Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч А.М, Б.М

шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М, Б.М  нарт холбогдох эрүүгийн 2115000000280 дугаартай, 163/2020/0004/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт А-ын М, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ... оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй,  /РД:***/.

Монгол Улсын иргэн, Ш овогт Б-ийн М, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, ...оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй,  /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М, Б.М  нар нь бүлэглэн иргэн Д.Г малын хотноос 1 тооны нас гүйцсэн эм хонийг хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000000280 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.М, Б.М  нар нь бүлэглэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “...” гэх газарт оршин суух иргэн Д.Г малын хотноос 2021 оны 11 дүгээр сарын 08-ны оройн 22 цагийн орчим 1 тооны нас гүйцсэн эм хонийг хулгайлж 150 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Хутаг-Өндөр сум Тээл 4-р багийн нутаг дэвсгэр “...” гэх газарт үйлдэгдсэн байв. Уг газарт хоорондоо 20 метрийн зайтай хоёр гэр байх ба уг гэрээс 10 орчим метрийн зайтай малын хуучин модон  саравч хашаа байлаа гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дахь тал/,

Адуу болон эд зүйлд үзлэг хийсэн: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутгаас тус сумын иргэн Д.Г нэг тооны хонь хулгайд алдагдсан гэх гомдол мэдээлэлд иргэн Д.Г нэг тооны хонийг хулгайлахдаа ашигласан гэх тус сумын иргэн Б.Мөнхбаяр, А.М нарын хар хүрэн зүсмийн бүдүүн морь, орос эмээл, суран хазаар, ногт, хээр алаг зүсмийн бүдүүн морь, цагаан өнгийн хазаар зэрэгт үзлэг хийхээр тогтов гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: Манайх Хутаг-Өндөр сум Тээл 4 дүгээр багийн нутаг Цагаан гол гэх газарт өвөлжиж байсан. Тэгсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Мө  гэдэг залуу голын урдаас алаг морьтой зайдан унаж ирсэн. Тэгсэн нэг их удалгүй сумын төвөөс М гэдэг залуу  архи аваад ирсэн. Тэгээд манай нөхөр, Мө , М нар архи уугаад орой болгосон. Мө  тасраад унасан. М гадаа утсаар яриад байсан, М орж ирээд Мө г дуудахад босоод ирсэн. Тэгээд тэр хоёр морьтойгоо хөдлөх шиг болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрээсээ гараад харсан чинь хонины хашааны хөл байхгүй байсан. Тэгэхээр нь би за энэ хоёр яг мал хулгай хийлээ дээ гэж бодоод нэгэнт шөнө болсон хойно гэж бодоод өглөө болохыг хүлээсэн. Тэгтэл үүрээр Мө  гаднаас хөлдөх нь гээд ороод ирсэн. Чи хариагүй юм уу гэж асуухад үгүй Мө  машинтай сумын төв явсан гэж хэлсэн. Тэгээд гэгээ орохоор нь хашааны хажууд уяатай байсан хоёр морин дээр очиход эмээл, гөлөм дээр хонины унгас, ноос үлдсэн байсан. Тэгээд хулгайд малаа алдсан байна гэдгээ мэдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна одоо өдөр хоногийг нарийн санахгүй байна. Мөнхбаяр, Мө ,  манай нөхөр ******* нар нийт 2 шил архи уучих шиг болсон. Тухайн үед энэ гурав нэлээн согтолттой байсан. Тэгээд тэд нарын яриаг сонсож байх үед тэд нар хоорондоо нэг хонь авч өгөлцөх талаар яриад байсан. Тэгэхээр нь би ахыгаа согтоочхоод битгий хонь мал яриад бай маргааш эрүүл үедээ учраа ол  одоо унтаж амар гэр лүүгээ яв гэж хэлтэл манай нөхөр ******* нь хонь өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би согтуу байж балайраад бай гэж хэлсэн. Тэгтэл Мөнхбаяр, Мө  нар нь ******* ах ав гээд байна ш дээ гэж хэлэхээр нь би өгөхгүй гэсээр байгаад гаргаад явуулсан. Тэгээд унтаж амраад өглөө босоход хоттой хониноос нэг тооны хонь дутсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

Гэрч Б.*******ын өгсөн: Манайх Хутаг-Өндөр сум Тээл 4 дүгээр багийн нутаг Цагаан гол гэх газарт өвөлжиж байсан. Тэгсэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Мө  гэдэг залуу голын урдаас алаг морьтой зайдан унаж ирсэн. Тэгээд манайд сууж байгаад хүнтэй утсаар яриад байсан. Тэгсэн нэг их удалгүй М гэдэг залуу төвөөс архи аваад ирсэн. Тэгээд бид гурав архийг уусан.... нэг мэдсэн тасраад унасан байсан. Би тэр шөнө босож ирээгүй. Тэгээд өглөө босоход эхнэр Гоёцэцэг /Гоёсайхан/ нөгөө архи уугаад байсан Мө , М чинь шөнө хашаатай хониноос хулгай хийгээд аваад явсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Гэрч Х.*******ийн өгсөн: Мө  нь алаг морь зайдан уначихсан араас нь М хүрэн морьтой дээр нь нэг хонь дүүрчихсэн явж ирсэн. Тэгэхээр нь та хоёр алчихдаг юм байна наад хонь чинь юу вэ гэж асуухад хязаалан эр хонь сумын төв орж дэлгүүрт өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо шөнө болсон хойно хэн авдаг юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө хонио надад өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Гэрч Ө.*******ын өгсөн: Тухайн үед Цагаан тохойд өвөлжиж байсан ******* гэдэг айлын гадаа унаж явсан морио уяж орхиод гэрт нь ороход Мөнхбаяр, Мө , ******* ахын эхнэр энэ 4 байж байсан. Тэр үед тэд нар архи ууж байсан. Тэгээд удалгүй тэдний гадаа байсан Тулга гэгчийн машинд суугаад сумын төв рүү орсон. Маргааш орой 17 цагийн үед ******* ахынд очоод морио авах гэсэн чинь ******* ахын эхнэр нь чи шөнө морин дээрээ хонь дүүрч явсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгтэл чиний унаж ирсэн мориор манай хотноос хонь хулгай хийгээд дүүрч явсан байна. Чиний эмээл дээр хонины ноос байна гэж хэлсэн. Би тухайн үед надад хамаагүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Шүүгдэгч Б.М-н гэрчээр өгсөн: Авч ирсэн архиа ******* ах, Мө  бид 3 хувааж уусан. Тэгээд тэр газраа архи ууж байхад Батцэрэн эгч залгаад шөлний хонь хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та машинтайгаа Хийдийн хажуугийн зам дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар Мө д хэлсэн чинь тэгье гээд архи ууж байсан Жавхаа ахын хотонд байсан хониноос 1 тооны хонь хэлэлгүй хулгай хийж авсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Шүүгдэгч Б.М-н гэрчээр өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Тээл багт байдаг Жавхаа гэдэг ахынд өнжсөн. Би М луу яриад найз нь чамд мөнгө шилжүүлье чи дэлгүүрээс 3 шил архи аваад ир гэж хэлсэн. М архи аваад Батцэрэн эгчээр хүргүүлээд ирсэн. Тэгээд архиа уугаад орой болсон, би тасраад унасан байсан. 19 цагийн үед босоод ирэхэд М надад Батцэрэн эгч шөлний хонь захиад байна яах уу гэж байсан. Гэрийн гадаа гараад М надад энэ Жавхаа ахын хотон дотор байгаа хониноос нэг хонь авчих уу гэж хэлэхэд нь би за тэгье гэж хэлсэн. М хоттой хонь руу ороод надад нэг хонь авч өгсөн. Тэгээд М Монхоодой ахын эмээлтэй морь байсныг унасан. Би Мөнхбаярт нөгөө хонийг морин дээр нь дүүрүүлсэн. Тэгээд би тухайн үед унаж ирсэн алаг морио зайдан унаад хуучин хийдийн замын хажуугийн зам руу явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №21/414 дугаартай: Иргэн Д.Г хулгайд алдагдсан гэх малын зах зээлийн үнэлгээг зах зээлийн судалгаа, мэдээ мэдээллийг харьцуулан үнэлгээний дүгнэлтийг 150 000 төгрөг гэж дүгнэв гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-58 дахь тал/

“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын  сарын 17-ны өдрийн №21/413 дугаартай: Булган аймгийн Хутаг-Өндөр сум Тээл багийн нутагт байх гэрийнхээ гаднаас буюу хоттой хониноос нэг тооны хонь хулгайлахад ашигласан 2 тооны бүдүүн морины зах зээлийн ханшийг тус бүр 1 046 435 төгрөг, орос эмээл, суран хазаар, ногт, сүлжмэл мяндас зэргийг 299 250 төгрөг нийт 2 392 119 төгрөг гэж тогтоов гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-72 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-н өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр том хүүтэйгээ гэрээсээ гарч ирсэн. Тэгээд сумын төв рүү хүүгээ явуулчихаад Жавхаа ахынд өнжсөн. Тэгээд төвд байх найз М руу утсаар яриад 3 шил архи аваад ирээч би мөнгийг нь шилжүүлье гэж гуйсан. Удалгүй М төвөөс Батцэрэн эгчээр хүргүүлээд 3 шил архи авч ирсэн. Тэр архийг Жавхаа ах, Мөнхбаяр, бид 3 хувааж уусан. Тэгээд би тасраад унтаж байхад М явъя гэж дуудаад босож ирсэн. Гадаа гараад М надад Жавхаа ахад нэг хонь өгөөч, буцаагаад хонь өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд М хонины хашаанаас хонийг аваад надад өгөхөөр нь би аваад Мөнхбаярыг Монхоодой ахын моринд суухаар нь хонийг дүүрүүлж өгөөд хамт явсан.  Маргааш өглөө нь Жавхаа ахынд буцаж ирээд унтсан гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлийн 3-4 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-н өгсөн: Хөдөө эгчийнхээ гэрт байж байгаад төв ороод 2 хонож байхад Мө  над руу яриад 3 шил архи аваад ирээч гэсэн. Тэгээд би захисан архийг нь аваад Батцэрэн эгчийн машинаар хүргүүлээд очсон. Авч очсон архиа бид гурав уугаад их согтсон байсан. Тэр үед Жавхаа ахаас нэг хонь өгөөч гэж гуйсан ах тэгэхгүй юу даа гэсэн. Тэгээд “Гоёоо эгчдээ хэлэлгүй чимээгүй авчих, тэгж байгаад би өөрөө дараа нь хэлчихнэ” гэж хэлсэн. Тэгээд Шагайг хамт явъя гэж гараад хонийг авч явах гэж байхад Мө  Жавхаа ахаас асуусан юм уу гэхээр нь асуусан гэж хэлсэн. Тэгээд төв ороод хонио Батцэрэн эгчид өгөөд хоёр шил архи аваад түүнийгээ уучхаад, гэртээ байхад цагдаа ирсэн гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г өгсөн: 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мө  морьтой хүүхдээ дүүрч ирээд ярьж хөөрч байгаад гадаа утсаар ярьж байсан. Удалгүй М машинтай давхиж ирээд гадаа уулзацгаасан. Гадаа хэсэг байж байгаад орж ирээд жаахан юм уучихлаа, ахдаа юм захилаа гэж хэлсэн. Би мал гэж гарч ороод байж байх хооронд 2 шил архи уусан байсан. Мө  муудаад тасраад бөөлжөөд гадаа савж унаад байсан. М манай өвгөнтэй ярьж хөөрөөд сууж байсан. Тэгэхэд нь би одоо хариарай гэсэн. Мө г унтаж байгаад сэргэх байх, чи одоо харь гэж Мөнхбаярт хэлсэн. Тэгсэн М гадаа утсаар яриад нэлээн удаж байгаад орж ирээд Мө г дуудаад байсан. Тэгэхээр нь би одоо хариарай, дахиж уухгүй шүү, согтуу хүнээр яах гээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Би өвгөнөө унтуулах гээд байж байсан хашааны гадуур М яваад байсан. Нэг гарахад утсаар яриад машин дуудаад одоо ирж ав гээд байгаа бололтой байсан. Тэгээд унаа дуудаж байгаа юм бол яв гэж хэлсэн гэтэл Мө г дуудаж аваад гэрт нь хүргэж өгнө гээд гарсан. Удалгүй нохой хуцаад байхаар нь гараад харсан хонины хашааны хажууд байж байсан. Тэгээд намайг хараад байсан чинь цаашаагаа явсан. Дараа нь харахад хонины хашааны хөл тайлагдсан байсан. Тэгээд өглөө үүрээр Мө г согтуу ирэхээр нь хаанаас ирэв уучихсан юм уу гэсэн эгээ би уучхаад ирлээ гэсэн. Гараад харахад нэг морины эмээл нь ноос болсон байхаар нь та хоёр айлд зүгээр архи ууж чадахгүй хонь хулгай хийсэн байна гэсэн чинь Мө  би мэдэхгүй гэсэн. Өглөө нь М луу утсаар ярихад тийм юм байхгүй, би яаж мэдэх юм гээд утсаар бид хоёр жаахан маргасан. Би аваагүй, мэдэхгүй гэсэн. Батцэрэн рүү би бас яриад энэ хоёроор хонь хулгай хийлгэсэн байна гэж хэлэхэд тийм юм байхгүй, та намайг хулгайч гэлээ нэрээ цэвэрлэж авна гэж уурласан. Тэгээд байж байгаад дахиад Мөнхбаяртай ярьсан чинь би Жавхаа ахад дуулгасан гэхээр нь ганцхан танай ах мэддэг юм уу гээд уур хүрээд хашраах санаатай цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-7 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А.М нь сумын төвд амьдрах Б.М руу утсаар ярьж 3 шил архи аваад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл 4 дүгээр багийн нутаг “...” гэх газарт оршин Б.******* гэх айлд хүрээд ирээч мөнгийг нь шилжүүлье гэснээр Б.М нь “Ерөөл” нэртэй 0,75 гр архи 3 шилийг авч Х.Батцэрэн гэх эмэгтэйн машинаар хүргүүлэн очсон байна. Авч очсон “Ерөөл” нэртэй 0,75 гр архийг гэрийн эзэн Б.*******, А.М, Б.М  нар хуваан уусан бөгөөд гэрийн эзэн Б.******* нь архиндаа согтож унтсан байна. Ингээд оройн 22 цагийн орчим Б.М нь Б.М-н хамт Б.*******ынхаас явахдаа малын хашаанаас нь нас бие гүйцсэн нэг тооны эм хонийг эзэмшигч, өмчлөгчид нь хэлэлгүйгээр хулгайлан авч явж 150 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Г гэрчээр өгсөн ... Тэгээд тэр хоёр морьтойгоо хөдлөх шиг болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрээсээ гараад харсан чинь хонины хашааны хөл байхгүй байсан. Тэгэхээр нь би за энэ хоёр яг мал хулгай хийлээ дээ гэж бодоод нэгэнт шөнө болсон хойно гэж бодоод өглөө болохыг хүлээсэн. Тэгтэл үүрээр Мө  гаднаас хөлдөх нь гээд ороод ирсэн. Чи хариагүй юм уу гэж асуухад үгүй Мө  машинтай сумын төв явсан гэж хэлсэн. Гэгээ орохоор нь хашааны хажууд уяатай байсан хоёр морин дээр очиход эмээл, гөлөм дээр хонины унгас, ноос үлдсэн байсан. Тэгээд хулгайд малаа алдсан байна гэдгээ мэдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, гэрч Б.*******ын ...Тэгээд бид гурав тэр архийг уусан. ...Нэг мэдсэн тасраад унасан байсан. Би тэр шөнө босож ирээгүй. Тэгээд өглөө босоход эхнэр Гоёцэцэг нөгөө архи уугаад байсан Мө , М чинь шөнө хашаатай хониноос хулгай хийгээд аваад явсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч Ө.*******ын ...Маргааш орой 17 цагийн үед ******* ахынд очоод морио авах гэсэн чинь ******* ахын эхнэр нь чи шөнө морин дээрээ хонь дүүрч явсан уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгтэл чиний унаж ирсэн мориор манай хотноос хонь хулгай хийгээд дүүрч явсан байна. Чиний эмээл дээр хонины ноос байна гэж хэлсэн. Би тухайн үед надад хамаагүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, гэрч Х.*******ийн ...Мө  нь алаг морь зайдан уначихсан араас нь М хүрэн морьтой дээр нь нэг хонь дүүрчихсэн явж ирсэн. Тэгэхээр нь та хоёр алдаг юм байна наад хонь чинь юу вэ гэж асуухад хязаалан эр хонь сумын төв орж дэлгүүрт өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо шөнө болсон хойно хэн авдаг юм гэж хэлсэн. Тэгээд нөгөө хонио надад өгсөн гэх /хавтаст хэргийн 35 дахь тал/ мэдүүлгүүдээр нотлогдсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд тэдгээрийг харьцуулан судалснаар шүүгдэгч А.М, Б.М  нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэл, хохирогч Д.Г-нд 150 000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нарын бусдын малыг шөнийн цагаар малын хотноос нь дур мэдэн авч, өөрсдийн үзэмжээр захиран зарцуулж буй үйлдэл идэвхтэй, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь шүүгдэгч А.М, Б.М  нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч Б.М-н үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул гэмт хэрэгт тооцохгүй гэж, шүүгдэгч Б.М-н эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцсон болно. 

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт би архиндаа согтоод унтчихсан. М намайг сэрээгээд явъя гэхээр нь ******* ахын гэрээс дагаад гарсан. Гадаа гараад М нь би ******* ахад хэлчихсэн байгаа нэг хонь авна гээд малын хашаа руу ороод 1 хонийг хашаагаар давуулж надад өгөхөд нь би аваад Монхоодой ахын эмээлтэй морийг Б.М унахаар нь морин дээр нь дүүрүүлсэн. Би хулгай хийсэн гэж бодоогүй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгээс шүүгдэгч Б.М-н үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул гэмт хэрэгт тооцохгүй гэж мэтгэлцэж байх боловч энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М-н гэрчээр өгсөн 19 цагийн үед босоод ирэхэд М надад Батцэрэн эгч шөлний хонь захиад байна яах уу гэж хэлсэн. Гэрийн гадаа М надад энэ Жавхаа ахын хотон дотор байгаа хониноос нэг хонь авчих уу гэж хэлэхэд за тэгье гэж хэлсэн гэх мэдүүлэг, хохирогч Д.Г гэрчээр өгсөн ...Тэгээд хэсэг хугацааны дараа гэрээсээ гараад харсан чинь хонины хашааны хөл байхгүй байсан. Тэгэхээр нь би за энэ хоёр яг мал хулгай хийлээ дээ гэж бодоод нэгэнт шөнө болсон хойно гэж бодоод өглөө болохыг хүлээсэн. Тэгтэл үүрээр Мө  гаднаас хөлдөх нь гээд ороод ирсэн. Чи хариагүй юм уу гэж асуухад үгүй машинтай сумын төв явсан гэж хэлсэн. Тэгээд гэгээ орохоор нь хашааны хажууд уяатай байсан хоёр морин дээр очиход эмээл, гөлөм дээр хонины унгас ноос үлдсэн байсан гэх мэдүүлэг, гэрч Д.*******ын өгсөн ...Тэгээд өглөө босоход эхнэр Гоёцэцэг нөгөө архи уугаад байсан Мө , М чинь шөнө хашаатай хониноос хулгай хийгээд аваад явсан байна гэх мэдүүлгүүд, хохирлын талаарх “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн №21/414 дугаартай дүгнэлт зэргээр няцаагдаж байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.М нь ******* ахад хонь өгөөч гэж хэлэхэд зөвшөөрсөн болохоор авсан гэж, шүүгдэгч А.М нь Б.М ******* ахад хонь авах талаараа хэлсэн гэсэн болохоор хонийг авч явсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гэрийн эзнээр авах хонио зүслүүлээгүй, шөнийн цагаар малын хотноос нь дур мэдэн авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчаас хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллаагааны шатанд хохирогчоор тогтоогдож өгсөн, анх гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, тогтворгүй байна гэж мэтгэлцсэн бөгөөд хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь шүүгдэгч А.М нь түүний төрсөн ах Амаржаргалын хүүхэд, шүүгдэгч Б.М нь нөхөр *******ын төрсөн эгчийн хүүхэд буюу төрөл садны холбоотойн улмаас хэрэгт нэгдмэл сонирхлоор мэдүүлгээ өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санаа зорилгыг агуулсан гэж үзэж болохоор нөхцөл байдал тогтоогдож байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.М, Б.М  нарыг  бүлэглэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Тээл” 4-р багийн нутагт байх иргэн Д.Г малын хотноос 1 тооны нас бие гүйцсэн эм хонийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.М, Б.М  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Г-нд 150 000 төгрөгийн хохирол учирсан нь “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Уг хохирлыг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Гоёсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.М-г2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.М-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэнгээс шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн цагаасаа эхлэн эзнээр нь зүслүүлж хонийг аваагүй буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Д.Гоёсайхантай төрөл садны холбоотой, хохирогч нь гомдол саналгүй гэх тул тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хор аюул, учирсан хохирлын хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, залуу хүмүүсийн ирээдүй, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч А.М, Б.М  нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.М, Б.М  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.М, Б.М  нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэргийн 97-111 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн 4-р багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ам бүлийн тодорхойлолт,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.М-н мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогын хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч А.М нь малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Тээл гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, шүүгдэгч Б.М нь малчин, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Тээл гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.М, Б.М  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэмт хэргийг урьдчилан төлөвлөсөн шинжгүй, архи ууж согтуурсан үедээ гэнэт үүссэн сэдэлт, санаагаар үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан 150 000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсныг мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн, мөн ******* ахад хонь өгөөч гэж хэлсэн болохоор малын хашаанаас нь өөрсдөө хонийг авч явсныг мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ болон шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.    

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг оногдуулж, хөнгөрүүлэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч А.М, Б.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялаас доогуур хэмжээгээр шүүгдэгч Б.М-т 1 жил 02 сарын хугацаагаар, шүүгдэгч А.Мө д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч А.М, Б.М  нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн зорилго, нийтлэг зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” тус тус зохицуулсан байна.

 

Иймд прокурорын эд хөрөнгө битүүмжлэх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/09, 4/10 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу Ө.*******ын өмчлөлийн 1 046 435 төгрөгийн үнэ бүхий нас бие гүйцсэн зөв талын гуяндаа дан саран тамгатай хар хүрэн зүсмийн морийг өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Б.Мөнхбаяраас үнийг гаргуулж, шүүгдэгч Б.М-н өмчлөлийн 1 046 435 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн алаг зүсмийн морийг хураан авч тус тус улсын орлого болгох нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Мөнхбаяр, А.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх хэмжээ авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорихоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт А-ын М, Ш овогт Б-ийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.М-г1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.М-г 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мө д оногдуулсан 1 /нэг/ жил, Б.М-т оногдуулсан 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч А.М, Б.М  нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн Ө.*******ын өмчлөлийн 1 046 435 төгрөгийн үнэ бүхий нас бие гүйцсэн зөв талын гуяндаа дан саран тамгатай хар хүрэн зүсмийн морийг өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Б.Мөнхбаяраас үнийг гаргуулж, шүүгдэгч Б.М-н өмчлөлийн нас гүйцсэн алаг зүсмийн морийг хураан авч тус тус улсын орлого болгосугай.

 

6. Шүүгдэгч А.М, Б.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ