Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 54

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга , Б.Чанцалдулам

улсын яллагч Б.Мөнхдөл,

шүүгдэгч Н.Д, Б.Эн, Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б овогт Н-ийн Д, М овогт Б-ийн Э, Х овогт Г-н Биг нарт холбогдох эрүүгийн 201608000131 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч Н.До Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын армотурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг,...................тод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ............ дугаарын регистртэй, Б овгийн Нийн Д.

 

Шүүгдэгч Г.Б Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1991 оны 09 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Говьсүмбэр аймаг дахь Хас банкны салбарт хамгаалагч ажилтай, ам бүл 6, ээж, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг, ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ....... регистртэй, Хөтөл овгийн Гын Б.

 

Шүүгдэгч Б.Э Монгол улсын иргэн, Төв аймгийн Аргалант суманд  1994 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Өлзийт баг, 3 дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ........... дугаарын регистртэй, М. овгийн Б.Э..

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Яллагдагч Н.Д... нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Сүмбэр-Алт ХХК-ний зочид буудлын гадаа иргэн Г.Б. хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан, 

 

Яллагдагч Б.Энхбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Сүмбэр-Алт ХХК-ний зочид буудлын гадаа иргэн Г.Б. хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан, 

 

Яллагдагч Г.Б. нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Сүмбэр-Алт ХХК-ний зочид буудлын гадаа иргэн Н.Д.хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай  учруулсан  гэмт хэрэгт тус тусхөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

         1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Н.Д.......ийн Б.бид 2 хоорондоо маргалдаад би Ба.йн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход Б. зөрүүлээд миний нүүрлүү нэг удаа цохисон. Түүнээс өөр зүйл болоогүй Э. намайг өмөөрөөд .Бтой муудалцаад тэр хоёр гадаа гараад хоорондоо зодолдсон Э. Б.азар унагаагаад тэр хоёр ноцолдоход Батзоригийн өвдөг тохой шалбарсан. Би тэр хоёрыг хоорондоо ноцолдоход нь салгасан, үүнээс өөр зүйл болоогүй. Бид гурав хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэг маргаан байхгүй гэсэн мэдүүлэг

          1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Э....би Д.аас наад нүд чинь яасан юм бэ гэхэд Ба. цохисон гэхээр нь би Д. өмөөрөөд Б.той муудалцаад гадаа гараад ноцолдож байхад Б.ийн өвдөг тохой нь шалбарсан байсан. Бид гурав хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэг маргаан байхгүй...  гэсэн мэдүүлэг  

          1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Б.ийн Э.Д.ас наад нүдээ яасан юм гэхэд Б. намайг цохичлоо гэж хэлснээс болоод Э. Д.г өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд 12-р байрны гадаа гараад Э. бид хоёр маргалдаж байгаад Э. намайг хавирч унагаагаад дээр гарсан, тэгэхэд миний өвдөг тохой шалбарсан. Бид гурав хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэг маргаан байхгүй гэсэн мэдүүлэг

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Н.Д.ийн ...2016 оны 07 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед Энхбаатар бид 2 хонхорт Б.ой уулзаад Сүмбэр-Алт ХХК-ний караокед орж гурвуулаа нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, нэг нэг пиво авч хувааж ууж байгаад Ба босоод явахдаа ширээн дээр байсан тал шил архийг татаад асгасан. Үүнээс болоод . бид хоёр хоорондоо маргалдаад 00-н өрөөнд би Бйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход Б.зөрүүлээд миний нүүрлүү нэг удаа цохисон. Түүнээс өөр зүйл болоогүй буцаад өрөөнд орсон чинь Э. надаас наад нүүрээ яачихсан юм бэ гэхэд би Батзориг цохичихлоо гэсэн чинь Энамайг өмөөрөөд Б.гтой муудалцаад тэр хоёр гадаа гараад хоорондоо зодолдсон чинь Энхбаатар Батзоригийг газар унагаагаад тэр хоёр ноцолдоход Б.ийн өвдөг тохой шалбарсан. Би тэр хоёрыг хоорондоо ноцолдоход нь салгасан, үүнээс өөр зүйл болоогүй. Бид гурав хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэг маргаан байхгүй гэсэн мэдүүлэг / хх-ийн 40-р хуудас/

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Б.Эын ...2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Д бид хоёр өдөр нь ажлынхаа нэг хүнтэй гурвуулаа нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи хувааж уучихаад орой 22 цагийн орчимд Батзоригтой уулзалдаад 12-р байранд Сүмбэр-Алт ХХК-ний караокед ороод нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, нэг нэг пивотой хувааж уугаад байж байхад Б босож явахдаа ширээн байсан архийг татаж унагаснаас болоод тэр хоёр хоорондоо хэрэлдэж байгаад өрөөнөөс хамт гараад явсан. Тэгээд удалгүй хоёулангийх нь нэг нэг нүд хавдартай болоод ороод ирэхээр нь би Дгаас наад нүд чинь яасан юм бэ гэхэд Батзориг цохисон гэхээр нь би Дог өмөөрөөд Бтой муудалцаад гадаа гараад ноцолдож байхад Батзоригийн өвдөг тохой нь шалбарсан байсан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Бид гурав хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэг маргаан байхгүй...  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 28 дугаар хуудас/,

    

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Г.Бгийн...2016 оны 07 дугаар сарын 28-ны орой багын найз Д, Э нартай уулзаад 12-р байранд Сүмбэр-Алт ХХК-ний караокед ороод нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, нэг нэг пивотой хувааж уугаад байж байхад би босож явахдаа ширээн байсан архийг татаж унагаснаас болоод Д бид 2 хоёр хоорондоо маргалдаад Д миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа Дгийн нүүрлүү нэг удаа цохисон, өөр зүйл болоогүй буцаад караокены өрөөнд орсон чинь Э Днгаас наад нүдээ яасан юм гэхэд  намайг цохичлоо гэж хэлснээс болоод Энхбаатар Днг өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд 12-р байрны гадаа гараад Энхбаатар бид хоёр маргалдаж байгаад Энхбаатар намайг хавирч унагаагаад дээр гарсан, тэгэхэд миний өвдөг тохой шалбарсан. Тэгээд Энхбаатар бид хоёр өөр үйлдэл хийлгүй салсан. Бид гурав хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэг маргаан байхгүй... гэсэн мэдүүлэг / хх-ийн 45-р хуудас/

 

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай дүгнэлтэд

           Н.Дийн биед хамрын таславчийн дээд хэсгийн хугарал, мурийлт, зүүн нүдний зрвхины цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын таславчийн дээд хэсгийн хугарал, мурийлт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 19 дугаар хуудас/,

 

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 269 дугаартай дүгнэлтэд 

           Б.Эын биед хамрын нуруунд, хүзүүнд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 22 дугаар хуудас/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 270 дугаартай дүгнэлтэд 

           Г.Бйн биед баруун нүдний зовхинд, зүүн далны доод хэсэгт цус хуралтууд, баруун зүүн тохойнд, баруун зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд зэрэг үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн далны доод хэсгийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Баруун зүүн тохой, баруун зүнн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно... /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Д, Б.Э, Г.Б нар нь харилцан зодолдож бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

 

Сэжигтэн, яллагдагч Н.Дийн ...Б бид 2 хоорондоо маргалдаад 00-н өрөөнд би Бийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход Б зөрүүлээд миний нүүрлүү нэг удаа цохисон....

Сэжигтэн, яллагдагч Б.Эын ... нь би Дгаас наад нүд чинь яасан юм бэ гэхэд Бцохисон гэхээр нь би Днг өмөөрөөд Батзоригтой муудалцаад гадаа гараад ноцолдож байхад Батзоригийн өвдөг тохой нь шалбарсан байсан...

Сэжигтэн, яллагдагч Г.Бийн ... Дн миний нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа Дийн нүүрлүү нэг удаа цохисон, өөр зүйл болоогүй буцаад караокены өрөөнд орсон чинь Эр Дс наад нүдээ яасан юм гэхэд Б намайг цохичлоо гэж хэлснээс болоод Э Дг өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд 12-р байрны гадаа гараад Э бид хоёр маргалдаж байгаад Э намайг хавирч унагаагаад дээр гарсан, тэгэхэд миний өвдөг тохой шалбарсан гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 269, 270, 271  дугаартай дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дүгнэвэл Шүүх шүүгдэгч Н.Д, Б.Э, Г.Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, тэднийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн, ямар нэг санал гомдол байхгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба өөрөөр зохицуулсан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тус хоёр заалтыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж байгаа байдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Б.Эн, Г.Ба нарт ашигтайгаар хэрэглэж, шийдвэрлэхээр байна.

  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2., 283.,

284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 298., 299 дүгээр

зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Б овгийн Нийн Д, М овгийн Бийн Эр, Хон Г Батзориг нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б овгийн Нийн Дн, М овгийн Бйн Э, Х овгийн Гын Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Д, Б.Э, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

         

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б овгийн Нийн Д, М овгийн Бийн Э, Ховгийн Ган Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ