| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0413/И |
| Дугаар | 131/ШШ2017/00444 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2017/00444
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2-4-23 тоотод оршин суух, ВЖ64052909 регистрийн дугаартай, Босоо овогт Бэгзийн Ариунжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Б.Ариунжаргал шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1985 оны 07 сарын 04-ний өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд жимс ногоочноор 1989 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 1989 оны 03 сарын 16-ны өдрөөс эхлэн тус нэгдэлд малчнаар томилогдон 1992 оны 12 дугаар сарыг дуустал малласан.
Миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр нь бүрэн нотлохгүй байсан учир аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан байдлын талаар нотлох баримт шүүлгэсэн боловч нотлох баримт олдохгүй байна.
Иймд 1982 онд надад олгосон хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1985 оны 07 сарын 04-ний өдрөөс 1989 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд жимс, ногоочноор, 1989 оны 03 сарын 16-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ .....гэв.
Шүүх хуралдаанаар Б.Ариунжаргалын иргэний үнэмлэхний хуулбар, 1989 оны 03 сарын 10, 1982 оны 09 сарын 31, 1991 оны 01 сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Г.Цэцэгбалын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
С.Ариунжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч С.Ариунжаргал нь 1985 оны 07 сарын 04-ний өдрөөс 1989 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд жимс, ногоочноор,
1989 оны 03 сарын 06-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Б.Ариунжаргалын иргэний үнэмлэхний хуулбар, 1989 оны 03 сарын 10, 1982 оны 09 сарын 31, 1991 оны 01 сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, гэрч Г.Цэцэгбалын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд С.Ариунжаргалын хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Босоо овогт Бэгзийн Ариунжаргалын 1985 оны 07 сарын 04-ний өдрөөс 1989 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд жимс, ногоочноор,
1989 оны 03 сарын 06-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан С.Ариунжаргал нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ