| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/0313/И |
| Дугаар | 130/ШШ2017/00343 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00343
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын 5 дугаар багт оршин оршин суух, ************ С рысхул овогт Сын Бы хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А , орчуулагч А.Е , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Р.Б , С.Б нар нь 1982 оны 01 дүгээр сарын 06-ны гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие С.Б нь 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Р.Б гэр бүл болсон. Улмаар бид хоёр 6 хүүхэдтэй болсон. Р.Б 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Тухайн үед бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан боловч бидний гэрлэлтийг журмын дагуу бүртгээгүй, үүний улмаас бидний гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас гараагүй. Иймд С.Б миний бие Р.Б1982 оны 01 дүгээр сарын 06-нд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч С.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Миний төрсөн ах Р.Б нь бэр эгч болох С.Бтай 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон. Улмаар 35 жил хамт амьдарч 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ах Р.Б нас барсан. Тэдний үрчилж авсан хүү Хойшыд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч Р.Б, С.Б нарын гэрлэлтийн гэрчилгээ нь алга болсон тул тогтоож өгөөгүй. Дараа нь гэрлэлтийн гэрчилгээ авах гэхэд эдгээр хүмүүсийн гэрлэлтийн талаар лавлагаа гараагүй, мөн гэрлэлтийн бүртгэл бас байхгүй тул шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд хүсэлт гаргагч С.Бы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 179 дугаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичигт: ************ С.Б, ********* Р.Б нарын гэрлэлтийн бүртгэл 1981-1983 оны Ц сумын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн байна.
2001 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бичигдсэн Р.Бийн ХААТР-21 (Б) маягтын 14-д гэрлэсэн, 1 дэх, 1982 он, гэрчилгээний дугаар 4 гэж бичиж тэмдэглэсэн байдал, мөн Р.Бийн ИУБ-31 (Б) маягтын 12 дугаарт эхнэр Сарбас Б ************, гэрчилгээний дугаар 4 гэж бичиж тэмдэглэсэн байна.
Мөн 2001 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бичигдсэн С.Б ХААТР-21 (Б) маягтын 14-д гэрлэсэн, 1 дэх, 1982 он, гэрчилгээний дугаар 4 гэж бичиж тэмдэглэсэн байдал, мөн С.Бы ИУБ-31 (Б) маягтын 12 дугаарт нөхөр Рахметийн Б, *********, гэрчилгээний дугаар 04 гэж бичиж тэмдэглэсэн байна.
************ Санырау рысхул овогт Сарбас Б, ********* Санырау кербез овогт Раметийн Б нарын дундаас 1982 оны 12 дугаар сарын 04-ний өдөр охин Б.Ж (*********), 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.Б (********** ), 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.И (******* ), 1993 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин Б.А (*********), 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.А (**********) нар төрсөн болох нь тэдний Төрсний гэрчилгээ, Монгол Улсын Иргэний үнэмлэхээр тус тус нотлогдож байна.
Хүсэлт гаргагч С.Бы нөхөр ********* Р.Б 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өвчнөөр нас барсан болох нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр олгосон №***********Г-10 дугаартай Нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна.
Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Х.Мийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/252 дугаар тодорхойлолт, мөн Ц сумын 5 дугаар багийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 11-ний 139 дугаар тодорхойлолтод: Тус сумын 5 дугаар багийн иргэн Р Б, эхнэр нь болох С Бтай 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болж 35 жил хамт амьдарч 7 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн өнөр өтгөн айл. Р.Б нь 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан ба эхнэр, хүүхдүүд нь тус багт амьдарч байгаа нь үнэн болно гэсэн байна.
Иймд эдгээр нотлох баримтуудыг үндэслэн ************ С рысхул овогт С Б, ********* С кербез овогт Р Б нар нь 1982 оны 01 дүгээр сарын 06-ны гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-ыг баримтлан ************ Санырау рысхул овогт Сарбас Б, ********* Санырау кербез овогт Раметийн Б нар нь 1982 оны 01 дүгээр сарын 06-ны гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тогтоосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК