Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2017/00442

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 2 дугаар багт оршин суух, ВИ68061400 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэвэлмаагийн Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Ц.Цэцэгмаа шүүхэд өгсөн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1968 оны 06 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 1976 онд сургуульд орж суралцан, 1984 онд 8 дугаар анги төгсөн Баянхонгор аймгийн ТМС-т элсэн орж, 1988 онд илгээлт аван Сэлэнгэ аймгийн Ерөө САА-д саальчнаар 1990 онд хүртэл ажилласан. Одоо тус аймгийн Бөмбөгөр суманд ам бүл 6-уулаа амьдардаг.

Иймд миний 1988 оноос 1989 он хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөө Сангийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ үед ажиллаж байсан баримт байхгүй, 2 тушаал байгаа тул энэ баримтыг үнэлэн 1988 оны 03 сарын 07-ны өдрөөс 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.. гэжээ.

Шүүх хуралдаанаар Ц.Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тэмдэгт Ерөөгийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 09 сарын 21-ний өдрийн 228 дугаар тушаал, 1988 оны 12 сарын 21-ний өдрийн 333 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Цэцэгмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Цэцэгмаа нь 1988 оны 03 сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн саальчинаар ажиллаж байсан болох нь Сэлэнгэ аймгийн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон тэмдэгт Ерөөгийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 09 сарын 21-ний өдрийн 228 дугаар тушаал, 1988 оны 12 сарын 21-ний өдрийн 333 дугаар тушаал зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Иймд Ц.Цэцэгмаагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Цэвэлмаагийн Цэцэгмаагийн 1988 оны 03 сарын 07-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Ц.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ