Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 372

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12-27 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Баянжаргал овгийн Бадамдоржийн Санлигсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багт оршин суух, Жарангийхан овгийн Батбаярын Бодьгэрэлд холбогдох,

1900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Санлигсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Б.Бодьгэрэлээс 1900000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.Бодьгэрэл нь 1900000 төгрөгийг миний дансанд шилжүүлэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Санлигсүрэн нь Б.Бодьгэрэлд холбогдуулан 1900000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Санлигсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болон 1900000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ гаргасан тул хүсэлтийг хүлээн авчнэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүйг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Санлигсүрэн нь Б.Бодьгэрэлд холбогдуулан 1900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Бодьгэрэлээс 22675 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 22675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 45350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА