Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 240/2016/0049/Э |
Дугаар | 50 |
Огноо | 2016-06-28 |
Зүйл хэсэг | 091.1., |
Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 50
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,
Улсын яллагч: Н.Ундрах,
Иргэдийн төлөөлөгч: Ц.Мягмарцэрэн,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Ш.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох 201616000028 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газарт өөрийн гэртээ Н.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгнө. 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой буюу битүүний орой бид хоёр битүүлсэн. Тэгээд жаахан маргалдсан юм. Талийгаач намайг зүүн орон дээр хэвтэж байхад архи нэхээд, ширдгэн дээр пиво асгаад гэрт шээхээр нь би босоод ноцолдсон. Тэгж байгаад тавагтай идээ нураахаар нь би *******ийг төмөр иштэй хөнгөн цагаан шанагаар нэг удаа толгой руу нь цохисон. Тэгээд хоёулаа тавагтай идээгээ өглөө босч өрсөн. Шиний нэгний өглөө дүүгийнхээ гэрт очиж золгосон. ******* мотоцикль сайн барьдаг болохоор унуулаад би өөрөө араар нь сундлаад айлд очих гэж яваад бид хоёр замдаа мотоциклиос унасан. Айлд очоод байж байгаад би малаа хотлуулах гээд яараад буцахдаа *******ийг ядраад байна гэхээр нь айлд үлдээгээд түрүүлээд явсан. Би өөрөө гэрэлгүй мотоцикльтой гэртээ ирсэн. Тэгээд шинийн гуравны өдөр манай дүү ирж бид хоёрыг сумын төвд хүргэж өгсөн. Суман дээр очиж ******* гэж айлд очиж золголт хийгээд гараад явсан. Тэгээд дахиж уулзаагүй. Уулзах боломж ч байгаагүй. Шинийн гурванд талийгаач ах, дүү нарынхаа гэрээр орж золгоно гээд явсан. Би малаа хотлуулах гээд дүүгээрээ гэртээ хүргүүлсэн. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаачийн талаар хамгийн анх надад 2016 оны 02 дугаар сарын 12-нд буюу эмнэлэгт хүргэгдсэн цагаас манай ах яриад дүү чинь ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд би их эмчтэй нь ярьсан чинь ухаангүй байна, хүүхэн хараа нь өргөссөн учраас ямар нэг найдлага байхгүй тийм учраас та ирж уулзах шаардлагатай бол яаралтай ир гэсэн ******* сумын эмнэлгээс анх мэдээлэл авсан. Болсон зүйлийг бол тодорхой мэдээгүй. Яасан юм бол гэхэд тархинд цус харвасан байж магадгүй, гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хоёрхон зүйл хэлсэн. Тэгээд манай хүн ээлжийн ажилтай байсан учраас өглөө болтол хүлээсэн. Өглөө 8 цагийн үед нас барсан гэж надад хэлсэн. Түүнийг дуулаад бид хоёр Улаанбаатараас ажил явдлынх нь бүх зүйлийг бэлдээд 02 дугаар сарын 12-ны орой гараад шөнөжин яваад ******* суманд очсон. Очоод цогцосыг үзэхэд хүн харахын аргагүй танигдахааргүй байсан. Би зөвхөн толгой хэсгийг нь үзсэн. Толгой нь их гүвдэрүүтсэн байсан. Биеийн нь бол үзээгүй угаасаа задлан хийсэн байсан учраас үзэх шаардлагагүй байсан. Алтан савыг нээлгэхэд их яаралтай гарга гэж хэлсэн байсан учраас маргааш нь гаргаад явахдаа буюу хот руу буцахынхаа урд орой ******* байцаагч дээр ирж мэдүүлэг өгөхдөө гомдолгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл *******ийг зөвхөн сэжигтнээр тооцсон байсан. Би харилцан зодоон болсон юм болов уу гэж бодсон байсан. Энэ хоёрыг би найзууд гэж боддог байсан. Бас задлан шинжилгээний дүнг сонсоогүй байсан. Зөвхөн харилцан зодоон болоод санамсаргүй зүйл болсон байх гэж бодоод би юуг нь мэдээгүй байж хүнийг янз бүр болгоод яахав гээд гомдолгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Дараагийн удаа Өмнөговь аймаг дээр ирж хэргийн материалтай задлан шинжилгээний дүнтэй танилц гэж хэлсний дагуу танилцаад үнэхээр хүнээр зодуулсан юм байна. Тэр их гэмтлийг ганц удаа цохиход учирдаг гэмтэл биш гэдгийг би ойлгосон. Тэгээд би гомдол гаргасан. Одоо би 4 дэх удаагаа энэ асуудлаас болж Өмнөговьд ирээд байна. Миний ажил гэвэл хувийн компани буюу өндөр зэрэглэлийн зочид буудалд ажилладаг учраас надад нэг их чөлөө өгөөд байдаггүй. Би захирлаасаа гуйж ийм шаардлагатай байна гэж хэлж байж 4 удаа чөлөө авч ирж байгаа. Нэгэнт байхгүй болчихсон хүн босоод ирэх биш би энэ хүнийг хориод цагдаад яахав гэж бодож байсан. Манай дүү байнга *******ийнд байгаад байсан гэж бодохгүй байна. Яагаад гэвэл 2010 онд компанид ажиллаж байгаад ажлаас гарсан даруйд нь би Улаанбаатар руу шилжүүлж авсан. Хотод очоод Элит шийдэл ХХК-нд ажилд оруулсан. Хотод шилжиж очсон дараагаа ******* рүү ирж, очдог байсан. Миний дүү архи уух нь уудаг. Гэвч хүний тооноос хасагдсан хүн биш. Орох оронтой хүн. ******* суманд дээр иж бүрэн гэр нь байгаа. Би хашааны газар олоод гэр орныг нь татаж авъя гэж бодож байсан. Тэрнээс гадна огт гэр оронгүй хүн байсан юм шиг *******ийн эгч Нямцоо гэдэг хүн хүнд ярьсан байсан. Би тэр үгэнд их эмзэглэсэн. Хүнийг ийм болтол нь зодож гэмтээнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би *******ийг дүүтэйгээ найз гэж боддог. Хотод очсон дараа нь байнга утсаар ярьдаг байсан. Манай дүү над руу ярихгүй нэг өдрийг өнгөрөөж байгаагүй. Бид хоёрыг ямар дотно гэдгийг ******* сайн мэдэж байгаа. 2016 оны 06 дугаар сараас манай дүү огт архи амсахаа байсан. Тэгээд Өмнөговь аймгийн төвд А гэгч эмэгтэйтэй ханьлаж сууж байсан. Би тэр үед өөрийн эзэмшлийн машинаа өгсөн. Амьдралаа залгуул гээд өгсөн. Тэгээд сая хэрэг болохоос өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын эхээр ******* сум руу чулуу мод гээд очсон. Тэрнээс өөрөөр гурвантэс суманд байгаагүй. Тэнд байх хугацаандаа нохойд хазуулсан. Би тэгэхэд яаралтай хүрээд ирээ Гэмтлийн эмнэлэгт үзүүлье бохир орчихно гээд хотод аваачиж үзүүлэхэд хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гадуур боолт хийлгэ гэсэн. Тэгэж байхад ******* байнга ярьдаг байсан. Тийм учраас найз юм байна, их дотно юм байна гэж боддог байсан. Би *******ийг багаас нь мэднэ. Би ирэн очин байдаг их сайн найзууд гэж ойлгосон. Тэгээд цагаан сар өнгөрөөгөөд мэс засал хийлгэхээр болоод ******* сум руу буцсан. Би явахад нь цагаан сар өнгөрөнгүүт эргэж ирээрэй уруул амыг чинь янзална гэж хэлсэн. Тэгээд тэнд байх хугацаандаа над руу байнга ярьдаг байсан. *******ийнд бууз боож байна гэж хүртэл ярьсан. Цоо эрүүл ярьсан. Дандаа эрүүл ярьдаг байсан. Манай дүү хар нялхаараа мотоцикль унаж сурсан. Техникт маш сайн хүн. Тэгэж мотоциклиос унах хүн биш. Бид нар бүтэн өнчин хүмүүс би хоёр дүүдээ эхийнх нь оронд эх, эцгийнх нь оронд эцэг болж явдаг. Хэзээ ч би дүүгээ гаргуунд нь гаргаж байгаагүй. ******* сайн мэдэх ёстой. Миний дүү надад хамгийн их тусалдаг байсан. Байгаагаасаа байхгүй хүртлээ надад тусладаг байсан. Өөрөө идэх юмгүй байсан ч над руу идэх юмаа зөөдөг байсан. Одоо би *******ийг бариад өгөөч хориод өгөөч гэж хэлээд миний дүү босоод ирэхгүйгээс хойш би зөвхөн өөрт учирсан бодит хохирол болох 5.000.000 орчим төгрөг л нэхэмжилсэн. Би баримтыг нь өгсөн байгаа. Би тэмээн дээр ямааны гарлага гэгчээр дүүгээ алдчихаад эдийн засаг мөнгөний хувьд өчнөөн хохироод явж байна. Би баян тарган хүн биш цалингаас цалингийн хооронд явдаг хүн учраас мөнгөө гаргуулж авмаар байна. Ер нь гэхдээ би дүүгээ мотоциклиос унасан гэдэгт хэзээ ч итгэхгүй. Ганцхан удаа шанагаар цохисон ч ийм гэмтэл учрахгүй. ******* яагаад хүнийг ингэж их зодсон юм бол өөрөө үнэнээ хэлэх байлгүй гэв. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед миний төрсөн ах над руу залгаад ******* ухаангүй байдалтай ******* сумын эрүүл мэндийн төвд ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би удалгүй *******ийг эмчилж байсан их эмчтэй нь утсаар яриад *******ийн биеийн байдлыг асуухад одоогийн байдлаар харвалт юм шиг байна, даралт нь 230 хүрээд тариа хийгээд буухгүй байна гэмтлийн эмч болон холбогдох эмч нараас зөвлөгөө аваад эмчилгээ хийж байна гэж хэлсэн. тэгээд хүүхэн хараа өргөссөн байгаа учир их хүнд байна гэж хэлсэн. Тэрнээс хойш би ахтай байнга утсаар холбоо авч биеийн байдлыг нь асууж байсан. Тэгэхэд ямар ч хөдөлгөөн хариу урвал байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд 03 цагийн үед их эмчтэй нь ярихад тариа хийхэд ямар ч урвал байхгүй биеийн байдал нь улам дордоод байна гэж хэлсэн. Тэгээд өглөө 05-06 цагийн үед ах руу дахин хопбоо авахад биеийн байдал нь дээрдэхгүй хурхираад унтаад байх шиг байна гэж хэлсэн. 08 цагийн үед байхаа ахтай дахиж утсаар ярьсан тэгэхэд биеийн байдал нь дээрдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд утасны цаана огих гээд байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь юу болсон гэж асуухад *******ийг огих гээд байгаа юм шиг байна гэж хэлсэн тэгэхээр нь эмчийг нь дууд гэж хэлсэн. Тэгээд эмч ирээд үзсэн удалгүй хэдхэн минутын дараа ах залгаад *******ийг нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед 2016 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 16 минут болж байсан. Би өөр зүйл мэдэхгүй шууд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн ******* суманд ирсэн. ******* суманд ирээд юу болсон талаар асуухад ******* гэх хүнтэй маргалдаж зодолдсон сураг дуулдсан. Талийгаачийг харахад хүртэл нүүр нь хөхөрсөн байдалтай байсан. ...Бид нар оршуулгын зүйлээ Улаанбаатар хотоос авч ирсэн. 49 хоног өнгөрөөхөд гарсан нийт зардал 2778340 төгрөг, шатахууны зардал 310024 төгрөг, хайрцаг, чулуу, бусад эд зүйлсийн зардал 590000 төгрөг, сая Улаанбаатар хотоос миний ирсэн зардал 229000 төгрөг, нийт баримттай зардал 3701264 төгрөг болж байна Баримтгүй зардал тусдаа бичиж өгч байна энэ нь 1714900 төгрөг болж байгаа Нийт хохирол 5416164 төгрөг болж байна. Оршуулгын зардалд *******ийн гэрээс ямар нэгэн зардал төлөөгүй байгаа Ажил явдлаар *******ийн ар гэрээс нэг ч хүн үзэгдээгүй Дүүгээ алдсандаа гомдолтой байна гэжээ. /хх-ийн 37-41 дүгээр хуудас/
Гэрч Ж. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “ ...2016 оны 02 дугаар сарын 10-ны өглөө хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад 11 цагийн үед ******* гэх хүн манай дүүгийн хүүхэд болох аар хүргүүлж ирсэн тэгэхэд *******ийн нүүр хэсэг нь хавдсан зүүн талын нүд нь байхаа хөхөрсөн байсан. ...Тэгээд *******ээс нүүр нь яасан юм гэж асуухад уржигдар 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой *******ийн гэрт байж байхад ******* намайг цохиод авсан би босоод *******ийг цохиод авсан гэж байсан. ...*******ээс юу болсон талаар асуухад 2 сарын 08-ны шөнө гэртээ *******тэй маргалдсан, миний дургүй хүрээд цохичихсон юм. ...******* зөрүүлээд намайг цохьсон гэж хэлсэн. *******ийн 2 нүд нь хавдсан нэг нүд нь хөхөрсөн байсан. Сүүлийн 10-аад хоног *******, ******* хоёр хамт амьдарсан. ...Тэр хоёрын нүүр нь хавдсан нүд нь хөхөрсөн байсан. ...******* нь ярихдаа намайг унтаж байхад ******* шанагаар миний нүүрлүү цохичихоод дээрээс хөлөөрөө дэвсчихээд эргээд хэнэг ч үгүй явж байсан тэгэхээр нь би босоод *******ийн нүүрлүү нь цохисон гэж хэлсэн тэгэхэд ******* юм хэлэлгүй инээмсэглээд сууж байсан. *******ээс юунаас болсон талаар асуухад ширдгэн дээр пиво асгачихаар нь миний дургүй хүрээд л гэж байсан. Ямар ч байсан шанагаар цохичихоод дээрээс хөлөөрөө дэвсээд шанагаа бариад цаашаа эргээд явж байхад нь ******* босож очоод цохисон гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 64-67 дугаар хуудас/
Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 сарын 08 ны өдөр гэртээ нөхрийн хамт байж байхад манай хүү гаднаас орж ирэхдээ ******* ахын гэрээр очоод ирлээ ******* ах гэрийн аравч хадаад өгөөч гэж байна гэж надад хэлсэн, би ын хамт *******ийн гэрт 15 цагийн үед очиход тэнд *******, ******* хоёр байсан, би ******* ахын гэрийн аравчийг хадаж өгчихөөд 30 орчим минут болоод ын хамт явсан. Тэрнээс хойш ******* ахын гэрт очоогүй 2016 оны 02 сарын 09 ны өдөр би ******* сумын төвд айлд золголт хийх гээд ирсэн байсан хөдөө гэрт манай нөхөр үлдсэн байхад тэгэхэд *******, ******* хоёр манай гэрт очсон гэж байсан би орой 20 цаг өнгөрөөгөөд ******* сумаас хөдөө гэрлүүгээ , гэх хоёр хүүхдийн хамт очиход манайд нөхөр болон ******* нар байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой жоохон согтуу байсан, *******ийн хоёр нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан, манай нөхөр *******ээс юу болсон талаар асуухад ...******* бид хоёр маргалдсан юм гэж хэлсэн байсан. ******* нь манай гэрт байхдаа архи хийгээд өг гээд нэхээд зүгээр суулгахгүй байсан ганц нэг рүнк архи өгөөд одоо болно гэж хэлээд 22 цаг болгоод унтуулсан. 2016 оны 02 сарын 10-ны өглөө 09 цагийн үед байх ******* босоод архи нэхээд байхаар нь манай нөхөр нэг хундага архи хийж өгөхөд ******* уучихаад гэрээс гараад *******ийн гэрлүү алхах гээд байсан би хүү т хандаж *******ийг *******ийн гэрт хүргээд өг гэж хэлсэн, мотоциклоо унаад *******ийг суулгаад явсан, 1 цаг орчмын дараа гэрт нь хүргэж өгчихөөд ирсэн. 2016 оны 02 сарын 11 ны үдээс өмнө 11 цагийн үед би нөхөр Баттулгын хамт фортер автомашинаар ******* сумын төврүү явж золголт хийх болсон тэгэхдээ *******ийн гэрээр дайраад очход *******, ******* хоёр хамт байж байсан ******* сумруу явж байна гэж хэлэхэд *******, ******* хоёр хамт явъя аваад явчих гэж хэлсэн, *******, ******* хоёрыг кабин дотор суулгаад би хажуугаар нь шахаад суусан тэгээд ******* сумын төвд 12 цагийн үед ирээд *******, ******* хоёр хамт манай аавтай золгочихоод байж байхад 13 цагийн үед ******* ганцаараа түрүүлээд гэрээс гараад явсан *******, бид гурав араас нь 2-оос 3-н минутын дараа аав *******гийн гэрээс гараад тэндээсээ эгчийн гэрлүү явсан. ******* хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд ******* сумын төвд байхдаа ******* хамт явна шүү гэж хэлээд манай аав *******гийн гэрээр эргэлдээд байсан. Орой 19 цагийн үед бид хоёр хөдөө гэрлүүгээ явах болоод байж байхад *******, ******* хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн юунаас болсон талаар нь мэдэхгүй байна бие биенээ түлхээд л байсан, ******* *******ийн хажууд суучихаад хоёр чихнээс чимхээд дараад байсан, ******* тавиулах гээд *******ийн нүүр хэсэгрүү нь цохиод байх шиг байсан ...******* ямар ч байсан тохой хэсгээрээ нугалж *******ийг цохих гээд л оролдоод байсан. *******ийг төрсөн дүү болох гэх хүний хашааны гадна буулгасан. *******, бид гурав тэндээс шууд хөдөө гэрлүүгээ явсан. ...2016 оны 02 сарын 08 ны өдөр намайг *******ийн гэрт очиход ******* тэр хоёр л байсан өөр хүн байгаагүй тэр хоёрын биед ил харагдах ямар нэг шарх сорив гэх зүйл байгаагүй. 2016 оны 02 сарын 09 өдөр Би ******* сумын төвөөс орой очиход ******* гэрлүүгээ явчихсан, *******ийн нүүр хэсэг хавдаж хоёр нүд нь хөхөрсөн байсан гэжээ. /хх-ийн 69-72 дугаар хуудас /
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Манай гэр ******* сумын төвөөс зүүн зүгт 28-км зайтай гэх газар байдаг манай гэрээс баруун тийш 6 км зайд миний ах *******ийн гэр байдаг юм. ...2016 оны 02 сарын эхээр байх хугацааг нь сайн мэдэхгүй байна ******* гэх хүн манай ах *******тэй хамт амьдрах болсон. ...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ эхнэрийн хамт байж байхад манай хүү гаднаас орж ирэхдээ ******* ахын гэрээд очоод ирлээ ******* ах аравч хадаад өгөөч гэж байна гэж манай эхнэрт хэлсэн тэгээд манай эхнэр хүү ын хамт *******ийн гэрт 15 цагийн үед очихоор явсан тэгээд удалгүй 30 орчим минутын дараа гэртээ ирсэн тэгэхдээ *******ийнд ******* байна гэж хэлсэн. 2016 оны 02 сарын 09 ны өглөө манай эхнэр , хүү , нарын хамт ******* сумын төврүү яваад би гэртээ ганцаараа үлдсэн орой 18 цаг өнгөрч байхад *******, ******* хоёр архи уусан бололтой согтуу ******* ахын мотоцикпоор сундлаад ирсэн. *******, ******* хоёрын нүүр хэсэг халцараад хавдаж хөхөрсөн байсан ...******* надад хандаж 2 сарын 08 ны орой буюу битүүний орой ******* бид хоёр маргалдаад зодолдсон юм, юу боллоо гэж мотоциклоос унахав гэж хэлчихээд удалгүй манай гэрээс гараад *******ийн гэрлүү алхах гээд байсан, манай эхнэр хүү т хандаж *******ийг *******ийн гэрт хүргээд өг гэж хэлсэн. ...2016 оны 02 сарын 11-ны үдээс өмнө 11 цагийн үед би эхнэр ийн хамт фортер маркийн автомашинаар ******* сумын төврүү явж золголт хийх болсон, *******ийн гэрээр дайраад очход *******, ******* хоёр хамт явъя гэж хэлсэн 12 цагийн үед ирээд *******, ******* хоёрын хамт манай хадам аавтай золгочихоод 13 цагийн үед ******* ганцаараа түрүүлээд гэрээс гараад явсан. *******, бид гурав араас удалгүй гараад манай эгчийн гэрлүү , ******* бид гурав хамт явсан. ...Тэгээд орой 18 цаг өнгөрөөгөөд бид хоёр хөдөө гэрлүүгээ явах болоод байж байхад *******, ******* хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. *******ийг төрсөн дүү болох Амраа гэх хүний хашааны гадна буулгасан. 2016 оны 02 сарын 09-ны өдөр *******, ******* хоёрын нүүр хэсэг хоёулаа хавдаж нүд нь хөхөрсөн, шалбарсан байсан...******* бид хоёр 2016 оны 02 сарын 08-ны өдөр буюу битүүний орой маргалдсан гэж хэлсэн...Ямар ч байсан бие биенээ нэг удаа цохисноор зогсоогоогүй байх гэж бодож байна тэр хоёрын царайг харахад бие биенээ их л цохисон юм шиг байсан гэжээ. /хх-ийн 74-81 дүгээр хуудас /
Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 02 сарын 11 -ны өдөр харанхуй болж байхад манай найз Эрхэмбаяр намайг машинтай гэрт хүргэж ирсэн тэгээд манай дээд хашааны хаалганы гадна эрэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан би машинаас буугаад гэррүүгээ ороод ээждээ манай хажуу хашааны урд хүн хэвтэж байна гэж хэлсэн тэгээд ээж цагдаа дуудахгүй бол болохгүй хөлдөөд үхчихнэ гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн гэжээ. /хх-ийн 82-83/
Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Манай хүү гэртээ орж ирээд дээд хашааны үүдэнд хун хэвтэж байна гэж надад хэлсэн тэгэхээр би хашааныхаа хаалгаар шагай харахад манай дээд хашааны урд хүн хэвтэж байсан би цагдаа руу утсаар мэдэгдсэн гэжээ. /хх-ийн 84/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Би 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр ******* сумын цагдаагийн тасгийн ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн. Улмаар уг өдрийн орой 19 цаг 20 минутанд хөгшөөгийн 4 дүгээр гудамжны 08 тоот хашааны гадна гудамжинд хүн хэвтэж байна гэсэн мэдээллийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Л. надад өгсөн.Тэгээд Л.ын хамт уг мэдээллийн дагуу очиход үл танигдах 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүн цэнхэр өнгийн дээл, шар бүс, хар хөх өнгийн женсэн өмд, түрийтэй хар өнгийн гуталтай байсан. Биеийн байрлал нь 2 хөлөө жийж, баруун гараа толгойн дээд хэсэгт зүүн гарыг цээжний хэсэгт байрлуулсан байдалтай байсан. Уг хүнийг дуудаж сэрээх гэхэд огт хувиралгүй хөдөлгөөнгүй байсан. Мөн түүний 2 нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд цагдаагийн дэслэгч Л.ын хамт уг хүнийг машиндаа өргөж оруулаад сандал дээр хэвтүүлсэн. ...Сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн гэжээ. /хх-ийн 85-87/
Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Би 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр19 цаг өнгөрч байхад айлын хашааны үүдэнд хүн унтаж байна гэсэн дуудлага ирсэн тэгээд тухайн өдрийн тасгийн жижүүр цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдоржийн хамт уг дуудлаганд очиход Хөгшөөгийн 04-08 тоот хашааны үүдэнд цэнхэр дээлтэй хүн унтаа байдалтай дээш харсан 2 гараа толгой болон цээж хэсэгтээ байрлуулсан байдалтай байсан уг хүний 2 нүд нь хөхөрсөн байсан ба дух хэсэг нь шалбарсан байсан уг хүнээс архи үнэртэж байсан тэгээд уг хүнийг дуудаж сэрээх гэхэд сэрээгүй. ...Уг хүнийг Б.Пүрэвдоржийн хамт машинд суулгаж би хажууд нь сууж явж эмнэлэг рүү өргөж оруулсан. ... Архи уучихсан согтуу ухаангүй унтаж байсан тэгэхдээ хоёр нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан гэжээ. /хх-ийн 88-89/
Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 11-ны орой би ******* сумын эрүүл мэндийн төв дээр ээлжтэй хонож байхад 19 цаг 40 минут болж байхад ээлжийн их эмч миний утасруу залгаад яаралтай хүрээд ир гэж хэлсэн тэгэхээр нь би эмнэлэг дээр 5-н минутын дараа очиход 5 дугаартай өрөөнд ухаангүй байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд их эмч бид хоёр тухайн хүний цээжин хэсгийн хувцасыг бүгдийг нь тайлаад хүчил төрөгч өгөөд даралт бууруулах тариа болон эмчилгээг их эмчийн заалтын дагуу хийсэн. Тухайн үед эмч -ийн их эмч нарлуу утсаар ярьж цаг тухай бүрт нь мэдээллэж заавар авч байсан. Эмчилгээ хийсэн боловч нөгөө эрэгтэй хүн ухаан орохгүй байсан. Анх ирснээс хойш унтаа байдалтай хурхирч байсан тэгээд хэн гэдгийг нь тогтоогоогүй байж байгаад сүүлд ******* гэх хүн болох талаар нь мэдсэн. Намайг эмчилгээ хийж байхад *******ийн амнаас архи үнэртэж байсан. Би эмчийн зааврын дагуу эмчилгээ, эм тариаг хийж байсан. Тэгээд орой 19 цаг 40 минутаас хойш 2016 оны 02 сарын 12-ны өглөө 04 цаг хүртэл эмчилгээг хийсэн боловч үр дүн багатай байсан тэгээд өглөө 08 цаг 20 минутанд нас барсан. Тухайн хүний биеийн байдал их хүнд байсан учир их эмч бид хоёр хажуугаас нь огт салаагүй. Цус тогтоох, даралт бууруулах, тархиний цусан хангамж сайжруулах, хаван шээс хөөх зэрэг эмчилгээ хийсэн. Талийгаач эмчилгээ хийлгэж байхдаа ямар ч хариу урвал үзүүлэхгүй сэргэхгүй байсан гэжээ. /хх-ийн 90-91/
Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 2 дугаар сар 09-ны өдөр буюу шиний нэгний өглөө ******* нь манай эгчийн хүүхэд тай сундалаад манай ээжийн гэрт ирсэн тэгээд ирэхэд *******ийн нүд нь хавдчихсан ирсэн ...*******ийн гэрт байж байхад ******* намайг пиво ширдгэн дээр асгалаа гээд намайг нүдрүү цохисон тэгээд миний нүд ийм болчихсон дараа нь би *******ийг мөн нүдрүү нь цохиод хариугаа авсан гэж ярьж байсан. 2016 оны 2 дугаар сарын 09-ны өдөр буюу шинийн нэгний өдөр *******ийг явсны дараа ганцаараа ирсэн тэгээд гэрт сууж байхад нь та чинь яагаад *******ийг тийм царайтай болгочихсон юм бэ гэхэд ******* “******* муу туучий бараашиг голоод ширдгэн дээр асгачихаар нь би нэг цохисон” гэж ярьж байсан, ******* зөрүүлээд намайг цохиод намайг ийм болгочихсон гээд нүд нь хөхөрчихсөн байсан. Бид хоёр муудалцаад ******* пиво голоод байхаар нь би шанагаа нүд хэсэгрүү нь цохисон юм гэж хэлсэн тэгхэд ******* энэ намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохиод авсан юм гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 92-93/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу битүүний өдөр 12 цагийн үед би ******* сумын төвөөс зүүн зүгт 28 км зайд гэх газар оршин суудаг тэгээд гэрлүүгээ явах замдаа гэрээс баруун зүгт 6 км зайд байдаг аавын ах ******* гэх хүний гэрээр орсон тэгэхэд тэнд *******, ******* гэх хоёр хүн байсан тэгээд ******* ах надад хандаж ээжийгээ аравч хадаад өг гэж хэлээдхээч гэж хэлсэн. 15 цагийн үед ээжийг аваад ******* ахын гэрт хамт очсон, аравчийг нь хадаж өгөөд 30 орчим минут болоод буцаад гэртээ ирсэн. 2016 оны 02 дугаар сарын 09-ны өглөө ******* сум руу ах , ээж нарын хамт ирээд хөдөө гэрт аав Баттулгыг үлдээсэн. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ очиход аав нь ******* гэх хүнтэй хамт байсан. ******* гэх хүн архи уучихсан согтуу тэгээд нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан...2016 оны 02 сарын 10-ны өглөө 9 цаг гэж боссон, ******* гэх ах ээжтэй юм ярьж байхдаа ******* бид хоёр мотоциклоос унаагүй хоорондоо муудалцаад зодолдсон юм гэж хэлсэн...******* ахын нүүр болон нэг гар нь хавдсан, нэг нүд нь хөхөрсөн байсан...2016 оны 02 сарын 08-ны өдөр намайг очход тэр хоёрын биед ил харагдах ямар нэг шарх сорив гэх зүйл байгаагүй. ...Тухайн үед манай гэрт байхдаа шартсан бололтой гар нь салагнаад үхлээ гээд үглээд байсан тэгэж байгаад архи уучихаад унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхдээ ******* ахын хоёр гар нь бас л салагнаад байсан гэжээ. /хх-ийн 95-98/
Гэрч Т. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 10-ны өдөр би 10 цагийн үед ******* гэх хүн манай дүү болох аар манайд хүргүүлж ирсэн. *******ийн нүд нь хөхөрсөн байсан...******* ахын нүүр хавдаж нүд нь бас хөхөрсөн байсан гэжээ. /хх-ийн 100/ Ц.Наранцацрал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 10-ны өдөр ...манай зүүн айлаас гэх дүү маань *******ийг сундлаад ирсэн. ...******* болон ******* нарын нүд нь хөхөрсөн харагдаж байсан гэжээ. /хх-ийн 101/
Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 11-ны 13 цагийн үед цагаан сарын шинийн 3-нд гэх хамаатны өндөр настай айлд золголт хийгээд байж байхад гаднаас ******* орж ирсэн. ******* жоохон халамцуу байсан тэгэхэд нь нүүр нь хавдаад нэг нүд нь хөхөрсөн байсан. ...Талийгаач архи дандаа уудаг дуу цөөтэй хүн учир би ч нээх тоогоогүй гэжээ. /хх-ийн 102-103/
Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 13 цаг өнгөрч байхад талийгаач ******* нь миний өндөр настай ээж дээр ирж золгосон. ...******* тухайн үед согтуу байсан. ...******* сууж байсан газраа хэвтээд унтаад өгсөн. Ойролцоогоор 30-40 минутын хугацаанд унтсан. ...******* жаахан унтаж байгаад босоод яваад өгсөн. Нүүр нь хөх няц болсон байсан. 2 нүд, дух, хацарны хэсгээр хөхөрсөн байсан гэжээ. /хх-ийн 104-105/
Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:2016 оны 02 сарын 11-ны 13 цагийн үед цагаан сарын шинийн 3-нд гэх хамаатны өндөр настай айлд золголт хийгээд байж байхад гаднаас ******* орж ирсэн тэгээд бид нартай золгосон тэгэхдээ халамцуу явж байсан. Тухайн үед *******ийн нүүр нь нилээн хавдсан нүднийхэн орчим шалбарсан бололтой байсан гэжээ. /хх-ийн 106-107/
Гэрч Х. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:2016 оны 02 сарын 11 ны өдөр 13 цагийн үед байхаа цагаан сарын шинийн 3-нд ээж өндөр настай гийнд гаднаас танихгүй нэг залуу орж ирсэн тэр залуугийн нүүр нь хавдчихсан нүд нь хөхөрчихсөн байсан, гэрт байсан хүмүүстэй золголт хийсэн. ...Сүүлд ирсэн танихгүй залуу нь байшингийн баруун талд байх орны хөл хэсэгт газар унтаад үлдсэн тэгээд удалгүй 30-орчим минутын дараа босоод гараад явсан. Сүүлд нь эмнэлэг тухайн танихгүй хүн нас барсан гэж мэдсэн гэжээ. /хх-ийн 108-109/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 11-ны өдөр 15 цагийн үед ******* ах манай гэрт ганцаараа ирж золголт хийсэн. ... ******* ах манайд ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн нүүр нь хавдартай зарим газраа шалбарсан байсан, юу болсон талаар асуухад ******* нь манай гэрт шээгээд цагаан сараар хэрэглэх байсан архи уугаад пиво өгөхөөр асгачихаад байсан учир маргалдсан тэгээд зодолдсон юм гэж хэлсэн... *******ийн нүүр нь бага зэрэг хавдсан зарим газраа шалбарсан байсан тэгэхдээ бага зэрэг л архи үнэртүүлсэн байсан гэжээ. /хх-ийн 114-115/,
Гэрч Л. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 11-ны өдөр буюу цагаан сарын шинийн 3- ны өдөр манай хашаанд хамт байдаг хадам ээж гийн гэрт ах нь болох ******* ирсэн. ...*******ийн нүүр хэсэг нь бага зэрэг хавдсан бололтой тэгээд багахан шалбарсан байсан гэжээ. /хх-ийн 116-117/,
Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 11-ны өдөр 14 цагийн үед *******, ******* нар манай гэрт ирсэн, тэр хоёр архи уучихсан согтуу явж байсан, нүүр нь хавдаж нүд нь хөхөрсөн бага зэрэг шалбарсан байсан, би гайхаад та хоёр яасан юм гэж асуухад ******* надад хэлэхдээ ******* бид хоёр хоорондоо зодолдсон юм гэж хэлж байсан би юунаас болж зодолдсон талаар нь асуугаагүй. ...******* гэх хүн юм ярихгүй чимээгүй л суугаад байсан ******* л бид хоёр зодолдсон юм гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 118-119/
Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 10-ны өдөр Дарь эмээгийн гэрт байхад *******, ын хамт ирж эмээтэй золгоод бууз жигнүүлж идчихээд удалгүй явсан. ...******* ахын хамар орчим шалбарсан байсан гэжээ. /хх-ийн 120-121/
Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Тухайн үед талийгаач миний эзэмшлийн ява мотоциклоор явж байсан, би мотоциклоо авахад миний мотоциклонд ямар нэг сэв зураас гарсан зүйл байгаагүй. Тухайн үед би талийгаачтай уулзаагүй хайгаад олоогүй учир би түлхүүргүйгээр утасыг нь салгаж байгаад өөрийн мотоциклоо асаагаад унаад явсан. Талийгаач бага байхаасаа мотоцикль унаж өссөн хүн байгаа юм. ...Миний мотоциклийг авах гэж 2016 оны 02 сарын 01-ны үед ирсэн тэгхэд л уулзсан. Талийгаач 2015 оны 11 сард эрүү хэсэгтээ нохойнд хазуулсан тэгээд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн тэр сорив нь байсан өөр зүйл байгаагүй гэжээ. /хх-ийн 122-125/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 2016 оны 02 сарын 11-ны орой 19 цаг өнгөрч байхад ******* сумын цагдаагаас миний утасруу залгаад гудманд ухаангүй хүн байна гэж хэлсэн, би ажил дээр аваад оч гэж хэлээд би өөрөө ажил дээр очиход , Пүрэвдорж гэх хоёр цагдаа нэг танихгүй хүнийг аваад хүрээд ирсэн тухайн хүнийг хоёр давхарт байх сэхээний өрөөнд оруулчих гэж хэлэхэд , Пүрэвдорж хоёр өргөөд тэр хүнийг дээд давхарт сэхээний өрөөнд оруулсан, өвчтөн өмдөндөө бие засчихсан байсан хувцасыг нь тайлуулаад үзлэг хийхэд баруун талын нүд хөхөрч духны хэсэг шалбарсан байдалтай нүүр нь хавдсан байсан, судасны хана бэхжүүлэх, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван хөөх, амьсгал зүрх судас дэмжих эмчилгээ хийсэн. Биеийн байдал сэргэхгүй ухаан орохгүй байсан тухайн бүрт нь би -ийн холбогдох эмч нараас утсаар зөвлөгөө аваад эмчилгээ хийж байсан. Маргааш өглөө нь буюу 08 цаг өнгөрч байхад нас барсан...Маш хүнд ухаангүй байсан эмчилгээ хийсэн боловч ухаан ороогүй. Тухайн гэмтлүүд нь хуучин 2-оос 3 хоногийн өмнө авсан гэмтэл шарх байсан гэжээ. /хх-ийн 126-127/
Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ...2016 оны 2 дугаар сарын 03-ны өдөр *******ийнд адуу тэжээлгэхээр аваачиж өгөхөд *******ийн гэрт *******, талийгаач ******* 2 хамт байсан. Би адуу хүргэж өгчихөөд оройдоо хөдөө гэрлүүгээ явчихаад 2 дугаар сарын 6- ны өдрийн орой 18 цагийн үед очиход *******ийн гэрт *******, ******* 2 байсан. 2016 оны 2-р сарын 6-ны өдөр очиход *******ийг тэр үед нь архи уугаад шартсан байдалтай байна уу гэж харж байсан ******* зүгээр хэвийн байсан. ын мотоциклийг ******* цагаан сараас өмнө суман дээр унаад явж байгаатай тааралдсан. ын мотоциклийг талийгаач ******* унаж байгаа юм байна гэж бодож байсан. 02 дугаар сарын 6-ны өдөр ирэхэд ******* бензин дуусаад ын мотоциклийг хаана ч гэлээ хаясан юм ярьж байсан гэжээ. /хх-ийн 145-146/,
Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “2016 оны 02 сарын 11-ны өглөө хүргэн Дэлгэрсайханы хамт хамт айлруу очиж золголт хийгээд орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хашааны урд талын том хаалга онгойлгоод хүргэн Дэлгэрсайхан автомашинаа оруулсан. Тэгээд манай гэрт 30 орчим минут болоод Дэлгэрсайхан машинаа унаад хүүхдээ аваад овоотын цэргийн ангируу явсан. Дэлгэрсайхан хашаанаас гарахад нь би араас нь очиж хашааны урд талын том хаалгыг хаахад үүдэнд жижиг хаалгатай ойрхон дээшээ хараад нэг эрэгтэй хүн унтаж байсан, цагаан сар болж байгаа болохоор согтуу хүн унтаж байгаа юм байна гэж бодчихоод тоолгүй хашааны хаалга хаагаад гэрлүүгээ орсон. Тэгээд гэртээ ганцаараа байсан болохоор 5-аас 10 минутын дараа хашааны хойд талд байдаг хаалгаар гараад айлруу явсан. Тухайн үед *******ийг манай хашааны өмнө хэвтэж байхад цагдаа нар авч явсан талаар мэдсэн гэжээ. /хх-ийн 147-148/
Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: ******* 2016 оны 02 сарын эхээр манай гэрт мотоцикль унаад ирсэн тэгээд нэг хоноод маргааш өглөө нь унаж явсан мотоциклио үлдээчихээд яваад өгсөн, мотоциклийн бензин нь дууссан байсан. Мотоцикль нь *******ийн дүү гэх хүний мотоцикль байсан болхоор би түүнтэй таараад мотоциклоо манай гаднаас аваарай гэж хэлсэн. ******* тухайн үед *******ийн гэрээс ирлээ гэсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тухайн үед *******ийн биед ил харагдах ямар нэг гэмтэл шарх сорив байгаагүй гэжээ. /хх-ийн 150-152/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1758 тоот шинжээчийн дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Н.*******ийн гэх цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.Цусан дахь 1,2 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цусанд хорт бодис тодорхойлох шинжилгээний аргачлал байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй. /хх-153/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт: 1.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархи дахь тархины эдийн няцрал, 2 нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, 2 талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. 4.******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ. 5.*******т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг нь аврах боломжгүй. /хх-156-157/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 тоот нэмэлт дүгнэлт: 1.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархи дахь тархины эдийн няцрал, баруун талын 5-6-р хавирганы далд хугарал, 2 нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, 2 талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Өмнөх дүгнэлтэнд баруун талын 5-6-р хавирганы хугарал гэмтлийг шинжилгээний хэсэгт тусгасан боловч дүгнэлтийн хэсэгт тусгаагүй байна. 2.Дээрх гэмтлүүдээс их тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархи дахь тархины эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь /хуйхан доорх цус хуралт, баруун талын 5-6-р хавирганы далд хугарал, 2 нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, 2 талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт/ 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ. 3.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. *******т учирсан гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба өвчний гаралтай гэмтэл гэж байхгүй. 4.******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ. Тухайн гэмтлийн үед ухаан алдах, хурхирах, толгой хүчтэй өвдөх, мөчдөд саа саажилт үүсэх, хүүхэн харааны гэрлийн урвал, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх гэх мэт мэдрэлийн талын шинж тэмдгүүд илэрдэг. 5.*******т учирсан гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй. Гэмтэл авснаас хойш амьд байх хугацааг нарийн тогтоох боломжгүй. 6.******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ. 7.******* сумын эмнэл *******т тархины цус харвалт, архины хордлого гэсэн онош тавиад цус тогтоох, судасны хана, бэхжүүлэх, тархины хаван хөөх, хордлого тайлах, бусад шинж тэмдэг эмчилгээнүүд хийсэн нь тухайн эмгэгийн удирдамж, стандартын дагуу хийгджээ. Эмч гэм буруутай эсэхийг шинжээч эмч шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээгээр тогтоохгүй.
Энэ нь хууль зүйн ойлголт болно./хх-159-160/, Сэтгэц гэм судлалын 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/16 тоот магадлагаа: 1.Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно, 2.Б.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, 3.Б.******* нь хэрэг хариуцах чадвартай. /хх-162-163/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 217 тоот шинжээчийн дүгнэлт: 1.*******ийн биед хамар, зүүн чихний дэлбээ, цээжний өмнө болон ар хэсэг, баруун шилбэний зулгаралт, зүүн нүдний доод зовхи, цээжний өмнө хэсэг баруун шилбэний цус хуралт, зүүн хацар, зүүн гарын II хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-165/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Хураан авах тогтоол /хх-4/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-19/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-20/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-22/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх23/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-27/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-31/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-33/, Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 104 тоот албан бичиг /хх-34/, Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-35/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-36/, Хохирогч түүний төлөөлөгчийг тогтоох тогтоол /хх-37/, Ш.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-42/, Хохирлын баримтууд /хх-43-63/, Сэжигтнээр тооцох тогтоол /хх-179/, Яллагдагчаар татах тогтоол /хх-185/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-193/, Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-194/, Б.*******ийн гэрчилгээний хуулбар /хх-216/, Б.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-217/, Б.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-219/, Н.*******ийн өвчний түүх /хх-220-231/ зэрэг болно. Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг ******* ******* гэх газарт өөрийн гэртээ Н.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч,
иргэний нэхэмжлэгч Ш.*******гийн “...Тэгээд эмч ирээд үзсэн удалгүй хэдхэн минутын дараа ах залгаад *******ийг нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед 2016 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг 16 минут болж байсан. Би өөр зүйл мэдэхгүй шууд Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн ******* суманд ирсэн. ******* суманд ирээд юу болсон талаар асуухад ******* гэх хүнтэй маргалдаж зодолдсон сураг дуулдсан. Талийгаачийг харахад хүртэл нүүр нь хөхөрсөн байдалтай байсан...Бид нар оршуулгын зүйлээ Улаанбаатар хотоос авч ирсэн. 49 хоног өнгөрөөхөд гарсан нийт зардал 2778340 төгрөг, шатахууны зардал 310024 төгрөг, хайрцаг, чулуу, бусад эд зүйлсийн зардал 590000 төгрөг, сая Улаанбаатар хотоос миний ирсэн зардал 229000 төгрөг, нийт баримттай зардал 3701264 төгрөг болж байна Баримтгүй зардал тусдаа бичиж өгч байна энэ нь 1714900 төгрөг болж байгаа нийт хохирол 5416164 төгрөг болж байна. Оршуулгын зардалд *******ийн гэрээс ямар нэгэн зардал төлөөгүй байгаа Ажил явдлаар *******ийн ар гэрээс нэг ч хүн үзэгдээгүй Дүүгээ алдсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-41 дүгээр хуудас/,
Гэрч Ж.гийн “...2016 оны 02 дугаар сарын 10-ны өглөө хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад 11 цагийн үед ******* гэх хүн манай дүүгийн хүүхэд болох аар хүргүүлж ирсэн тэгэхэд *******ийн нүүр хэсэг нь хавдсан зүүн талын нүд нь байхаа хөхөрсөн байсан. ...Тэгээд *******ээс нүүр нь яасан юм гэж асуухад уржигдар 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой *******ийн гэрт байж байхад ******* намайг цохиод авсан би босоод *******ийг цохиод авсан гэж байсан...*******ээс юу болсон талаар асуухад 2 сарын 08-ны шөнө гэртээ *******тэй маргалдсан, миний дургүй хүрээд цохичихсон юм...******* зөрүүлээд намайг цохьсон гэж хэлсэн. *******ийн 2 нүд нь хавдсан нэг нүд нь хөхөрсөн байсан. Сүүлийн 10-аад хоног *******, ******* хоёр хамт амьдарсан...Тэр хоёрын нүүр нь хавдсан нүд нь хөхөрсөн байсан...******* нь ярихдаа намайг унтаж байхад ******* шанагаар миний нүүрлүү цохичихоод дээрээс хөлөөрөө дэвсчихээд эргээд хэнэг ч үгүй явж байсан тэгэхээр нь би босоод *******ийн нүүрлүү нь цохисон гэж хэлсэн тэгэхэд ******* юм хэлэлгүй инээмсэглээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-67 дугаар хуудас/,
Гэрч Ш.ийн “...Тэрнээс хойш ******* ахын гэрт очоогүй 2016 оны 02 сарын 09 ны өдөр би ******* сумын төвд айлд золголт хийх гээд ирсэн байсан хөдөө гэрт манай нөхөр үлдсэн байхад тэгэхэд *******, ******* хоёр манай гэрт очсон гэж байсан би орой 20 цаг өнгөрөөгөөд ******* сумаас хөдөө гэрлүүгээ , гэх хоёр хүүхдийн хамт очиход манайд нөхөр болон ******* нар байсан. ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой жоохон согтуу байсан, *******ийн хоёр нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Манай нөхөр *******ээс юу болсон талаар асуухад...******* бид хоёр маргалдсан юм гэж хэлсэн байсан. ******* нь манай гэрт байхдаа архи хийгээд өг гээд нэхээд зүгээр суулгахгүй байсан ганц нэг рүнк архи өгөөд одоо болно гэж хэлээд 22 цаг болгоод унтуулсан ...Орой 19 цагийн үед бид хоёр хөдөө гэр рүү явах болоод байж байхад *******, ******* хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн юунаас болсон талаар нь мэдэхгүй байна бие биенээ түлхээд л байсан, ******* *******ийн хажууд суучихаад хоёр чихнээс чимхээд дараад байсан. ******* тавиулах гээд *******ийн нүүр хэсэг рүү нь цохиод байх шиг байсан...******* ямар ч байсан тохой хэсгээрээ нугалж *******ийг цохих гээд л оролдоод байсан. *******ийг төрсөн дүү болох гэх хүний хашааны гадна буулгасан. *******, бид гурав тэндээс шууд хөдөө гэрлүүгээ явсан...2016 оны 02 сарын 08-ны өдөр намайг *******ийн гэрт очиход ******* тэр хоёр л байсан өөр хүн байгаагүй тэр хоёрын биед ил харагдах ямар нэг шарх сорив гэх зүйл байгаагүй. 2016 оны 02 сарын 09-ний өдөр Би ******* сумын төвөөс орой очиход ******* гэрлүүгээ явчихсан. *******ийн нүүр хэсэг хавдаж хоёр нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-72 дугаар хуудас /, гэрч Б.Баттулгын “...2016 оны 02 сарын эхээр байх хугацааг нь сайн мэдэхгүй байна ******* гэх хүн манай ах *******тэй хамт амьдрах болсон...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ эхнэрийн хамт байж байхад манай хүү гаднаас орж ирэхдээ ******* ахын гэрээд очоод ирлээ ******* ах аравч хадаад өгөөч гэж байна гэж манай эхнэрт хэлсэн тэгээд манай эхнэр хүү ын хамт *******ийн гэрт 15 цагийн үед очхоор явсан тэгээд удалгүй 30 орчим минутын дараа гэртээ ирсэн тэгэхдээ *******ийнд ******* байна гэж хэлсэн. 2016 оны 02 сарын 09 ны өглөө манай эхнэр , хүү , нарын хамт ******* сумын төврүү яваад би гэртээ ганцаараа үлдсэн орой 18 цаг өнгөрч байхад *******, ******* хоёр архи уусан бололтой согтуу ******* ахын мотоциклоор сундлаад ирсэн. *******, ******* хоёрын нүүр хэсэг халцараад хавдаж хөхөрсөн байсан ...******* надад хандаж 2 сарын 08 ны орой буюу битүүний орой ******* бид хоёр маргалдаад зодолдсон юм, юу боллоо гэж мотоциклоос унахав гэж хэлчихээд удалгүй манай гэрээс гараад *******ийн гэрлүү алхах гээд байсан, манай эхнэр хүү т хандаж *******ийг *******ийн гэрт хүргээд өг гэж хэлсэн...2016 оны 02 сарын 11-ны үдээс өмнө 11 цагийн үед би эхнэр ийн хамт фортер маркийн авто машинаар ******* сумын төврүү явж золголт хийх болсон, *******ийн гэрээр дайраад очиход *******, ******* хоёр хамт явъя гэж хэлсэн 12 цагийн үед ирээд *******, ******* хоёрын хамт манай хадам аавтай золгочихоод 13 цагийн үед ******* ганцаараа түрүүлээд гэрээс гараад явсан. *******, бид гурав араас удалгүй гараад манай эгчийн гэрлүү , ******* бид гурав хамт явсан...Тэгээд орой 18 цаг өнгөрөөгөөд бид хоёр хөдөө гэрлүүгээ явах болоод байж байхад *******, ******* хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. *******ийг төрсөн дүү болох Амраа гэх хүний хашааны гадна буулгасан. 2016 оны 02 сарын 09-ны өдөр *******, ******* хоёрын нүүр хэсэг хоёулаа хавдаж нүд нь хөхөрсөн, шалбарсан байсан...******* бид хоёр 2016 оны 02 сарын 08-ны өдөр буюу битүүний орой маргалдсан гэж хэлсэн...Ямар ч байсан бие биенээ нэг удаа цохисоноор зогсоогоогүй байх гэж бодож байна тэр хоёрын царайг харахад бие биенээ их л цохисон юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-81 дүгээр хуудас/,
гэрч О.ын “...Би 2016 оны 02 сарын 11 -ны өдөр харанхуй болж байхад манай найз Эрхэмбаяр намайг машинтай гэрт хүргэж ирсэн тэгээд манай дээд хашааны хаалганы гадна эрэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан би машинаас буугаад гэррүүгээ ороод ээждээ манай хажуу хашааны урд хүн хэвтэж байна гэж хэлсэн тэгээд ээж цагдаа дуудахгүй бол болохгүй хөлдөөд үхчихнэ гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83/, гэрч Д.гийн “...Манай хүү гэртээ орж ирээд дээд хашааны үүдэнд хун хэвтэж байна гэж надад хэлсэн тэгэхээр би хашааныхаа хаалгаар шагайж харахад манай дээд хашааны урд хүн хэвтэж байсан би цагдаа руу утсаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84/, гэрч Б.гийн “...Би 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын цагдаагийн тасгийн ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн. Улмаар уг өдрийн орой 19 цаг 20 минутанд хөгшөөгийн 4 дүгээр гудамжны 08 тоот хашааны гадна гудамжинд хүн хэвтэж байна гэсэн мэдээллийг хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Л. надад өгсөн. Тэгээд Л.ын хамт уг мэдээллийн дагуу очиход үл танигдах 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүн цэнхэр өнгийн дээл, шар бүс, хар хөх өнгийн женсэн өмд, түрийтэй хар өнгийн гуталтай байсан. Биеийн байрлал нь 2 хөлөө жийж, баруун гараа толгойн дээд хэсэгт зүүн гарыг цээжний хэсэгт байрлуулсан байдалтай байсан. Уг хүнийг дуудаж сэрээх гэхэд огт хувиралгүй хөдөлгөөнгүй байсан. Мөн түүний 2 нүд нь хөхөрч хавдсан байсан. Тэгээд цагдаагийн дэслэгч Л.ын хамт уг хүнийг машиндаа өргөж оруулаад сандал дээр хэвтүүлсэн...Сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87/,
Гэрч Л.ын “...Би 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 19 цаг өнгөрч байхад айлын хашааны үүдэнд хүн унтаж байна гэсэн дуудлага ирсэн тэгээд тухайн өдрийн тасгийн жижүүр цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдоржийн хамт уг дуудлаганд очиход Хөгшөөгийн 04-08 тоот хашааны үүдэнд цэнхэр дээлтэй хүн унтаа байдалтай дээш харсан 2 гараа толгой болон цээж хэсэгтээ байрлуулсан байдалтай байсан уг хүний 2 нүд нь хөхөрсөн байсан ба дух хэсэг нь шалбарсан байсан уг хүнээс архи үнэртэж байсан тэгээд уг хүнийг дуудаж сэрээх гэхэд сэрээгүй...Уг хүнийг Б.Пүрэвдоржийн хамт машинд суулгаж би хажууд нь сууж явж эмнэлэг рүү өргөж оруулсан...Архи уучихсан согтуу ухаангүй унтаж байсан тэгэхдээ хоёр нүд нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89/, гэрч Н.Хаш-Эрдэнийн “...2016 оны 02 сарын 11-ны орой би ******* сумын эрүүл мэндийн төв дээр ээлжтэй хонож байхад 19 цаг 40 минут болж байхад ээлжийн их эмч миний утас руу залгаад яаралтай хүрээд ир гэж хэлсэн тэгэхээр нь би эмнэлэг дээр 5-н минутын дараа очиход 5 дугаартай өрөөнд ухаангүй байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд их эмч бид хоёр тухайн хүний цээжин хэсгийн хувцасыг бүгдийг нь тайлаад хүчил төрөгч өгөөд даралт бууруулах тариа болон эмчилгээг их эмчийн заалтын дагуу хийсэн. Тухайн үед эмч -ийн их эмч нар руу утсаар ярьж цаг тухай бүрт нь мэдээллэж заавар авч байсан. Эмчилгээ хийсэн боловч нөгөө эрэгтэй хүн ухаан орохгүй байсан. Анх ирснээс хойш унтаа байдалтай хурхирч байсан тэгээд хэн гэдгийг нь тогтоогоогүй байж байгаад сүүлд ******* гэх хүн болох талаар нь мэдсэн. Намайг эмчилгээ хийж байхад *******ийн амнаас архи үнэртэж байсан. Би эмчийн зааврын дагуу эмчилгээ, эм тариаг хийж байсан. Тэгээд орой 19 цаг 40 минутаас хойш 2016 оны 02 сарын 12-ны өглөө 04 цаг хүртэл эмчилгээг хийсэн боловч үр дүн багатай байсан тэгээд өглөө 08 цаг 20 минутанд нас барсан. Тухайн хүний биеийн байдал их хүнд байсан учир их эмч бид хоёр хажуугаас нь огт салаагүй. Цус тогтоох, даралт бууруулах, тархиний цусан хангамж сайжруулах, хаван шээс хөөх зэрэг эмчилгээ хийсэн. Талийгаач эмчилгээ хийлгэж байхдаа ямар ч хариу урвал үзүүлэхгүй сэргэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 90-91/,
Гэрч Т.ын “...2016 оны 2 дугаар сар 09-ны өдөр буюу шиний нэгний өглөө ******* нь манай эгчийн хүүхэд тай сундлаад манай ээжийн гэрт ирсэн тэгээд ирэхэд *******ийн нүд нь хавдчихсан ирсэн ...*******ийн гэрт байж байхад ******* намайг пиво ширдгэн дээр асгалаа гээд намайг нүдрүү цохисон тэгээд миний нүд ийм болчихсон дараа нь би *******ийг мөн нүд рүү нь цохиод хариугаа авсан гэж ярьж байсан. 2016 оны 2 дугаар сарын 09-ны өдөр буюу шинийн нэгний өдөр *******ийг явсны дараа ганцаараа ирсэн тэгээд гэрт сууж байхад нь та чинь яагаад *******ийг тийм царайтай болгочихсон юм бэ гэхэд ******* “...******* муу туучий бараашиг голоод ширдгэн дээр асгачихаар нь би нэг цохисон...” гэж ярьж байсан, ******* зөрүүлээд намайг цохиод намайг ийм болгочихсон гээд нүд нь хөхөрчихсөн байсан. Бид хоёр муудалцаад ******* пиво голоод байхаар нь би шанагаа нүд хэсэг рүү нь цохисон юм гэж хэлсэн тэгэхэд ******* энэ намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохиод авсан юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/,
гэрч Б.ын “...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу битүүний өдөр 12 цагийн үед би ******* сумын төвөөс зүүн зүгт 28 км зайд гэх газар оршин суудаг тэгээд гэрлүүгээ явах замдаа гэрээс баруун зүгт 6 км зайд байдаг аавын ах ******* гэх хүний гэрээр орсон тэгэхэд тэнд *******, ******* гэх хоёр хүн байсан тэгээд ******* ах надад хандаж ээжийгээ аравч хадаад өг гэж хэлээдхээч гэж хэлсэн. 15 цагийн үед ээжийг аваад ******* ахын гэрт хамт очсон, аравчийг нь хадаж өгөөд 30 орчим минут болоод буцаад гэртээ ирсэн. 2016 оны 02 дугаар сарын 09-ны өглөө ******* сум руу ах , ээж нарын хамт ирээд хөдөө гэрт аав Баттулгыг үлдээсэн. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад хөдөө гэртээ очиход аав нь ******* гэх хүнтэй хамт байсан. ******* гэх хүн архи уучихсан согтуу тэгээд нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан...2016 оны 02 сарын 10-ны өглөө 9 цаг гэж боссон, ******* гэх ах ээжтэй юм ярьж байхдаа ******* бид хоёр мотоциклоос унаагүй хоорондоо муудалцаад зодолдсон юм гэж хэлсэн...******* ахын нүүр болон нэг гар нь хавдсан, нэг нүд нь хөхөрсөн байсан...2016 оны 02 сарын 08-ны өдөр намайг очход тэр хоёрын биед ил харагдах ямар нэг шарх сорив гэх зүйл байгаагүй...Тухайн үед манай гэрт байхдаа шартсан бололтой гар нь салагнаад үхлээ гээд үглээд байсан тэгэж байгаад архи уучихаад унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрэхдээ ******* ахын хоёр гар нь бас л салагнаад байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-98/, гэрч Т.ийн “2016 оны 02 сарын 10-ны өдөр би 10 цагийн үед ******* гэх хүн манай дүү болох аар манайд хүргүүлж ирсэн. *******ийн нүд нь хөхөрсөн байсан. ...******* ахын нүүр хавдаж нүд нь бас хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100/, Ц.Наранцацралын “...2016 оны 02 сарын 10-ны өдөр ...манай зүүн айлаас гэх дүү маань *******ийг сундлаад ирсэн. ...******* болон ******* нарын нүд нь хөхөрсөн харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101/, гэрч Ш.гийн “...2016 оны 02 дугаар сарын 11-ны 13 цагийн үед цагаан сарын шинийн 3-нд гэх хамаатны өндөр настай айлд золголт хийгээд байж байхад гаднаас ******* орж ирсэн. ******* жоохон халамцуу байсан тэгэхэд нь нүүр нь хавдаад нэг нүд нь хөхөрсөн байсан...Талийгаач архи дандаа уудаг дуу цөөтэй хүн учир би ч нээх тоогоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103/, гэрч Ц.гийн “...2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр 13 цаг өнгөрч байхад талийгаач ******* нь миний өндөр настай ээж дээр ирж золгосон...******* тухайн үед согтуу байсан. ...******* сууж байсан газраа хэвтээд унтаад өгсөн. Ойролцоогоор 30-40 минутын хугацаанд унтсан. ...******* жаахан унтаж байгаад босоод яваад өгсөн. Нүүр нь хөх няц болсон байсан. 2 нүд, дух, хацарны хэсгээр хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/, гэрч Д.гийн “...2016 оны 02 сарын 11-ны 13 цагийн үед цагаан сарын шинийн 3-нд гэх хамаатны өндөр настай айлд золголт хийгээд байж байхад гаднаас ******* орж ирсэн тэгээд бид нартай золгосон тэгэхдээ халамцуу явж байсан. Тухайн үед *******ийн нүүр нь нилээн хавдсан нүднийх нь орчим шалбарсан бололтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107/,
гэрч Х.ын “...2016 оны 02 сарын 11 ны өдөр 13 цагийн үед байхаа цагаан сарын шинийн 3-нд ээж өндөр настай гийнд гаднаас танихгүй нэг залуу орж ирсэн тэр залуугийн нүүр нь хавдчихсан нүд нь хөхөрчихсөн байсан, гэрт байсан хүмүүстэй золголт хийсэн ...Сүүлд ирсэн танихгүй залуу нь байшингийн баруун талд байх орны хөл хэсэгт газар унтаад үлдсэн тэгээд удалгүй 30-орчим минутын дараа босоод гараад явсан. Сүүлд нь эмнэлэг тухайн танихгүй хүн нас барсан гэж мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108-109/, гэрч Б.гийн “...2016 оны 02 сарын 11-ны өдөр 15 цагийн үед ******* ах манай гэрт ганцаараа ирж золголт хийсэн... ******* ах манайд ирэхдээ бага зэрэг архи үнэртүүлчихсэн нүүр нь хавдартай зарим газраа шалбарсан байсан, юу болсон талаар асуухад ******* нь манай гэрт шээгээд цагаан сараар хэрэглэх байсан архи уугаад пиво өгөхөөр асгачихаад байсан учир маргалдсан тэгээд зодолдсон юм гэж хэлсэн...*******ийн нүүр нь бага зэрэг хавдсан зарим газраа шалбарсан байсан тэгэхдээ бага зэрэг л архи үнэртүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/,
гэрч Л.ийн “...2016 оны 02 сарын 11-ны өдөр буюу цагаан сарын шинийн 3- ны өдөр манай хашаанд хамт байдаг хадам ээж гийн гэрт ах нь болох ******* ирсэн...*******ийн нүүр хэсэг нь бага зэрэг хавдсан бололтой тэгээд багахан шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-117/, гэрч Г.гийн “...2016 оны 02 сарын 11-ны өдөр 14 цагийн үед *******, ******* нар манай гэрт ирсэн, тэр хоёр архи уучихсан согтуу явж байсан, нүүр нь хавдаж нүд нь хөхөрсөн бага зэрэг шалбарсан байсан, би гайхаад та хоёр яасан юм гэж асуухад ******* надад хэлэхдээ ******* бид хоёр хоорондоо зодолдсон юм гэж хэлж байсан би юунаас болж зодолдсон талаар нь асуугаагүй ...******* гэх хүн юм ярихгүй чимээгүй л суугаад байсан ******* л бид хоёр зодолдсон юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119/, гэрч Ц.ын “...2016 оны 02 сарын 10-ны өдөр Дарь эмээгийн гэрт байхад *******, ын хамт ирж эмээтэй золгоод бууз жигнүүлж идчихээд удалгүй явсан...******* ахын хамар орчим шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 120-121/, гэрч Ш.ын “...Тухайн үед талийгаач миний эзэмшлийн ява мотоциклоор явж байсан, би мотоциклоо авахад миний мотоциклонд ямар нэг сэв зураас гарсан зүйл байгаагүй. Тухайн үед би талийгаачтай уулзаагүй хайгаад олоогүй учир би түлхүүргүйгээр утасыг нь салгаж байгаад өөрийн мотоциклоо асаагаад унаад явсан. Талийгаач бага байхаасаа мотоцикль унаж өссөн хүн байгаа юм...Миний мотоциклийг авах гэж 2016 оны 02 сарын 01-ны үед ирсэн тэгхэд л уулзсан. Талийгаач 2015 оны 11 сард эрүү хэсэгтээ нохойнд хазуулсан тэгээд Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн тэр сорив нь байсан өөр зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 122-125/,
гэрч Б.ийн “2016 оны 02 сарын 11-ны орой 19 цаг өнгөрч байхад ******* сумын цагдаагаас миний утасруу залгаад гудамжинд ухаангүй хүн байна гэж хэлсэн, би ажил дээр аваад оч гэж хэлээд би өөрөө ажил дээр очиход , Пүрэвдорж гэх хоёр цагдаа нэг танихгүй хүнийг аваад хүрээд ирсэн тухайн хүнийг хоёр давхарт байх сэхээний өрөөнд оруулчих гэж хэлэхэд , Пүрэвдорж хоёр өргөөд тэр хүнийг дээд давхарт сэхээний өрөөнд оруулсан, өвчтөн өмдөндөө бие засчихсан байсан хувцасыг нь тайлуулаад үзлэг хийхэд баруун талын нүд хөхөрч духны хэсэг шалбарсан байдалтай нүүр нь хавдсан байсан, судасны хана бэхжүүлэх, тархины цусан хангамж сайжруулах, тархины хаван хөөх, амьсгал зүрх судас дэмжих эмчилгээ хийсэн. Биеийн байдал сэргэхгүй ухаан орохгүй байсан тухайн бүрт нь би -ийн холбогдох эмч нараас утсаар зөвлөгөө аваад эмчилгээ хийж байсан. Маргааш өглөө нь буюу 08 цаг өнгөрч байхад нас барсан...Маш хүнд ухаангүй байсан эмчилгээ хийсэн боловч ухаан ороогүй. Тухайн гэмтлүүд нь хуучин 2-оос 3 хоногийн өмнө авсан гэмтэл шарх байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 126-127/,
гэрч Д.ы “...2016 оны 02 сарын 11-ны өглөө хүргэн Дэлгэрсайханы хамт хамт айлруу очиж золголт хийгээд орой 19 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд хашааны урд талын том хаалга онгойлгоод хүргэн Дэлгэрсайхан автомашинаа оруулсан. Тэгээд манай гэрт 30 орчим минут болоод Дэлгэрсайхан машинаа унаад хүүхдээ аваад овоотын цэргийн ангируу явсан. Дэлгэрсайхан хашаанаас гарахад нь би араас нь очиж хашааны урд талын том хаалгыг хаахад үүдэнд жижиг хаалгатай ойрхон дээшээ хараад нэг эрэгтэй хүн унтаж байсан, цагаан сар болж байгаа болохоор согтуу хүн унтаж байгаа юм байна гэж бодчихоод тоолгүй хашааны хаалга хаагаад гэрлүүгээ орсон. Тэгээд гэртээ ганцаараа байсан болохоор 5-аас 10 минутын дараа хашааны хойд талд байдаг хаалгаар гараад айл руу явсан. Тухайн үед *******ийг манай хашааны өмнө хэвтэж байхад цагдаа нар авч явсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147-148/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21 тоот шинжээчийн “ 1.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархи дахь тархины эдийн няцрал, 2 нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, 2 талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. 4.******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ.5.*******т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг нь аврах боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-156-157/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 21 тоот нэмэлт “
1.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархи дахь тархины эдийн няцрал, баруун талын 5-6-р хавирганы далд хугарал, 2 нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, 2 талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Өмнөх дүгнэлтэнд баруун талын 5-6-р хавирганы хугарал гэмтлийг шинжилгээний хэсэгт тусгасан боловч дүгнэлтийн хэсэгт тусгаагүй байна.
2.Дээрх гэмтлүүдээс их тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархи дахь тархины эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь /хуйхан доорх цус хуралт, баруун талын 5-6-р хавирганы далд хугарал, 2 нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, 2 талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт/ 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ.
3.*******ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. *******т учирсан гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба өвчний гаралтай гэмтэл гэж байхгүй.
4.******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ. Тухайн гэмтлийн үед ухаан алдах, хурхирах, толгой хүчтэй өвдөх, мөчдөд саа саажилт үүсэх, хүүхэн харааны гэрлийн урвал, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх гэх мэт мэдрэлийн талын шинж тэмдгүүд илэрдэг.
5.*******т учирсан гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******т эмнэлгийн тусламж үзүүлж амь насыг аврах боломжгүй. Гэмтэл авснаас хойш амьд байх хугацааг нарийн тогтоох боломжгүй.
6.******* нь хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн няцрал гэмтлийн улмаас тархины дарагдлаар нас баржээ.
7.******* сумын эмнэл *******т тархины цус харвалт, архины хордлого гэсэн онош тавиад цус тогтоох, судасны хана, бэхжүүлэх тархины хаван хөөх, хордлого тайлах, бусад шинж тэмдэг эмчилгээнүүд хийсэн нь тухайн эмгэгийн удирдамж, стандартын дагуу хийгджээ. Эмч гэм буруутай эсэхийг шинжээч эмч шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээгээр тогтоохгүй. Энэ нь хууль зүйн ойлголт болно “ гэсэн дүгнэлт /хх-159-160/,
Сэтгэц гэм судлалын 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/16 тоот “1.Б.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно.
2.Б.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
3.Б.******* нь хэрэг хариуцах чадвартай гэсэн магадлагаа /хх-162-163/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Б.*******ийн үйлдэлд тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно. Шүүгдэгч Б.******* нь урьд 2001 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн 75 дугаартай Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-193/, Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-194/ зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дууссан байх тул анх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 17.5 дахь хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналтай байна.
Өөр өөр хэлбэл мөрдөн байцаалтыг дутуу хийсэн, шүүх хуралдаанд үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт гэрч ыг байцаасан тэмдэглэл байдаг. ын хувьд Б.******* нь нагац ах нь болдог. Гэтэл т Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг тайлбарлаж өгөлгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн талийгаачийг 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдөр буюу шинийн 3-ны өдөр сумын төв дээр очсоны дараа яг хаагуур хаагуур явсан юу хийсэн бэ гэдгийг нарийн тогтоогоогүй. Үүнийг яагаад тогтоох шаардлагатай вэ гэхээр шинжээч эмч мэдүүлэг өгөхдөө талийгаачид учирсан гэмтлийг олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэсэн нь тухайн үед Б.******* нэг удаа шанагаар цохисноос энэ гэмтэл учраагүй юм байна гэж үзэх эргэлзээ төрж байна. Мөн зам тээврийн ослоос болж энэ гэмтэл учирсан байх боломжтой байна гэж дүгнэсэн байхад шууд *******ийн үйлдэлд холбогдуулж ял халдаасан нь хэргийг дутуу шалгасан гэж үзэх үндэслэлтэй байна. Хувийн сэдэлтээр хүнийг цохиж алсан гэхээс илүү сэтгэл санаа нь цочирон давчидсаны улмаас цохисон байж болзошгүй гэж үзэхээр баримтууд хэргийн материалд байгаа. Улсын яллагч нь яллах талын нотлох баримтаа цуглуулсан, хэргийг хэт нэг талыг барьж хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна буруу гэж үзэж хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэж хүсч байна...” гэж мэтгэлцлээ. Тэрээр хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны орой өөрийн гэртээ талийгаач Н.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, улмаар түүний толгойн тус газар нь шанагаар цохиж хуйхан доорх цус хуралт, их тархины 2 тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, зүүн тал бөмбөлөг болон бага тархи дахь тархины эдийн няцрал, 2 нүдний зовхи, дух, зүүн бугалганы цус хуралт, дух, хамар, 2 талын шанаа, эрүү, далны доод хэсгийн зулгаралт бүхий гэмтлийн улмаас нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Мөн дээрх гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.******* нь талийгаачийн хамт мотоциклтой сундалж яваад унасан гэх боловч энэ нь гэрч Ш.ийн “...*******ийн хоёр нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан, манай нөхөр *******ээс юу болсон талаар асуухад ...******* бид хоёр маргалдсан юм гэж хэлсэн байсан...******* ямар ч байсан тохой хэсгээрээ нугалж *******ийг цохих гээд л оролдоод байсан. 2016 оны 02 сарын 09 өдөр Би ******* сумын төвөөс орой очиход ******* гэрлүүгээ явчихсан, *******ийн нүүр хэсэг хавдаж хоёр нүд нь хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-72 дугаар хуудас/, Гэрч Б.Баттулгын “...2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ эхнэрийн хамт байж байхад манай хүү гаднаас орж ирэхдээ ******* ахын гэрээд очоод ирлээ ******* ах аравч хадаад өгөөч гэж байна гэж манай эхнэрт хэлсэн тэгээд манай эхнэр хүү ын хамт *******ийн гэрт 15 цагийн үед очихоор явсан тэгээд удалгүй 30 орчим минутын дараа гэртээ ирсэн тэгэхдээ *******ийнд ******* байна гэж хэлсэн. 2016 оны 02 сарын 09 ны өглөө манай эхнэр , хүү , нарын хамт ******* сумын төврүү яваад би гэртээ ганцаараа үлдсэн орой 18 цаг өнгөрч байхад *******, ******* хоёр архи уусан бололтой согтуу ******* ахын мотоциклоор сундлаад ирсэн. *******, ******* хоёрын нүүр хэсэг халцараад хавдаж хөхөрсөн байсан ...******* надад хандаж 2 сарын 08-ны орой буюу битүүний орой ******* бид хоёр маргалдаад зодолдсон юм, юу боллоо гэж мотоциклоос унахав дээ гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, тухайн үед унаж явсан гэх мотоциколийн гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хавтаст хэрэгт гэрч Б.ыг байцаасан тэмдэглэлд Б.ын хувьд Б.******* нь нагац ах нь болдог. Гэтэл Б.т Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэдгийг тайлбарлаж өгөлгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна гэх боловч гэрчээр мэдүүлэг өгсөн Б. нь насанд хүрээгүй хүн учир мөрдөн байцаагч нь мэдүүлэг авахдаа асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удирдлага болгон байцаалт авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хуралдаанд гаргасан буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед гаргасан хэргийн мөрдөн байцаалтад буцаалгах тухай хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Ш.******* нь оршуулгын зардалд 5 сая орчим төгрөг нэхэмжилж байна гэх боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хонины мах авсан 359.600 төгрөг, хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан хүнсний зүйл авсан 240.000 төгрөг, хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан хүнсний зүйл авсан 172.200 төгрөг, хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан хүнсний зүйл авсан 306.500 төгрөг, хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан хүнсний авсан 224.200 төгрөг, хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан хүнсний зүйл авсан 1.405.750 төгрөг, хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан 9.320 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан 60.770 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан торго зэрэг буяны эд зүйлийн мөнгө 480.000 төгрөг, хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан буяны ажил, зэд, арц, хүж авсан 110.000 төгрөг, хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан 22.900 төгрөг, хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан 56, 59, 60, 58, 61 гэж дугаарласан нөатын 290.024 төгрөг буюу нийт 3.681.264 төгрөгийн оршуулгын зардлыг шүүгдэгч Б.*******ээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Харин хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан 57 гэж дугаарласан 20.000 төгрөгийн нөатын баримт нь цаг хугацааны хувьд уг гэмт хэрэгт хамааралтай хохирол биш байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн адуу 1 толгой, ямаа 75 толгой, ашиглах боломж муутай гэх 4 ханатай гэр 1 ширхэг, чулуун хороо, төмөр зүйж барьсан 2х2 харьцаатай эвдэрхий пин зэргийг иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолоор битүүмжилсэн байх тул шүүгдэгч нь оршуулгын зардал төлөөгүй байгаа байдлыг харгалзан үзэж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг хэрэгсэл, мөн цаашид ашиглаж болохгүй эд зүйлсүүд болох арвай нэртэй архины шил 3 ширхэг, улаан шонхор нэртэй тамхины иш 8 ширхэг, металь шанага 1 ширхэг, металь хоолны том халбага 2 ширхэг, галын хайч 1 ширхэг, металь бариултай хусуур 1 ширхэг, хуванцар бариултай металь хусуур 1 ширхэг, металь хутгуур 1 ширхэг, металь эвхдэг ширээний хөл 1 ширхэг зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт заасны дагуу тус тус устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл нийт 133 хоног цагдан хоригдснийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овгийн ын *******ийг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.*******эд оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Б.*******ийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арвай нэртэй архины шил 3 ширхэг, улаан шонхор нэртэй тамхины иш 8 ширхэг, металь шанага 1 ширхэг, металь хоолны том халбага 2 ширхэг, галын хайч 1 ширхэг, металь бариултай хусуур 1 ширхэг, хуванцар бариултай металь хусуур 1 ширхэг, металь хутгуур 1 ширхэг, металь эвхдэг ширээний хөл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
6.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн хувьд ногдох хөрөнгөөс 3.681.264 /гурван сая зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баян цагааны 05-31 тоотод оршин суух Дорж овгийн Шомбонгийн *******д /КГ66032200/ олгож, үлдэх 20.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн адуу 1 толгой, ямаа 75 толгой, ашиглах боломж муутай гэх 4 ханатай гэр 1 ширхэг, чулуун хороо, төмөр зүйж барьсан 2х2 харьцаатай эвдэрхий пин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ ШҮҮГЧИД Г.МӨНХБАТ З.ТӨМӨРХҮҮ