Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Хулан, Б.Байгалмаа, С.Энхцэцэг, Н.Эрдэнэбаяр, Т.Түмэндэмбэрэл,

 Ц.Саруул, Э.Саруулсайхан, А.Алтанхуяг, Б.Амаржаргал,

 Ц.Дамдинсүрэн, Б.Отгон, Ц.Басбаяр, Н.Пүрэвдулам,

 Д.Наранцэцэг, Р.Батбаясгалан, Ё.Тунгалагболор,

Ж.Сэнгээ, Г.Баттулга, Б.Байгалмаа, Ю.Галбадрах

Цэ.Саруул, О.Мөнхбаяр, П.Саргай, Э.Золзояа,

 Ц.Жавхлантөгс, З.Бат-Үнэн, А.Оюунчимэг,

 Д.Маасүрэн, М.Төрмөнх, “Жугамт өргөө” ХХК,

 “Рокмон” ХХК нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01521 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Ө.Хулан, Б.Байгалмаа, С.Энхцэцэг, Н.Эрдэнэбаяр, Т.Түмэндэмбэрэл, Ц.Саруул, Э.Саруулсайхан, А.Алтанхуяг, П.Саргай, Ц.Дамдинсүрэн, Б.Отгон, Ц.Басбаяр, Н.Пүрэвдулам, Д.Наранцэцэг, Р.Батбаясгалан, Ё.Тунгалагболор, Ж.Сэнгээ, Г.Баттулга, Б.Байгалмаа, Цэ.Саруул, О.Мөнхбаяр, Б.Амаржаргал, Э.Золзояа, Ц.Жавхлантөгс, З.Бат-Үнэн, Ю.Галбадрах, А.Оюунчимэг, Д.Маасүрэн, М.Төрмөнх, “Жугамт өргөө” ХХК, “Рокмон” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” хотхон, 98 байр, Ё.Тунгалагболорын өмчлөлийн 702 тоот орон сууц, Р.Батбаясгалангын өмчлөлийн 406 тоот орон сууц, Ж.Сэнгээгийн өмчлөлийн 707 тоот орон сууц болон Гг-29, Гг-30 тоот автомашины зогсоол, Г.Баттулгын өмчлөлийн 303 тоот орон сууц, Б.Байгалмаагийн өмчлөлийн 307, 202 тоот орон сууцнууд болон Гг-2, тоот автомашины зогсоол, Ц.Саруулын өмчлөлийн 205 тоот орон сууц, Ц.Жавхлантөгсийн өмчлөлийн 907 тоот орон сууц болон 1а-02 тоот автомашины зогсоол, Ө.Хулангийн өмчлөлийн 902 тоот орон сууц болон Гг-2-4 тоот автомашины зогсоол, Ө.Мөнхбаярын өмчлөлийн 706 тоот орон сууц, Б.Амаржаргалын өмчлөлийн 306 тоот орон сууц болон Гг-2-2 тоот автомашины зогсоол, Э.Золзаяагийн өмчлөлийн 105 тоот орон сууц, Д.Наранцэцэгийн өмчлөлийн 204 тоот орон сууц, Н.Пүрэвдуламын өмчлөлийн 306 тоот орон сууц, Ц.Басбаярын өмчлөлийн 906 тоот орон сууц, Б.Отгоны өмчлөлийн 108 тоот орон сууц, Ц.Дамдинсүрэнгийн өмчлөлийн 107 тоот орон сууц болон Гг-2-03 тоот автомашины зогсоол, П.Саргайгийн өмчлөлийн 805 тоот орон сууц болон Гг-2-26 тоот автомашины зогсоол, А.Алтанхуягийн өмчлөлийн 301 тоот орон сууц, С.Энхцэцэгийн өмчлөлийн 208 тоот орон сууц болон Гг-61 тоот автомашины зогсоол, Н.Эрдэнэбаярын өмчлөлийн 104 тоот орон сууц болон Гг-48, гг-47 автомашины зогсоол, Т.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн 806 тоот орон сууц, Цамба овогт Саруулын өмчлөлийн 101 тоот орон сууц, Э.Саруулсайханы өмчлөлийн 409 тоот орон сууц болон 1а-13 тоот автомашины зогсоол, А.Оюунчимэгийн өмчлөлийн 704 тоот орон сууц болон 1а-20 тоот автомашины зогсоол, М.Төрмөнхийн өмчлөлийн 207 тоот орон сууц болон 1а-9, Гг-2-55 тоот автомашины зогсоол, Д.Маасүрэнгийн өмчлөлийн 509 тоот орон сууц болон Гг-51 тоот автомашины зогсоол, З.Бат-Үнэнгийн өмчлөлийн 102 тоот орон сууц болон Гг-3 тоот автомашины зогсоол, Ю.Галбадрахын өмчлөлийн 705 тоот орон сууц, “Рокмон” ХХК-ийн өмчлөлийн 304 тоот орон сууц, “Жугамт өргөө” ХХК-ийн өмчлөлийн 206 тоот орон сууц болон 1а-21 тоот автомашины зогсоолд тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Анхны албадан дуудлага худалдаа”-г хүчингүй болгуулах,

2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон “Хоёр дахь албадан дуудлага худалдаа”-г зогсоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.Жавхлантөгс, Н.Эрдэнэбилэг, Б.Байгалмаа, Г.Баттулга, Д.Наранцэцэг, Ц.Саруул, Д.Маасүрэн, Н.Пүрэвдулам, С.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гийгиймаа, Б.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зоригтбаатар, “Жугамт өргөө” ХХК, “Рокмон” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Т.Түмэндэмбэрэл, Ц.Саруул, Ц.Жавхлантөгс, Б.Отгон, Н.Эрдэнэбилэг, “Жугамт өргөө” ХХК, “Рокмон” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Долгорлхам

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э.Жаргал, Б.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд хамтран гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд нэгдмэл байр сууринаас өгсөн тайлбарт: Нэхэмжлэгчид нь “Могул скай” ХХК-тай 2011 оноос 2014 оны хооронд захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон ар зайсангийн гудамж, 98-1а байранд орон сууц, автомашины зогсоолын хамт худалдан авахаар тохиролцсон болно.

Нэхэмжлэгчид орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн, өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

“Могул скай” ХХК бидэнд мэдэгдэлгүйгээр 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын банктай 3.5 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ хийж барьцаанд нь бидний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан нь, захиалагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн хууль бус үйлдэл хийсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-аас 2 066 195 391 төгрөг гаргуулж, Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан “Могул скай” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/ Ар зайсангийн гудамж Г98 байрны орон сууц, автомашины гараашуудыг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа болохыг мэдэгдье гэсэн утга бүхий 2015 оны 06 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас оршин суугч нарт гэж хаягласан мэдэгдлийг бид нар хүргүүлсэн болно.

Мэдэгдлийг хүлээн авмагцаа хуулийн хугацааны дотор 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Ц.Бямбасүрэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуулиар тогтоосон хугацаанд гаргасан гомдолд хариу өгөөгүй.

Мөн хуучнаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-аас 2 066 195 391 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн, “Могул скай” ХХК нь нэхэмжлэгчийн орон сууц,  автомашины зогсоолуудыг Улаанбаатар хотын банкны зээлийн барьцаанд тавьсан талаар огт мэдээгүй болно. Мөн мэдэгдэлд бичигдснээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцсон зүйл огт байхгүй байхад мэдэгдэлд үнийг тохиролцсон мэтээр бичсэн, түүнчлэн “хэзээ, хаана” анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар тусгаагүй зэрэг нь тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бус гэдгийг илтгэж байна. Түүнчлэн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.

Иймд 1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” хотхон, 98 байр, Ё.Тунгалагболорын өмчлөлийн 702 тоот орон сууц, Р.Батбаясгалангын өмчлөлийн 406 тоот орон сууц, Ж.Сэнгээгийн өмчлөлийн 707 тоот орон сууц болон Гг-29, Гг-30 тоот автомашины зогсоол, Г.Баттулгын өмчлөлийн 303 тоот орон сууц, Б.Байгалмаагийн өмчлөлийн 307, 202 тоот орон сууцнууд болон Гг-2, тоот автомашины зогсоол, Ц.Саруулын өмчлөлийн 205 тоот орон сууц, Ц.Жавхлантөгсийн өмчлөлийн 907 тоот орон сууц болон 1а-02 тоот автомашины зогсоол, Ө.Хулангийн өмчлөлийн 902 тоот орон сууц болон Гг-2-4 тоот автомашины зогсоол, Ө.Мөнхбаярын өмчлөлийн 706 тоот орон сууц, Б.Амаржаргалын өмчлөлийн 306 тоот орон сууц болон Гг-2-2 тоот автомашины зогсоол, Э.Золзаяагийн өмчлөлийн 105 тоот орон сууц, Д.Наранцэцэгийн өмчлөлийн 204 тоот орон сууц, Н.Пүрэвдуламын өмчлөлийн 306 тоот орон сууц, Ц.Басбаярын өмчлөлийн 906 тоот орон сууц, Б.Отгоны өмчлөлийн 108 тоот орон сууц, Ц.Дамдинсүрэнгийн өмчлөлийн 107 тоот орон сууц болон Гг-2-03 тоот автомашины зогсоол, П.Саргайгийн өмчлөлийн 805 тоот орон сууц болон Гг-2-26 тоот автомашины зогсоол, А.Алтанхуягийн өмчлөлийн 301 тоот орон сууц, С.Энхцэцэгийн өмчлөлийн 208 тоот орон сууц болон Гг-61 тоот автомашины зогсоол, Н.Эрдэнэбаярын өмчлөлийн 104 тоот орон сууц болон Гг-48, гг-47 автомашины зогсоол, Т.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн 806 тоот орон сууц, Цамба овогт Саруулын өмчлөлийн 101 тоот орон сууц, Э.Саруулсайханы өмчлөлийн 409 тоот орон сууц болон 1а-13 тоот автомашины зогсоол, А.Оюунчимэгийн өмчлөлийн 704 тоот орон сууц болон 1а-20 тоот автомашины зогсоол, М.Төрмөнхийн өмчлөлийн 207 тоот орон сууц болон 1а-9, Гг-2-55 тоот автомашины зогсоол, Д.Маасүрэнгийн өмчлөлийн 509 тоот орон сууц болон Гг-51 тоот автомашины зогсоол, З.Бат-Үнэнгийн өмчлөлийн 102 тоот орон сууц болон Гг-3 тоот автомашины зогсоол, Ю.Галбадрахын өмчлөлийн 705 тоот орон сууц, “Рокмон” ХХК-ийн өмчлөлийн 304 тоот орон сууц, “Жугамт өргөө” ХХК-ийн өмчлөлийн 206 тоот орон сууц болон 1а-21 тоот автомашины зогсоолд тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Анхны албадан дуудлага худалдаа”-г хүчингүй болгуулах

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон “Хоёр дахь албадан дуудлага худалдаа”-г зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-аас 2 065 895 391 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болох

Үүнд:

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун Ар зайсангийн гудамж Г95 тоотод байрлах 1650.4 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай барилга, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 тоот тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 140/001 тоот тогтоолоор хураан авсан,

2. мөн хаягт байрлах 98 тоот дахь 3564 м,кв талбай бүхий барилга, Г97 тоот дахь авто машины зогсоол, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 тоот тогтоолоор битүүмжпэн, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 140/001 тоот тогтоолоор хураан авсан,

3. Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооолол, 29 дүгээр байрны 37 тоот дахь 40 м,кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ,2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 140/7 тоот тогтоолоор битүүмжпэн, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 140/02 тоот тогтоолоор хураан авсан

3. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 221 тоот дахь 40 м,кв талбай бүхий 3 өрөө орон сууц, , 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 140/08 тоот тогтоолоор битүүмжпэн, 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 140/03 тоот тогтоолоор хураан авсан

4. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны Зам 143 дугаар байрны 10 тоот дахь 88.5 м,кв талбай бүхий 3 өрөө орон сууц, уг хаягт байрлах 12.5 м,кв талбай бүхий авто зогсоолыг 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 140/6 тоот тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 140/04 тоот тогтоолоор тус тус битүүмжлэн, хурааж авсан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад дээрх эд хөрөнгүүдийг 24 780 825 000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон.

Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон тус албанаас зохион байгуулагдаж буй 2015 оны 07 дугаар 10-ны өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл “Өнөөдөр” сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй болно.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар талуудын харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл “Өнөөдөр” сонинд мэдээлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24880 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учир 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно.

Тус алба нь төлбөр төлөгчийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгчид нь тухайн байрнуудын өмчлөгчөөр тогтоолгосон байгаа боловч энэ нь барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэд хохирсон бол энэ хохирлоо “Могул скай” ХХК-иас нэхэмжлэх ёстой, түүнээс барьцаа бол хэвээр үлдэнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

 

   Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” хотхон, 98 байр, Ё.Тунгалагболорын өмчлөлийн 702 тоот орон сууц, Р.Батбаясгалангын өмчлөлийн 406 тоот орон сууц, Ж.Сэнгээгийн өмчлөлийн 707 тоот орон сууц болон Гг-29, Гг-30 тоот автомашины зогсоол, Г.Баттулгын өмчлөлийн 303 тоот орон сууц, Б.Байгалмаагийн өмчлөлийн 307, 202 тоот орон сууцнууд болон Гг-2, тоот автомашины зогсоол, Ц.Саруулын өмчлөлийн 205 тоот орон сууц, Ц.Жавхлантөгсийн өмчлөлийн 907 тоот орон сууц болон 1а-02 тоот автомашины зогсоол, Ө.Хулангийн өмчлөлийн 902 тоот орон сууц болон Гг-2-4 тоот автомашины зогсоол, Ө.Мөнхбаярын өмчлөлийн 706 тоот орон сууц, Б.Амаржаргалын өмчлөлийн 306 тоот орон сууц болон Гг-2-2 тоот автомашины зогсоол, Э.Золзаяагийн өмчлөлийн 105 тоот орон сууц, Д.Наранцэцэгийн өмчлөлийн 204 тоот орон сууц, Н.Пүрэвдуламын өмчлөлийн 306 тоот орон сууц, Ц.Басбаярын өмчлөлийн 906 тоот орон сууц, Б.Отгоны өмчлөлийн 108 тоот орон сууц, Ц.Дамдинсүрэнгийн өмчлөлийн 107 тоот орон сууц болон Гг-2-03 тоот автомашины зогсоол, П.Саргайгийн өмчлөлийн 805 тоот орон сууц болон Гг-2-26 тоот автомашины зогсоол, А.Алтанхуягийн өмчлөлийн 301 тоот орон сууц, С.Энхцэцэгийн өмчлөлийн 208 тоот орон сууц болон Гг-61 тоот автомашины зогсоол, Н.Эрдэнэбаярын өмчлөлийн 104 тоот орон сууц болон Гг-48, гг-47 автомашины зогсоол, Т.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн 806 тоот орон сууц, Цамба овогт Саруулын өмчлөлийн 101 тоот орон сууц, Э.Саруулсайханы өмчлөлийн 409 тоот орон сууц болон 1а-13 тоот автомашины зогсоол, А.Оюунчимэгийн өмчлөлийн 704 тоот орон сууц болон 1а-20 тоот автомашины зогсоол, М.Төрмөнхийн өмчлөлийн 207 тоот орон сууц болон 1а-9, Гг-2-55 тоот автомашины зогсоол, Д.Маасүрэнгийн өмчлөлийн 509 тоот орон сууц болон Гг-51 тоот автомашины зогсоол, З.Бат-Үнэнгийн өмчлөлийн 102 тоот орон сууц болон Гг-3 тоот автомашины зогсоол, Ю.Галбадрахын өмчлөлийн 705 тоот орон сууц, “Рокмон” ХХК-ийн өмчлөлийн 304 тоот орон сууц, “Жугамт өргөө” ХХК-ийн өмчлөлийн 206 тоот орон сууц болон 1а-21 тоот автомашины зогсоолд тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Анхны албадан дуудлага худалдаа”-г хүчингүй болгуулах,

2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон “Хоёр дахь албадан дуудлага худалдаа”-г зогсоолгох тухай нэхэмжлэгч Ө.Хулан, Б.Байгалмаа, С.Энхцэцэг, Н.Эрдэнэбаяр, Т.Түмэндэмбэрэл, Ц.Саруул, Э.Саруулсайхан, А.Алтанхуяг, “Рокмон” ХХК, П.Саргай, Ц.Дамдинсүрэн, Б.Отгон, Ц.Басбаяр, Н.Пүрэвдулам, Д.Наранцэцэг, Р.Батбаясгалан, Ё.Тунгалагболор, Ж.Сэнгээ, Г.Баттулга, Б.Байгалмаа, Ц.Саруул, О.Мөнхбаяр, Б.Амаржаргал, Э.Золзаяа, “Жугамт өргөө” ХХК, З.Бат-Үнэн, Ю.Галбадрах, А.Оюунчимэг, Д.Маасүрэн, М.Төрмөнх, Ц.Жавхлантөгс нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Жавхлантөгс, Н.Эрдэнэбилэг, Б.Байгалмаа нар давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар "шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний...хэргийн талаар гарсан шүухийн шийдвэр...байна" гэж заажээ. Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх албанаас хэрэгжүүлж буй ажиллагаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолд заасны дагуу явагдах ёстой. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 4010 дугаар шийдвэрийн агуулгыг буруу ойлгон ажиллагаа хийсэн нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед хэлсэн тайлбараас илэрхий харагдаж байна.

Дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас "барьцаанд бариулсан орон сууцуудыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч "дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн орон сууцыг тоотод холбогдуулж хурааж, дуудлага худалдаанд оруулсан" гэж шүүх хуралдааны явцад тайлбарласан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорлхам нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа Улаанбаатар хотын банкны барьцаанд байгаа Хан-Уул дүүрэг, 11- дүгээр хороо, Могул Таун /17025/,Ар зайсангийн гудамж, Г-95 тоотод байрлах, 1650.4 м.кв талбайтай 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /авто машины зогсоол/, Г-97 тоотод байрлах 2717 м.кв талбайтай 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /авто машины зогсоол/ 98 тоотод байрлах 3564" м.кв талбаитай 30%-ййн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 1орон сууц/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн үндсэн дээр битүүмжилсэн гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт "Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, ...эд хөрөнгийг хураан авна" гэж заасан байдаг.

Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураах ёстой байтал нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн хөрөнгүүдийг нэр заан хураан авсан нь хууль бус болсон.

 өн тухайн эд хөрөнгүүдийг хураахдаа нэхэмжлэгчдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд Могул Скай ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд заасан 1 650.4 м.кв талбай, 2717 м.кв талбай болон 3564 м.кв талбайд багтаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад хураасан нь мөн хууль бус байна.

Дээрхээс үзэхэд нэр заан хураасан үйлдэл нь Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд хураах ажиллагаа нь өөрөө хууль зөрчиж хийсэн ажиллагаа тул цаашид хийгдсэн ажиллагаа нь мөн адил хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхээр байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01521 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгчийн хураасан эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараар үнийн санал авахад дээрх эд хөрөнгүүдийг 24 780 825 000 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосон гэжээ.

Үнэлгээ гаргах эрх бүхий этгээд нь хуулийн этгээдийн хувьд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал байна. Гэтэл дээрх үнэлгээг үнэлгээ гаргах эрхгүй этгээд Д.Жаргалсайхан гэгч гаргасан бөгөөд тус үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулсан нь мөн адил хууль зөрчсөн үйлдэл болжээ. /2-хх 242/

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.09.04-ны өдрийн 4010 дугаар шийдвэрээр "Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Могул Таун” хотхон, Ар зайсангийн 98 тоот барилга...зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тогтоосон" байна. /1-хх 97, Тогтоох хэсгийн 3 дахь хэсэг/

Монгол Улсын Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт "Барьцааны зуйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд түхайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ" гэж заасан байна. Үүнээс харахад дээрх барилга нь бүхэлдээ барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэхээр байхад буюу барьцаалуулагчийн өмчлөлд огтоос шилжээгүй байхад нэр бүхий иргэдийн орон сууцуудад холбогдуулж ажиллагаа хийсэн нь өөрөө хууль бус юм.

Шүүх хуралдааны явцад дээрх үйл баримтууд тогтоогдсоор байхад шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргасан тайлбар зэргийг бодитой үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан гэх үндэслэл бий болсон байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүй болно" гэжээ.

Гэтэл Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэсэн нь үндэслэл хэсэг болон тогтоох хэсэг нь хоорондоо зөрчилдсөн илт үндэслэлгүй шийдвэр гэдгийг тодорхой харуулж байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3 дахь хэсэгт "Төлбөр авагч, төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо ахлах шийдвэр гуйцэтгэгчид гаргана, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно", 34.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй" гэж тус тус заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй зохицуулалт болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болон хууль зүйн заалтын агуулгаас тодорхой харагдаж байна.

Мөн "Могул Скай" ХХК нь "Улаанбаатар хотын банк" ХХК-тай 2011.07.27-ны өдөр байгуулсан ЗБГ0001/110727 тоот барьцааны гэрээний 3.9-т "Хан-Уул дүүргийн 11-р хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн 98 тоот хаягт байрлах 3564 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 2717 м.кв талбай бүхий Г-97 тоот авто зогсоол, мөн хаягт байрлах 1650.4 м.кв талбай бүхий Г-95 тоот авто зогсоол" гэж /дуусаагүй/ барилгын нийт талбайн хэмжээгээр тооцож бүхэлд нь барьцаалсан, “Могул Скай” ХХК-иас нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээний дагуу гэрээнд заасан тоо, хэмжээгээр тооцож орон сууц, авто зогсоолыг шилжүүлэхдээ барьцааны эрх үүсэх үнийн дүнг тусгайлан тодорхойлоогүй тул Улаанбаатар хотын банк ХХК нь орон сууц, авто зогсоолын үнийн дүнгийн хэмжээгээр шаардлага хангуулахаар нэхэмжлэгч нарт шаардлага гаргах, нэхэмжлэгч нар өмчлөн авсан орон сууц, авто зогсоолын үнийн дүнгийн хэмжээгээр шаардлага хангах үүрэггүй гэж үзэж байна. Иймээс дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01521 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Рокмон” ХХК, “Жугамт өргөө” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай давж заалдах гомдолдоо “...Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийг баримтласан байдаг. Нэхэмжлэгчдийн маргааны зүйл нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж байгаа бөгөөд эдгээр нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байхад "Могул скай" ХХК болон Улаанбаатар хотын банк хуйвалдаж, нэхэмжлэгчдийг оролцуулалгүй шүүх шийдвэрээ гаргасан ба эдгээр нэхэмжлэгчид огт мэдээгүй байсан. Гэтэл дээрх 4010 дугаартай шийдвэр гарч байхад маргаан бүхий орон сууц, автозогсоолуудын төлбөр эхнээсээ авахуулаад аль хэдийн хийгдсэн байсан. Үүнийг шүүх нэгэнт шийдвэрлэгдсэн маргаан гэж үзээд байгаа юм уу. Өнөөдөр Улаанбаатар хотын банк 2 тэрбум гаруй төгрөгийн төлбөр авах байж 11 орчим тэрбум төгрөгийн өмчийг албадан дуудлага худалдаа нэрээр өөрсдийн өмчлөлд хууль бусаар авах гэж байна.

            Талуудаас албадан дуудлага худалдааны санал авч, тухайн саналаа албадан дуудлага худалдааны комисст оруулж, түүнээс тогтоол гарч байж албадан дуудлага худалдаа явуулдаг журамтай гэтэл хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 7/165 дугаартай "Үл хөдлөх хөрөнгийг анхны албадан худалдаанд оруулах тухай тогтоол" гарсан гэтэл 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан дуудлага худалдааны комисст саналаа оруулсан байдаг. Ямарч хамаагүй аргаар бусдын өмчийг барьцааны гэрээтэй байсан гэх үндэслэлээр хууль бус үйлдэл хийж авах гэж байгаа нь дээрх үйлдлээр тогтоогдож байна. Дашрамд хэлэхэд тухайн үед Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга байсан хурандаа н.Энхбат нь энэ албанд томилогдохоосоо өмнө Улаанбаатар хотын банкны тусгай активын хэлтэсийн дарга буюу өр барагдуулах албаны даргаар ажиллаж байсан. Иймд бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэх үзэх бүрэн үндэслэлтэй.

            Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчид албадан дуудлага худалдааны мэдэгдэл хүргүүлсэн. Шүүх хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй.

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаартай шийдвэрт Хан-уул дүүргийн 11-р хороо, Ар зайсангийн гудамж, "Могул Таун" хотхон, 98 дугаар байр, түүний доорх автозогсоолуудыг бүхэлд нь үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн байтал яагаад дээрх орон сууцнуудыг сорчилж, албадан дуудлага худалдаанд оруулах болов. Мөн 4010 дугаартай шийдвэрт өөр бусад барьцааны зүйлүүдийг заасан байсан. Тэдгээрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулаад, харин эдгээр иргэдийн өмчлөлд байгаа орон сууцны асуудалд өөр хэлбэрээр шийдэж болоогүй юм уу. Энэ талаар шүүхийн мэтгэлцээний явцад нотлох баримттай, үндэслэл бүхий хариулт өгсөн тал байгаагүй. Гэтэл шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны байна гэж шийдчихсэн.

            Эрхгүй этгээд албадан дуудлага худалдааны санал өгсөн. Үүнийг шүүх мөн л судлаагүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ

 Нэхэмжлэгч Г.Баттулга, Д.Наранцэцэг, С.Саруул, Д.Маасүрэн, Н.Пүрэвдулам нар давж заалдах гомдолдоо “..."Могул скай" ХХК нь 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын банктай 3.5 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ хийж, миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ үл биелүүлсэн хууль бус үйлдэл хийсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дугээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр "Могул скай" ХХК-иас 2 066 195 391 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж барьцаалсан хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай 2015 оны 06 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас оршин суугч нарт гэж хаягласан мэдэгдлийг хүлээн авснаар бидний өмч үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд тавьсан байсныг мэдсэн билээ.

Орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн. Тухайн үед бид эдгээр байрыг Улаанбаатар банкны барьцаанд байгааг мэдээгүй болно. Түүнчлэн бид энэ асуудлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд шат дараалалтай хандан хэргээ шийдвэрлүүлж Улсын дээд шүүхийн 102/2016/0062/и тогтоолоор өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гарч хүчин төгөлдөр болсон.

Мэдэгдлийг хүлээн авмагцаа хуулийн хугацааны дотор 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Ц.Бямбасүрэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Гэтэл ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуулиар тогтоосон хугацаанд гаргасан гомдолд хариу өгөөгүй.

"Могул скай" ХХК нь орон сууц болон автомашины зогсоолыг маань Улаанбаатар хотын банкинд зээлийн барьцаанд тавьсан талаар огт мэдээгүй болно. Мөн Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зарчим зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01521 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгаа хүлээн авна уу” гэжээ.

Нэхэмжлэгч С.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гийгиймаа давж заалдах гомдолдоо: “...С.Энхцэцэг миний бие "Могул скай" ХХК-тай орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон, Ар Зайсангийн гудамж 98 байр 208 тоот орон сууц болон Гг-61 тоот автомашины зогсоолын хамт худалдан авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Гэтэл "Могул скай" ХХК бидэнд мэдэгдэлгүйгээр 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын банктай 3.5 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ хийж, барьцаанд нь дээрх орон сууцны барилгын 30%-ийн гүйцэтгэлтэй объектыг барьцаалж зээл авсан байсан.

2015 оны 06 сард Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун /17025/ хотхон, Ар Зайсангийн гудамж 98 байр 208 тоот орон сууц, автомашины гараашуудыг албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа болохыг мэдэгдье гэсэн утга бүхий мэдэгдлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас оршин суугч нарт хүргүүлсэн.

Мэдэгдлийг хүлээн авмащ хуулийн хугацааны дотор 2015 оны 06 сарын 17 өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Ц.Бямбасүрэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 34-р зүйлийн 34.3-т заасны дагуу гомдол гаргасан боловч ахлах шийдвэр гүйцэтгэгч нь хуулиар тогтоосон хугацаанд гомдол хариу өгөөгүй өдий хүрсэн.

Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамжийн үндсэн дээр 95-р байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг хариуцагч битүүмжлсэн гэж шүүх хуралдааны явцад тайлбарладаг, мөн анх Улаанбаатар хотын банк ч уг барилгын 30% гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь олон орон сууц өмчлөгчдийн орон сууцыг сорчлон түүж битүүмжилсэн хууль бус үйлдэл юм.

Дээрх 30 хувийн гүйцэтгэлтэй 3 564 м.кв барилгын талбайд миний орон сууц, авто зогсоол яаж багтаж байгааг хариуцагч тал ямар ч хуулийн үндэслэлгүйгээр нотлох баримтгүйгээр бид шүүхийн шийдвэрийн дагуу л ажилласан гэж тайлбарладаг.

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01521 шийдвэрийн дагуу хураасан эд хөрөнгийг үнэлэх үнэлгээ хийхэд тухайн хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал байдаг. Гэтэл гүйцэтгэх ажиллагаанд үнэлгээ гаргах эрхгүй Д.Жаргалсайхан гэгч оролцож тэр хүний үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан.

Гэх мэтчилэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, түүний гаргаж буй шийдвэр хууль бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг, мөн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргийг бодитойгоор үндэслэлгүй илт үндэслэл муутай шийдвэр гаргасан.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.12 өдрийн 181/ШШ2016/01521 дугаар шйидвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

Б.Амаржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зоригтбаатар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулинн зохицуулалтыг хэрэглэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийн зохнцуулалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Төлбөр төлөгчийн эд хөрөнгө, ....худалдан борлуулах" гэж, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт  “....шийдвэр гүйэтгэгчийн ажиллагаа, түүний гаргасан шийдвэрт....гомдлоо долоо хоногийн дотор гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэх тогоол гаргана..." гэж. тус тус заасан.

Нэхэмжлэгчээс хуулийн дагуу шаардлага гаргасан нь дараах байдлаар нотлогдоно.

Үүнд: Улаанбаатар хотын банк ХХК-ийн барьцааны гэрээнд дуусаагүй барилгыг барьцаалсан бөгөөд нэр бүхий иргэдийн нэр дээр хожим жинхэнэ өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр эцэслэн гарсаныг мэдсээр атлаа "өмчлөгчтэй харилцан тохиролцож тогтоосон зах зээлийн үнэ...төгрөгөөр дуудлагын худалдаанд оруулах...” гэж мэдэгдэж уг мэдэгдэлд гаргасан гомдлыг дээр дурдсан хуулийн хугацаанд жинхэнэ өмчлөгч нарт хариу мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн үйлдэл юм. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудад “Могул скай” ХХК-ийн дуусаагүй барилгын гэрчилгээнүүд хавсаргасан байгаа бөгөөд нэр бүхий иргэд еөрсдийн өмчлөгч болохыг тоггоосон шүүхийн шийдвэрүүдийг хавсаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүрэн хангаж огнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, “Могул таун” хотхон, 98 байр, Ё.Тунгалагболорын өмчлөлийн 702 тоот орон сууц, Р.Батбаясгалангын өмчлөлийн 406 тоот орон сууц, Ж.Сэнгээгийн өмчлөлийн 707 тоот орон сууц болон Гг-29, Гг-30 тоот автомашины зогсоол, Г.Баттулгын өмчлөлийн 303 тоот орон сууц, Б.Байгалмаагийн өмчлөлийн 307, 202 тоот орон сууцнууд болон Гг-2, тоот автомашины зогсоол, Ц.Саруулын өмчлөлийн 205 тоот орон сууц, Ц.Жавхлантөгсийн өмчлөлийн 907 тоот орон сууц болон 1а-02 тоот автомашины зогсоол, Ө.Хулангийн өмчлөлийн 902 тоот орон сууц болон Гг-2-4 тоот автомашины зогсоол, Ө.Мөнхбаярын өмчлөлийн 706 тоот орон сууц, Б.Амаржаргалын өмчлөлийн 306 тоот орон сууц болон Гг-2-2 тоот автомашины зогсоол, Э.Золзаяагийн өмчлөлийн 105 тоот орон сууц, Д.Наранцэцэгийн өмчлөлийн 204 тоот орон сууц, Н.Пүрэвдуламын өмчлөлийн 306 тоот орон сууц, Ц.Басбаярын өмчлөлийн 906 тоот орон сууц, Б.Отгоны өмчлөлийн 108 тоот орон сууц, Ц.Дамдинсүрэнгийн өмчлөлийн 107 тоот орон сууц болон Гг-2-03 тоот автомашины зогсоол, П.Саргайгийн өмчлөлийн 805 тоот орон сууц болон Гг-2-26 тоот автомашины зогсоол, А.Алтанхуягийн өмчлөлийн 301 тоот орон сууц, С.Энхцэцэгийн өмчлөлийн 208 тоот орон сууц болон Гг-61 тоот автомашины зогсоол, Н.Эрдэнэбаярын өмчлөлийн 104 тоот орон сууц болон Гг-48, гг-47 автомашины зогсоол, Т.Түмэндэмбэрэлийн өмчлөлийн 806 тоот орон сууц, Цамба овогт Саруулын өмчлөлийн 101 тоот орон сууц, Э.Саруулсайханы өмчлөлийн 409 тоот орон сууц болон 1а-13 тоот автомашины зогсоол, А.Оюунчимэгийн өмчлөлийн 704 тоот орон сууц болон 1а-20 тоот автомашины зогсоол, М.Төрмөнхийн өмчлөлийн 207 тоот орон сууц болон 1а-9, Гг-2-55 тоот автомашины зогсоол, Д.Маасүрэнгийн өмчлөлийн 509 тоот орон сууц болон Гг-51 тоот автомашины зогсоол, З.Бат-Үнэнгийн өмчлөлийн 102 тоот орон сууц болон Гг-3 тоот автомашины зогсоол, Ю.Галбадрахын өмчлөлийн 705 тоот орон сууц, “Рокмон” ХХК-ийн өмчлөлийн 304 тоот орон сууц, “Жугамт өргөө” ХХК-ийн өмчлөлийн 206 тоот орон сууц болон 1а-21 тоот автомашины зогсоолд тус тус холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Анхны албадан дуудлага худалдаа”-г хүчингүй болгуулах, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон “Хоёр дахь албадан дуудлага худалдаа”-г зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул скай” ХХК-иас 2 055 460 140 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 485 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 140 тоот тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун Ар зайсангийн гудамж Г95 тоотод байрлах 1650.4 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай барилга, мөн хаягт байрлах 98 тоот дахь 3564 м.кв талбай бүхий барилгыг тус тус эд хөрөнгө битүүмжилж, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 140/001 тоот тогтоолоор хураан авсан, “Могул скай” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 14/185 тоот албан бичгээр автозогсоолын үнийг 8 300 000 000 төгрөг, бусад барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг 16 480 825 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг авсан, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдаж, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахаар зарласныг түдгэлзүүлсэн зэрэг үйл баримт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцсэн байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /II-хх 236, III-хх 20, 21, 32-34/

Хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00821 дүгээр шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхны шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дүгээр шийдвэр, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3828 дугаар шийдвэр зэргээр нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлд дурдсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч буй орон сууц, авто машины зогсоолын өмчлөгчөөр тогтоосон байх ба дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн, хураагдсан, албадан дуудлага худалдаанд орсон орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон байх ба уг хууль ёсны өмчлөгчдын өмчлөх эрхийг зөрчиж буй холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулна гэж нэхэмжлэгч нар нь шаардлагаа үндэслэсэн байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “Могул Скай” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байсан нь барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн үйл баримтаар тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхон 17025, Ар Зайсангийн 98 тоот барилга, мөн хаягт байрлах Г97 тоот автомашины зогсоол, Г95 тоот барилга зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 00821 дүгээр шийдвэрээр нэр бүхий нэхэмжлэгчдийг Хан-уул дүүргийн 11-р хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаар байрны зохих орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу “өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байх тул Улаанбаатар хотын банкны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах ба хариуцагч “Могул скай” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж, дээрх орон сууцуудыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж дүгнэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын хүрээнд нэр бүхий нэхэмжлэгчдийн өөрсдийн өмчлөгчөөр тогтоогдсон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдон явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.            

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2016/01521 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Энхцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч Г.Баттулга, Д.Наранцэцэг, Ц.Саруул, Д.Маасүрэн, Н.Пүрэвдулам нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, “Жугамт өргөө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, “Рокмон” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгч М.Төрмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН