Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 53

 

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Алдармаа,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх,

Шүүгдэгч: Ц.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дайчин овгийн Цэцэгсүрэнгийн Бямбажавт холбогдох эрүүгийн 201616000068 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

Ц.Бямбажав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум Дундсайханы 1-33 тоот хашаанд оршин суух иргэн О.Ариунзаяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, Хайер брэндийн 37 инчийн LCD зурагт, Дидэш антений хүлээн авагч картын хамт, эмэгтэй хүний түрийтэй гутал зэргийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, 697.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, Мөн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Бямбажав мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 2-3 нд шилжих шөнө Дундсайханы 1-33 тоот хашаанд байх Ариунзаяа гэх айлын байшингийн хаалганы боолт, шрупыг тайлж гэрт нь орж телевизор болон гутал авч гарсан. Гарахдаа хаалгыг буцааж шрупдээд зүүн талын гудамжаар нь хойш гарсан. 4 дүгээр сургуулийн хойно шөнө 01 цагийн үед Эрдэнэтуяагийн гэрт очиж хоноод өглөө 08 цагийн үед босоод телевизор авах уу гэхэд ямар үнэтэй вэ гэхээр нь 100.000 төгрөг гэхэд 60.000 төгрөг л байна гэхээр нь 60.000 төгрөгийг аваад 40.000 төгрөгийг нь дараа авна гээд явсан. Цагдаагийн хэлтэс дээр дараа нь бүгдийг нь авч очиж өгсөн. Надад мөрдөн байцаалтаас оргох шалтгаан байхгүй. Хохирол төлбөр төлөх мөнгө олохоор Булган сум руу айлын ямаа самнахаар явсан. Ирэхэд 2 удаа зарлан дуудах хуудас Цагдаагаас ирсэн байсан гэв. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Ариунзаяа мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөө явсан гэрт манай дүү Очирцэцэг үлдсэн тэгээд хөдөө очоод 2 хонож байтал гэрт хулгайч орж зурагт, ди ди эш зурагтны хүлээн авагч авсан байна гэж хэлсэн.Тэгээд би гэрт 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирээд юмаа бүртгэж үзэхэд байшин дотор том өрөөний баруун урд буланд байсан шүүгээн дээр байсан хар өнгийн Хайер брэндийн 37 инчийн LCD зурагт, Дидэш антений хүлээн авагч картын хамт, мөн гадна үүдний хажуу талд гутлын тавиур дээр байсан бор шаргал өнгийн хавар намрын эмэгтэй хүний өсгийтэй, түрийтэй гутал хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаад хандсан гэжээ. /хх-20/, Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: Би Бямбажав гэгчээс 60.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ талаараа өмнө нь гэрчээр байцаалт өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн болохоор надад нэмж хэлээд байх зүйлгүй гэжээ. /хх-21/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн үед манай дүү Эрдэнэтуяа утсаар яриад хямдхан Дидэш, зурагт хоёр зарна гэж байна авах уу гэхээр нь би хэд юм бэ гэхэд тэр 100.000 төгрөг гэж надад хэлсэн. Тэгвэл үнэтэй юм байна 60.000 төгрөг байна өөр мөнгө байхгүй яаж авах бэ дээ гэсэн тэгсэн манай дүү цаашаагаа хүнтэй ярьж байгаад хагас мөнгийг нь өгөөд дараа үлдсэн мөнгийг нь өгч болно ш дээ гэж байна гэхээр нь би ойрын хугацаанд мөнгийг өгч чадахгүй, наад зах нь 10 хоногийн дараа үлдсэн мөнгийг нь өгнө ш дээ гэж хэлсэн тэгсэн манай дүү за за болно гэж байна би энэ хүнийг танайх руу явуулчихъя гэж хэлсэн. Манайх манай дүүгийн гэрээс зүүхэн талд нь байдаг. Хүүхдийндээ байж байхад Бямбажав гэдэг надад зурагт, Дидэш зарсан залуу ирээд зурагт, дидэш авах уу гэж хэлэхээр нь би манай дүүгийн явуулсан хүн байна гэж бодоод үзье гэж хэлээд түүний авч явсан хар өнгийн том зурагт, цагаан өнгийн дидэшийн хүлээн авагч хоёрыг асааж үзэхэд гарч байсан тэгээд авахаар болоод 40.000 төгрөгийг нь 10 хоногийн дараа л өгнө ш дээ гэж хэлээд 60.000 төгрөгийг Бямбажавын хэлсэн данс руу би мобайл банкаар хийсэн, нөгөө залуу ч яваад өгсөн. Тэгсэн үдээс хойно нөгөө залуу согтуу дахиж гэрт хүрч ирээд архи уух гэсэн юм 20.000 төгрөг өгчих гэхээр нь би мөнгө байхгүй байгаагаа чамд өгсөн ш дээ гэхэд тэр за тэгвэл өөр хүн зурагт бэлэн мөнгөөр дидэш авна гэнэ би 60.000 төгрөгийг олж өгөөд таниас зурагт дидэш антенаа авна гэж хэлээд яваад өгсөн. Тэр дахиж эргэж ирээгүй гэжээ. /хх-23/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эрдэнэцэцэг мэдүүлэхдээ: Би Бямбажавыг хаана байгааг нь мэдэхгүй байна таны өгсөн зарлан дуудах хуудсыг Бямбажавт өгч уншуулсан тэр өөрөө уншчихаад очино гэж хэлээд гарсан одоо хана юу хийж явааг мэдэхгүй байна. Бямбажав гэрээсээ юм зөөгөөд архинд өгөөд архи уугаад байдаг учир дахиад өөр хулгай хийхийг үгүйсгэхгүй гэж бодоод энэ хүнийг би батлан даахаас татгалзаж байна. Цагдан хорьж хэргийг шийдүүлэхгүй бол дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэжээ. /хх-24/, Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Цэцэгсүрэн дахин мэдүүлэхдээ: Би тэр зарлан дуудах хуудсыг Ц.Бямбажавт өөрт нь өгсөн тэр зарлан дуудах хуудсыг уншчихаад хашаа даваад алга болсон одоо хаана байгааг нь мэдэхгүй. 2016 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед ирээд зарлан дуудах хуудсаа уншчихаад маргааш цагдаа дээр очино гэхээр нь би юм бодоогүй тэр ч миний үгэнд ороогүй. Одоо айлд ороогүй айлд орчихоод ирлээ гэж хэлсэн гэжээ. /хх-26/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эрдэнэтуяа мэдүүлэхдээ: 2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 1-ээс 2 цагийн үед Бямбажав манай гэрт ирсэн тэр гэрт ирээд танайд хоноод явъя гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Өглөө 7-8 цагийн хооронд Бямбажав гэрээс гараад буцаад орж ирэхдээ зурагт, дидэшийн хүлээн авагчийг барьж орж ирээд мөнгөний хэрэг болоод байна үүнийг авах уу гэж хэлээд орж ирсэн. Бид нарт бэлэн мөнгө байгаагүй ямар үнэтэй өгөх юм бэ гэхэд тэр хямдхан өгнө гэж хэлсэн. Би түүний авч явсан том хар өнгийн Хайер нэртэй хавтгай зурагтыг сонирхоод байсан. Би түүнээс өөрийнхөө Элко зурагт дээрээ нэмээд хүүхдийнхээ хавтастай нөт бүүк шиг DVD гээр солих уу гэхэд тэр зөвшөөрсөн. Тэгээд би түүнтэй наймаагаа хийсэн манай дидэш антений эрх дууссан байсан болохоор Бямбажавын авч явсан дидэш хүлээн авагчид байсан картыг залгаж үзэхэд гарч байсан. Тэр өөрөө гарна гэж хэлж байсан. Тэр наадахаа аваад байж байхгүй юу гэж хэлэхээр нь би гэртээ аваад үзээд байж байсан. Нөгөө зурагт дидэш хүлээн авагчаа хямдхан зарна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би эгч Эрдэнэцэцэг рүү утсаар яриад энд хямдхан зурагт, дидэш зарна гэнэ та авах уу гэхэд тэр ямар үнэтэй юм бэ гэхээр нь би Бямбажаваас үнийг нь асуухад тэр 100.000 төгрөг гэж хэлснийг нь эгчдээ хэлсэн. Тэгсэн эгч наад хүнээ манай гэр рүү явуулчих гэхээр нь би эгчийн байгаа гэрийг нь зааж өгөөд явуулсан. Дараа нь эгч надад хэлэхдээ Бямбажавт 60.000 төгрөг өгсөн. Үлдсэн 40.000 төгрөгийг дараа нь өгөхөөр болоод наймаа хийсэн. Тэгсэн дараа нь Бямбажавын манай эгчид зарсан дидэш хулгайн эд зүйл байсан нь мэдэгдсэн. Манайх Бмябажавь өгсөн эд зүйлээ буцаагаад олж авсан. Харин эгч 60.000 төгрөгөө аваагүй байгаа. Би Бямбажавын авч явсан зурагт дидэшийг хулгайн эд зүйл байсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Тэр хэлэхдээ миний юм гэж хэлсэн. Харин дараа нь Бямбажав цагдаа нартай ирэхэд хулгайн эд зүйл зарсныг мэдсэн...” гэжээ. /хх-27/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Түвшинбаатар мэдүүлэхдээ: Бямбажав 5 дугаар сарын 12-ны өдөр Булган суманд хөдөө байж байгаад ирлээ гээд манай гэрт 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн өглөө ирсэн. Тэгээд тэр гараад явсан чинь цагдаа нарт баригдсан. Цагдаа нар Бямбажав байна уу гэж манайд ирж сурахаар нь би байхгүй манайд ирээд гарсан гэж хэлсэн чинь жорлонгоос гарч ирээд цагдаад баригдсан юм...” гэжээ. /хх-28/,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Т.Очирцэцэг мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн төвд гүйлтын тэмцээнд бэлтгэхээр очсон юм. Аймгийн төвд байх хугацаандаа ээжийн дүү Ариунзаяа эгчийнд байсан. Тэднийх аймгийн төв Дундсайханы 1-33 тоот хашаанд байшинд байдаг юм. 2016 оны 03 дугаар сарын сүүлчээр манай эгч хөдөө ажлаар яваад би гэрт нь ганцаараа байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед би байшингаа гаднаас нь цоожилж орхиод найз Оюунчимэгийнд очиж тэндээ хоночихоод 04 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед гэртээ очсон намайг гэрт ороод зурагтаа асаах гэтэл зурагт байхгүй байсан. Тэгээд би гэрт дотор хулгай орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзтэл эгчийн өндөр өсгийтэй урт түрийтэй хавар, намрын гутал байхгүй болихсон байсан учир эгч Ариунзаяа руу утсаар залгаж болсон зүйлийн талаар хэлсэн...” гэжээ. /хх-29/,

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Бямбажавд яллагдагчаар мэдүүлэхдээ: Надад цагдаагаас 2 удаа зарлан дуудах хуудас ирүүлсэн байсан. Би хаяг дээрээ байгаагүй. Аймгийн төв дээр найз нарынхаараа байсан ...” гэжээ. /хх-46/,

Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-30/, Ашид билгүүн ХХК-ийн ди ди иш антений хүлээн авагч картын хамт 142.000 төгрөг, Хайер брэндийн LCD зурагт 480.000 төгрөг, эмэгтэй хүний хавар намрын түрийтэй гутал 75.000 төгрөг, нийт 697.000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-31/, Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-33/, Хувийн батлан даалтад авсан тухай /хх-34/, Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлэх тогтоол /хх-36/, Таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-36/, Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлэх тогтоол /хх-36/, Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-37/, Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, яллагдагчаар цагдан хорих тухай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-38-39/, Ял нэмж сонсгох тухай тогтоол /хх-45/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамж /хх-48-49, 64-65 /, Ц.Бямбажавын зан байдлын тодорхойлолт, суллагдсан хүмүүст олгогдох /хх-50/, Сум дундын 15 дугаар шүүхийн шийтгэх тогтоол, ялаас өршөөн хэлтрүүлэх тухай Төв аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж /хх-51-55/, Шүүгдэгч Ц.Бямбажавын зан байдлын тодорхойлолт /хх-56/, Өмнөговь аймаг дахь Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-66/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичиг /хх-68/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн зарлан дуудах хуудас /хх-69-70/, Ц.Бямбажав эх Цэцэгсүрэнгийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-71-72 /,

Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-74/, Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-75/, Илтгэх хуудас /хх-76/, Арилжааны банкны лавлагаанууд /хх-80-82/, Зээлийн дансны хуулга /хх-83-97/, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ангиас суллагдсан этгээдүүдийн судалгаа /хх-103-107/, Шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол зэрэг болно. Шүүгдэгч Ц.Бямбажав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум Дундсайханы 1-33 тоот хашаанд оршин суух иргэн О.Ариунзаяагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, Хайер брэндийн 37 инчийн LCD зурагт, Дидэш антений хүлээн авагч картын хамт, эмэгтэй хүний түрийтэй гутал зэргийг шунахайн сэдэлтээр хулгайлан авч, 697.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Ариунзаяагийн “...Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хөдөө явсан гэрт манай дүү Очирцэцэг үлдсэн тэгээд хөдөө очоод 2 хонож байтал гэрт хулгайч орж зурагт, ди ди эш зурагтны хүлээн авагч авсан байна гэж хэлсэн.

Тэгээд би гэрт 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ирээд юмаа бүртгэж үзэхэд байшин дотор том өрөөний баруун урд буланд байсан шүүгээн дээр байсан хар өнгийн Хайер брэндийн 37 инчийн LCD зурагт, Дидэш антений хүлээн авагч картын хамт, мөн гадна үүдний хажуу талд гутлын тавиур дээр байсан бор шаргал өнгийн хавар намрын эмэгтэй хүний өсгийтэй, түрийтэй гутал хулгайд алдагдсан байсан. Тэгээд би цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-20/, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцэцэгийн “...Би Бямбажав гэгчээс 60.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ талаараа өмнө нь гэрчээр байцаалт өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлсэн болохоор надад нэмж хэлээд байх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-21/, гэрч Ж.Эрдэнэцэцэгийн “...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн үед манай дүү Эрдэнэтуяа утсаар яриад хямдхан Дидэш, зурагт хоёр зарна гэж байна авах уу гэхээр нь би хэд юм бэ гэхэд тэр 100.000 төгрөг гэж надад хэлсэн. Тэгвэл үнэтэй юм байна 60.000 төгрөг байна өөр мөнгө байхгүй яаж авах бэ дээ гэсэн тэгсэн манай дүү цаашаагаа хүнтэй ярьж байгаад хагас мөнгийг нь өгөөд дараа үлдсэн мөнгийг нь өгч болно ш дээ гэж байна гэхээр нь би ойрын хугацаанд мөнгийг өгч чадахгүй, наад зах нь 10 хоногийн дараа үлдсэн мөнгийг нь өгнө ш дээ гэж хэлсэн тэгсэн манай дүү за за болно гэж байна би энэ хүнийг танайх руу явуулчихъя гэж хэлсэн. Манайх манай дүүгийн гэрээс зүүхэн талд нь байдаг. Хүүхдийндээ байж байхад Бямбажав гэдэг надад зурагт, Дидэш зарсан залуу ирээд зурагт, дидэш авах уу гэж хэлэхээр нь би манай дүүгийн явуулсан хүн байна гэж бодоод үзье гэж хэлээд түүний авч явсан хар өнгийн том зурагт, цагаан өнгийн дидэшийн хүлээн авагч хоёрыг асааж үзэхэд гарч байсан тэгээд авахаар болоод 40.000 төгрөгийг нь 10 хоногийн дараа л өгнө ш дээ гэж хэлээд 60.000 төгрөгийг Бямбажавын хэлсэн данс руу би мобайл банкаар хийсэн, нөгөө залуу ч яваад өгсөн. Тэгсэн үдээс хойно нөгөө залуу согтуу дахиж гэрт хүрч ирээд архи уух гэсэн юм 20.000 төгрөг өгчих гэхээр нь би мөнгө байхгүй байгаагаа чамд өгсөн ш дээ гэхэд тэр за тэгвэл өөр хүн зурагт бэлэн мөнгөөр дидэш авна гэнэ би 60.000 төгрөгийг олж өгөөд таниас зурагт дидэш антенаа авна гэж хэлээд яваад өгсөн. Тэр дахиж эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-23/,

гэрч Ж.Эрдэнэтуяагийн “...2016 оны 04 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 1-ээс 2 цагийн үед Бямбажав манай гэрт ирсэн тэр гэрт ирээд танайд хоноод явъя гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Өглөө 7-8 цагийн хооронд Бямбажав гэрээс гараад буцаад орж ирэхдээ зурагт, дидэшийн хүлээн авагчийг барьж орж ирээд мөнгөний хэрэг болоод байна үүнийг авах уу гэж хэлээд орж ирсэн...би Бямбажаваас үнийг нь асуухад тэр 100.000 төгрөг гэж хэлснийг нь эгчдээ хэлсэн. Тэгсэн эгч наад хүнээ манай гэр рүү явуулчих гэхээр нь би эгчийн байгаа гэрийг нь зааж өгөөд явуулсан. Дараа нь эгч надад хэлэхдээ Бямбажавт 60.000 төгрөг өгсөн. Үлдсэн 40.000 төгрөгийг дараа нь өгөхөөр болоод наймаа хийсэн. Тэгсэн дараа нь Бямбажавын манай эгчид зарсан дидэш хулгайн эд зүйл байсан нь мэдэгдсэн. Манайх Бямбажавт өгсөн эд зүйлээ буцаагаад олж авсан. Харин эгч 60.000 төгрөгөө аваагүй байгаа. Би Бямбажавын авч явсан зурагт дидэшийг хулгайн эд зүйл байсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Тэр хэлэхдээ миний юм гэж хэлсэн. Харин дараа нь Бямбажав цагдаа нартай ирэхэд хулгайн эд зүйл зарсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-27/,

Насанд хүрээгүй гэрч Т.Очирцэцэгийн “...Би 2016 оны 04 дүгээр сард Өмнөговь аймгийн төвд гүйлтын тэмцээнд бэлдэхээр очсон юм. Аймгийн төвд байх хугацаандаа ээжийн дүү Ариунзаяа эгчийнд байсан. Тэднийх аймгийн төв Дундсайханы 1-33 тоот хашаанд байшинд байдаг юм. 2016 оны 03 дугаар сарын сүүлчээр манай эгч хөдөө ажлаар яваад би гэрт нь ганцаараа байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед би байшингаа гаднаас нь цоожилж орхиод найз Оюунчимэгийнд очиж тэндээ хоночихоод 04 дүгээр сарын 03-ны өглөө 07 цагийн үед гэртээ очсон намайг гэрт ороод зурагтаа асаах гэтэл зурагт байхгүй байсан. Тэгээд би гэрт дотор хулгай орсон байна гэж бодоод эд зүйлээ бүртгэж үзтэл эгчийн өндөр өсгийтэй урт түрийтэй хавар, намрын гутал байхгүй болихсон байсан учир эгч Ариунзаяа руу утсаар залгаж болсон зүйлийн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-29/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-7/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-10/, эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл /хх-15-17/, Ашид билгүүн ХХК-ийн ди ди иш антений хүлээн авагч картын хамт 142.000 төгрөг, Хайер брэндийн LCD зурагт 480.000 төгрөг, эмэгтэй хүний хавар намрын түрийтэй гутал 75.000 төгрөг, нийт 697.000 төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-31/, шүүгдэгч Ц.Бямбажавын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар, Мөн шүүгдэгч Ц.Бямбажав нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Ж.Эрдэнэцэцэгийн “...Би Бямбажавыг хаана байгааг нь мэдэхгүй байна таны өгсөн зарлан дуудах хуудсыг Бямбажавт өгч уншуулсан тэр өөрөө уншчихаад очино гэж хэлээд гарсан одоо хана юу хийж явааг мэдэхгүй байна. Бямбажав гэрээсээ юм зөөгөөд архинд өгөөд архи уугаад байдаг учир дахиад өөр хулгай хийхийг үгүйсгэхгүй гэж бодоод энэ хүнийг би батлан даахаас татгалзаж байна. Цагдан хорьж хэргийг шийдүүлэхгүй бол дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй...” гэсэн мэдүүлэг /хх-24/, гэрч Н.Цэцэгсүрэнгийн “... Би тэр зарлан дуудах хуудсыг Ц.Бямбажавт өөрт нь өгсөн тэр зарлан дуудах хуудсыг уншчихаад хашаа даваад алга болсон одоо хаана байгааг нь мэдэхгүй. 2016 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед ирээд зарлан дуудах хуудсаа уншчихаад маргааш цагдаа дээр очино гэхээр нь би юм бодоогүй тэр ч миний үгэнд ороогүй. Одоо айлд ороогүй айлд орчихоод ирлээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-26/,

гэрч А.Түвшинбаатарын “...Бямбажав 5 дугаар сарын 12-ны өдөр Булган суманд хөдөө байж байгаад ирлээ гээд манай гэрт 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн өглөө ирсэн. Тэгээд тэр гараад явсан чинь цагдаа нарт баригдсан. Цагдаа нар Бямбажав байна уу гэж манайд ирж сурахаар нь би байхгүй манайд ирээд гарсан гэж хэлсэн чинь жорлонгоос гарч ирээд цагдаад баригдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-28/, шүүгдэгч Ц.Бямбажав яллагдагчаар “...Надад цагдаагаас 2 удаа зарлан дуудах хуудас ирүүлсэн байсан. Би хаяг дээрээ байгаагүй. Аймгийн төв дээр найз нарынхаараа байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-46/, Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-33/, Хувийн батлан даалтад авсан тухай тэмдэглэл /хх-34/, Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хүргүүлэх тогтоол /хх-36/,

Таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-36/, Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал /хх-37/, Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, яллагдагчаар цагдан хорих тухай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-38-39/, ял нэмж сонсгох тухай тогтоол /хх-45/,

Ц.Бямбажав эх Цэцэгсүрэнгийн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан батлан дааж авсан шүүгдэгчийн төрсөн эх Цэцэгсүрэнгийн “...Ц.Бямбажавыг батлан даалтад авсан боловч дуудсан хугацаанд ирэхгүй орон гэрээсээ эд зүйл авч барьцаанд тавих, зарах зэргээр архи ууж үгэнд орохгүй байна. Зохих арга хэмжээ авч өгнө үү гэсэн...” хүсэлт /хх-71-72 /, мөн “...батлан даалтад авсан миний үгийг ойлгохгүй гэр орноосоо хулгай хийж байгаа тул би батлан даагчаас нь татгалзаж байна. Улмаар хэрэг нь шийдэгдэхээс өмнө өөр гэмт хэрэг үйлдэж болзошгүй байгаа тул цагдан хорьж хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-72/,

Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь тус тус нотлогдон тогтоогдож байна. Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Ц.Бямбажавын үйлдэлд тохирсон байна. Иймд шүүгдэгч Ц.Бямбажавыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, мөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Бямбажав нь 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллагдсан, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сум дундын 15 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хэдий ч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 8 сар 22 хоногийн хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Бямбажавыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй хэдийч түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Ц.Бямбажав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Эрүүгийн хариуцлагын зорилго нь иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино...гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мэдүүлгийн нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудад үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийг удирдлага болгон шүүгдэгч Ц.Бямбажавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан хорих ял тус тус оногдуулж, түүнийг хүмүүжүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн нэр дээр эд хөрөнгөгүй гэсэн байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.Бямбажав нь хулгайлсан эд зүйлээ хохирогч О.Ариунзаяад хүлээлгэн өгч хохирол төлбөргүй болох нь эд зүйл хүлээлгэж өгөн тухай тэмдэглэл /хх-17/, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт 60.000 төгрөгийн хохирол төлбөртэй болох нь иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Бямбажаваас 60.000 төгрөгийн гаргуулан иргэний нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгт олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ц.Бямбажав нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгчийн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бямбажав нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсон байх тул шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй отверкийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгсэл байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дайчин овгийн Цэцэгсүрэнгийн Бямбажавыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Бямбажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбажавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбажавт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бямбажавын цагдан хоригдсон 49 /дөчин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бямбажаваас 60.000 /жаран мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг, Цагаан хаданд оршин суух, Мөнх овгийн Жамъянгийн Эрдэнэцэцэгт /КВ65072200/ олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн иштэй отверкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Ц.Бямбажавын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бямбажавт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бямбажавт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч нар тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ