| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0309/И |
| Дугаар | 131/ШШ2017/00422 |
| Огноо | 2017-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2017/00422
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг
сэргээн явуулах тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч:Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 1 дүгээр баг, 57 дугаар байр, 4 тоотод оршин суух, ВК84012209 регистрийн дугаартай, Урианхай овогт Сономдашийн Сарангэрэл,
Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 4-4-39 тоотод оршин суух, ВЮ88102902 регистрийн дугаартай, Бадмин овогт Золбоотын Алтансолонго нарт холбогдох Зээлийн үлдэгдэл 10.286,600 төгрөг, зээлийн хүү 3.087.961 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550.961 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 13.925.522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Тус иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 131/ШЗ2017/01253 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч З.Алтансолонгыг эрэн сурвалжлуулахаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас З.Алтансолонгыг эрэн сурвалжлаад хариуцагчийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3, 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Алтансолонго, С.Сарангэрэл нарт холбогдох хүссэн Зээлийн үлдэгдэл 10.286,600 төгрөг, зээлийн хүү 3.087.961 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550.961 төгрөг, нотариатын зардал 10.000 төгрөг, нийт 13.925.522 төгрөг гаргуулах тухай хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсугай.
2. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тоолсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ