэр Сауыккеш, төрсөн он 1968, олгосон Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн анги гэж бичиж, тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч ********* С есентай овогт Аийн С мөн болохыг, хүсэлт гаргагч А.С нь Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус сумын Ш ББХ компанийн хүнсний барааны худалдагчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-ийг баримтлан овог А, нэр С , төрсөн он 1968, олгосон Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн анги гэж бичиж, тамга дарж баталгаажуулсан Хөдөлмөрийн дэвтэр-ийн жинхэнэ эзэмшигч *********** С есентай овогт Аийн С мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч ********** С есентай овогт Аийн С Баян-Ө аймгийн У сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний барааны худалдагчаар 1986 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус сумын Ш ББХ компанийн хүнсний барааны худалдагчаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоосугай.

3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК