| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00352/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2017-07-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 374
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Согоо овгийн Содномын Долгорсүрэнгийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Долгорсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг холбооны салбарт 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгээгүйгээс болоод хохироход хүрээд байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг холбооны салбарт 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Долгорсүрэн нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Долгорсүрэн нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг холбооны салбарт 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсан болох нь БНМАУ-ын холбооны яамны харъяа Өвөрхангай аймгийн социалист хөдөлмөрийн холбооны газрын 1981 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 76 тоот тушаал, Өвөрхангай аймгийн холбооны газар Баруунбаян-Улаан сум, Баянтээгийн уурхайн холбоонд залгагчаар Содномын Долгорсүрэнгийн 1981-1984 оны цалингийн түүврийн жагсаалт, Холбооны газрын салбарын ажилчдын 1982 оны 1 дүгээр улирлын шагналт цалингийн хүснэгт, гэрч Д.Баасандорж, Д.Жавзандулам нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарСогоо овгийн Содномын Долгорсүрэнг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг холбооны салбарт 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын холбооны салбарт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл залгагчаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдусгай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА