Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2017/00449

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 25-2 гудамж, 26 тоотод оршин суух, ВЮ70061767 регистрийн дугаартай, Өөлд овогт Дамдингийн Даваагийн ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Думаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.Даваа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 47 нас хүрч хортой нөхцөлөөр өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Би 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Барилга ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү? ....гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Думаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тус шүүх хуралдаанд Д.Даваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Д.Даваагийн 1986 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Барилга ХК-д ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү?

Шүүх хуралдаанаар Д.Даваагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 732 дугаар архивын лавлагаа, Улсын Барилгын хорооны харъяа Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1988 оны 07 сарын 05-ны өдрийн 193 дугаар, 1991 оны 04 сарын 10-ны өдрийн 123 дугаар тушаал, тус аймгийн барилаг угсралтын Ундраа пүүсийн захирлын 1993 оны 04 сарын 02-ны өдрийн 06 дугаар тушаалын хуулбарууд, гэрч Н.Долгорсүрэнгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Даваа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Даваа нь +++ ажиллаж байсан болох нь .Даваагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 732 дугаар архивын лавлагаа, Улсын Барилгын хорооны харъяа Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1988 оны 07 сарын 05-ны өдрийн 193 дугаар, 1991 оны 04 сарын 10-ны өдрийн 123 дугаар тушаал, тус аймгийн барилаг угсралтын Ундраа пүүсийн захирлын 1993 оны 04 сарын 02-ны өдрийн 06 дугаар тушаалын хуулбарууд, гэрч Н.Долгорсүрэнгийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д.Даваагийн хүсэлтийг хангаж, ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өөлд овогт Дамдингийн Даваагийн ++ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.Даваа нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ