Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Ж.Б, Д.М нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, Д.М нарт холбогдох эрүүгийн 2115000000295 дугаартай, 163/2022/0018/Э индекстэй хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Монгол Улсын иргэн, .......... овогт ..........ын .........., Булган аймгийн Орхон суманд 1989 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, ........... аймгийн ........ сумын Яргуйт баг, Овоотын ........... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: .................. /.

Монгол Улсын иргэн, .......... овогт .......... .........., Булган аймгийн Булган суманд 1992 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, ............ аймгийн .......... сумын .......... баг, Овоотын .............. тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ..................... /.

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ж.Б, Д.М нар нь бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газрын ойгоос 21 ширхэг буюу 2.315 м3 шинэс төрлийн түлээний хуурай мод зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2115000000295 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар Ж.Б, Д.М нар нь бүлэглэж 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газарт очиж 21 ширхэг буюу 2.315 м3 шинэс төрлийн түлшний хуурай модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, “Hyundai verna accent” загварын .......... улсын дугаартай Д.Мийн эзэмшил, өмчлөлийн, “Hyundai Sonata 6” загварын .......... улсын дугаартай Ж.Бийн эзэмшил, өмчлөлийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэж байгаль экологид 390436 төгрөгийн шууд, 1.171.308 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б-н өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Олон хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ хөлдөөхгүйн тулд мод бэлтгэхээр явсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө, гэхдээ одоогоор хүүхдийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Эхнэр 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн. Тээврийн хэрэгсэлээ хураалгамааргүй байна. Уг тээврийн хэрэгслийг саяхан дүүгээсээ худалдан авч, үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь зөөж, амьдралаа залгуулж байсан юм гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-н өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө, гэхдээ одоогоор төлөх боломжгүй байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн “Хуурай ам” гэх газар байх ба уг газар нь уулын налуу газар байх ба хус, шинэс төрлийн модтой ой байв. Ж.Б-р бэлтгэсэн модыг заалгахад 46 см өндөртэй, 50 см өргөнтэй хожуулыг заав. Дараагийн бэлтгэсэн модыг заалгахад уг хожуулаас урд зүгт ойролцоогоор 12 метр зайд 48 см өргөнтэй, 34 см өндөртэй хожуулыг заав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-06 дахь тал, 72-74 дэх тал/,

Мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Хар өнгийн .......... улсын дугаартай хар өнгийн “Hyundai Sonata 6” загварын тээврийн хэрэгсэл байх ба урд гүпер гол хэсгээрэй хугарсан хоёр талын дээд зах хэсэгтэй төмрөөр дээш нь сойсон байв. Хойд гүпер баруун хойд буландаа замасктай байв. Бүгд найрамдах Солонгос улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2005 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Саарал өнгийн .......... улсын дугаартай “Hyundai verna accent” загварын тээврийн хэрэгсэл байх ба урд гүпер баруун талын буландаа цуурч хагарсан, сэв зураастай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, Монгол Улсад 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр орж ирсэн байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

Модонд үзлэг хийсэн: Ж.Б-ийн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийхэд 1 метрээс 1.20 метрийн урттай, 20-38 сантиметрийн диаметртэй, хөрөөдсөн 7 ширхэг мод байв. ...Д.Мийн ойгоос зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх модонд үзлэг хийхэд 1 метрээс 1.20 метрийн урттай, 19 см-ээс 30 сантиметрийн диаметртэй, хөрөөдсөн 14 ширхэг мод байв гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 9, 79 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Ш.*******гийн өгсөн: ...Иргэний нэхэмжлэгчээр томилж өгнө үү гэсэн албан бичиг ирээд Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшин намайг иргэний нэхэмжлэгчээр томилсон. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хуурай ам гэх газраас Д.М, Ж.Б нар хууль бусаар мод бэлтгэсэн. ...Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 86 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Б-ийн яллагдагчаар өгсөн: Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр найз ..........тэй утсаар холбогдоод түлээний мод бэлтгэхээр явах уу гэж хэлэхэд .......... тэгье гээд .......... бид хоёр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хуурай ам гэх газар руу явсан. Хуурай ам гэх газраас .......... хоёр ширхэг босоо мод унагаасан. ..........ийн унагааж тайрч бэлтгэсэн модыг би .......... улсын дугаартай, .......... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд ачсан юм. Орхон аймгийн Баян-Өндөр сум руу гэр лүүгээ явж байх замд буюу Бүрэн бүстийн амралтын ойролцоо цагдаад баригдсан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.М-ийн яллагдагчаар өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед найз ..........ийн хамтаар Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хуурай ам гэх нэртэй газар руу модонд явсан. Модонд явах үедээ би өөрийн “Hyundai verna accent” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, харин .......... “Hyundai Sonata 6”  загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан Тэгээд бид хоёр уг газраас хоёр босоо мод унагааж машин дотор орох хэмжээгээр тайрч бэлтгээд машиндаа ачиж орой 18 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн моторт хөрөө, эд мөрийн баримтаар хураасан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 4/88 дугаартай тогтоол зэргийг судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Ш.*******, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 28, 29 дугаартай дүгнэлт, хохирлын үнэлгээ тооцох тухай байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч Ж.Б, Д.М нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Ж.Б, Д.М нар нь эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.М нар бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Хуурай ам” гэх газар нутгийн ойгоос мод хөрөөдөн унагаж, бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч Ж.Б, Д.М нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр суурьтай оролцсон болно.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.М нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 390436 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 31-32, 104-105 дахь тал/ учирсан нь Булган суман дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1.171.308 төгрөгийн /хавтаст хэргийн 46, 109 дэх тал/ хохирол учирсан байна.

Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ж.Б, Д.М нараас 1.171.308 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ж.Б, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.М-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх ялын санал, дүгнэлтийг, шүүгдэгч Ж.Б, Д.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.М нарыг бүлэглэж ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Б, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.М нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Б-т мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, шүүгдэгч Д.М-д хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 57-62, 121-129 дүгээр талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ........... аймгийн .......... сумын .......... багийн Засаг тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь ........ аймгийн ............. сумын Яргуйт багт эхнэр, хүүхдүүдийн хамт ам бүл 7-лаа амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, шүүгдэгч Д.М нь .............. аймгийн ............ сумын ............ баг, Овоотын ......... тоотод аав, ээжийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Б, Д.М нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг тэдний ар гэр, хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-г 1 жил 4 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.М-г 1 жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ж.Б нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai accent verna” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Батсэлэнгэ гэх хүний нэр дээр байдаг ба шүүгдэгч Д.М нь уг тээврийн хэрэгслийг задаргааны газраас худалдаж авсан эзнийг нь танихгүй, миний эзэмшил, өмчлөлийнх гэж, “Hyundai Sonata 6” загварын .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Б.Батзаяа гэх хүний нэр дээр байдаг ба шүүгдэгч Ж.Б нь уг тээврийн хэрэгслийг дүү Хоролмаагаас худалдаж авсан, миний эзэмшил, өмчлөлийнх гэхдээ энэ тээврийн хэрэгслийг арай хийж худалдаж авсан, амьдралаа залгуулдаг, үр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөдөг тул хураалгамааргүй байна гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нарын өмчлөл, эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдож байна.

 

Иймд мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08, 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Ж.Б-н өмчлөлийн .......... улсын дугаартай 5.010.454 төгрөгийн /хавтаст хэргийн 38-43 дугаар талд авагдсан “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21/523 дугаар шинжээчийн дүгнэлт/ үнэлгээ бүхий “Hyundai Sonata 6” загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Д.Мийн өмчлөлийн .......... улсын дугаартай 3.978.220 төгрөгийн /хавтаст хэргийн 94-99 дэх талд авагдсан “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №21/526 дугаар шинжээчийн дүгнэлт/ үнэлгээ бүхий “Hyundai Accent verna” загварын тээврийн хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон 21 ширхэг буюу 2.315 м3 хэмжээтэй шинэс төрлийн түлээний хуурай модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохиролд тооцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн моторт хөрөөг хурааж, улсын орлого болгов.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Ж.Б, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Б, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар, Д.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг өөрийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар, шүүгдэгч Д.М-ийг өөрийн оршин суух Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хязгаарласугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б, Д.М нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сар, Д.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б, Д.М нар нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Б, Д.М нараас байгаль экологид учруулсан хохирол 1.171.308 /нэг сая нэг зуун далан нэгэн мянга гурван зуун найм/ төгрөгийг хувь тэнцүүлсэн хэмжээгээр буюу тус бүр 585.654 /таван зуун наян таван мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08, 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5.010.454 төгрөгийн үнэлгээ бүхий .......... улсын дугаартай, Hyundai Sonata 6 загварын тээврийн хэрэгсэл, 3.978.220 төгрөгийн үнэлгээ бүхий .......... улсын дугаартай Hyundai Accent verna загварын тээврийн хэрэгсэл, 2.315 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 21 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 45000 /дөчин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн банктай, моторт хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

 

11. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Б, Д.М нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ