| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0034/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/32 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2022/0034/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлах ийн гадна насанд хүрээгүй хохирогч зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч овогт Одгэрэлийн Гантигийн / 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ийн 3 дугаар дамжааны оюутан/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байх ийн хичээлийн байрнаас гараад иртэл танихгүй хүүхдүүд намайг дуудсан. Намайг яваад очтол ******* гэх залуу шууд миний толгой, нүүр хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би “ чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэхэд “ чи ямар том дуутай юм бэ” гэж хэлээд дахиад баруун гараараа миний зүүн шанаа, чихний ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Би толгойгоо дараад доошоо суухад хамт явсан найзууд нь *******ыг салгаж аваад машинд суулгаад аваад явсан.. ... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...машинд сууж байтал хажууд хүмүүс зодолдоод байхаар нь хартал манай найз ******* манай сургуулийн баруун гараараа зүүн шанаанд нь 1 удаа алгадаад дахиад гараа атгаж байгаад 2 удаа зүүн шанаа хэсэгт нь цохисон.Тэгэхээр нь бид хоёр очиж тэднийг салгаад машинд суулгаад аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид хоёр ийн үүдэнд очоод ******* ыг дуудахаар орсон. Удалгүй гарч ирээд машинд суусан.Машин дотор сууж байгаад нэг хартал ******* сургуулийн хашааны үүдэнд нэг үл таних хүүхэдтэй маргаад зогсож байснаа тухайн хүүхдийн шанаа хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь бид хоёр очоод салгаж аваад явсан... / хэргийн 27-28-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...О.Гантиг бид хоёрыг сургуулийн үүдэнд зогсож байтал хашааны гаднаас ******* ах дуудсан. Бид хоёрыг яваад очтол ******* ах шууд 3-4 удаа шанаа болон чих хэсэгт нь баруун гараараа цохисон. Би салгатал О.Гантигийн зүүн шанаа хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл цаана байх машин дотроос 2 ах гарч ирээд салгаж аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 30-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн ...О.Гантигийн биед тархи доргилт, хамар хэсгийн зулгаралт, зүүн чихний дээд хэсгийн зулгаралт, зүүн чихний хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. О.Гантигийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. О.Гантигийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 39-40-р хуудас/
Шинжээч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Тархи доргилт гэмтэл нь цохигдох мөргөлдөх унах үед үүсэх боломжтой гэмтэл юм... гэх мэдүүлэг / хэргийн 44- р хуудас/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зүс таних ахтайгаа нэг шил архи хувааж уучихаад сургуулиас найз аваад дээр тай уулзахаар очсон. ыг “гараад ир” гэж дуудчихаад сургуулийн хашааны гадна зогсож байгаад сургуулийн үүдэнд зогсож байсан үл таних О.Гантиг гэх хүүхдийг дуудсан чинь өмнөөс хэгжүүрхээд байхаар нь баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь хоёр удаа, зүүн гараараа толгой хэсэгт нь нэг удаа цохисон.Тэгтэл манай хоёр найз ирээд салгаад аваад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 53-54-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч хэгжүүрхэж харьцлаа гэх шалтгаанаар толгой, шанаа хэсэг рүү нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч үл ялих зүйлээр шалтаглан толгой хэсэгт нь цохисноор түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрөөсөө дүү хүүхэдтэй зүй бус харьцаж түүний биед халдаж толгой хэсэгт цохисон нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч О.Гантигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр ийн байрны гадна насанд хүрээгүй хохирогч зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Гантигийн мэдүүлэг,гэрч ,, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч ын мэдүүлэг, шүүгдэгч *******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч О.Гантигийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Насанд хүрээгүй хохирогч О.Гантиг түүний хууль ёсны төлөөлөгч нараас хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй байх ба мөрдөн шалгах ажиллагаанд ... Би эмнэлэгт эрүүл мэндийн даатгалаар үзүүлсэн.Эмчилгээний мөнгө төгрөг гэж гараагүй. *******аас нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлгээр / хэргийн 16-р хуудас/ шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч ******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 47-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч гийн өгсөн... ******* нь зан ааш сайтай, бусдын үгэнд оромтгой,цайлган сэтгэлтэй, ажилсаг, гэр бүлдээ тус дэмтэй,эцэг эхээс 4-үүлээ,айлын том хүүхэд.2020 онд аймгийн Хилийн цэргийн дүгээр ангид цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/,гэрч өгсөн...2021 онд жолоочийн курс төгссөн. Сургуульд болон цэрэгт байхдаа урлаг спортоор тэмцээнд оролцож амжилт гаргаж байсан... гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/,шүүгдэгч *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 480000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн 200000 төгрөг бүхий ХААН банкны *** тоот дансыг битүүмжилсэн зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ээс: шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 480000 төгрөгний торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбар,дүгнэлт
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчийн эзэмшлийн 200000 төгрөг бүхий ХААН банкны *** тоот данс битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 200000 төгрөг бүхий ХААН банкны 5100384532 тоот данс битүүмжилсэн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС