Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 380

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй

Ж.Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинбаатар, прокурор Ч.Мядагбадам, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинбаатар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас Ж.Батжаргалд холбогдуулан 31900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч шүүхэд ирэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд Ж.Батжаргалыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Прокурор Ч.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Жадамбын Батжаргал нь шүүх хуралд ирээгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинбаатар нь Ж.Батжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Ж.Батжаргал нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Жадамбын Батжаргал /РД:ЙЮ77102914/ хамгийн сүүлд Өвөрхангай аймаг Арвайхээр сум 10 дугаар баг 16-05 тоотод оршин сууж байсан болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Бад овгийн Жадамбын Батжаргалыг эрэн сурвалжилсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг 4550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Батжаргалыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА