| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0197/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/212 |
| Огноо | 2021-06-22 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Х.Оюунцэцэг,
иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэчулуун/онлайн/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,
шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Бын Э, . овгийн Бын Э нарт холбогдох эрүүгийн 1934000840118 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар баг Салхит 7-10 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялыг тэнсэж, 01 жил 08 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, Б овогт Бын Э/ /,
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бул 4, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн 1-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Бын Э,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Э: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Э: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл/хх-03 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-04-07 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол/хх-10, 16 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-11-13, 17-18 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол/хх-20-21 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл/хх-22-23/, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-26-28, 236-237 тал/, гэрч Л.Даваахүүгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-29 тал/, шүүгдэгч Б.Эөөс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-30-31 тал/, шүүгдэгч Б.Эаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-32-33 тал/, гэрч Б.УуганБаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-34 тал/, гэрч М.Молор-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-35 тал/, гэрч С.ГэрэлБаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-36 тал/, гэрч Г.Болормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-37 тал/, гэрч Н.Очирдаваагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-38 тал/, гэрч П.Сүнжидмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-39 та/, гэрч Ө.Пэрэнлэйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-40 тал/, гэрч Г.Батбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-41 тал/, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/хх-43 тал/, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн тайлан/хх-50-53 тал/, шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-65-66 тал/, яллагдагч Б.Эөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-73-74 тал/, яллагдагч Б.Эаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-75-76 тал/, Б.Эийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-88-94 тал/, Б.Эын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-97-103 тал/, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 5 дугаар тогтоол/хх-115-120 тал/, Б.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-120, 33 тал/, Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-121, 32 тал/, Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол/хх-131-132 тал/, гэрч Э.Доржготовоос мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-239-240 тал/ , Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №19-04-014/02 дугаартай дүгнэлт/хх-248-249 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг "Хүүлэй хан” уулын "Арцатын ам"-ны ойд зөвшөөрөлгүйгээр 8,3 метр куб нойтон нарс мод бэлтгэж, 30-99 УНН улсын дугаартай, ниссан дезиль контер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 3.809.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэчулууны: “Төв аймаг Цээл сумын Хүүлэй хаан 5-р багийн нутаг Арцатын ам гэх газраас хууль бус аргаар нойтон царс мод бэлтгэсэн асуудалд Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр уг хэрэгт оролцож байна. 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед Төв аймаг Цээл сумын Хүүлэй Хаан 5-р багийн нутаг Согоо төрдөг гэх газраас нойтон мод бэлтгэж орхисон байсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны үед Төв аймаг Цээл сумын Хүүлэй хан 5-р багийн нутаг Арцатын ам гэх газарт нойтон мод бэлтгэж тээвэрлэсэн байсан нийтдээ 16.8 куб метр мод бэлтгэсэн байсан. Мэргэжлийн хяналтын газрын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилж байна. 2019 оны 01 сарын 15-ны өдөр Арцатын ам гэх газраас бэлтгэсэн, тээвэрлэж явсан тухай мэдээллийг хэсгийн төлөөлөгч Содбаяраас сонсож мэдсэн. Би иргэний нэхэмжлэгчээр томилогдсон тэр үедээ тухайн хэргийн талаар сайн мэдээлэлгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Гэрч Э.Доржготовын: “Би СүхБ аймгийн Баруун-Урт сумын иргэн юм. Би Ниссан контар маркийн 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг УлаанБ хотоос 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн иргэн Э гэх хүнээс 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгөөр худалдан авч бичиг баримтаа шилжүүлж өөрийн аймгийн 32-26 СҮЭ улсын дугаартай болгож өөрөө дээрээ шилжүүлсэн. Би Эыг танихгүй. 2019 оны 05 дугаар сард Э нь ниссан контар маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж зар тавьсаны дагуу холбогдож машиныг нь худалдаж авсан. Тухайн үед Э нь машиныг миний машин гэж ярьж байсан. Тэгээд л худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 239-240 тал/,
Гэрч Л.Даваахүүгийн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд гэртэй байж байхад манай сумын Э, Э нар нь манай гэрт ирээд уул руу модонд хамт яваад ирье, уул руу яваад эргэж ирээд чамд мөнгө өгнө би гарал үүслийн бичиг авсан ямар нэг асуудал байхгүй гэж хэлэхээр нь би хамт явсан сумын төвөөс баруун урд зүг рүү 30 орчим км яваад ууланд очоод Э, Э бид гурав мод бэлтгээд Эийн 30-99 гэсэн том ачааны машинд модоо ачаад 21 цагийн орчим уулнаас буугаад Жаргалант сумруу явж байгаад Цээл сумын байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгч нарт баригдсан, бид хэд нойтон мод бэлтгэсэн Э надад нойтон мод бэлтгэх гарал үүслийн буюу гоожин байгаа гэж хэлсэн, баяр дөхөж байгаа болохоор надад мөнгө хэрэгтэй байсан учир Э надад мөнгө өгнө гэхээр нь би хамт явсан юм. Эийн машин би яг хэний машин болохыг мэдэхгүй байна манай сумын төвд Э нь унаад явдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,
Б.Эийн гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Э, Даваахүү нарын хамт Жаргалант смын Хүүлэй хан уул руу явж мод бэлтгэсэн юм. Бид хэд 12 цагийн орчим мод хийх газраа очоод модоо бэлтгээд уулнаас бууж байгаад 21 цагийн орчим Цээл сумын байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгч нарт баригдсан бид хэдийн мод хийсэн газар нь Төв аймгийн Цээл сумын нутаг Хүүлэй хан уул гэсэн, тэгээд бид хэд модтой машинтайгаа Цээл сумруу явж модоо буулгаж машинаа журмын хашаанд нь хийсэн, бид хэдийн мод хийсэн газар нь Жаргалант сумынх юм байх гэж одсон юм, уг газар нь Цээл сумын нутаг гэсэн. Би өдөр нь модонд Э, Даваахүү хоёрыг яваад өгөөч би гарал үүслийн бичиг буюу гоожингийн авсан надад зөвшөөрөл байгаа гэж цуг авч явсан. Миний унаж явсан машин нь ниссан дизель контер маркийн 3099 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл юм. Уг машин нь Батбаяр ахын машин би 3 жилийн өмнө Батбаяр ахаас 3 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Намайг худалдаж авахад мотор, бөгс, 4 дугуй нь байхгүй машиныг би 3 сая төгрөгөөр хуалдаж авсан юм, бид хэд нойтон мод бэлтгэсэн. Би Э, Даваахүү хоёрыг өдрийн 50.000 төгрөгөөр цалинжуулж модонд авч явсан. Би анхны удаа мод бэлтгэж байгаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Б.Эын гэрчээр мэдүүлсэн: “...би 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө миний өөрийн төрсөн ах Бын Э манай гэрт үд дунд ирээд намайг хоёулаа уул руу яваад ирье гээд Д.Даваахүү гэдэг манай найзын хамт сумын төвөөс гэрээс нь аваад Жаргалант сумаас баруун урд зугт 30 орчим километр газар явж ууланд очсон.Тэгээд манай ах Э яг хэдэн ширхэг мод хөрөөдөж унагаасаныг мэдэхгүй байна харанхуй байсан болохоор модоо ачаад сумын төв руу явж байгаад машин эвдэрч цагдаад баригдсан. Э зөвшөөрөл гоожин мод хийж дууссаны дараа байгаа гэж хэлсэн. Би яг нүдээрээ хараагүй. Би цалин мөнгө аваагүй, Э.Э намайг модонд яваад өгөөч гэж гуйсан дараа болно биз дээ гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч П.Сүнжидмаагийн: “...2019 оны 01 дүгээр сарын хэдний өдрийг санахгүй байна, манай нөхөр Э хадам аавын байшингийн дээврийн модыг солих хэрэгтэй байна, явчихаад ирье гэсэн. Тэгээд маргааш өглөө нь Цээл сумын цагдаад уулнаас мод бэлтгэж байгаад баригдаад машинаа хураалгачихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,
Гэрч Г.Батбаярын: “...Э бид хоёр хуурай ах дүүсийн холбоотой хүмүүс. Би 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 оны 08-р сард орж ирсэн машин 16.200.000 мянган төгрөгөөр авч байсан тэгээд Дархан-Уул аймаг ажилтай явж байгаад машинаа усанд оруулж эвдээд Хонгор суманд орхиод хоёр хоногийн дараа очиж авахад машинийг маань тоноод хамаг юмыг нь аваад явсан байсан тэгээд би хотод авчираад мотороо задлаад авах юмгүй байхаар нь Эөд 3.000.000 төгрөгөөр 2016 онд санагдаж байна зарсан. Мөнгөө бэлнээр нь газар дээр нь авсан. Би өөрөө машин зарж засвар хийдэг хүн, нэрээ шилжүүлж ав гэхээр ногоо цагаа гээд ажилтай байна, хөдөө гадаа явж байна. хааяа надруу залгахаар нь би ажилтай байж таараад одоог хүртэл нэрээ шилжүүлж аваагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,
Яллагдагч Б.Эийн: “...Би 2019 оны 01-р сарын 15-ны өдөр өглөө 09-10 цагийн орчим дүү Эынд очиж модонд явья гэсэн, Э би өнөөдөр завгүй гарч мөнгө олох хэрэгтэй хүүхдээ эмнэлэгт үзүүлнэ гэсэн Би хариуд нь аавын байшингийн дээврийн модонд явмаар байна би 50,000 төгрөг өгье модны гоожин авчихсан гэсэн. Тэгээд бид хоёр гараад Даваахүүгийнд очоод модонд яваад өгөөч 50,000 төгрөг өгье гэхэд Даваахүү зөвшөөрсөн. Тэгээд би тэр хоёрыг аваад сумын төвөөс баруун зугт 30 орчим км яваад модтой ууланд 12 цагийн орчим очсон, тэгээд аавын байшингийн дээвэрт таарах модоо сонгоод 30-40 см диаметр хэмжээтэй 26 ширхэг нойтон мод хөрөөдөж унагасан, тэгээд би 3 метр орчмоор тайраад Э, Даваахүү хоёрыг ачиж бай гэж хэлсэн, би моднуудаа хөрөөдөөд дуусахад хөрөөдсөн модны талаас их хувийг Даваахүү, Э хоёр ачсан байсан, би үлдэгдэл модыг ачилцаад бид гурав орой 21 цагийн орчим хөдлөөд сумын төврүү явж байхад Цээл сумын хэсгийн төлөөлөгч, байгаль хамгаалагчид баригдаад Цээл суманд очиж модоо буулгаад цагдаагийн байрны гадаа машинаа үлдээгээд явсан, мотортой зөөврийн хөрөө ашиглаж бэлтгэсэн, мод бэлтгэхдээ ашигласан 30-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол минийх би 2016 онд хуурай дүүгийн холбоотой Батбаяр гэдэг хүнээс бөгс, мотор, 4 дугуй байхгүй тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөг бэлнээр өгч авч байсан, одоог хүртэл нэрээ шилжүүлж аваагүй байна. Миний хийсэн асуудлаас болоод зүгээр байсан хүмүүсийг хэрэгт хийчихлээ. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Манай аав хиймэл хөлтэй, уушигний өвчтэй группэд байдаг юм аав ээж хоёрынхоо байшингийн дээврийг янзалж өгөх санаатай энэ үйлдэл маань ийм байдалд хүргэчихлээ... Энэ 30-99 УНН улсын дугаартай ниссан кондор маркийн тээврийн хэрэгслийг Э надад хэлэлгүй 2019 оны 05 дугаар сард зарчихсан байсан. Тухайн үеп би гэртээ байдаггүй ногоон талбай дээр өдөр шөнөгүй өнждөг байх үед ирээд аваад явчихсан байсан. Тэгээд Э өөрөө сураггүй алга болчихсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76, 2-р хавтас 10 тал/,
Яллагдагч Б.Эын: “....Би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө гэрээсээ гарж хүүхдээ эмнэлэгт үзүүлэх санаатай байж байхад 09-10 цагийн орчим миний төрсөн ах Э манайд ирсэн, орж ирээд хоёулаа аавын байшингийн дээврийн модонд хурдхан яваад ирье, орой ирээд надаас мөнгө аваарай гэсэн. Тэгээд манай найз Даваахүүгийн гэрт нь очоод 50000 төгрөг өгье гээд гэрээс нь аваад, сумын төвөөс баруун зүгт 30 орчим км яваад нэг уулын аманд ороод Э түрүүлж буугаад мод хөрөөдөж унагаагаад голоор нь хуваагаад Даваахүү бид хоёр хуваасан модыг ачсан, нийт 2-3 метр хэмжээтэй 45 орчим нарс мод ачиж дуусаад 21 цагийн орчим хөдлөөд сумын төврүү буцаад явж байгаад, цагдаад баригдаад Цээл суманд очиж модоо хураалгаад явсан. Даваахүү бид хоёр мод хөрөөдөөгүй. Би тэр хоёртай мод бэлтгэж байгаагүй. Би 2017 онд хууль бусаар мод тээвэрлэсэн хэргээр шүүхэд таслагдаж байсан үүнээс хойш модонд яваагүй энэ удаа л явсан... намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, Э зөвшөөрөл байгаа гэсэн мөн аавын байшингийн дээвэр янзлах модонд явна гэхээр нь явсан. Тэгээд ийм асуудалд орооцолдчихлоо.Би энэ тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сарын орчим үл таних хүнд 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгөөр зарсан. Эөд хариуцуулж өгсөнийг нь мэдэж байсан. Мөнгө хэрэг болоод Эөд хэлэлгүй зарчихсан. Би 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гадагшаа Латви улс руу гарч тэндээ хар ажил хийж байгаад 2019 оны 08 дугаар сарын орчим Швейд улс руу гарч тэндээ хар ажил хийж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монголд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 2-р хав 12-13-р тал/,
Төв аймгийн Батсүмбэр сум дундын ойн ангиас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай ... 30-99УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр хууль бусаар тээвэрлэж явсан 295 см урттай 48 ширхэг. 8.3 метр куб нойтон нарс модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 394-р тушаалыг үндэслэн тооцоход 8.3х255.000.1.8=3809.700 тегрег болж байна. Цээл сумын ойн сангаас мод бэлтгэх 2018, 2019 оны хуваарьт нойтон нарс мод бэлтгэх хуваарь байхгүй тул хуулиар хориглоно. Аймгийн Иргэдийн хурлын 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор "Хуулий хан уулыг тусгай хамгаалалтанд авсан" гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/,
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №19-04-014/02 дугаартай "... Экологи эдийн засгийн үнэлгээг Байгль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 11 ний өдрийн 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсрат "Ойн сангийн нэг шоометр модны экологи - эдийн засгийн үнэлгээ”-г 1 дүгээр мужлалаар тооцоод байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн гурав дахин нэмэгдүүлэн тооцвол 8.3х255.000.1.8=3.809.700 х 3 = 11.429.100 /арван нэгэн сая дөрвөн зуун хорин есөн мянга нэг зуу/ төгрөг ..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 249-р хуу/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлэй хан 5 дугаар багийн нутаг “Хүүлэй хан” уулын “Арцатын ам” гэх газраас 8.3 метр куб нойтон нарс мод бэлтгэж, 30-99 УНН улсын дугаартай Ниссан дезиль контер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 3.809.700 төгрөг буюу эдийн засгийн үнэлгээгээр нийт 11.429.100 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх ёстой буюу боломжтой байсанд оршдог.
Иймд шүүгдэгч Л.Б.Э, Б.Э нар нь бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал машин механизм ашиглан тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийн хор уршиг болох 3.809.700 төгрөгийг 3 дахин нугалж 11.429.100 /арван нэгэн сая дөрвөн зуун ёсөн мянга долоон зуун/ төгрөгийг төлсөн болох нь шүүхэд өгсөн Төрийн банк, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар, эвлэрлийн гэрээ зэргээр тус тус нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар арилсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч Б.Эөд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай гэж үзлээ.
Харин Б.Э нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг оногдуулж түүний биечлэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь 30 хоног цагдан хоригдсон, Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг мотортой зөөврийн хөрөө, 8.3 мерт куб нарс модыг улсын орлогод оруулахыг даалгаж/Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газарт/,
гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн өмчлөлийн 30-99 УНН улсын дугаартай “НИССАН КОНТОР” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3000.000 төгрөгийг улсын орлогод оруулсныг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Бын Э, Б овогт Бын Э нарыг бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Бын Эөд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б овогт Бын Эыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.Эын эдлэх ялыг 2 /хоёр/ жил 8 /найм сарын хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эад оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Эөд шүүхээс тэнссэн хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны дотор 20 /хорь/ ширхэг нарс мод тарих,
оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э нь шүүхээс хүлээлгэсэн тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 6 сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг мотортой зөөврийн хөрөө, 8.3 мерт куб нарс модыг /Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газарт/ улсын орлогод оруулсугай.
11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Эийн өмчлөлийн 30-99У НН улсын дугаартай Ниссан кондор маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3000000/гурван сая/ төгрөгийг төлснийг дурдсугай.
12.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
14.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ