Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/187

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болдбаяр,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэг, түүний өмгөөлөгч Д.Гансүх,

хохирогч Ч.Баасангарам,

иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэл,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н. А-т холбогдох эрүүгийн 2034001690031 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, Б овогт Н.А, 1982 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймаг Өндөрширээт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй малчин гэх, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Төв аймгийн Өндөрширээт сум 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газарт асфальтан замын 207 тоот шонгийн орчимд 12-11 УНГ улсын дугаартай Хюндай аксент маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 11.14, 13.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас жолооч Б.Гансүхийн жолоодож явсан 88-25 ТӨА улсын дугаартай Субару Проестор маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуугийн зай барилгүй шахан шүргэн зам тээврийн осол гаргаж улмаар 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд биеийн бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт бүхий, мөн тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Баасангарамын эрүүл мэндэд зүүн шагайн ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун өгзөгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан, мөн тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гансүхийн амь насыг хохиросон гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.А: “Би 2020 оны 12 дугаар сарын 20-нд Эрдэнэсант суманд эхнэртэйгээ цуг ойр зуурын хүнсний юм цуглуулаад явж байсан. Дэлгүүрийн үүдэнд хоёр найзтайгаа таараад цуг хөдөө гарцгаая гээд шатахуун түгээх станц ороод бензин авцгаасан. Тэндээсээ хөдлөөд овоон дээр гарч нэг шил архи задалж уусан. Дахиж Эрдэнэсант орж нэг юм аваад замдаа хоёр тийшээ салангаа ууя гэж ярьсан. Замд явж байгаад би араас нь гүйцэт түрүүлэх гээд араас нь явж байгаад салдаг замаа олохгүй байгаа юм болов уу гээд хажуугаар нь гүйцэт түрүүлэх үйлдэл хийтэл над руу дараад буцаад замын хажуу руу яваад өгсөн. Би замын хажуу руу гараад зогссон юм байх гэж бодоод эргээд ирэхэд машин нь уначихсан байсан. Намайг очиход эхнэр хөл хөл гээд орилоод байхаар нь очиж татаж гаргасан. Тэгээд зам дээр явж байсан машинтай хүмүүс ирчихсэн байсан” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэг: “Би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нөхөр хүүхдийн хамт Төв аймгийн Эрдэнэсант сум орсон. Манай нөхрийн цагаан мах нь эргэсэн байсан учраас тэр өдөр эм тариа аваад явж байсан. Дэлгүүрээс гараад ирэхэд Н.А машинтайгаа миний машины ард ирээд зогсчихсон байсан. Миний одоо өгөх мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй яг адилхан учраас өмнөх мэдүүлгээрээ явах саналтай байна” гэв.

 

Хохирогч Ч.Баасангарам: “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэл: “Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг юм. Дүүгээ хөдөө мал дээр унаж бай гээд өгсөн юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-3-4 тал/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-5-12 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-13 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-14 тал/, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Н.Аийн согтууралыг шалгахад 0,85 хувьтай байсныг тэмдэглэсэн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлт/хх-15-16 тал/, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий СД/хх-18 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-19 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-20 тал/, 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-21-25 тал/, 12-11УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-26-31 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэг/хх-33-37 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэл/хх-39-40 тал/, шүүгдэгч Н.Ааас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41-42, 44-45 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 3 сарын 09-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт/хх-48-51 тал/, Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-52 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-53-55 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 106 дугаар дүгнэлт/хх-61-62 тал/,  Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 109 дугаар дүгнэлт/хх-65-66 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар 17-ны өдрийн 107 дүгнэлт/хх-69-70 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1150 дугаартай дүгнэлт/хх-74-75 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1152 дугаартай дүгнэлт/хх-76-77 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1154 дугаартай дүгнэлт/хх-78-79 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1153 дугаартай дүгнэлт/хх-82-84 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1151 дугаартай дүгнэлт/хх-87-88 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1149 дугаартай дүгнэлт/хх-92-93 тал/, Н.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-95 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1866 дугаартай дүгнэлт/хх-101-149 тал/, Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга багийн засаг даргын тодорхойлолт/хх-153 тал/, Г.Ууганжаргал, Г.Ширмэнтуяа, Г.Отгонзаяа нарын төрсний гэрчилгээний хуулбар/хх-155 тал/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ/хх-157 тал/, хохирогч Ч.Баасангарамаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-164-166 тал/, гэрч О.Баттуулаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-167-168 тал/, гэрч О.Мөнхзоригоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-169-171 тал/, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаартай дүгнэлт/хх-175 тал/, 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа/х-179 тал/, 145/000193 дугаар гэрлэлтийн лавлагаа/хх-181 тал/, 145/000190 гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх-183 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт/хх-187-188 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан/хх-192-200 тал/, шинжээч А.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-213-214 тал/, Н.Алтанхуяагийн жолоочийн лавлагаа мэдээлэл/хх-215 тал/, хохирогч П.Эрдэнэцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-218-220, 58-59 тал/, хохирлын баримтын  хуулбар/2-р хавтас хх-09-22 тал/, Дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн дүгнэлт/хх-41-44 тал/, Н.Аийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-50-54 тал/, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-69-73 тал/, Н.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-82 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг болно.

 

          Шүүх анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд явуулахад яллах болон цагаатгах талуудын шүүхэд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газарт асфальтан замын 207 тоот шонгийн орчимд 12-11 УНГ улсын дугаартай Хюндай аксент маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7, 11.14, 13.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсний улмаас жолооч Б.Гансүхийн жолоодож явсан 88-25 ТӨА улсын дугаартай Субару Проестор маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуугийн зай барилгүй шахан шүргэн зам тээврийн осол гаргаж улмаар 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд биеийн бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт бүхий, мөн тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Баасангарамын эрүүл мэндэд зүүн шагайн ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун өгзөгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан, мөн тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гансүхийн амь насыг хохироосон болох нь:

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Эрдэнэцэцэгийн өгсөн: “Би охин талийгаач хоёрынхоо хамт Өндөрширээт сумын нутаг гурван худгийн нурууны холдой гэх газар байдаг өвөлжөөнөөсөө 13 цагийн орчим Эрдэнэсант сумын төв рүү талийгаачийнхаа цагаан мах эргэдэг өвчинд эм тариа авах гээд хөдөлсөн тэгээд Эрдэнэсант сумын төвийн эмийн сангаас эм тариа, дэлгүүрээс ойр зуурын юм аваад дэлгүүрийн гадаа зогсож байхад манай машины ард А эхнэр Баасангаравтай хамт зогсож байсан тэгээд байж байхад талийгаач маань дэлгүүр рүү хүүхдийн үсний боолт авах гээд орсон тэгээд гарж ирэхэд нь А хажуугаар зэрэгцэж орж ирээд яахын хө цаадах чинь Гомбоо тоож уух юм бол уу гэж надад хэлсэн би хариуд нь манай хүний цагаан мах эргээд байгаа архи уухгүй хө гэж би хэлсэн тэгэхэд А цугтаа гаръя хө гээд А хөдлөөд яваад өгсөн тэгээд талийгаач бид хоёр Баярмаагийн дэлгүүр орж мотоциклын суудлын бүрээс аваад гарч ирээд явах гэж байхад А бас хүрээд ирсэн тэгээд цуг гаръя гээд байсан тэгээд бид хоёр хөдлөөд би машин дотроосоо гараа даллаад явлаа гэсэн тэгтэл байж бай цуг гаръя гээд инээгээд хашхираад байсан тэгээд бид хоёр тоохгүй яваад өгсөн юм архи уухгүй санаатай байсан. Тэгээд бид хоёр шатахуун түгээх станц ороод шатахуун аваад хөдлөөд гэр рүүгээ явж байх замд талийгаач маань Эрдэнэсант гэсэн пайзтай овоон дээр зогсоод овоондоо нэг мөргөчихье гэж буугаад чулуу өргөөд овоог гурав тойроод машин руугаа ирж байхад нь утас нь дугарсан тэгээд нэг хүнтэй ярьсан тэгээд шатахуун түгээх станц дээр байна гэнэ үү хүүр ч гэж талийгаач хэлээд хүрээд ирсэн тэгэхэд би хэнтэй ярьсан юм вэ? гэж асуухад А ярьж байна шатахуун түгээх станц дээр байна хүлээж бай аpaac чинь удахгүй очно гэж байна гэж байсан. Тэгээд талийгаач маань лаа хийх гээд өмдөө тайлаад зогсож байхад А их хурдан хүрээд ирсэн. Тэгээд машиныхаа цонхийг онгойлгоод хоорондоо бид хэд инээлдээд юм ярьж байхад А манай машинд суучих гэсэн бид хоёр хариуд нь хүүхэд нүцгэн байна өөрөө өрөөд ир гэсэн тэгэхэд А 1 шил 05 граммын хараа архи хоёр аягатай орж ирсэн тэгээд манай хүн Ат би гурав л татъя мах зах эргэчхээд хэцүү байна гэж байсан, тэгээд хуваагаад уусан, тэгээд би машинд байсан 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво гаргаж өгсөн тэгтэл хоёр эрэгтэй маань хоёр эмэгтэй нь уу бид хоёр уухгүй гэсэн, тэгээд задлаад дээрээс нь нэг аягалаад уух гэхэд миний дотор муухайраад уухаа болиод ундаа уусан, тэгтэл А машинд нэг юм байгаа тэрийг хуваагаад уучихъя гэсэн тэгээд би яах юм бэ хэтэр нь одоо засмал замаар явна харанхуй болж байна гэсэн. Тэгтэл А буугаад нэг шил 0.5 граммын хараа архи аваад ороод ирсэн манай нөхөр 10000 төгрөг Ат өгсөн хүний юм уучхаад муухай юм намайг аваад өгсөн гээд бодчих гэсэн тэгтэл нөгөө хоёр яах юм бэ гээд байхаар нь талийгаач маань ав гэсээр байгаад өгсөн. Тэгээд нөгөө архи хувааж уусан манай нөхөр архи уухгүй гээд алгасаад байсан, тэгээд архи дуусаад би бие засах гээд явсан тэгээд ирж байхад Баасангарав Эрдэнэцэцэгээс асуу гэж байсан тэгээд би ирэхэд талийгаач маань одоо манай хүн уурлах байх гэж байсан. Тэгтэл А хөгшин нь ганц юманд гялс яваад ирье гэсэн тэгэхэд нь би хуц хуц солиор А ингээд давардаг ш дээ хоёр хүүхэд айж байгаа засмал замаар явна гэж хэлээд машиндаа суусан. А машиндаа сууж гэрлээ асаагаад шууд ухраад Гансүхээ гэж дуудсан. Тэгээд манай хүн очиж суугаад яваад өгсөн тэгээд би Баасангаравтай юм яриад сууж байхад явсан хоёр маань хүрээд ирсэн тэгээд архи бариад ороод ирэхээр нь би уулгахгүй одоо засмал замаар явна харанхуй болчихлоо гэж уурлахад талийгаач А хоёр гэр гэр рүүгээ салаад ууя гэсэн тэгээд А эхнэрээ манай машинд үлдээгээд машиндаа суусан тэгээд бид хэд хөдлөөд араас А дагасан. Тэгээд би хүүхдээ тэврээд сандал жаахан налуу байсан болохоор налаад хэвтээд явсан, талийгаачаас чи зүгээр үү гэж асуухад би зүгээр зүгээр гэж байсан ингээд явж байхад гэнэт машины зүүн гар талаас цагаан өнгөтэй машин зэрэгцэж ирээд пижигнээд явсан. Ингээд л машин эргэлдээд эхэлсэн би тухайн үед зогсохгүй юм байх даа гэж бодсон 4-5 удаа эргэлдсэн. Ингээд машин баруун гар талын бөөрөөрөө харж зогссон. Тэр үед хүүхэд маань орилсон би талийгаачийг дуудахад хариу өгөхгүй байсан тэгээд эргээд харахад машины ар тал онгорхой байсан тэрүүгээр гарсан буцаад охиноо машинаас авсан энэ үед Баасангарав Аийг Жадаа чи яаж байгаа юм бид хэдийг дайраад унагаачихлаа ш дээ гээд ёо ёо хөл хөл Жадаа намайг аваач ээ гэж байсан би энэ үед Гансүх байхгүй байна хаана байгаа юм бэ гээд хүүхдээ тэврээд хайгаад байсан олоогүй машин асаалттай байсан болохоор машиныг унтраагаад түлхүүрийг нь сандал дээр нь шидсэн ингээд талийгаачийг хайж байхад А ертөнцийн зүгээр зүүн талаар машинтайгаа тойрч ирээд манай машины хамар талаас нь хараад зогссон тэгээд би очоод хаалгыг нь нүдээд Гансүх байхгүй хаана байгаа юм бэ гэсэн тэгтэл А машинаас буухад Баасангарав Жадаа намайг аваач ээ хөл хөл гээд орилоод байсан А очсон. Энэ үед 3-4 хүн гэнэт гарж ирээд намайг тайван тайван гээд Аийн машинд суулгасан тэгээд би машинаас буух гэсэн чинь машин нь дотроосоо онгойхгүй байсан тэгтэл А эхнэрээ авч орж ирээд даарч байна уу гээд машинаа асаагаад шууд хойшоо хөдөлсөн тэгтэл нэг залуу Аийн шилэн хүзүүнээс бариад чи яах гэж байгаа нь гэхэд А би пар тавих гэж байсан юм гэхэд нөгөө залуу пар тавихад хөдөлдөг юм уу гээд нөгөө залуу пар тавсан, тэгээд би гэр рүүгээ ярья гэж орилоход нэг хүн утсаа надад өгсөн. Би талийгаачийн дүү рүү ярьсан тэгээд аваарт орчихлоо. Гансүх байхгүй байна гэж орилсон, тэгээд утсаа салгасан. Тэгтэл манай дүү ирээд охиныг маань авсан санагдаж байна, тэгээд би буугаад талийгаачийг хайхад олохгүй байсан Атай тараад асуухад цуг хайя гээд байсан мөн нөгөө хүмүүсээс асуухад эмнэлгийн машин ирээд аваад явсан гэж байсан тайван байна гэсэн тэгээд эмнэлгийн машин ирсэн намайг суугаад яв гэсэн би явахгүй гэсэн. Тэгтэл нэг машины гэрэлд талийгаачийн хэвтэж байгааг хальт харсан тэгээд би очъё гэж орилоход намайг очуулаагүй ингээд нэг мэдэхэд эмнэлэг дээр байсан. 2007 оноос хойш одоог хүртэл амьдарч байна, дундаасаа 3 хүүхэдтэй. Талийгаач маань архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй. Бүс хэрэглээгүй, уул нь байнга хэрэглэдэг тухайн үед яагаад хэрэглээгүйгээ ойлгохгүй байна. Энгийн тайван орой байсан. Халтиргаа гулгаа байгаагүй. Миний хувьд гомдолтой байна архи уухгүй гээд байсан хүний араас архи барьж ирээд, уулгаад ийм асуудалд хүргэсэн, Ат гомдолтой байна. Өөрийнхөө хүнийг алдчихаад хүнд би гомдолгүй гэж чадахгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-37 тал/,

иргэний нэхэмжлэгч Н.Алтангэрэлийн өгсөн: “Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд гэрчилгээтэй тээврийн хэрэгсэл 2017 онд өөрийн төрсөн дүү болох Намсрай Ат бэлэглэсэн тухайн цагаас хойш манай дүү ашиглаж эзэмшдэг нэрийг нь шилжүүлж чадаагүй байгаа байсан юм. Би 2020 оны 02-р сарын 11-ний өдөр 23 цагийн орчим манай дүүгийн эхнэр Баасангарав над руу залгаад осолд орсон талаар ярьсан тэгээд би шөнө ирсэн. Манай дүү Аийн ярьж байгаагаар найз нь урьд нь хурдан давхиад байхаар нь зөөлөн яв гэж хэлэх гээд хажуугаар нь гүйцэт түрүүлэхэд гэнэт нэг чимээ гараад замаас гарсан тэгээд эргэхэд найз нь барьж явсан тээврийн хэрэгсэл онхолдсон байсан өөрийнх нь эхнэр дотор нь сууж явсан байна лээ өөр мэдэх зүйл байхгүй. Дүүдээ бэлгэнд өгсөн учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/,

гэрч Н.Аийн өгсөн: “Би 3-р анги төгссөн бага боловсролтой бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгье. ... 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сум руу эхнэр Баасангарамын хамт хүнсний зүйл цуглуулахаар өөрийн ах Алтангэрэлийн бэлгэнд өгсөн өөрөө 3 жил унаж байгаа 12-11 УНГ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан. Эрдэнэсант сумын төвд хүнсээ цуглуулж байгаад дэлгүүрийн хажууд талийгаач Гансүх түүний эхнэр Отгонцэцэг нартай таарсан ойрд уулзаагүй учраас хэдэн үг солиод хөдөө хамт гаръя гэж хоорондоо ярьсан тэгээд байж байхад талийгаач эхнэр хүүхэдтэйгээ хамт түрүүлээд хөдөлсөн би араас нь хөдлөөд шатахуун түгээх газраас бензин аваад байж байхад талийгаач над руу залгаад хаана байна аа би Сант овоон дээр чамайг хүлээгээд байж байна гэсэн тэгээд би араас нь эхнэртэйгээ овоон дээр очиход талийгаач засмал замын урд зам чөлөөлөөд зогсож байсан ард нь би очоод зогсоход талийгаач манай машинд ороод ир хүүхэд даарчих гээд байна гээд машинд нь эхнэр бид хоёр суусан. Талийгаач 1 шил 0,5 граммын хараа нэртэй архи гаргаж өгсөн тэгээд би тухайн архийг аягалсан тухайн архинаас би ганц татсан, тэгээд би ёс байна гээд нэг шил архи талийгаачид гаргаж өгсөн тэгээд нөгөө архиа талийгаач аягалсан өгснийг нь уусан. Архиа ууж дуусаад гэр рүүгээ явахаар болсон тухайн үед талийгаач дахиад нэг шил архи ууя гэхээр нь яах юм бэ гэр гэр рүүгээ салахдаа ууя гэсэн, тэгээд эхнэр бид хоёр талийгаачийн машинаас буух гэхэд талийгаач та хоёр түрүүлээд яваад өгчихнө манай эхнэрийг эндээ суугаад яв салдаг дээрээ очоод машиндаа суучих тэсэн тэгээд манай эхнэр талийгаачийн машинд үлдээд би буугаад бие засах гэтэл талийгаач машинаа асаагаад хөдлөөд явчихсан тухайн үед 20-21 цаг болж байсан байх, би бие засчхаад араас нь хөдөлсөн, намайг явж байхад талийгаач урд явж байсан тэгтэл талийгаач явж өгөхгүй байсан тэгээд би салдаг замаа мэдэхгүй гэлдрээд байгаа нь болов уу гэж бодоод зүүн гар талдаа дохио өгөөд хажуугаар нь гүйцэт түрүүлэх эгнээндээ орох үед түс тас гээд тухайн чиглэлд замаас гарж шороо босож тонхчоод юу болж байгааг мэдэхгүй рулээ тас зуураад машин овгонож овгонож байгаад зогссон тэгээд машинаас буухад миний баруун тал хүн дугарсан тухайн зүгт очиход нөгөө машин маань баруун гар талаараа хажуулдаад унасан байдалтай талийгаачийн эхнэр хүүхэд хоёр машины гадна зогсож байсан тэр үед манай эхнэр машин дотор хөл хөл гээд орилоод байсан тэгээд харанхуй байсан учраас машинаа асаагаад тойрч очоод гэрэл тусгаж зогссон тухайн үед машинтай хүмүүс ирээд бид нарт туслаад анхны тусламж үзүүлсэн, энэ үед талийгаачийн эхнэр манай хүн цонхоороо энэ хавьд байгаа гээд хойно хайгаад байсан би цуг хайлцаж байхад тухайн тусламж үзүүлсэн хүмүүс машиныг босгохдоо талийгаачийг урд байгааг нь олсон тэгээд эхнэрт нь хэлэлгүй байж бай гээд байсан удалгүй Эрдэнэсант сумын эмнэлгийн машин ирээд манай эхнэрийг аваад явсан, талийгаачийн эхнэр нь хүүхэдтэйгээ манай хамаатнууд ирнэ гээд үлдсэн удалгүй цагдаа ирээд хэргийн газрыг хамгаалалтад авсан. Би 60-70 километр цагийн хурдтай явсан талийгаач 50-60 километр хурдтай явсан байх. Миний хувьд бага зэрэг уусан болохоор урд явсан машинаа хянах чадвартай байсан. Талийгаач маань уусан байсан гэхдээ ухаангүй согтуу байгаагүй. Салхитай хүйтэн байсан, өөр нэгэн байгалийн үзэгдэл байгаагүй. Манай эхнэр Ч.Баасангарамийн зүүн хөл нь шагай хэсгээр гэмтсэн, талийгаачийн эхнэр хүүхэд хоёр ил харагдах гэмтэл байгаагүй. Миний машины баруун гар талын урд хаалганы доод бага хэсэгт хонхойж зурагдсан, миний машин техникийн хувд бүрэн, гэхдээ хуучны машин запас сэлбэг олддоггүй, хуучин машин би тухайн машиныг ахаасаа бэлгэнд аваад 3 жил болж байна. Тухайн машины бүхээг хэлбэр дүрсээ алдсан бүх цонх хагарсан байдалтай байсан бусад зүйлийг анхаараагүй сандарсан байсан учраас сайн санахгүй байна. Осол талийгаач бид хоёрын архи ууснаас, талийгаач намайг гүйцэт түрүүлж байгааг хараад ямар нэгэн байдлаар саад хийгээгүй бол ийм осол гарахгүй, жолооч өөрөө хамгаалах бүсээ хэрэглээгүй байсан, хэрэглэсэн бол талийгаач маань амь насаа алдаагүй байх байсан. Талийгаач бид хоёр хар багаасаа нөхөрлөсөн уух үедээ уучихдаг баярлах үедээ баярладаг сайхан найзууд, ямар нэгэн хувийн тааламжгүй харьцаа байхгүй хүмүүс.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42, 44-45 тал/,

хохирогч Ч.Баасангарамын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би нөхөр Атай хамт Эрдэнэсант сумын төв орж хүнсний зүйл цуглуулж яваад талийгаач Гансүх эхнэр Эрдэнэцэцэг хоёртой уулзсан. Энэ үед манай нөхөр талийгаач хоёр хамт хөдөлье гэж ярьсан байсан тэгээд нөхөр бид хоёр шатахуун аваад зогсож байхад талийгаач манай нөхөр лүү залгаад хаана байна гэж байгаа бололтой байсан хариуд нь манай нөхөр одоо очлоо гэсэн тэгээд Эрдэнэсантын овооны хажууд талийгаачийн машинд бид дөрөв 2 шил 0,5 граммын хараа архи уусан тэгээд хөдлөхөөр болсон талийгаач намайг миний машинд явж бай нөхөр чинь араас хүрээд ирнэ гээд хөдөлсөн. Манай нөхөр араас хөдөлсөн байх ингээд явж байхад гэнэт машин онхолдоод нэг мэдэхэд миний хөл нэг зүйлд дарагдсан байсан. Би нөхрөө дуудаж машин тэндээс гарсан удахгүй нэлээн хэдэн хүмүүс ирсэн байсан миний ухаан санаа орж гараад байсан тэгээд эмнэлгийн машинтай сумын төв явсан тэгээд цагдаа нар ирэхэд талийгаачийг өнгөрсөн гэж мэдсэн. Шулуун, гулгаагүй зам байсан, үзэгдэх орчин харангуй, цаг агаар тогтуун байсан. Миний зүүн хөл шилбээрээ хугарсан, гомдол саналын хувьд сайн мэдэхгүй байна шүүх хуралдаад орж байж шийднэ. Би сайн мэдэхгүй байна бид хэд архи уусан асуудлаас болсон байх талийгаач нэлээн халамцуу байсан. Онхолдсон машинд хамгаалах бүс зүүсэн хүн байхгүй, талийгаач жолоо бариад, эхнэр нь хажуу талын сандал дээр хүүхдээ тэврээд би ард нь сууж явсан, хамгаалах бүс хэрэглэсэн бол уг асуудал хүний амь насанд хүрэх хүртэл асуудал болохгүй байсан байх гэж бодож байна. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, мөн би яг осол болоход зүүрмэглэж явсан учраас сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-166 тал/,

гэрч О.Баттуулын өгсөн: “Би Өндөрширээт сумын унаган хүн Аийг багаас нь мэднэ айл саахалт олон жил амьдарч байна. А нь хүүхэд насаа ээж аавын гар дээр мал маллаж хүмүүжсэн. Мал малласаар байгаад одоог хүрч байгаа инээд алдсан хөөрхөн шар, хүний үгнээс гардаггүй хүүхэд байсан одоо бол гэр бүлтэй хүн миний анзаарч байгаагаар эхнэр хүүхдэдээ халамжтай амьдрах гээд өөрийнхөө чадлаар зүтгэж яваа хүүхэд гэж боддог. Сум орон нутгийн малчдынхаа дунд нэр хүндтэй хүүхэд. Найз нөхдийн хүрээд зохих хэмжээнд хэрэглэдэг настай хүнтэй ууж иддэггүй их хүмүүжилтэй хүүхэд бид нарын үеийнхний үгнээс гардаггүй сайн залуу. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ инээд алдаад тамхи татаад сууж байдаг хүүхэд ямар нэгэн илүү дутуу зан характер байхгүй. Хэл нь хугархай таван цул нь хааяа өвдөөд байна гэж дуулддаг өөр мэдэх зүйл байхгүй. А том жижиг нийлсэн 400 гаран малтай.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167-168 тал/,

гэрч О.Мөнхзоригийн өгсөн: “Би Эрдэнэсант суманд мал маллан амьдардаг. Атай нэг голд айл саахалт нутагладаг найз нөхөд хүмүүс. Миний мэдэж байгаагаар А зовлон үзсэн, зан төлөв хүнд тусархуу, нийтэч, хүн чанар сайтай залуу гэж боддог. Мөн гэр бүлдээ анхаарал халамж сайтай хүн. Миний мэдэхээр уудаггүй. 300-400 толгой малтай байх.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-171 тал/,

шинжээч А.Батбаярын өгсөн: “2020.02.17-ны өдөр “Эрдэнэцэцэг, А, Баасангарам” гэж хаягласан 3 ширхэг цус тус бүр тогтоолын хамт хүлээн авч 2020.02.20-ны өдөр дээрх тоот 3 дүгнэлтийг гаргахад цусанд тус бүрээс этилийн спирт илрээгүй. Шинжилгээг батлагдсан стандарт аргын дагуу хийсэн болно. Хүний биеийн бодисын солилцоо буюу хөлс, амьсгал, шээс зэргээр уусаж архины хэмжээ цаг хугацаа өнгөрөх тусам байнга гадагшилж байдаг. Иймд уусан архины хэмжээ тухайн хүний хүний бие физиологиос хамаарч илрэхгүй байх боломжтой. ер нь хөдөө орон нутагт болсон хэрэг, зам тээврийн осолд холбогдсон хүмүүсийн шинжилгээг хугацаа хоцорч цусны дээж авснаас болж согтуурал шалгах багажын заалтаас зөрүүтэй буюу илрэхгүй тохиолдол ихээр гардаг. Энэ шинжилгээ нь дээрх тохиолдлын нэгэн адил байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-214 тал/,

хохирогч П.Эрдэнэцэцэгийн өгсөн: “Болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ дурдсан учраас нэмж ярих зүйл байхгүй, шаардлагатай нэмж ярих зүйл байвал өмгөөлөгч Энх-Амгалангийн хамт дахин мэдүүлэг өгнө. Гомдол санал, нэхэмжлэх зүйлтэй холбоотой баримт бичгийг прокурор, шүүхийн байгууллагын шатанд гаргаж өгнө. Хэргийг хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...Би шинжээчийн гаргасан дүгнэлтүүдтэй танилцлаа. Нөгөө талын өмгөөлөгч Мөнхбаясгалан гэх хүн хэргийг удаашруулж дахин дахин дүгнэлт гаргуулж байгаад маш их гомдолтой байна. Би урьд нь өөрийн өмгөөлөгч Гансүх гэх хүнээр дамжуулж нэхэмжлэлийн баримтыг хяналтын прокурорт гаргаж өгсөн. Би шүүх, прокурорын шатанд нэхэмжлэлийн баримтуудаа нэмж бүрдүүлээд өгнө. Одоогоор талийгаачийн оршуулгын зардалд 10.000.000 /арав/ орчим төгрөг зарцуулсан. Охин бид хоёрын эмчилгээнд 500.000 орчим төгрөгийн зардал гарсан. Машины эвдрэлд нийт 6.625.830 төгрөг болсон. Энэ машин бидэнд янзлаад авах боломж байхгүй учир машиныг бүрэн төлүүлэх, эмчилгээний зардал, оршуулгын зардал зэргийг нэхэмжилж гаргуулах хүсэлтэй байна. Би маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл талийгаачийн оршуулгын зардал мөн миний эмчилгээний зардал, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ зэргийг нэхэмжилнэ. 2020 оны 02 дугаар сард болсон тодорхой осол хэргийг нөгөө талын өмгөөлөгч үндэслэлгүйгээр дахин дахин хүсэлт, гомдол гаргаж их удааж байгаад гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-220 тал, 2-р хх-ийн 58-59 тал/,

яллагдагч Н.Аийн өгсөн: “Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Зарим хэсэг дээр эргэлзээтэй байна. Яагаад гэхээр талийгаач Гансүх замын хөдөлгөөний тодорхой заалт зөрчсөн. Талийгаачийг шинжээчийн дүгнэлтэнд хамгаалах бүс зүүгээгүй талаар буруутгасан зүйл заалт огт байхгүй. Талийгаачийн гэмтэл толгой тархиндаа байдаг. Хамгаалах бүс зүүсэн бол амь нас аврагдах боломжгүй гэж үзэж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Аюул саад бий болоход зогсоох арга хэмжээ аваагүй нь эргэлзээтэй. Энэ хэргийн талаар би гэрчээр өмнө нь мэдүүлэг өгөхдөө өгсөн. Нэмж ярих 2-3 зүйл байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй жолооч Гансүхийг хамгаалах бүс зүүгээгүй, аюул саад бий болоход зогсоох арга хэмжээ аваагүй талаар тусгаж өгөөгүй. Хажуу болон хоорондын зай бариагүй, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгааг анхаараагүй гэдэг заалтаар буруутгаж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд боломж байсан. Урдаас машин тэрэг байгаагүй. Намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийж талийгаачийн хажуугаар гарахад талийгаач над руу дарж мөргөлдөөд баруун гар тал руугаа талийгаач онхолдсон юм. Би бас замын баруун тал руу буугаад харайлгаад зогссон юм. Шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Дүгнэлтүүд эргэлзээтэй байгаа учир дахин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргуулах хүсэлтэй байна. Хохиролтын баримт, үнэлгээтэй танилцсан. Би хохирогчид 500.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 сая төгрөгөөр 1 удаа нийт 1.500.000 төгрөг өгсөн. Одоо нэмж ойрын хугацаанд тээврийн хэрэгслийн хохирол болох 6.900.000 төгрөгийг барагдуулна. Үүний дараагаар талийгаачийн оршуулгын зардлыг барагдуулна. Нэг шил архи талийгаач гаргаж өгөхөөр би амссан. Тухайн архинаас уугаагүй. Энэ архийг талийгаач Гансүх түүний эхнэр Эрдэнэцэцэг, манай эхнэр Баасангарам нар хуваагаад уусан. Тэгэхээр нь би хүний юм уучихсан гээд өөрт байсан 0,5 граммын хараа архи гаргаж өгөөд би аягалсан энэ архийг уусан хүн байгаагүй. Ингээд гэр лүүгээ хөдөлсөн юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71-73 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №25 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.Талийгаачийн цогцост гавлын ясны дух болон зулай хэсгээс дотогш цөмөрч баруун зүүн чамархай руу олон салаалж сэлтэрхий үүсгэсэн салсан хугарал зулайн орой хэсгийн хугарлын хэсгээс арагш дагзны хэсэг рүү олон хэсэг салаалсан шугаман хугарал, суурь ясны том нүхний хэсгээс олон салаа үүсгэсэн салсан хугарал, тархины хатуу хальсны урагдал их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт тархины дарагдап, шахагдалт, тархины эдийн няцрал дух зулай, хоёр чамархай, дагзны хэсгийн хуйхны цус хуралт, баруун зүүн чамархайн цус хуралт, баруун хөмсөгнөөс баруун хацар хүрсэн зүүн нүдний дотор булангаас зүүн хөмсөгний гадна дээд хэсэг хүрсэн зулайд шарх, дух, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Талийгаач нь гавал тархины далд гэмтлийн улмаас нас баржээ. 4.Талийгаачийн цусанд хийсэн биологийн шинжилгээгээр 3 III-р бүлгийн харьяаллын цустай байна. 5.Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй 6.Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1.0 промилпи спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. 7.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.” /1-р хх-ийн 48-51 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №106 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.П.Эрдэнэцэцэгийн биед зүүн мөрний зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1-р хх-ийн 61-62 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ч.Баасангарам-н биед зүүн шагай ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун өгзгөнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1-р хх-ийн 65-66 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №107 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Г.Отгонзаяа-н биед дух, баруун сарвуу, бүсэлхий, баруун өвдөг, баруун шилбэ баруун шагай, баруун тавхайд зулгаралт, зүүн чамархай, зүүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1-р хх-ийн 69-70 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн №1866 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: “1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, 12-11 УНГ улсын дугаартай, Hyundai Accent маркийн автомашины жолооны механизмын эд ангиуд бүрэн, ажиллаж байна. Тоормосны систем энгийн, шингэн дамжуулгатай, хуурай бетон зам дээр жолоодож шалгаж огцом тоормослоход зүүн хойд дугуй тоормосны мөр үүсэхгүй тул бүрэн бус ажиллаж байна. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхжилтийг шалгах боломжгүй. 2.Саарал өнгийн, Subaru Forester маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашины жолооны эд ангиуд бүрэн, механик дамжуулгатай, шингэн хүчлүүртэй ослын үед баруун, зүүн хөндлөн татуурга гулзайсан гэмтэлтэй, баруун урд амортизатор гулзайсан гэмтэлтэй зэрэг шалтгаан нөхцөлөөс жолооны механизм дутуу ажиллана. Тоормосны эд ангиуд бүрэн, ажиллагааг шалгахад хавчигчийн поршенгууд хавчиж ажиллана. Зориулалтын багажгүй тул тоормосны хүч, идэвхжилтийг шалгах боломжгүй. 3.Цагаан өнгийн. 12-11 УНГ улсын дугаартай, Hyundai Accent маркийн автомашинд баруун урд далбаа, баруун урд хаалга дамнаж хонхойж, баруун урд хаалганы гадарт, газрын гадаргаас дээш 67-79 см хүртэлх зайд саарал өнгийн зурагдсан мөр үүссэн, уг хаалганы доод хэсгээр 23Х85 см хэмжээтэй хар өнгийн зурагдсан хар мөр ослын үед үүссэн гэмтэлтэй. Баруун хойд гэрэл байхгүй, арын бамбайн баруун хажуу талд будаг халцарсан, зүүн хойд дугуйн дээр байрлах хэсэгт замаск мэт зүйлтэй, урд бамбайн зуун урд булан хэсгээр цуурч хагарч, эмтэрсэн хуучин сэв гэмтэлтэй. 4.Саарал өнгийн, Subaru Forester маркийн, 88-25 ТӨА улсын дугаартай автомашинд баруун талын урд хойд далбаа, хаалга, баруун урд хаалганы шил, урд хойд багана, түлшний савны таг, хажуугийн шил; хойд тээшний хаалга, шил, арын салхи зүсэгч, арын гэрлүүд, зүүн талд хойд урд далбаа, багана, хаалга, шил, дээвэр, дээврийн доторлогоо, урд голын толь, салоны гэрэл, салхины шил, капот, агаар шүүр, хөргөлтийн радиатор, урд дээд хөндөл төмөр, хойд тэнхлэгийн баруун талын дагуу, хөндлөн гар, зуун хойд хөндлөн гар, хойд 2 амортизатор, баруун урд амортизатор, урд тэнхлэгийн 2 гар, жолооны баруун, зүүн хөндлөн татуурга, урд хойд их гэрэл, дохионы гэрлүүд, урд нүүрний хаалт, зүүн, баруун гадна толь, урд бамбайн зүүн хажуу тал зэрэг эд ангиуд ослын үед хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу автомашин онхолдож, өнхрөх үед үүссэн эвдрэл гэмтэлтэй байна. Уг автомашины зүүн урд далбаа урд хэсгээр, урд бамбайн зүүн хажуу хэсгээр цагаан, саарал өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэл нь цагаан, саарал өнгийн гадаргуутай хатуу биеттэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөж, шүргэлцэх үед үүссэн байх үндэслэлтэй байна. 5.Hyundai Accent маркийн, 12-11 УНГ улсын дугаартай, цагаан өнгийн автомашины баруун урд хаалганы гадна самбарт газрын гадаргуугаас дээш 67 см-аас 79 см хүртэлх зайд байрлах хэсэгт 12Х66 см хэмжээтэй урдаас хойш чигт, саарал өнгийн өнгөц зурагдсан мөр үүссэн гэмтэл, баруун урд хаалганы эмжээр, доод ирмэг дамнасан, газрын гадаргуугаас дээш 29 см-аас 65 см хүртэлх зайд 23Х85 см хэмжээтэй хэсэгт хонхойж, дээрээс доош чиглэлд хар өнгийн зурагдсан мөр үүссэн гэмтэл; Саарал өнгийн, Subaru Forester маркийн, 88-25 ТОА улсын дугаартай автомашины зүүн урд далбааны урд хэсэгт газрын гадаргуугаас дээш 65-87 см хүртэлх зайд 46Х27 см хэмжээтэй хонхойж, 45Х22 см хэмжээтэй цагаан, саарал өнгийн зурагдсан мөр үүссэн, урд бамбайн зуун хажуу талд газрын гадаргаас дээш 29 см-аас 66 см хүртэлх зайд байрлалтай хэсэгт 37х42 см хэмжээтэй цагаан, саарал өнгийн зурагдсан мөр үүсэж будаг халцарсан гэмтэл үүссэн шинж тэмдэг, зам тээврийн осол хэргийн материалд үндэслэн Subaru Forester маркийн, 88-25 ТӨА улсын дугаартай автомашин зүүн урд хажуу хэсгээр, Hyundai Accent маркийн, 12-11 УНГ улсын дугаартай автомашины баруун урд хаалга, далбаа дамнасан хэсгээр мөргөлдөж, шүргэлцсэн байх үндэслэлтэй байна. 6.Шинжилгээнд ирүүлсэн Subaru Forester маркийн, 88-25 ТӨА улсын дугаартай автомашины баруун хойд дугуй MNS4598-2011 стандарт шаардлага хангахгүй. Hyundai Accent маркийн, 12-11 УНГ улсын дугаартай автомашины авцуулах холбоо, дуут дохио ажиллахгүй, урд тэнхлэгийн хоёр дугуй MNS4598-2011 стандарт шаардлага хангахгүй, техникийн бүрэн бус байна.” /1-р хх-ийн 101-149 тал/,

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №46 дугаартай дүгнэлт: “1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв.

2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Субару Порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Гансүх нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Субару Порестер маркийн 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд уг зам тээврийн осол болоход зам болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хьюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. мөн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв.

6. Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт зэргийн үндэслэн үндэслэлтэй гэж үзэв.

7. Уг асуулт нь ойлгомжгүй учир хариулах боломжгүй гэж үзэв.” /1-р хх-ийн 175 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №36 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.2.П.Эрдэнэцэцэг-н биед бүсэлхийн 3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1-р хх-ийн 187-188 тал/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12/212 дугаартай Б.Гансүхийн өмчлөлийн 8825 ТӨА улсын дугаартай Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээний тайлан: “Б.Гансүхийн өмчлөлийн 8825 ТӨВ улсын дугаартай SUBARU FORESTER маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2020 оны 02-р сарын 11-ний байдлаар хохирлын үнэлгээ нь 6.625.830 /зургаан сая зургаан зуун хорин таван мянга найман зуун гучин/ төгрөг болно.” /1-р хх-ийн 192-206 тал/,

Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний №2021 02 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Хариулт №1. Төв аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Очирын 2020 оны 05 дугаар сарын 14 ний өдрийн №46 дугаартай /хавтаст хэргийн175-р хX/ шинжээчийн дүгнэлтээс харахад хэргийн газрын бүдүүвч зураг болон фото зураг № 9-14 холбогдогч нарын мэдүүлгийг үндэслээд ийм дүгнэлт гаргасан байх гэж таамаглаж байна. Гэрч Н.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, Hyundai accent маркийн автомашины баруун талд үүссэн дугуйн мөрөөс улбаалан ийм дүгнэлт гаргах магадлалтай гэж үзэж байна. Хариулт №2. Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Н.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний Дүрмийн "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, автомашинд үүссэн сэв, ул мөр зэргээр нотлогдож байна. Урт /улаан/ сумаар үзүүлсэн мөрийн байдалд дүгнэлт хийхэд Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашин нь Субару проестор маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашинаас илүү хурдтай явсныг нотлохын зэрэгцээ хажуугийн зай барилгүй шахсаныг харуулж байна. Богино /цэнхэр/ сумаар үзүүлсэн мөр нь Субару проестор маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашин баруун гар тийш дарахад үүссэн мөр байна. Жолооч Н.А нь согтуугаар автомашин жолоодсон нь драйгер 6820 багажийн хэмжилтээр тодорхойлогдож байгаа бөгөөд Субару проестор маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашины хөдөлгөөнд саад учруулж аюултай байдал үүсгэсэн нь автомашинд үүссэн ул мөр, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1866 тоот дүгнэлтээр батлагдаж байна. Хариулт №3. Субару проестор маркийн 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Б.Гансүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 11.2. Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн нээг голлож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Согтуугаар автомашин жолоодож явсан нь шинжилгээний дүгнэлтээр, зорчих хэсгийг голлож явсан нь хэргийн газрын үзлэг, ослын газрын дугуйн мөрөөр нотлогдож байна. Хариулт №4 Дээрх зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал болон цаг агаар, автомашины бүрэн бүтэн байдал нөлөөлсөн эсэхийг тогтоосон нотлох баримт байхгүй байна. Хариулт №5 Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд автомашин жолоодсон явдал гэж үзэж байна. Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохоор орон зайн баримжаа алдах, болгоомжгүй хөөрлийн байдалд ордог нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Жолооч Н.А уншиж бичиж чадахгүй атал жолоодох эрх авсан нь зам тээврийн осол гарах нөхцөл болсон гэж үзэж байна. Н.А жолоочийн бэлтгэгдсэн байдлыг шалгах шаардлагатай. Хариулт №6 Драйгер 6820 багаж нь Олон улсын хэмжил зүйн байгууллага OIML/ болон Хэмжил зүйн газраас баталгаажуулагдсан байдаг. Иймд энэ багажны заалтад эргэлзэх үндэслэлгүй. Хүний бие организм спиртийг саармагжуулж байдаг. Зам тээврийн осол 20 цагт гарсан энэ үед жолооч Н.Аийн согтуурлыг хэмжсэн боловч шинийн 03 цагийн үед буюу 7-н цагийн дараа цусыг шинжилгээнд авсан байна. Энэ нь цусанд спиртийн агууламж илрэхгүй байх тохиолдол болсон байх магадлалтай. Согтууруулах ундааны зүйл хэрэглээд идэвхтэй хөдөлгөөн хийж хөлсөө гаргах, халуун шингэн зүйл уух зэргээс шалтгаалан 7 цагийн хугацаанд цусан дахь спирт бүрэн саармагжих боломжтой гэж үзэж байна. Өмгөөлөгчөөс тавьсан асуултын хариу: Хариулт №3 Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэж үзэж байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.9-д "гүйцэж түрүүлэх" гэж явж байгаа эгнээнээсээ гаран эсрэг урсгал сөрж урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх, буцаж эгнээндээ орох үйлдлийг гэж заасан. Жолооч Н.А нь гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэх явцдаа Subary Forester маркийн 88-25 TӨА улсын дугаартай автомашиныг шахаж шүргэлцэн замаас гаргасан гэж үзэж байна. Хариулт №4 Subary Forester маркийн 88-25 ТӨА улсын дугаартай автомашин нь эгнээ голлож яваагүй боловч гүйцэж түрүүлэхэд саад учруулаагүй болох нь автомашинд үүссэн ул мөр ослын газрын зураг, хэмжилт, шүүх шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Хариулт №5 Ослын схем зурагт байгаа 2.25м мөр нь Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашины мөр 11.60м мөр нь Subary Forester маркийн 88-25 ТОА улсын дугаартай автомашины мөр гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлэг, автомашины эвдрэл, ул мөр зэргээр баталгаажиж байна. Хариулт №6 Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуу хоорондын зай бариагүйгээс шүргэлцэн мөргөлдөх хэлбэрийн осол/ осол гарсан. Хариулт №7 Жолооч зогсоох арга хэмжээ авах боломжтой эсэх нь жолоочийн найдварт ажиллагааны нэг болох ажиллах чадвараас шалтгаална Хариулт №8 Шинжээчээс асуух шаардлагагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой байна. Хариулт №9 Дээр хариулагдсан. Хариулт №10 Зам тээврийн осол гарах гол шалтгааныг бий болгосон болохоор Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 заалтыг зөрчсөн гэж үзэх магадлалтай. Хариулт №11 Хюндай аксент маркийн 12-11 УНГ улсын дугаартай автомашины жолооч Н.Аийн үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” /2-р хх-ийн 41-44 тал/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох нотлогдон тогтоогдсон байна.

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 20 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газарт асфальтан замын 207 тоот шонгийн орчимд 12-11 УНГ улсын дугаартай Хюндай аксент маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  буюу 0.85 хувийн согтолттойгоор жолоодсон нь архи согтууруулах ундаа хамт уусан хохирогч гэрч нарын мэдүүлэг, илтгэх хуудас/хх-15 тал/, драгейр үлгээлгэсэн баримт /хх-16 тал/ цус авсан тэмдэглэл,/хх-72 тал/, шинжээчийн 1152 дугаартай дүгнэлүүдээр тус тус нотлогдсон тул автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт зөрчих гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг,

Мөн жолооч Б.Гансүхийн жолоодож явсан 88-25 ТӨА улсын дугаартай Субару Проестор маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хажуугийн зай барилгүй шахан шүргэн зам тээврийн осол гаргаж улмаар 88-25 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд биеийн бүсэлхийн 3 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрөөтэй хугарал, тархи доргилт бүхий, мөн тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч П.Баасангарамын эрүүл мэндэд зүүн шагайн ясны зөрөөтэй хугарал, баруун хацар, баруун өгзөгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан, мөн тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Гансүхийн амь насыг хохиросон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, ослын шалтгаан тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг тус тус бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч Н.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.А-ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Н.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Н.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Эрдэнэцэцэг нь тээврийн хэрэгсэлд учирсан зардал 6625830 төгрөг, оршуулгын зардалд 5829329 төгрөг, шүүхийн шатанд гаргасан зардал 174000 төгрөг нийт 12.926.423 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас

7500000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 5129159 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөх хуульд заасан завсарлага авч, завсарласан хугацаанд хохирол нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Харин шүүгдэгч Н.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал болох 471264 төгрөгийг шүүгдэгч Н.Ааас гаргуулж шинжээч Р.Мөнхбаяр, Д.Бямбахүү, Т.Анхбаяр нарт 157088 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй байна.aa

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н.А-ийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/таван/ жилийн хугацаагаар хасч, 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-т оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Н.А нь эрүүгийн 2034001690031 дугаартай хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-аас 471264 төгрөгийг гаргуулж шинжээч Р.Мөнхбаяр, Д.Бямбахүү, Т.Анхбаяр нарт 157088 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

          9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

          10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

          11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ