| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0347/И |
| Дугаар | 131/ШШ2017/00431 |
| Огноо | 2017-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2017/00431
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, 82-34 тоот хаягтай, Хос Бүргэдийн Түшээ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1 дүгээр баг, 70 дугаар байр, 1 дүгээр орц 12 тоотод оршин суух, ВГ75062911 регистрийн дугаартай, Хотгойд овогт Мижидийн Жаргалсайханд холбогдох Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 487.500 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнбат, хариуцагч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ;
2016 оны 03 сарын 13-ны өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг 12 сарын хугацаатай, сарын 162500 төгрөгөөр сар бүрийн 10-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ хийж төхөөрмжийг хүлээн авсан болно. Худалдах худалдан авах гэрээний дагуу зарим сарын төлөлт хийгдээгүйн улмаас одоо болтол төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 487.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;
М.Жаргалсайханд шүүхийн өмнөх шатанд эвлэрэх талаар санал гаргаж байсан боловч хүлээн авахгүй, утсаа авахгүй байсан. Одоо М.Жаргалсайхан нь төлбөрийг 3 хуваан төлөх, шүүлтүүр сольж өгөх санал гаргасныг хүлээн авч байна...гэв.
Хариуцагч М.Жаргалсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Мижид овогтой Жаргалсайхан нь 1 дүгээр багийн, 70 дугаар байрны 12 тоотод оршин суудаг. 2016 оны 03 сард Хос бүргэдийн түшээ ХХК-иас Ус цэвэршүүлэгч төхөөрөмж худалдан авсан. Үүнээс хойш гэрээний дагуу сар сард нь төлбөрөө хийж явсан. Уг компани нь 6 сарын дараа эхний 3 шүүлтүүрийг сольж өгнө гэж гэрээ байгуулсан боловч сольж өгөөгүй. Одоо үлдэгдэл төлбөрөө 3 хувааж төлөхийг зөвшөөрч байна. Харин шүүлтүүрээ 6 сарын 10-ны дотор солиулах хүсэлтэй байна..гэв.
Эвлэрлийн гэрээнд:
Шүүхийн шатанд доорхи байдлаас төлөхөөр шийдвэрлэлээ. Үлдэгдэл төлбөр болох 487.500 төгрөгийг 2017 оны 06 сарын 10 нд 162.500, 2017 оны 07 сарын 10 нд 162.500, 2017 оны 08 сарын 10-нд 162.500 төгрөгийг тус тус төлж дуусгана. Хос бүргэдийн түшээ ХХК-иас 2017 оны 06 сарын 10-ны дотор доод 3 шүүлтүүрийг сольж өгөхөөр болов..гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хос Бүргэдийн Түшээ ХХК нь М.Жаргалсайханд холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 487.500 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
Нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК нь М.Жаргалсайхантай 2016 оны 02 сарын 23-ны өдөр 2.250.000 төгрөгийн үнэ бүхий AQUA PURE PRO төхөөрөмжийг урьдчилгаа төлбөр болох 300.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 12 сарын хугацаанд сарын 162.500 төгрөгөөр сар бүрийн 10-ны өдөр төлөх нөхцөлтэй гэрээ хийжээ.
Улмаар М.Жаргалсайхан нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, 487.500 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагч М.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 487.500 төгрөгийг 3 хуваан төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасныг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч П.Цэрэнбат нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан М.Жаргалсайхан нь зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 487.500 төгрөгийг нэхэмжлэгч Хос Бүргэдийн Түшээ ХХК нд 2017 оны 06 сарын 10-ны өдөр 162500, 2017 оны 07 сарын 10-ны өдөр 162500, 2017 оны 08 сарын 10-ны өдөр 162500 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15275 төгрөгийн тал хувь болох 7637.5 төгрөгийг хариуцагч М.Жаргалсайханаас, 7637.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Хос бүргэдийн түшээ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ