| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0416/И |
| Дугаар | 131/ШШ2017/00446 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2017/00446
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 1 дүгээр баг, Номгон усны аж ахуйн 1 дүгээр гудамж, 12 тоотод оршин суух, ВС62042801 регистрийн дугаартай, Саарал овогт Зундуйн Нэргүйн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч , хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч З.Нэргүй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч З.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1962 оны 04 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон.
Иймд 1981 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Худалдаа бэлтгэлийн ангид няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Нийгмийн даатгалын байцаагч хэлэхдээ миний ажилласан байдлын талаархи тушаал шийдвэр байхгүй, архиваас лавлагаа гараагүй гэх үндэслэлээр ажилласан байдлаа тогтоолго гэсэн шаардлага тавьсан. Хөдөлмөрийн дэвтэр ямар нэгэн зөрчилгүй..гэв.
Шүүх хуралдаанаар З.Нэргүйн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2017 оны 05 сарын 11-ний өдрийн 558 дугаар архивын лавлагаа, 1981 оны 06 сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, баярын бичгийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
З.Нэргүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч З.Нэргүй нь 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, барааны няраваар ажиллаж байсан болох нь 1981 оны 06 сарын 29-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, баярын бичгийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд З.Нэргүйн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Саарал овогт Зундуйн Нэргүйн 1981 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагч, барааны няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан З.Нэргүй нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ