Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2017/00447

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 3 дугаар багт оршин суух, ВИ59020119 регистрийн дугаартай, Хараат овогт Балбарын Батбаярын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Б.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1959 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул 1975 оноос 1978 он, 1981 оноос 1990 он хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн 3 дугаар бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? Миний бие нь 1978 оны 06 сарын 25-ны өдрөөс 1981 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан нь үнэн..гэв.

Шүүх хуралдаанаар Б.Батбаярын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 1006 дугаар архивын лавлагаа, 1981 оны 07 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн зөвлөлийн хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 12 сарын 21-ний өдрийн 18 дугаар, 1982 оны 11 сарын 30-ны өдрийн 15 дугаар, 1989 оны 07 сарын 07-ны өдрийн 13 дугаар протоколын хуулбарууд, гэрч Д.Даариймаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Батбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Батбаяр нь 1975 оны 09 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 25, 1981 оны 05 сарын 22-ны өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Б.Батбаярын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 1006 дугаар архивын лавлагаа, 1981 оны 07 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, цэргийн батлах, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн зөвлөлийн хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 12 сарын 21-ний өдрийн 18 дугаар, 1982 оны 11 сарын 30-ны өдрийн 15 дугаар, 1989 оны 07 сарын 07-ны өдрийн 13 дугаар протоколын хуулбарууд, гэрч Д.Даариймаагийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Батбаярын хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хараат овогт Балбарын Батбаярын 1975 оны 09 сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 сарын 25, 1981 оны 05 сарын 22-ны өдрөөс 1991 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Б.Батбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ