| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0375/И |
| Дугаар | 131/ШШ2017/00420 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2017/00420
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сумы 3 дугаар баг, 40 дүгээр байр, 05 тоотод оршин суух, ВЗ84090211 регистрийн дугаартай, Дэжид овогт Доржийн Алтан-Эрдэнэ
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянлиг сумын 1-р багт оршин суух, ВВ90021017 регистрийн дугаартай, Гарангив овогт Батбаярын Эрдэнэбаярт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 800.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Алтан-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Д.Алтан-Эрдэнэ миний бие 2014 оны 05 сард Баянхонгор аймгийн Баянлиг сумын иргэн Б.Эрдэнэбаярт хурдан удмын буурал зүсмийн даага үнэ тохирч 1.700.000 төгрөгөөр зарснаас 900.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан.
Үлдэгдэл 800.000 төгрөгийг төлнө гээд төлөхгүй байх тул гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтан-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Д.Алтан-Эрдэнэ миний бие Б.Эрдэнэбаярт холбогдуулан 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг 800.000 төгрөгөнд 1 ямааг 50.000 төгрөгөнд бодож нийт 16 ямаа авахаар эвлэрлээ.. гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Б.Эрдэнэбаяр би Д.Алтан-Эрдэнийн 800.000 төгрөгөнд 1 ямааг 50.000 төгрөгт бодож нийт 16 ямааг өгөхөөр эвлэрлээ .. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтан-Эрдэнэ нь Б.Эрдэнэбаярт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 800.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Д.Алтан-Эрдэнэ нь 2014 оны 05 сард 1.700.000 төгрөгийн үнэтэй хурдан удмын буурал зүсмийн даагыг хариуцагч Б.Эрдэнэбаярт худалдаж, үнийн үлдэгдэл 800.000 төгрөгийг Б.Эрдэнэбаяр нь төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч Д.Алтан-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагын 800.000 төгрөгт 1 ямааг 50.000 төгрөгөнд бодож нийт 16 ямаа авахаар, хариуцагч Б.Эрдэнэбаяр нь 16 ямаа өгөхөөр тус тус эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Алтан-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгөнд 16 тооны ямааг нэгийг нь 50.000 төгрөгт бодож авахаар, хариуцагч Б.Эрдэнэбаяр нь 16 тооны ямааг нэгийг нь 50.000 төгрөгт бодож өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 11.875 төгрөг , хариуцагч Б.Эрдэнэбаяраас 11.875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Алтан-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Б.Эрдэнэбаяр сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ